Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай орхисон автомашин хулгайлсан этгээдийг баривчилжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 21 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Гадаад улсад оршин суугаа Монгол иргэдийн нөхцөл байдлын судалгаа авч эхэлжээ DNN.mn

БНСУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэд энэхүү судалгаанд http://moncitizen.gov.mn цахим хуудас болон QR кодыг уншуулан хамрагдах боломжтой.

Гадаад шилжих хөдөлгөөний судалгаа нь гадагш шилжигчдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө, ур чадвартай, өндөр боловсролтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, мөнгөн гуйвуулгын орлогын өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө, түүнчлэн гадаад улсад шилжих болон буцаж ирэх шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад чиглэгдсэн бөгөөд буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад суурь мэдээллийг бий болгох, хангах гол зорилготой юм.
Таны өгсөн мэдээлэл нь гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаарх нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад бодитой суурь мэдээлэл болж бодлогын баримт бичиг боловсруулахад суурь мэдээлэл болгон ашиглана.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 664 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

ХӨСҮТ-ээс Улаанбурхан, нэмэлт дархлаажуулалт, ковидын нөхцөл байдал, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын 13-19-нд нийт 664 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Өвчлөлийн тухайд Улаанбаатар хотод болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Коронавируст халдварт өвчний эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч буй. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн зөвлөмжийг баримтлахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МАЛЧИД: Мал, махаа залхуугийн туйл болсон нийслэлчүүдэд зармааргүй байна. Гадагш нь зармаар байна DNN.mn

Нийслэлийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” захад хонины ястай махны үнэ 16000 мянган төгрөг, хонины цул мах 17-18 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин үхрийн ястай мах 21000 төгрөг, цул нь 22.500 мянган төгрөгийн ханштай. Түүнчлэн адууны мах кг нь 12000 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин “Сансар”, “Миний Сүлжээ” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн цул мах 20000-25000 төгрөгөөр зарагдаж байлаа. Харин хонины цул мах үндсэндээ 16 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн Эмээлт захад нас гүйцсэн эр хонины үнэ 370 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн хооронд ханштай байгаа юм. Хагас сая төгрөг халааслаад Эмээлт ороход дүүрэн хонь худалдаж авах боломжтой байна. Нийслэл хот дахь махны үнийг тоймлоход ийм байна.

Харин малчны хотноос ямар үнээр гарч байгаа талаар хангай болон говийн бүс нутгийн малчидтай холбогдож тодрууллаа. Хэнтий аймгийн Дадал сумын нэгдүгээр багийн малчин Д.Хувьтайтай ярилцлаа.


-Дадал суманд махны ханш ямар байна вэ?

-Дадал сумын малчид гол төлөв үхэртэй. Энэ жилийн тухайд цаг хатуу байлаа. Одоо л дөнгөж ногоо зууж байна. Зарахаар мал бараг алга. Үхрийн мах малчдын гар дээрээс кг –ыг нь 15000 төгрөгөөр зарагдаж байна. Сумын төвийн дэлгүүрт ч ийм л ханштай байна. Харин бог мал хонины мах кг нь 11000 мянган төгрөгөөр зарагддаг. Энэ жилийн тухайд ч мөн ялгаагүй, энэ үнээрээ л зарагдаж байна. Харьцангуй хямдхан гэж зарагддаг гэж ойлгож байгаа. Зургадугаар сар цухуйхад хонины махны үнэ бага зэрэг нэмэгдэх байх.

-Та бүхэн малаа махлахдаа сумандаа зарж байна уу, хот руу тээвэрлэж байна уу?

-Ийм үнээр малаа зарах хүн ч энд ховор байна даа. Хот руу зөөх нь түгээмэл. 500 орчим км явж очоод л хэдхэн мянган төгрөгөөр махаа борлуулах урамгүй шүү.

Бид хадлан бордоо бэлтгэхээс эхлээд асар их хөдөлмөрлөж малаа өсгөж, үржүүлдэг. Малын тэжээлийн үнэ тэнгэрт хадсан. Зарим малчид банкнаас зээл аваад тэжээл авах юм. Мал нь хоргодоод өрнөөс өрний хооронд л амьдарч байна.

-Хот суурингийн иргэдийн зүгээс мах үнэтэй байна гэх байр суурь илэрхийлдэг шүү дээ.

-Бусад улс орнуудад мах ямар ханштай байгааг эхлээд харах хэрэгтэй. Ердөө хилийн цаахна Өмнөд Монголд кг мах 35000-40000 төгрөгөөр зарагддаг. Манайхтай ижил бэлчээрийн хонь. Энд 10-аад мянган төгрөгөөр махаа зарж байгаадаа зэвүү хүрдэг юм. Манайхан 20 мянган төгрөгийн махыг үнэтэй байна гэх юм. Бид мал өсгөхийн тулд хүйтэнд хөрнө, халуунд хална. Өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадсан байна. Бид хотын зарим улс шиг халамж нэхээд, жагсаад байдаг хүмүүс биш. Бидэнд тийм зав байхгүй. Цаг тутам малынхаа араас л явдаг. Хот суурингийн та нар ер нь төвийн хүмүүс махны үнэ шүүмжилж байхын оронд ажил хийх хэрэгтэй. Малчид бид хэдэн малаа онд оруулахаар амсхийх завгүй хөдөлж байна шүү.

-Малчны амьжиргааг дэмжих, махны үнэ өсгөх боломжийг та яаж харж байна вэ?

-Махны үнийг л өсгөмөөр байна. Махаа залхуугийн туйл болсо нийслэлчүүдэд биш гадагш нь гаргаж зармаар байна. Тийм боломжийг л нээж өгмөөр байна. Мөн ченж, хэдхэн шуналтай хүмүүсийн гараар мах орохдоо үнэ нь хэтэрхий өсдөг. Малчдын гараас шууд хэрэглэгчийн хөргөгч рүү л оруулдаг тогтолцоо хэрэгтэй санагддаг.

Хэнтийн Дадалын малчин залуу ингэж ярьж байна. Бид Өмнөговийн Цогтцэций сумын малчин М.Амартүвшинтэй ярилцлаа.


-Цогтцэцийд малчдын гар дээр мах ямар үнэтэй байна вэ?

-Энд цаг тааруу, мал туранхай байна. Малаа зарж байгаа айл бараг алга. Сая сум орж цөөхөн хонь зараад ирсэн. Хонины кг мах 15 мянган төгрөгийн ханштай байна. 20 кг-тай хонь зарахад 300 мянган төгрөг болж байна. Ямааны мах малчны гараас 12000 мянгаар гарч байгаа. Яг одоогоор бол мах гэхээс илүү ноолуураа л зарж байна даа. Гэхдээ Цогтцэций олны хөлийн газар. Махны эрэлт их.

-Малчдын амьжиргаа ямар байна вэ?

-Байгаа бүх юмаа малдаа зарцуулж байна. Боодол өвс 20 мянган төгрөгийн ханштай байлаа. Малчид хэдэн малаа онд оруулахаар банкнаас зээл аваад боодол өвс авч байна. Зарим нь ч цаг хатууд үрэгдээд цөөрлөө. Үрэгдэхээс нь өмнө хэдэн төгрөгөөр ч хамаагүй заръя гэсэн хүмүүс ч байна. Ер нь малчдын амьжиргаа тааруу байна шүү.

-Мах үнэтэй байна гэх шүүмжлэл их гарах юм. Энэ тухайд та ямар байр суурь хэлэх вэ?

-Мах хямдхан байгаа. Бэлчээрийн даацаас авахуулаад олон асуудал малчдад тулгардаг болсон. Мал маллахад асар өндөр зардал ч гардаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Суурин газрын улсыг анзаарахад утасны цаанаас л юм шүүмжилж байгаа харагддаг. Сав л хийвэл цалин нэм гэж жагсчихна. Бүх юмыг шүүмжлээд харлуулаад л сууж байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй.

-Малчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Жилийн дөрвөн улиралд малынхаа араас явдаг хөдөлмөрөө үнэлүүлмээр байна. Таван төгрөгийн ашиг харсан ченж гэх шуналтай улсын аманд орж хэлсэн үнээр нь махаа тушаадгаа болимоор байна. Махаа урагш нь гаргая. Ажил хийдэггүй залхуу монголчууддаа мах зараад бид хөгжихгүй юм байна. Нэг хонь муулаад хоёр долоо хоногийн хүнсээ ч базааж хүрэхээ больсон.

Цогтцэций сумын малчин ийм байр суурь хэлж байна. Цаг хатууд муудсан малаа зарим малчид нүд аниагүй дээр нь зарахаар яарч байна гэнэ. Түүнчлэн орон нутгийн уурхайнуудад малчдын хотноос мах нийлүүлдэг тогтолцоо хэрэгтэй байгааг хэлж байна.

Categories
гадаад мэдээ

“Шредингерийн муур” DNN.mn

Бүх зүйлийн зүй тогтол хэрхэн явагддагийг физикийн шинжлэх ухаан тайлбарладаг. Харин квант физик нь материйг бүрдүүлдэг бөөмсийн мөн чанар, тэдгээрийн харилцан үйлчлэх хүчний талаарх шинжлэх ухаан билээ. Өөрөөр хэлбэл, квантын физик нь атом хэрхэн ажилладгийг бидэнд ойлгуулдаг. Хэрэв та электронууд компьютерийн чипээр хэрхэн хөдөлдөг, гэрлийн фотонууд хэрхэн цахилгаан гүйдэл болж хувирдаг, тэр байтугай нар яагаад шатаж байдгийг ойлгохыг хүсвэл танд квант физик л тус болно. Гэсэн хэдий ч нэгдсэн нэг квант онол одоогоор гараагүй байна. Энэ нь квант физикт шийдэгдээгүй асуудал хэт гэмээр олон байна гэсэн үг билээ.

Атом нь өөрийгөө бүрдүүлэгч хэсгүүдтэй болохыг ХХ зууны эхээр электроныг илрүүлсэн Томпсоны нээлт батлав.Харин Рэзэрфорд 1910 онд атом маш жижиг нягт бөөмтэй байдгийг нээснээр квант физикийн үндэс тавигдсан юм. Учир нь ердийн физикийн хуулиар атом ийм бүтэцтэй байх боломжгүй байсан хэрэг. Атом нь цөмөө тойрон эргэлдэх электрон бүхий манай нарны аймагтай адил бүтэцтэйг 1904 онд нэгэн ухаалаг япон физикч Хантаро Нагаока таамаг болгон дэвшүүлсэн нь өнөөдөр ч хэрэглэгдсээр байна.

Энэ таамаг нь огт буруу дүрслэл байсан гэдэг нь хожим тодорхой болсон бөгөөд цөмөө тойрох электронууд яг л нисэх онгоцны эргэж буй сэнс шиг цөм хооорндох зайгаа байнга дүүргэж байдаг ажээ. Ердийн электродинамикийн хуулиар цөмөө тойрох электронууд эрчим хүчээ агшин зуур алдан цөм рүү унах ёстой байв. Мөн эерэг цэнэгтэй протон хэрхэн өөрийгөө болон атомын бусад хэсгийг дэлбэлчихгүй цөмийн голд байрлаад байгаа нь огт ойлгомжгүй зүйл болов. Ийнхүү биднийг болон бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийг бүрдүүлэгч атом гэх хэт жижиг ертөнцөд болж байгаа зүйл манай ертөнцийн хуульд захирагдахгүй байгаа нь тодорхой болсон байна.

Нильс Бор, Вернер Хайзенберг, Эрвин Шредингер нарын нээлтүүдийн ач тусаар бид квант механик гэдэг зүйл байдаг гэдгийг мэдсэн. Энэ нь бие даасан бөөмс эсвэл бүлэг бөөмсийн байрлал, импульсийн өөрчлөлт гэх мэт энгийн зүйлсийг бидэнд ойлгуулдаг. Квантын механик нь физик үзэгдлийг хамгийн анхан шатны түвшинд буюу бөөмсийн түвшинд судалдаг квант онолын бүрэлдэхүүн болох онолын физикийн нэгэн салбар шинжлэх ухаан юм. Эдгээр үзэгдлийг Планкийн тогтмолтой харьцуулж болох бөгөөд харин Ньютоны сонгодог механик ба электродинамикийн хуулиар тайлбарлах ямар ч боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл, атомын бүрдэл хэсэг хэрхэн ажилладгийг ойлгохын тулд квант механикийг физикийн шинжлэх ухааны бусад элементүүдтэй, ялангуяа Эйнштейний харьцангуйн тусгай онолтой хослуулж, квант талбайн онолыг бий болгох хэрэгтэй болсон аж. Нэг үгээр квант механикийн шинжлэх ухаан нэгдсэн онолд хүрэх болоогүй хэт залуугаараа байна. Учир нь атомыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох квантын бөөмс нь нэг газар бөөмс шиг “байж” чаддаг ч бас хэд хэдэн газарт нэгэн зэрэг бий болж бүр долгион шиг “ажиллаад” эхэлдэг аж. Энэ нь биднийг хэмжилт хийхээс өмнө атомыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох бөөмс нь ямар ч тодорхой шинж чанаргүй байдаг бөгөөд бид ажиглаад эхлэнгүүт тодорхой шинж тэмдэг үзүүлээд эхэлдэг далд, нууц, бодит хүчин зүйл байгаа тухай, түүний цаад мөн чанар болох нууцыг тайлахыг бидэнд тулган мад тавьдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, квант физикийн эдгээр зүй тогтлыг ойлгож мэдсэн хэн ч байсан “Сүнс байдаг гэвэл худалч, харин сүнс байдаггүй гэвэл худалчийн худалч буюу жинхэнэ сүнсгүй худалч болно” гэсэн үг билээ. Бөөмсийн энэхүү үнэхээр хачин“ бүдэг, бадаг” байдал нь “Шредингерийн муур” гэх мэт тодорхой бус ойлголтыг бидэнд тулгадаг бөгөөд бүх зүйлийг бүрдүүлэгч эх үүсвэр болох бөөмсийн тодорхойгүй квант үйлчлэл нь дэргэдээ байгаа муурыг яг нэгэн зэрэг үхсэн бас амьд төлөвт байгаа гэж үзэхийг биднээс шаардаад эхэлдэг юм. Гэхдээ энэ бас юу ч биш. Бөөмсийн квантын “тоосонцор” гэх шинж нь өөрөө энд бий болохтой зэрэгцэн хаа хол байрлалд бас бий болж нөгөө хоёр чинь яг адилхан үйлдэл хийгээд унадаг гэдэг нь тодорхой болсон. Яг ижил нэгэн зүйл нэгэн зэрэг нэгнээсээ хол зайтай бий болохыг ихэрлэл гэх боломжгүй бөгөөд яагаад гэдгийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр ямар ч хуулиар тайлбарлагдах боломжгүй замбараагүй, төөрөлдсөн энэ үзэгдлийг албан ёсоор “орооцолдол”, харин Эйнштейний хэлснээр “алсын аймшигт үйлдэл” гэдэг. Бөөмсийн эдгээр квант чадварууд нь одоогоор бидэнд огт ойлгомжгүй “харь” зүйл боловч чухамхүү эдгээр ньл бөөмсийн тодорхойгүй шинж чанарт тулгуурлан жинхэнэ цахим аюулгүй байдлыг бий болгох квант криптограф, супер хүчирхэг квант тооцоолол зэрэг шинэ технологийн гол тулгуур болдог.

Тухайлбал, Квантын компьютерууд гэдэг нь квант механикийн гурван үзэгдэл болох атомыг бүрдүүлэгч бөөм нэгэн зэрэг өөр газарт бий болж чаддаг чадвар буюу “супер байрлал”, нэг бөөмд үйлчлэл үзүүлэхэд хол зайд бий болсон нөгөө нь яг нэгэн зэрэг адил үйлдэл хийдэг чанар болох “орооцолдол”, бөөмс бөөм байхаа больж долгион болж хувирдаг чадвар буюу интерференц гэх шинж чанаруудыг удирдлагад оруулан супер хурдаар тооцоолол хийдэг төхөөрөмж юм.

Гэхдээ квант механикийн эдгээр шинж чанарын цаад учир яг юу болохыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Квант физик буюу бүхнийг бүрдүүлэгч нэгж болох атомын ертөнц нь материаллаг ертөнц буюу бидний энэ ертөнцөөс огт өөр физикийн хуулиар оршин тогтнодог гэдгийг бол бид харин мэддэг болсон. Энэ нь квант физикийн том том нээлтүүд хэн нэгнийг хүлээсээр байна гэсэн үг юм. Эдгээр нээлтүүд хийгдсэнээр хэн ч байсан “Бурханы орон”-д очиж тэнд байгаа өвөө, эмээ, аав, ээжээсээ юм асуучихаад ирдэг болоход гайхах зүйлгүй болж магадгүй. Учир нь квант физикийн гол зарчим нь “Юу ч алга болохгүй буюу байгаа нь байхгүй гэдгийн, байхгүй гэдэг нь байгаагийн баталгаа” бололтой. Ямар ч байсан наад зах нь бид нэг хотоос нөгөө хотод хоромхон зуур очиж буцан ирдэг болохоос гадна бусад гараг төдийгүй өөр галлактик руу аялах явдал ч асуудал биш болох нь дамжиггүй юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 86 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийт 1796 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1369 гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн физикийн олимпиадын хоёр дахь шатны шалгаруулалтад 195 сурагч оролцов DNN.mn

Азийн физикийн XXIII олимпиад үргэлжилж байна. Сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад хамрагдлаа.

Нийт 195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын хоёр бодлогын хариуг гаргах даалгавартай.
Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд
– Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
– Зүй тогтлыг судална
– Таамаглал дэвшүүлнэ
– Таамаглалаа туршилтаар батална.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын гудамж, зам талбайг угаажээ DNN.mn

Урьд шөнө болон үүрээр Хот тохижилтын газраас авто замуудыг угааж, чийгшүүлжээ. Тодруулбал, зам угаалтын шүүртэй 8 машин, усалгааны комаз 6, бороожуулагч машин 3 , нийт 17 техник хэрэгслээр угаалга, цэвэрлэгээ, чийгшүүлэх ажлыг хийжээ.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хотоо угаая” аян үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны шүүх хурал 30 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.05.26/ 30 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад “Комплант” ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж буй юм. Тус компани нь 220 айлын орон сууц барих зориулалтаар 3.8 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авчээ. Зээл хүсэгч төсөл хэрэгжүүлэгчийн сайн болон муу зээлийн талаар мэдээллийг зээлийн шинжилгээний танилцуулгад тусгах ёстой ч Хөгжлийн банкны мэргэжилтэн нь энэ тухай мэдээлэл оруулаагүй байна гэдгийг нотлох баримтыг шинжлэн судлах материалыг танилцуулах үеэр прокурор дурдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

33 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ DNN.mn

33 дахь удаагийн номын баяр өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал Сүхбаатарын талбайд болно.

Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд хөдөө орон нутагт нээсэн бол 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.

Энэ өдрүүдэд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:

Нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа,

зохиолч уншигчдын уулзалт,

уран зохиолын уншлага,

сонсдог номын цаг,

яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээ.