Categories
мэдээ цаг-үе

“Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn


Энэ сарын 15-ны бямба гаригт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиохоор болжээ.

Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

– Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ

– Банкуудын ногоон зээлийн танилцуулга

– Дугуйн түрээсийн үйлчилгээ

– Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо

– Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан

– Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө

– Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн

– Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ

– Бусад

Categories
мэдээ цаг-үе

Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ.

Нэгдсэн хяналт шалгалтаар:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -512 зөрчил,
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 209 зөрчил;
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 15 хүн, эд зүйлс;
  • Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний гурван сарын байдлаар нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn

“Хотоо угаая” аян гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Аяны хүрээнд энэ долоо хоногт автобусны 242 буудал, 425 хаяг, хаягийн байгууламжид угаалга цэвэрлэгээ хийжээ. Мөн өнжмөл өвсийг цэвэрлэх, хайс, хашлага будах, модны угаалга, усалгааг хийж эхэлсэн байна.

Ирэх долоо хоногт их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчинд угаалга, цэвэрлэгээ хийх юм. Иймд сургууль, цэ

Categories
мэдээ нийгэм спорт

Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Туркийн Анаталья хотноо “Гранд слам” тэмцээн үргэлжилж байна. Хоёр дахь өдөр “С” хэсэгт барилдаж буй МУГТ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эрэгтэйчүүдийн -73 кг жингийн финалд Италийн Мануэл Ломбардод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.

Анталъягийн их дуулгыг Монголын 19 тамирчин зорьсноос одоогоор хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр мөнгө, эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртсэн.

Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг жингийн барилдаанууд болох ба Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин зодоглоно. Хасагдах шатны барилдаанууд 13.30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 22.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 01-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn

Нийслэл хот орчмоор их хэмжээний цас орж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай зориулалтын 45 машин, техниктэй ажиллаж байна.

Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 4 дүгээр сарын нэгний 22:00 цагийн байдлаар нийт 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Диана Актеон хоёр” DNN.mn


“Диана Актеон хоёр” 185х202 см. Зотон, тос

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


-ДЭЛХИЙН УРЛАГИЙН ШИЛДЭГ 50 БҮТЭЭЛЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА

Дахин сэргэлтийн үеийн Италийн урлагийн их мастер Тицианы суут бүтээлүүдийн дотор хамгийн алдартай нь “Диана Актеон хоёр”. Уг бү- тээлд Диана охин тэнгэр, Актеон хоёрын уулзаж буйг дүрслэн харуулжээ. 185х202 см-ийн хэмжээтэй энэ бүтээлээс гадна Тицианы “Диана Каллисто хоёр”, “Актеоны үхэл” гэхчилэн дэлхий дахинаа алдаршсан цуврал долоон зураг бий. 2008-2009 онд Шотландын үндэсний галерей, Лондон дахь үндэсний галерей хамтран энэ зургийг Бриджвотерын цуглуулгаас 50 сая паундаар худалдан авчээ. Ингээд энэ таван жилийн хугацаанд хоёр галерей уг бүтээлийг ээлжлэн дэлгэн үзүүлэхээр болоод байна. 1704 оныг хүртэл Испанийн хааны цуглуулгад хадгалагдаж байсан энэ бүтээлийг V Филипп хаан Францын Элчин сайдад бэлэглэсэн ажээ. Үүнээс хойш “Диана Актеон хоёр” Европын дээдсийн дунд гараас гар дамжсаар 1939 онд дэлхийн II дайн дэгдэх үес Шотландад иржээ. Улмаар 1945 оноос өнөөдрийг хүртэл “Диана Актеон хоёр”, “Диана Каллисто хоёр” хэмээх хос зураг Эдинбург дэх Шотландын Үндэсний галерейн хосгүй үнэт үзмэр болон нийтийн хүртээл болсоор байна. Тицианы цуврал бүтээлийн албан ёсны эзэмшигч өнгөрсөн онд цуглуулгынхаа зарим зургийг худалдана гэж зарласан билээ. Тэрбээр дээрх хоёр бүтээлийг Их Британийн үндэсний галерейд 100 сая паундаар худалдах үнийн санал тавьсан байна. Ингээд Шотландын үндэсний галерей, Их Британийн үндэсний галерей хамтран 2013 он гэхэд уг хос зурагт тус бүр тавин сая БАЙНАпаундыг төлөх шийдвэр гаргасан юм.

Тициан сүүлийн үеийн бүтээлүүд болох домгийн сэтгэлгээг дүрсэлсэн зургуудаа яруу найраг хэмээн нэрлэж байж. Тэрбээр байгалийн давагдашгүй сүр хүчийг илэрхийлэхдээ аймшигтай ч гэмээр машид биширч сүрдэм хэллэгийг бий болгосон байна.

Энэ их мөнгийг хаанаас хэрхэн босгохоо ч тодорхой болгосон ажээ. Тухайлбал, Шотландын Засгийн газар12.5 саяыг, 4.7 саяыг нь олон нийтийн хандиваар, 12.5 саяыг Их Британийн үндэсний галерей, 10 саяыг нь Үндэсний өв, соёлын дурсгалын сангаас, Шотландын Үндэсний галерейгаас 4.6 саяыг гэхчилэн төлөх юм байна. Тицианы хамгийн том шинэчлэл нь 1530-1550 оны хооронд хийгдсэн гэж үздэг. Энэ үес тэрбээр голдуу ордны ихэс, дээдсийн хөргийг зурсан. Тухайлбал, эзэн хаан V Чарльз, III пап лам Паул нарын хөргийг зуржээ. Улмаар ХХ зууныг гартал дэлхийн урлагт хөрөг зургийн мэргэжлийн чиг хандлагыг Тицианы дэг тодорхойлсоор ирэв. Мөн энэ үед Ромд зочилж Микеланжелотой анх уулзсан байна. Ромд зочилсон он жил үүдийн дараа Тициан Венецид эргэн ирлээ. Энэ үеэс суут зураачийн стиль дахин хүчтэй өөрчлөгдөв. Тэрбээр домгийн сэтгэлгээг дүрсэлсэн гайхамшигт цуврал бү- тээлүүдээ зурж эхэлжээ. Үеийн үед дэлхий дахиныг бишрүүлсээр буй энэхүү гайхамшигт бүтээлээ Испанийн хаан II Филиппэд зориулан зурж эхэлсэн нь нэн сонирхолтой. Энэ нь бидний харж буй “Диана Актеон хоёр” тэрг үүтэн долоон цуврал билээ. Тицианы домог үлгэрийн өгүүлэмжит бүтээлүүдэд өнгө арай бүүдгэр болж ирсэн боловч зураачийн арга барилын өрнүүн, омголон төрх байдал нь уран зурагт цоо шинэ формыг бий болгож, энэ нь ХХ зууныг хүртэл ноёрхлоо тогтоосон билээ. Тициан сүү- лийн үеийн бүтээлүүд болох домгийн сэтгэлгээг дүрсэлсэн зургуудаа яруу найраг хэмээн нэрлэж байж. Тэрбээр байгалийн давагдашгүй сүр хүчийг илэрхийлэхдээ аймшигтай ч гэмээр машид биширч сүрдэм хэллэгийг бий болгосон байна. Энэ гайхамшигт хүн 1576 оны наймдугаар сард Венецид насан эцэслэсэн. Эрт хийгээд эдү- гээх аль ч цаг үед нь авч үзэхэд “венец школ”-гүйгээр Европын урлаг үгүй юм. Энэ дэг сургуулийг манлайлагч их мастер Тицианы “Диана Актеон хоёр” хэмээх бүтээл дэлхийн урлагийн шилдэг 50 бүтээлд багтаж буй нь зүй ёсных билээ.


Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn

Архангай, Булган, Төв аймгийн нутгаар бага зэргийн цастай, Дундговь,Өмнөговь аймгийн нутгаар шороон шуургатай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цас орж цасан шуургатай байна.

Улаанбаатар-Мандалговь, Өндөрдов-Зуунмод-Налайх, Улаанбаатар-Хөшигийн хөндийн тууш зам, чиглэлийн хатуу хучилттай авто зам дагууд цасан шуургатай, зорчих хэсэгт гулгаа үүссэн тул иргэд та бүхэн хол замд гарахгүй байх, хурдаа тохируулж болгоомжтой зорчино уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал энтертаймент-ертөнц

Ё.Дамчаабадгар: Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй DNN.mn

Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн орчин үеийн бүжгийн багш, “DDanceLab” бүжгийн компанийн үүсгэн байгуулагч, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


-Оны шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг бүжиг дэглээчээр шалгарсан танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг бүжиг дэглээчээр шалгарсандаа туйлын их баяртай байна. Тухайн үеийн сэтгэгдэл гэвэл “Мөнгөн мод 2022” наадмын ёслолын үйл ажиллагааны өмнө манай СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн инновацийн бүтээл “Босоо цагаан гурвалжин” цуврал бүжгэн жүжгийн гурав дахь цуврал тоглогдож байсан. Тус бүжгэн жүжгийн гол дүрд бүжиглэж байсан болохоор тоглолтоо дуусгаад л “Мөнгөн мод” наадмын тайз руу ирсэн. Тэр үед тоглолтын тайзнаас шагналын тайз руу гүйж яваа мэдрэмж маш гоё байсан. Нэг юм руу яарсан, догдолсон тийм мэдрэмж төрж байсан. Өөрийгөө шагнал авна гэж бодоогүй, энэ арга хэмжээнд оролцох нь л том үйл хэрэг байсан болохоор яарч очсон. Монгол Улсын гавьяат жүжигчин бүжиг дэглээч Д.Энхгэрэл багшаасаа энэхүү цомоо гардан авсандаа маш их баяртай байгаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр голчлон ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед уран бүтээлдээ голчлон контемпорари этник чиглэлийн бүжгийн урсгалыг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэхүү бүжиг нь барууны буюу контемпорари урсгалыг ардын хэв шинжтэй хослуулснаар контемпорари этник шинэ бүжгийн урсгалыг нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мэдээж контемпорари чиглэлийн бүжгийн бүтээлийг хийхээс гадна нэмээд контемпорари этник чиглэлийн бүтээлүүдийг хийж байгаа. Контемпорари этник чиглэлийг бий болгож, энэхүү урсгалыг хөгжүүлэх болсон шалтгаан нь ардын урлагаа дэлхийн тавцанд гаргахын тулд дан ганц ардын урлагаар нь байлгах боломжгүй болчихсон. Барууны соёлыг хослуулж, шинэчилж, хөгжүүлснээрээ илүү сонирхолтой болно. Жишээлбэл, манай “The Hu” хамтлаг байна. Зөвхөн этник хэлбэрээр байсан бол энэ хэмжээний томоохон амжилт гаргахгүй байсан. Рок буюу барууны стайлыг хослуулж Хүннү рок урсгалыг гаргаж ирсэнтэй адил бий биелгээгээ тэр чигээр нь гаргах боломжгүй учраас контемпорари бүжгийн урсгалтай хослуулж контемпорари этник бүжгийн урсгалыг бий болгосноор дэлхийд бий биелгээгээ таниулах боломжтой гэж үзэж байгаа юм.

-Анх бүжгийн урлагийг хэрхэн сонгох болсон бэ. Бүжгийн урлагаар хэр хугацаанд хичээллэж байна вэ?

-Хамгийн анх 13 настайдаа бүжгийн гараагаа эхэлсэн. Миний мэргэжлийн бүжигчин болох гарааг минь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш, уран сайхны удирдаач Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг багш маань тавьж өгсөн. Багшийнхаа ач, дэм, тусаар өдий зэрэгтэй явж байна. Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Хөдөө орон нутагт өссөн учраас тэнд бүжгийн хөгжил төдийлөн сайн биш, сумын соёлын төвийн клубийн бүжиг л гэж байсан. Манай аймгийн Засаг дарга, сургуулийн дуу хөгжмийн багш нар нийлж Улаанбаатар хотод анхны удаа “Мөнхөд дурсагдах сургууль” нэртэй тоглолт хийхээр болсон юм. Энэхүү тоглолтод оролцох хүүхдүүдийг Ц.Алтанцэцэг багш маань сонгож бүжигчнээр зааж сургаж авсны дунд азаар би сонгогдож бүжигтэй амьдралаа холбосон доо. Түүнээс хойш 16 жил бүжгээр амьсгалж, бүжгээрээ амьдарсан байна.

-Олон улсын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцохоор явахдаа хэр хугацаанд бэлтгэл хийдэг вэ. Энгийн үед ч мөн бэлтгэл хийдэг байх, тийм үү?

-Олон улсын уралдаан тэмцээнд оролцохдоо хамгийн багадаа жилийн хугацаанд бэлтгэл хийдэг. Бэлтгэл буюу биеийн бэлтгэл хийхээсээ өмнө сэтгэл зүйн бэлтгэл хийх ёстой. Тухайн оролцох гэж буй тэмцээнээ, ямар бүжгээр хэрхэн оролцох зэргээ бүгдийг маш сайн судалдаг. Энгийн үед ч бэлтгэл хийдэг. Нэг л өдөр бэлтгэлээ хийхгүй өнгөрүүлбэл энэ бие яг л хүний бие шиг болчихдог. Тиймээс үргэлж, тогтмол цаг хугацаанд бэлтгэл хийх ёстой. Бүжиглээгүй байгаа үедээ ч өөрийнхөө сэтгэлзүйг бэлдэж байх хэрэгтэй. Олон улсын уралдаан тэмцээнд хамгийн багадаа 8-10 шүүгч байдаг учраас техник, ая, бүжгийн дэглэлт гээд тус тусад нь хариуцсан шүүгч нар байдаг. Тэмцээний үеэр энэ хүмүүсийн надаас харах өө, алдаа нь маш их болж таарч байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн алдаа гаргахгүйн тулд өдөр бүр бэлтгэл хийж, өөрийгөө бэлтгэх ёстой. Монгол бүжигчдийн хамгийн их гаргадаг зүйл нь зөвхөн бүжиг болон техник дээрээ маш их бэлтгэл хийж, сэтгэл зүйгээ бэлтгэдэггүй. Хэчнээн сайн мундаг бүжигчин байсан ч сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй байвал тухайн тэмцээнээс хасагдах тохиолдол маш их байдаг. Тухайн бүжигчний сэтгэл зүй бэлэн биш учраас тайзан дээр гарч шүүгчдийн өмнө сандарч алдаа гаргах магадлал их өндөр юм.

-Бүжиг дэглэхэд юу хамгийн чухал байдаг юм бол. Бүжиг дэглэхдээ юуг анхаардаг вэ?

-Бүжиг дэглэхэд анхаарах зүйл гэвэл бүжгийн төрөл жанр болон яг ямар илэрхийлэмжтэй бүжиг гэдгээс хамааран янз бүр байж болно. Тухайлбал, бий биелгээтэй бүжиг дэглэнэ гэж бодвол ёс заншил уламжлал, биелгээнүүд хоорондын ялгаа, намба төрхүүдийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн зохиомж бүжиг, цэцэгний тухай бүжиг дэглэх гэж буй бол тэр цэцгийг судалж хэрхэн хөдөлж, хэрхэн ургадаг, бий болдог талаар судалгаа хийсэн байх шаардлагатай. Контемпорари чиглэлийн бүжиг дэглэх бол хөдөлгөөн гэхээс илүү мэдрэмж дагнадаг, үзэж буй хүмүүсийн мэдрэмжээр хөдөлгөөн урлах зэргээс шалтгаалан бүжиг дэглэхэд олон төрлийн арга бий. Манай Монголын хувьд бие биелгээ, тайзны монгол бүжиг, этник, контемпорари этник гэж ардын бүжиг тал руу дөрвөн урсгал, чиглэл хөгжсөн байдаг. Энэ хоорондын ялгаа болон хөгжлийг хооронд нь холихгүйгээр анхаарч бүжиг дэглэвэл илүү тохиромжтой гэж боддог.

-Бүжиглэж буй бүжгээ үзэгчдийн сэтгэлд хүргэж, илэрхийлэхэд юу хамгийн чухал байдаг вэ?

-Мэдээж хамгийн чухал зүйл бол дотоод мэдрэмж байдаг. Бүжгээ маш сайн ойлгож үзэгчдэд ойлгуулахын тулд хичээж бүжиглэх хэрэгтэй. Урлагийнхан бол буу бариагүй дайчид гэдэг үг байдаг. Соёл урлагийн хүмүүс өнөөгийн Монголын тусгаар тогтнол болоод өв соёлыг тээж авч яваа хүмүүс. Яагаад гэвэл энэ өв уламжлал, соёл, монгол ондоошил үгүй бол аль нэг улс, гүрний эрхшээлд орно. Бусдаас ялгарах онцлог байгаа учраас Монгол Монголоороо байгаа. Бий биелгээ, монгол бүжиг бүжиглэж байгаа хүмүүс тухайн мөн чанарыг нь гаргаж бүжиглэх хэрэгтэй. Хоёрдугаарт, мөн чанар гээд хуучинсаг байдлаар байлгаад байх юм бол манай монгол бүжгийг дуурайлгаад илүү баяжуулж, техник нэмээд манайх гээд гаргахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр өв уламжлал, хадгалаад хайрлаад байгаа юмаа хааяадаа маш их зүйлээр өөрчилж, тордож, хөгжүүлэхгүй, хэтэрхий уламжлалаараа байлгаад байхаар алдах эрсдэл их болоод байна гэсэн үг. Тиймээс Монголд бүжиг дэглээч, бүжгийн шүүмжлэгчид маш олон байх хэрэгтэй. Уламжлал гол мөн чанарыг алдагдуулахгүйгээр өөр өөрсдийн хэв маягаар хөрвүүлдэг бүжиг дэглээч, шүүмжлэгчид маш их байх хэрэгтэй болж байгаа юм. Бий биелгээ тэр чигээрээ ахуй соёл шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын бидний хийдэг зан үйлийг бүжиг болгочихсон. Бид хайрлаж гамнахаасаа гадна хөгжүүлж дараагийн түвшин рүү аваачсан хүмүүсийг үгүйсгэхгүй байх учиртай.

-Бүжиг дэглээчийн хувьд бүжгийн урлагт хайртай сонирхолтой, хичээллэхээр зорьж байгаа хүүхэд, залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Ардын урлаг, бий биелгээ нь маш олон хүмүүс, залуучуудын хувьд хөдөөний урлаг, хөдөө байдаг хүмүүс л бүжиглэдэг гэдэг бодолтой болчихсон байсан ч сүүлийн үед залуус бий биелгээ бидний ондоошил гэдгийг мэдэрч эхэлж байгаа. Монгол гэж цээжээ дэлдэхээс гадна, үйл хэргээрээ бас бий биелгээ буюу ардын өв соёлоо багахан ч гэсэн суралцаад эхэлбэл Монгол Улс, тусгаар тогтнолынхоо төлөө хийж байгаа маш том үйл хэрэг юм шүү. Л.Өлзийтөгс зохиолчийн номоос “…баян ч бай, ядуу ч бай өөрийн гэсэн хэл, соёл, урлагтай байна гэдэг хэчнээн сайхан юм бэ” гэх мөрийг уншиж байсан. Хилийн дээс гараад харь оронд очиход бидэнд ардын урлаг, өв соёл, Монгол гэх ондоошил байдаг. Тиймээс бүжгийн урлагаар хичээллэж байгаа хүүхдүүд ардын урлаг, өв соёлыг маш сайн суралцаж, хичээллээсэй, нэмээд түүнийгээ хөгжүүлж дэлхийн хэмжээнд гаргаж өрсөлдөх ур чадварт суралцаасай гэж хүсч байна. Манайхан ардын урлагийг хөгжүүлж өөр урсгалтай хослуулах гэхээр “Энэ зүйл чинь буруу, өв соёлоо устгаад байна” гэдэг. Гэтэл энэ нь өв соёлоо устгах биш маш зөв зүйл юм. Мэдээж өв соёлоор нь тээгээд аваад явж байгаа хүмүүс бий ч түүнийг хөгжүүлэх зоригтой хүмүүс олон болох хэрэгтэй гэдгийг хүсье. Түүнчлэн сүүлийн үед бүжгээр хичээллэж буй зарим хүүхдийг харахад уралдаан, тэмцээн, медалийн төлөө бүжгээр хичээллэдэг болсон. Хэрвээ ийм зорилготойгоор бүжгээр хичээллэх гэж байвал дэмий. Бүжиг бол маш том соёл, хүмүүжил олгодог зүйл. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ бүжгээр хичээллүүлэх гэж буй бол зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Уралдаанд оролцуулах гэж хичээллүүлэх үү, ардын өв соёл, Монгол гэх бахархам зүйлийг бий болгох гэж байгаа юу гэдгээ тодорхойлж байж урлагаар хичээллээсэй гэж боддог. Урлаг нь хүнийг нинжин, уян зөөлөн сэтгэлтэй, хүмүүжилтэй болгодог байтал тэмцээнд түрүүлэхийн төлөө ямар ч ёс зүйгүй, хүмүүжилгүй үйлдэл гаргах хэмжээний болгож буй маш олон хүмүүс байна. Хүүхдэд яг юу зааж буйгаа, хүүхдээ юу сураасай гэж хичээллүүлж байгаагаа судалж, тодорхойлж байж бүжиг, урлагт суралцуулаасай гэж хүсмээр байна.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Монгол контемпорари бүжгийн урсгалыг дэлхийд гаргахыг зорьж байна. Түүнчлэн монгол хүн учраас бий биелгээ гэдэг өв соёлыг монголчууддаа болон дэлхийд таниулж, цаашдаа энэ зүйлийн төлөө би юу хийж болох вэ гэдэгт тархиа гашилгах төлөвлөгөөтэй байна. Дан ганцхан бий биелгээ биш бүжгийн салбараа яаж хөгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээ нь алдагдсан, хүмүүжилгүй хүмүүс яагаад олшироод байгаа вэ гэдэгт хувь хүнийхээ үүднээс их санаа зовдог болсон. Тэгэхээр үүнийг залруулахын төлөө залуучуудын оролцоо юу байж болох вэ гэдэгт анхаарах төлөвлөгөөтэй байна. Олон улсын уралдаан тэмцээнд мөн оролцоно. Олон улсын уралдаан тэмцээнд оролцох нь монгол бүжиг, бүжгийн хөгжил, өв соёлыг харуулж байдаг. Тийм болохоор монгол соёл, урлагийн төлөө цаашид хичээж ажиллах болно. Манай “DDanceLab” бүжгийн компани маань тун удахгүй БНСУ-ын бүжгийн компаниудтай хамтран тоглолт зохион байгуулах, Монголдоо уран бүтээлчдийг урьж авчрах зэрэг олон ажлын төлөвлөгөөнүүд гарсан байгаа.

Цаашид энэ чиглэлээр хийх ажиллах ажил их бий. Түүнчлэн “Дэлхий тойрсон биелгээ” гээд бүжгийн контент хийдэг. Одоогийн байдлаар гурав, дөрвөн улсад контентын зураг авалт хийгдсэн байгаа. Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн их жуулчид очих дуртай, хамгийн үзэсгэлэнтэй газруудад очиж бий биелгээгээ бүжиглэж олон нийтийн цахим хуудсаар түгээдэг контентоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж хуульчилсныг өөрчлөх шаардлагатай DNN.mn


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны гуравдугаар сард багтаан УИХ-д өргөн барих ёстой. Энэ хүрээнд сэтгүүлчдэд илтгэл танилцуулах уулзалтыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд тус илтгэлийн I бүлэг болох “Халдашгүй чөлөөтэй байх эрх” бүлэгт тусгагдсан Сэжигтнийг баривчлах ажиллагаа, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Бүх насаар хорих ял, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ сэдвийг танилцууллаа.

Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Манай улсад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорьдог, хэрэгт авагдсан баримтыг ямар нэгэн байдлаар задалж, сэжигтнийг нийгмээр зүхүүлж ялладаг жишиг тогтсон мэт дүр зураг ажиглагдах боллоо. Эндээс цагдан хорих ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах, хангах чиг үүрэгтэй ХЭҮК үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт байдаг. Түүнчлэн хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Мөн хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч баривчилж, цагдан хорьж болохгүй. Сүүлийн үед цагдан хоригдсон, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд ойлгогдох мэдээлэл олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар цацсан байж болзошгүй олон тохиолдол гарч байна. Энэ бодитой бол хүний эрхийн зөрчил юм. Түүнээс хүнийг цагдан хорьсон талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэлд мэдээ хэлбэрээр гаргах нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал байх.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хангах, хамгаалах зорилгоорхүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хорих, баривчлах тохиолдол байдаг. Хамгийн гол нь, хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ бүх процесс явагдах ёстой. Цагдан хорихоос өөр арга хэмжээ хэрэглэх боломжгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх, цагдан хорих нийтлэг журам байх албагүй гэсэн олон улсын эрх зүйн зарчим байдаг. Манай улсын хувьд цагдан хорих нийтлэг журмыг хуульчилсан.

агдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээны тоон үзүүлэлт өсөж байна уу, эсвэл?

-2016 оноос хойш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тоон үзүүлэлт буурч байна. Бидний хийсэн судалгаагаар нийт гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүний 12 орчим хувийг цагдан хорьж байна гэдэг судалгаа гарсан. Хүний амь насыг хохироосон, их хэмжээний хохиролтой, олон үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг, мансууруулах бодистой холбоотой зэрэг нийгмийн хор хохирол ихтэй хэргүүдэд цагдан хорих явдал түгээмэл байна.

-Сэжигтэнг цагдан хорих үндэслэлийг хуульд яаж заасан байдаг юм бэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой үндэслэл бүрдсэн бол бүх гэмт хэрэгт цагдан хориж болохоор хуульчилсан.Энэ арга хэмжээг хэрэглэхдээ мөрдөх байгууллага саналаа прокурорт танилцуулж, прокурор хянаад шүүхэд хүргүүлж шийдвэрлэдэг.

Хүний эрхийн Үндэсний Комисс цагдан хорих зарим үндэслэл хэт өргөн байна гэж дүгнэж байгаа. Тухайлбал, хойшлуулшгүй тохиолдол гэдэг үндэслэл.

Дээр дурдсанчлан бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсныг нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай. Ялангуяа Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр заасан тодорхой хэргүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж болохгүй.

-Хохирогч, гэрч шууд нэрлэн заасан гэх үндэслэлээр цагдан хорих зохиуцулалд хуульд байдаг. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Гэмт хэрэг үйлдсэн хүн оргон зайлахыг завдсан, гэрч, хохирогч заасан гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа нь олон улсын гэрээ конвенцод шууд утгаараа нийцэхгүй мөн л өргөн хүрээтэй зохицуулалт юм. Гадаадын зарим туршлагаасүзэхэд, оргон зайлахыг завдсан гэх үндэслэл байдаг хэдий ч ямар баримтаар тогтоогдсон байх талаар хуульчилсан байдаг. Энэ үндэслэлийг практик дээр харилцан адилгүй ойлгож хэрэглэж байгаа нь хүнийг эрхийг хязгаарлах, хорьсон асуудал бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Энэ үндэслэлийг хэрэглэхэд хүндрэлтэй байдаг талаар судалгаанд оролцсон шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын70 орчим хувь хүлээн зөвшөөрсөн үр дүн гарсан. Гэтэл хууль нэг мөр ойлгогдож байх шаардлагатай шүү дээ.

-Сэжигтнийг баривчлах ажлыг баасан гарагт олноор гүйцэтгэж байна гэдэг шүүмжлэл нийгэмд үүсээд удаж байна. Энэ тухайд?

-Сэжигтнийг баривчлах ажлыг баасан гарагт түлхүү хэрэглэж байна, “хар баасан гараг” гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа нь үнэн.

Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн судалгаа болон ХЭҮК-оос 864 кэйст хийсэн судалгаанаас үзвэл, баасан гарагт сэжигтийг баривчлах тохиолдол хамгийн бага хувьтай байна. Өөрөөр хэлбэл, Комиссоос хийсэн дээрх судалгаагаар сэжигтнийг баасан гарагт баривчилдаг гэх ойлголт сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр тогтоогдохгүй байна гэсэн үг.

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан кэйсүүдийн хугацааг судлаж үзэхэд, лхагва гарагт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Мөн даваа, мягмар гарагт баривчлах ажил ихэвчлэн явуулдаг болох нь судалгаагаар гарсан. Түүнчлэн бямба гарагт баривчлах нь түгээмэл байна. Ерөнхийдөө олны анхаарал татсан зарим хэрэгт сэжигтнээр татагдсан этгээдийг баасан гарагт баривчилснаас болж олон нийтийн дунд ийм ойлголт үүссэн байж болох юм.

Мөрдөх байгууллагын зүгээс эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг алдахгүйн тулд эсхүл, хуульд заасан 48 цаг дуусах хугацааг ажлын өдөр байхаар тооцоолж саналаа прокурорт хүргүүлдэг гэх тайлбар хэлж байгаа юм. Нөгөө талаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх боломжтой бол ажлын сүүлийн өдөр баривчлах, цагдан хорих арга хэмжээг нэн яаралтай шийдвэрлэх асуудалд болгоомжтой хандаж байна. Энэ нь нийгмийн шүүмжлэл их, уг ажиллагааг шүүхээр хэрхэн хэлэлцэх процесс тодорхой биш байгаатай ч холбоотой юм.

Цаашид шүүх дээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх үйл явцыг маш тодорхой болгох шаардлага тулгарч байна. Энэ нь өмгөөлөгч тал болон прокурорууд шүүхийн өмнө мэтгэлцдэг тогтолцоог бий болгох хэрэгтэйг харуулж байгаа юм.

Мэтгэлцээнд үндэслэж шүүх шийдвэрээ гаргадаг зарчимд шилжихгүй бол шүүхийн хэлэлцүүлгийн үйл явц нарийн зохицуултгүйгээс болж, шүүгч маш их шүүмжлэлд өртөж байна. Зураг, хувийн мэдээлэлтэйгээ цахим орчинд тараагдаж байна. Энэ шүүгчийн хараат бус, бие даасан байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хуульд таслан сэргийлэх арга хэмжээ авах нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай. Энэ саналыг Улсын хуралд хүргүүлэхээр илтгэлд тусгасан.

-Сэжигтнийг 30 хоног цагдан хориод дахиад сунгадаг. Ингэсээр 58, 59 дэх хоногт нь мэдүүлэг авдаг кэйс олон байдаг гэсэн. Энэ тухайд?

-Хүний эрхийн Үндэсний Комисст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдол тогтмол ирдэг. Сүүлийн үед нэмэгдэх хандлага байна. Хууль бусаар цагдан хоригдсон, хугацаа хэтэрч цагдан хоригдлоо гэх агуулгатай гомдол мэдээлэл түгээмэл ирж байна. Таны хэлсэн асуудлын хувьд өмгөөлөгч нараас ийм гомдол ихэвчлэн ирдэг.

Хуулиараа бол сэжигтнийг баривчилснаас хойш зургаан цагийн дотор мэдүүлэг авна гэж хуульчилсан байдаг. Энэ процесс хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа болов уу.

Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 58, 59 дэх хоногт нь мэдүүлэг авч байна гэх асуудалд хэргийн нөхцөл байдлыг бүрэн судалж мэдээгүй учраас тодорхой хариулт өгөх төвөгтэй. Ийм кэйс гарч байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг дан ганц мэдүүлгээр, ялангуяа хэрэгт холбогдсон хүний мэдүүлэгт тулгуурлаж явагддаггүй.

Магадгүй мөрдөн шалгах ажиллагааг өөр арга хэлбэрээр тодруулбал, бусад гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримтыг нягтлан шалгах, баримтжуулах зэрэг ажиллагааг явуулж байж болно. Энэ ажиллагааг явуулж байхдаа яллагдагчийг цагдан хорьж байхыг үгүйсгэх арга байхгүй.

Үндсэн хууль, олон улсын гэрээгээр сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгсөн тохиолдолд бусад баримтаар нотлогдож байх ёстой. Үүнтэй холбоотойгоор цагдан хорьсны дараа байн байн мэдүүлэг авдаггүй байх боломжтой. Харин цагдан хорьсон хугацаанд нотлох баримт цуглуулах ажиллагаагаа хийгээгүй, зөвхөн өөрөөр нь хэрэг хүлээлгэх, өгсөн мэдүүлэгт нь тулгуурлаж бусад нотлох баримт цуглуулах үүднээс удаан хугацаагаар хорьж байгаа бол хүний эрхийн зөрчил юм.