Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Сүхбат: Дусал тариаг хэт их ядарсан, ургалт муу модны ургалтыг эрчимжүүлэх зорилгоор залгадаг DNN.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хот тохижилт хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбаттай нийслэлийн ногоон байгууламж, тэр дундаа бордоо арчилгааны талаар ярилцлаа.


-Энэ жилийн хотын ногоон байгууламжийн өсөлт ургалт ямар байна вэ?

-Улаанбаатар хотын хувьд нийтийн эзэмшлийн 135 га газрыг арчилдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сонгон шалгаруулалтаар шалгарсан 20 гаруй байгууллагаар ногоон байгууламжийн арчилгааны ажлыг хийлгэж байна. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын, ялангуяа Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралтай учраас тухайн жил болгоны өөрийнх нь онцлог байдаг. Энэ жилийн хувьд байгаль цаг уурын хувьд харьцангуй хүйтэн, мод бутны хувьд нахиа задралт нь удаашралтай байна. Сэрүүхэн байгаа учраас ургамал ургалтын хугацаа хойшилж байна. Жилд байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж ургамал ургалтын хугацаа 14 хоногийн наана, цаана хэлбэлздэг. Энэ жилийн хувьд ургалтын хугацаа хойшилсон, одоо хүртэл нахиа задраагүй модод байна.

-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг. Энэ чиглэлд та бүхэн ямар бодлого барьж байна вэ?

-Мод тарина гэдэг нэгд, байгаа тарьц суулгацаа авч ирээд суулгахын нэр биш эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, хүн хүч, боловсон хүчний асуудал яригдана. Хоёрт, төсөв хөрөнгө, санхүүгийн асуудал бий.

Гуравт, мод бут тарьж байгаа хүмүүсийг яаж олноор нь хамруулж, хэрхэн зөв оролцуулах ёстой юм бэ. Дээрээс нь төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаагаа хэрхэн яаж сайжруулах вэ гэсэн үндсэн дөрвөн хүрээнд жил бүр ажлаа тусгаад явдаг. Ногоон байгууламж нэмэгдүүлнэ гэхээр зөвхөн мод биш шүү дээ. Зүлэгжүүлэлт, нэг наст болон олон наст цэцэг гээд бүх төрлөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.

Энэ жилийн хувьд онцлох ажил бол нэг наст болон олон наст цэцэг, гоёл чимэглэлийн мод бут түлхүү тарина. Дээрээс нь гэр хороолол руу чиглэсэн 18 бичил цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд ногоон байгууламж гэлтгүй ойн салбарын ойжуулалт, нөхөн сэргээлтийн талын бодлого нэлээд эрчимтэй явж байгааг дурдах нь зүйтэй. НИТХ-аар 2019 онд батласан ногоон байгууламжийн салбарын дунд хугацааны бодлогын бичиг баримт гэж бий. Энэ нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан бодлогын бичиг баримт. Бид үүнийг барьж явдаг. Нөгөө талаар жил бүрийн нийгэм эдийн засгийн зорилтод тухайн ажлыг төлөвлөж явдаг. Тухайн бодлогын баримт бичгээ Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулаад жил болгоны зорилтот түвшингээр зорилгоо тодорхойлоод явж байна.

-2019 оноос мастер төлөвлөгөө эхлүүлсэн гэлээ. Яг тодорхой хувь массаар ногоон байгууламж нэмэгдэж чадсан уу?

-Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишиг суурь үзүүлэлтээр гаргаж явдаг. 2016 оны суурь түвшинээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ манайд 2.4 м.кв гэж байсан. 2022 оны үзүүлэлт 5.5 м.кв болсон. Өөрөөр хэлбэл, хотын ногоон байгууламжийн хэмжээ 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр хотод 17 овгийн 34 төрлийн 82 зүйлийн мод ургаж байна. Байгалийн ой нөхөн сэргээх, жимс жимсгэний үржүүлэг гэдгээс гадна тусад нь хот суурины ногоон байгууламж, гоёл чимэглэлийн мод үржүүлэг гэж явдаг. Энэ талын мод үржүүлгийн газрыг бий болгож, хувийн хэвшлийн 15 байгууллагатай ажиллаж байна. Ингэснээр хотод шаардлагатай тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилготой.

Үр дүн гэвэл маш олон зүйл бий. 2017 оноос хойш ногоон байгууламжийн найман чиглэлийн суурь судалгааг хийж чадлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн тооллого, бүртгэл, модны гоё чимэглэлийн байдал, өвчин хортон, нэг болон олон настад хийгдэж байгаа цэцгийн судалгаа гэх мэтээр өргөн хүрээнд хийгдсэн. Мөн MNS буюу үндэсний хэмжээний есөн стандартыг шинээр гаргасан. Ерөнхий менежерийн дэргэд хотын ногоон байгууламжийн үйл ажиллагаанд олон улсын ISO/9001 чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэнтэй холбоотой эрдэмдтийн зөвлөл байгуулагдсан. Нэг ёсондоо ногоон байгууламж нийтийн зээмшлийг сайжруулж байна, айл өрх албан байгууллагын тохижилт ногоон байгууламжийг сайжруулах хүрээнд ажлууд явагдаж байна. Тусгай хэрэгцээний ногоон байгууламж буюу мод үржүүлгийн газар, хамгаалалтын зурвас, оршуулгын газрыг ойжуулах чиглэлээр ч ажиллаж байгаа. Энэ бүхний үр дүнд ногоон байгууламж нэмэгдэж байгаа гэж хэлж болно.

-Олон улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн стандарт ямар байдаг юм бэ?

-Том ногоон хотуудад нэг хүнд 20-иос дээш м.кв ногддог. Олон улсын жишгээр өндөр байшин барилга гэдгээр биш хүн амьдрах таааламжтай орчин нөхцөл бүрдүүлсэн хот байх хандлдага руу явж байгаа. Тиймээс олон улсад тухайн хотын өөрийнх нь эдэлбэр газрын 60-аас доошгүй хувьд нь ногоон байгууламжийг төлөвлөдөг болчихсон. Шинээр бий болж байгаа, өргөжин тэлж байгаа хотуудын хувьд ногоон байгууламж нэлээд өндөр болчихсон. Австрали, Канад, Хятадын томоохон хотууд ногоон байгууламжаараа гайхагддаг шүү дээ.

ДЭМБ-аас ядаж нэг хүнд ногдох ногоон байгууламжаа есөн м.кв-аас дээш болго гэдэг зөвлөмжийг өгдөг. Манайх үүнд ойртохын тулд тодорхой хугацаанд хөрөнгө хүч, боловсон хүчин, суурь судалгаа зэрэг олон зүйлд анхаарах шаардлагатай. Хаанаас ч хамаагүй хэдэн саяар нь мод авч ирээд халхын хавтгайд шон татаад тариад байна гэдэг ойлголт биш шүү дээ. Мод тарьж, ургуулах процессыг 100 хувь гэж авч үзвэл тарих нь 30 хувь, арчилж ургуулах нь 70 гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Нэг ёсондоо бий болгоод байгаа ногоон байгууламжаа арчлаад аваад явах тал дээр хот анхаарч байгаа. Тиймээс 2013 оноос хойш хотын ногоон байгууламжийн урсгал зардал тавигдаж эхэлсэн. Үндсэндээ сүүлийн 10 жилд хотын ногоон байгууламж нэмэгдсэн нь харагддаг. Ковидын жил, эдийн засгийн хямралын үед хотын ногоон байгууламжид Хотын удирдлагуудын зүгээс сайн анхаарч байгаа. Манайд 2016, 2017 онд ногоон байгууламж хариуцсан ганц мэргэжилтэн ажиллаж байсан бол өнөөдөр найман хүнтэй хэлтэс болж, биеэ даасан том бүтэц ажиллаж байна. Ингэснээр өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн төвийн гудамж зам талбай ерөнхийдөө эзэнтэй болсон. Сүхбаатарын талбай, Хонхтой цэцэрлэг гээд явахад ямартаа ч тэнд ногоон хантаазтай хүн ажлаа хийгээд байж байдаг болсон. Харин хаана муухай харагдаад байна вэ гэхээр айл өрх, албан байгууллага, сургууль, цэцэрлэг, СӨХ буюу хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжтай хэсэгт асуудал бий. Цаана нь оршуулгын газар, төмөр замын хамгаалалтын зурвас, цэргийн анги нэгтгэл гэх мэт тусгай объектууд орчмын ногоон байгууламж ч бас байна. Төр бодлогоор оршуулгын газрыг ойжуулах ажил руу орчихлоо. Одоо иргэд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх СӨХ яаж ногоон байгууламжтай болох вэ гэдэг дээр ажиллах шаардлагатай.

-Хот суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан гэв үү?

-Одоо бол манайд тухайлсан хууль байхгүй. Газрын тухай хуульд 10 хувьд нь ногоон байгууламжтай байх ёстой, Хот байгуулалтын тухай хуульд 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж, авто машины зогсоол байна гээд орхичихсон. Хүн амын амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийг бодлогоор дэмжиж явах ёстой. Гэвч өнөөдөр бидэнд барих хууль байхгүй. Тиймээс Хот суурины ногоон байгууламжийн бие даасан хуультай болохоор сүүлийн 10-аад жил ярьсан. Тэрбум модны аяны хүрээнд Барилга хот байгуулалтын яамнаас уг хуулийн төслийг эцэслээд өргөн бариад байгаа. Энэ хууль хэрэв батлагдвал хот суурингийн ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг үүрэг харуицлагыг тодорхой болгож байгаа чухал явдал юм.

-Ногоон байгууламжийн бордооны талаар ярьж өгөхгүй юу. Ялангуяа сүүлийн үед мод бутанд дусал залгадаг болсон байна. Энэ нь ямар ач холбогдолтой бордоо вэ?

-Мод тарина гэдэг тэр чигтээ шинжлэх ухаан. Цаг хугацааны хувьд ч тухайн мод ямар нөхцөл, цаг үед, ямар төрлийн бордоог эхлээд өгөх вэ гэдгээс эхэлдэг. Одоо бол манайд нийтдээ таван төрлийн бордоо ашиглаж байна. Арчилгаанд 22 ажилбар хийгддэг. Хаврын цэнэг усалгаанаас намрын цэнэг усалгаа хүртэл ургамал ургалтын хугацаанд модыг арчилдаг гэсэн үг. Үүн дотор өвчин хортонтой тэмцэх, хэлбэржүүлэх, мод бутыг бордох, зүлэг цэцэг тарих, арчлах зэрэг бүх процесс ордог. Бордоо бол ургамлын хувьд өөрийнх нь идэж байгаа хоол, шим тэжээл нь. 14-21 хоногт бордоотой усалгаа явдаг. Ер нь долоо хоног бүр нэг усалгаа явна. Хоёр өнжөөд нэг удаад нь бордоотой усалгаа явна. Саяхан нэг бордоо явсан, дараагийн бордоог зургадугаар сарын 2, 3-нд хийхээр төлөвлөөд байна. Модыг эхлээд амьд бактерийн бордоогоор борддог. Тухайн ургамлын ургах нөхцөлийг сайжруулах зорилгоор хөрснийх нь бичил биет, бактерийг идэвхжүүлэх ёстой. Дараа нь гүнийн буюу шаардлагатай шим тэжээлийнх нь хоолыг өгөх ёстой.

Дуслын хувьд хэт их стрессэтсэн буюу ядарсан, ургалт муу байгаа модон дээр ургалтыг нь эрчимжүүлэх зорилгоор залгадаг. Ер нь болж өгвөл хавар ид нахиа хөөж байх үед нь бүгдэд нь өгчихмөөр байдаг. Гэвч бидэнд санхүүгийн, нөөцийн асуудал гардаг учраас дэмжлэг үзүүлэх шаардлагатай модод л дусал залгаж байгаа.

-Дуслыг ямар модонд, ямар давтамжтай хийх вэ?

-Энэ бол гадны улс оронд түгээмэл байдаг. Нэгд, шилжүүлэн суулгасан модонд хийдэг. Тухайн ургамлын үндэсний системийг тодорхой хэмжээгээр тасдаад байхгүй болгоод аваад ирж байгаа учраас үндсэн ногоон массаа тэжээхийн тулд дутагдаад байгаа шим тэжээлийг нь өгч байгаа хэлбэр. Нөгөө талаас хэт их хатсан, хөгширсөн, эсвэл өвчин хортонд нэрвэгдсэн модонд хийдэг.

Манайх ч гэсэн хөгширсөн өвчилсөн гэхээс илүү шилжүүлэн суулгасан модон дээр түлхүү дусал залгадаг. Лагерийн байршилд өсөлт хөгжилт удаашраад байгаа модонд хувь хүмүүс өөрсдөө хийж болно. Харин хүлэмжинд өөрөө ургаж байгаа модонд хийх шаардлагагүй. Гол нь тухайн модны нас буюу диаметрээс нь шалтгаалж нэг зүү хийх үү, хоёр систем хийх үү, эсвэл хоёр дусал залгах уу, дөрвөн дусал залгах уу гэдэг тооцоололтой байдаг.

-Модны төрөл хамаарах уу?

-Хамаарахгүй. Зөв цагт нь зөв хийх тухай л ярьдаг. Манайхан бол анх дусал залгуулж байхад модны тэг голд нь цоолоод өрөмдчихсөн байх жишээтэй. Дуслыг модны үндэсний систем буюу үндэсний хүзүүнээс 20-30 см-ийн дотогш хийх ёстой. Мөн диаметрээс шалтгаалж хэдэн удаа хийх вэ гэдгийг тооцоолно. Цаг хугацааны хувьд бол шүүс хөдөлсөн үед буюу жил бүрийн 4-6 дугаар сарын хооронд хийвэл манайд илүү тохиромжтой. Зун ч юм уу, өөр цаг улиралд хийвэл дусал шингэн нэвчихгүй, өөдөөс нь модны давирхай гоожоод байдаг.

-Дуслыг манайх өөрсдөө үйлдвэрлэдэг үү, гаднаас оруулж ирж байна уу?

-Янз бүр байна. Дотооддоо ч үйлдвэрлэж байна, гадаадаас ч оруулж ирж байна. Компани аж ахуйн нэгжүүдэд бидний зүгээс дусал тариа хий гэдэг чиглэлийг л өгдөг.

-Модны дусал ямар найрлагатай юм бэ?

-Микро давсны уусмал шүү дээ. Модонд бага хэмжээгээр шаардагдах концентрацитай уусмал нь дуслаар явж байна гэсэн үг.

-Зөвхөн дуслаар тогтохгүй бусад бордоогоор бордож байгаа. Тэдгээр нь модонд ямар ач холбогдолтой байдаг талаар мэдээлэл сонирхуулаач?

-Ургамалд шаардлагатай гол таван элемент байдаг. Азот, фосфор, кали, кальци, магни гэсэн үндсэн таван төрлийн бордоог тухайн ургамалд явц болгонд өгдөг. Азот, фосфор, калийн холимог бордоо байдаг. Түүнийг нэг агуулгаар өгчихөж болдог. Кальцийг тусад нь өөр төрлийн бордоогоор өгөх гэх мэт явдаг. Зарим төрлийн мод, жишээ нь жимс жимсгэний мод бутан дээр намар үр жимсийг нь авах гэж байгаа учраас илүү шим тэжээлийн бодис өгөх шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйтэй адилхан л гэсэн үг. Өөрөөсөө маш их хэмжээний шим тэжээл шаардаж байж үр жимс гаргадаг учраас тэр үед нь азот фосфор, калийн бордоогоо түлхүү өгдөг.

Мод амьд организм учраас юу дутагдаж байгааг илэрхийлдэг. Жишээ нь, навч хэт их шарлаад байвал азот дутаж байна гэж үзнэ. Эсвэл навчны гол судал улайгаад эхэлбэл кали дутагдаж байна гэж үзнэ. Модлог нь сулраад унжчихсан байвал кальци дутагдаж байна гэж таньж мэднэ. Яг л хүнтэй адилхан. Хүмүүс ургамлыг өөр гариг ертөнцийн юм шиг ойлгодог. Хүн өөрөө амьтан. Ургамал хүртэл амьд организм учраас яг л адилхан. Услахгүй бол, хоол шим тэжээл өгөхгүй бол үхчихнэ. Ид өсч хөгжиж байх үедээ цэцгийн тоо нь олон байна. Хөгшрөөд ирэхээр цөөрнө.

Гадны оронд аливаа хотын насжилтыг илтгэдэг зүйл нь олон жилийн насжилттай мод байдаг. Жишээ нь, манай улсын хувьд хамгийн анхны том хот нь Улиастай, Ховд хот гэж ярьдаг. Ховдын том том хөгшин улиасууд нь унах гэж байгаа юм шиг, юмаар тулж түшсэн нь харагддаг. Нэг талдаа муухай харагдаж байгаа юм шиг боловч Ховд хот хэдэн жилийн насжилттай вэ гэдгийг харуулж байгаа явдал. Бид өнгөрсөн жил Улаанбаатар хотод ургаж байгаа олон настай моддын түүхийг судалж, шинжлэх ухааны байгууллагуудаар насыг нь тодорхойлуулж байсан.

-Хэдэн настай модод байх юм бэ?

-110-116 настай юм билээ. Манай хотын хувьд ногоон байгууламж талдаа түүх гэх юм сүүлийн 100 жил л яригддаг. Хот суурин газар төдийлөн мод бут тарих соёл төлөвшөөгүй. Гадны улс оронд суурин соёл иргэншилтэй учраас тэр талаас түүхийн гэрч болж байдаг. Тиймээс байгаль дэлхийтэйгээ, ногоон байгууламжтай харьцана, ургуулна гэдэг бол нэг талдаа түүх үлдээж байгаа явдал. Нөгөө талдаа бид амьд юмтай харьцаж байгаа гэдэг агуулгыг маш сайн ойлгох хэрэгтэй юм. Төв суурин газрын уушги нь ногоон байгууламж. Тиймээс Улаанбаатар хотын агаар орчны бохирдол тоосонцорыг багасгая гэвэл бид мод л тарих ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой DNN.mn

2023.5.28, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.5.28, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.00-20.38
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно DNN.mn

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүвтэр байна.


2023 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 28-нд Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 28-30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
  • 28-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдсан 11 иргэнийг илрүүлжээ DNN.mn

Уусан бол бүү жолоод шөнийн хяналт шалгалтаар өчигдрийн хэмжээнд:

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 305 зөрчил;

– Жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашинтай хөдөлгөөнд оролцсон 121 зөрчил;

– Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 11 хүн;

– Гэмт хэргийн шинжтэй 12 үйлдлийг илрүүлжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард хур тунадас ахиу орно DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-ээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хагастаа олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг аргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов. Мөн тэрбээр, “Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.

Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно” гэлээ. Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон юм. Энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.
Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтод хийж буй жолоочгүй ухаалаг тээвэр буюу AGV-ээр нүүрс тээвэрлэх ажилтай танилцлаа. Тус тээврээр 2022 оны арванхоёрдугаар сараас хойш тээвэрлэлт хийж байгаа бөгөөд жилд 6,5 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөвсгөлийн эмч нар хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Гэмтлийн тасгийн хамт олон өчигдөр /2023.05.26/ аймагтаа анхны тохиолол болох 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийсэн байна.

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин 2021 Онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорин очиж байв. Тэрбээр тухайн үед ярилцлага өгөхдөө “Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон” гэдгийг онцолж байв.

Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Энхээ: Анх жижиг павильонд пицца хийж худалддаг байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…

“Silkroad” рестораны захирал Я.Энхээтэй ярилцлаа. “TV9” телевизийн “Хоолондоо” шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгээр нь түүнийг хүмүүс сайн таних биз ээ.


-Таныг тогоочоос өөр мэргэжилтэй гэж сонссон юм байна?

-Би металлургийн инженер хүн шүү дээ. Металл судлалын инженер гэсэн үг. 1989 онд Украинд энэ мэргэжлээр сургууль төгссөн. Уг нь энэ мэргэжил улс оронд их хэрэгтэй. Тэгээд ч нэлээд давгүй инженер шүү, би. Сургуулиа ч их гайгүй төгсч байлаа. Даанч хувь заяаны эрхээр өөр зүйл хийж явсаар байгаад өдгөө ресторан ажиллуулдаг болчихлоо.

-Мэргэжлээрээ огт ажиллааг үй юм уу?

-Нэг жил ажилласан. Гэвч жинхэнэ сурсан мэдсэнээ ашиглаж чадахгүй байсан юм. Зүгээр нэг байгууллагад лаборант хийж байлаа. Манайх дөнгөж зах зээлд шилжиж байсан үе болохоор юун хүнд үйлдвэр хөгжүүлэх манатай. Лангуугаа яаж хоосруулчихгүй байя даа гэж бодоцгоож байсан үе шүү дээ. Тухайн үед хүмүүс бүгд ганзагын наймаанд явж байлаа. Гэхдээ би наймаа хийгээгүй. Өөр журмаар Герман руу гарсан.

-Хоолны бизнесийг хэдийнээс хийх болсон бэ. Яаж хөл дээрээ босч байв?

-Германд очоод Америкийн нэг компанид удирдах албан тушаал хашиж байлаа. Тэнд их ч юм сурсан. Бизнесийг яаж зөв явуулдаг, хүмүүсийг яаж удирдаж, сургадаг, тэдэнтэй яаж харьцдаг гэдгийг дөрвөн жил ажиллахдаа суралцсан юм. Би тэр компанийн хоёр ч салбарыг хариуцаж явлаа. Тэр үед итали ресторанд таван жил ажилласан миний нэг дүү надад хуурай хоолны бизнес хийх санал тавьсан. Тэр маань “Энхээ ахаа хоёулаа пицца хийе” гэсэн. Ингээд л түүний мэдлэг дээр миний жаахан туршлага нэмэгдсэн хэрэг. Мөнгө төгрөг ч овоо цуглуулсан байлаа. Тэгээд бид Монголд ирээд хоолны бизнес эрхэлсэн. Тэр үед өөр сонголт байгаагүй л дээ.

-Ирэнгүүтээ ресторан байгуулсан юм уу. Тухайн үед гадуур хооллодог хүн хэр олон байв?

-Шууд ресторан байгуулааг үй юм аа. Одоо ч бий дээ. Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойно нэг жижигхэн павильон байдаг даа. Тэнд бизнесээ эхэлж анх пицца хийдэг байсан. Жижигхэн павильонд минь пиг дүүрэн хүн ирж пицца иддэг байв. Заримдаа тэндээ бүр шоу зохиодог байсан юм шүү. Тухайн үед Монголд гадуур хооллодог хүн ховор байсан л даа. Харин Монголд суугаа Элчин сайдын яамны хүмүүст хоол идчих газар олддоггүй байсан юм билээ. Тиймээс ихэвчлэн гадныхан манай павильонд ирж хоол иднэ. Хаанахын ч билээ нэг улсын Элчин сайд тэнд төрсөн өдрөө ч тэмдэглэж байв. Цагдаа нар ирээд архи дарс ууж байна уу гээд л шалгана. Тэгээд баахан шар толгойтой гадны нөхдүүд байхыг хараад юм хэлэхгүй буцаад гардаг байж билээ. Ингээд л жижигхэн павильоноо өргөжүүлээд ресторан байгуулсан даа. Нэг үе дөрвөн ресторан зэрэг ч ажиллуулж байлаа. Энэтхэг, мексик, итали хоолны ресторанууд нээж байсан. Тэд маань одоо ч ажиллаж байдаг юм билээ. Харин 2003 онд ”Silkroad” рестораныг байгуулсан. Ер нь ресторан ажиллуулаад арав гаруй жил болж байна. Саяхан энэ рестораныхаа салбарыг шинээр нээчихлээ.

-Танайх олон үндэстний хоол хийдэг байх. Рестораныхаа хоолыг бүгдийг нь та өөрөө хийдэг юм уу?

-”Silkroad” гэдэг чинь торгоны зам гэсэн утгатай шүү дээ. Энэ бол зүгээр нэг тэмээн жин явдаг зам биш. Мэдээлэл харилцаа, цэрэг улс төрийн солилцоо явагддаг Азиас Европ хүрдэг зам байсан. Үүнийг бэлгэдэн ресторандаа ийм нэр өгсөн. Тийм болохоор янз бүрийн орны хоол хийдэг. Сонгодог хоол ч бий. Гадаадын айлд очиж хийж сурсан зарим хоолоо ч хийдэг. Ном жор судалсны үндсэн дээр Монголдоо байгаа хоолны материалд тохируулан хийнэ. Би хоолоо өөрөө хийх үедээ хийнэ. Гэхдээ гол нь тогооч нараа сургаж бэлтгэхэд их анхаардаг.

-Хоолныхоо материалыг Монголоос авч байгаа юу?

-Монголчууд хямдыг нь хараад чанар муутай материал оруулж ирээд байна. Тийм болохоор би хоолныхоо материалыг аль болох гаднаас авдаг. Гэхдээ голдуу амтлагчуудаа гаднаас авдаг даа.

-Та ер нь хаана ингэж хоол сайн хийж сурав аа?

-Монгол хүмүүс чинь бүгд гэртээ хоол хийдэг биз дээ. Аав, ээж маань улсын хариуцлагатай ажил хийдэг болохоор гурван дүүдээ багаасаа хоол хийж өгч байсан. Хоол хийх гараагаа ингэж эхэлсэн гэх үү дээ.

-”Хоолондоо” шоуг хийх санаа хэзээ төрсөн бэ. Телевизээр хэзээнээс цацаж эхэлсэн билээ?

-Ер нь нэвтрүүлэг хийх санаа 2002 оноос эхэлсэн юм. Телевизээр цацдаггүй л байсан болохоос биш аялж явахдаа хоол хийгээд бичлэг хийдэг байлаа. Эднийгээ CD-нд бичүүлчихсэн байсныг манай нэг найз санамсарг үй хүнд үзүүлчихсэн юм билээ. Түүнээс хойш зурагтаар гаргах болсон юм.

-Тогооч гэхээр цагаан малгай, хормогчтой хүн л гэж төсөөлдөг. Харин таны нэвтр үүлгийг үзэхэд чөлөөтэй хувцасласан жирийн хүн хоол хийж харагддаг. Энэ нь энгийн санагддаг учраас хүмүүст илүү хүрдэг байх?

-Тогооч бол ерөнхийдөө цагаан малгай, хормогчтой байх ёстой. Нийтэд үйлчилж байгаа мэргэжлийн тогооч учраас эрүүл ахуйн талаасаа заавал тийм хувцастай байдаг. Шоу гэдэг бол танин мэдэхүйн талдаа учраас өөр л дөө. Миний нэвтрүүлэг бол хоол хийхийг заахаасаа илүү хоолыг ингэж хийж болдог юм гэдэг санаа сэдлийг хүмүүст өгч байгаа юм. Хоол хийхээс битгий айцгаа, хүн жаахан сэтгэх л юм бол ямар ч амттай хоолыг хийгээд сурчихна. Энэ ерөөсөө хэц үү юм биш. Гэр орон найз нөхдийнх өө хүрээнд хөнгөхөн ямар хоол хийж болох вэ гэдэг санааг өгч байгаа юм. Хүмүүс намайг хоол хийхийг зааж өгч байна гэж ойлгоод байдаг. Тэгээд утасдаад тэр хоолныхоо жорыг хэлээд өгөөч гэдэг. Харин би хийсэн хоолныхоо жорыг дараа нь мартчихдаг.

-Жороо тэмдэглэж авдаггүй юм уу?

-Хоол хийх тэр үедээ л яаж сэтгэнэ. Түүгээрээ зохиогоод хийчихдэг. Түүнээс биш жор хараад, түүнийгээ тэмдэглээд байдаггүй. Ресторанд бол өөр шүү дээ. Шоунд тийм зүйл байхгүй. Би хэлсэн шүү дээ. Ерөөсөө хүнд хоол хийх санаа өгөх зорилготой гэж. Нэг жишээ хэлье. Шоугаараа би нэг удаа салад хийж л дээ. Цагаан гоймонгоор тайланд маягийн салат хийсэн байгаа юм. Түүнийг манай нэг эгч үзчихээд ах нарыгаа дуудан “Энхээгийн заасан хоолыг хийж өгнө” гэж. Тэгээд цагаан будааны гоймонг нь гүзээ гэж ойлгоод өнөө салатаа гүзээгээр хийж л дээ. Тэгсэн тэр нь үнэхээр сайхан амттай салат болсон гэнэ лээ. Хоёр ах нь одоо хүртэл тэр салатыг хийлгэж идэх дуртай болсон гэдэг юм. Тэгэхээр миний салат хийсэн жороор яваагүй байгаа биз. Зүгээр л санаа аваад хийтэл тийм гоё амттай хоол болсон байхгүй юу. Манай шоуны зорилго ердөө л энэ. Хоол хийхэд жоронд баригдах шаардлагагүй, сэтгэхэд л болно.

-Гадаадын орнуудаар явж “Хоолондоо” шоуг бэлтгэдэг байх аа. Хамгийн сонин хоолтой үндэстэн хаана байв?

-Бүх улсын үндэсний хоол сонин шүү дээ. Монголын хоолнууд гадныханд бас сонин. Жишээ нь хорхог, лавшааг гадныхан идээд “Ямар сонин юм бэ” гэцгээдэг. Харин хоолыг урлаг болгосон орон их л дээ. Манайд энэ л жаахан дутаад байгаа юм. Гадаадад очоод хоол хийгээд явахаар их зүйл сурч мэддэг. Нөгөө талаар тэндхийн хүмүүс бас надаас суралцдаг юм. Тэгэхээр аль аль талдаа ашигтай байдаг гэх үү дээ. Монголчууд өөх тостой хоол их иддэг. Мах, гурил, давснаас өөр бараг хольц хэрэглэдэггүй. Харин гадныхан мах өөхнөөс гадна ногоо хольц амтлагч их хэрэглэдэг. Энэ нь эд эрхтэндээ ачаалал өгөхгүйн тулд шүү дээ. Үүгээрээ л ялгаатай юм даа.

-Манай бантанг алтан медальтай хоол гэдэг биз дээ?

-Хоолны яармаг болж байсан тухай би сонсч байгаагүй. Манайхан бантангаараа бахархаж хийсвэр яриа гаргасан байлгүй.

-Та хичнээн орноор явчихаад байна вэ? -Олон орноор явсан даа. Сайн санахгүй байна. Сая 45 хоног автомашин түрээслээд Европын хойд хэсгээс бусдаар нь яваад ирлээ. Ер нь аялах дуртай. Би 18 настайгаасаа хойш гадаадад амьдарсан даа. Украин, Финланд, Германд байлаа.

-Аялж явах зардал мөнгийг өөрөөсөө л гаргах уу?

-Хувийн аяллаар л явдаг.

-Та гадаадад очоод хоол хийдэг айлуудаа яаж олдог юм бэ?

-Очсон газар найз нөхөд олон бий. Нэг газар яваад очихоор манайд ир гэж урина. Тэгээд өнөө айлдаа очоод уригдсан хүн чинь нэг мэдэхэд л хоол хийчихсэн зогсч байдаг. Бас байнга камертай явдаг юм хойно тэгээд давхар зургаа авчихна. Гадаадад очоод хоол хийлгээд байгаа айлууд бүгд миний танил байдаг.

-Та мэргэжлийн тогооч биз дээ?

-Би нэг хэсэг Монголын итали тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч хийж байв шүү. Тэр шугамаар тогоочийн курс хичээллүүлж байсан. Түүндээ өөрөө суугаад нэг үнэмлэх авч байлаа. Гадаадад олон жил ажилласан тогооч нар манайд их ирж байгаа. Тэдэнд тогоочийн үнэмлэх гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэд хамгийн сайн нь байдаг. Тогооч бэлтгэдэг зарим сургуулийн шалгалтад би хааяа очдог. Тэр хүүхдүүд сургуулиа төгсөөд мэргэжлийн тогооч гэсэн үнэмлэх диплом авдаг. Гэтэл манай ресторанд ирээд гологдох жишээтэй. Тэгэхээр Монголоос үнэмлэх авах шаардлага байгаа ч юм уу, үгүй юу мэдэхгүй. Тогоочийн үнэмлэх бий юу гэвэл надад байгаа. Үнэмлэх шаардлагатай гэхээр нь авчихсан.

-Ер нь тогоочийн ур чадвар юунд байдаг вэ. Хоол амттай болох нь тогоочийн ур чадвараас шалтгаалах нь мэдээж. Гэхдээ хоолны жор материал сайн байх нь чухал юм шиг ээ?

-Хоол хийдэг шоу нэвтр үүлэг их гарч байгаа болохоор тогоочийн мэргэжил их амархан мэт хүмүүст ойлгогддог болжээ. Үнэхээр гоё мэргэжил. Гэхдээ маш их хариуцлага, сахилга баттай байх ёстой. Мөн хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй. Ажиллаад долоо, найман жил болсны дараа тогоочийн ур чадвар гэдэг зүйл эндээс л харагдана. Түүнээс биш хурдтай байх нь гол биш. Хэдэн жор цээжилснээрээ ур чадвартай байгаа юм биш л дээ. Хоол амттай болохын хувьд хийсвэр утгаар нь хэлбэл хүнд сэтгэл байвал ямар ч хоол амттай санагдана. Ерөнхийдөө техникийн үүднээс нь ярих юм бол сайн хоол хийхийн тулд сайн материал байх хэрэгтэй. Сайн материал байвал тогоочийн ур чадвар гэлтгүйгээр амттай хоол хийчихэж болно. Тогооч жаахан сэтгэхэд л хангалттай.

-Та гадны сайн тогооч нартай уралдаанд оролцож байв уу?

-Үгүй. Харин хамт хоол хийж үзсэн. (инээв) Тухайлбал, ноднин зун дэлхийд хэдхэн байдаг рестораны сүлжээний Хонконг дахь салбарын нэртэй тогооч Фредерик манайд ирсэн. Түүнтэй хамт хоол хийж үзсэн. Ялгаа асар их юм билээ. Ур чадвартай тогооч гэж түүнийг л хэлэх байх. Яасан гэхээр Монголд байдаг хоолны материалаар жуулчдад зориулсан дээд зэргийн хоол хийх болзолтой байлаа. Ингээд хоёулаа “үзэж тарсан”. Манайхан бол барууны маягаар хоол хийчих гээд янз бүрийн материал хайгаад байдаг. Гэтэл тэр тогооч гарч гүйгээд царван, агь түүгээд л гурван өдрийн дотор гайгүй сайн хоол хийчихэж байгаа юм л даа. Мөн Флоридад явж байгаад тэндхийн нэлээд алдартай латин тогоочтой хамт хоол хийж байлаа. Түүнээс биш уралдаанд оролцож байсангүй. Тэр миний зорилго биш.

-Тогооч нар махлаг байдаг гэсэн ойлголт бий. Энэ хэр үнэний ортой бол?

-Эрүүл хүнс идээд зөв хоолловол хүн ер нь таргалахгүй шүү дээ. Тогооч нар тарган байдаг гэдэг худлаа байх аа. Миний бодлоор дээхнэ үед нийтийн хоолны газар ажилладаг эмэгтэй тогооч нар тарган байсан байх. Эмэгтэй хүн чинь хурдан таргалдаг шүү дээ. Үүнээс үүдэн ийм ойлголт бий болсон байж мэднэ. Манайд ажилладаг тогооч залуус бол булчин шөрмөс ихтэй шүү дээ.

-Шоугаа цаашид үргэлжл үүлсээр байх уу?

-Энэ тухай сайн бодох хэрэгтэй байна. Би хоёр ресторан ажиллуулж байгаа учраас ажлын ачаалал их байна. Бас гэр бүлд минь ам бүл нэмэгдэж байна. Тэгэхээр гэр орондоо анхаарал тавих шаардлагатай болж байгаа. Гэхдээ шоугаа үргэлжл үүлээд хийгээд байх боломжг үй зүйл ч алга. Ер нь энэ миний хобби шүү дээ. Ийш тийшээ аялахаараа камер аваад явчихдаг. Камер байсан цагт зураг аваад шоугаа эхэлчихсэн байдаг.

-Гэртээ хоол хэр хийдэг вэ?

-Амралтын өдрүүдэд хүүхд үүддээ хоол хийж өгдөг.

-Бусад өдрүүдэд нь?

-Манай эхнэр хоол хийдэг. Сайхан монгол хоолоо хийж иднэ. Гурилтай шөл, хавирга, бууз гээд л…

-Таны гарын хоолыг иднэ гэж танайд найз нөхөд цуглана биз…

-Залуу байхад найз нөхөд их ирдэг байлаа. Одоо ховордсон.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингэлтэй фестиваль-2023” болж байна DNN.mn

Үндэсний үнэт зүйл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хотын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Чингэлтэй фестиваль-2023” өнөөдөр болж байна.

Жил бүр 10 000 гаруй хүн оролцдог “Чингэлтэй фестиваль” энэ жил “Шинэ сэргэлт Чингэлтэй” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.