Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Замын-Үүдийн боомтоор алт байж болзошгүй металл гаргахыг завджээ. Тодруулбал, Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” 03-р сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батсүх: Ипотекийн зээл зогссоноор шинэ орон сууцны үнэ буурах хандлагатай байна DNN.mn

Барилга МН-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүхтэй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн талаар ярилцлаа.


-Барилга орон сууц, барилгын материалын үнэ ханшны судалгааг гаргадаг цөөн байгууллагын нэг бол танайх. Тиймээс ковидын дараах барилгын салбарын зах зээлийн үнэ ханш яаж хөдөлж байгаа талаар дорвитой мэдээлэл өгөхгүй юу?

-Манай байгууллагын хувьд 2010 оноос эхлэн барилгын салбарын үнэ ханшийн судалгаануудыг гаргаж эхэлсэн. Ингэхдээ барилгын материал болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээг голчлон гаргадаг. Мөн шинэ орон сууцны мэдээлэл, үнэ ханшийн судалгааг гаргаж олон нийтийг мэдээллээр хангаж байна. Шинэ орон сууцны хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу ковидын үед эрэлт хэрэгцээ нэлээд нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж үнэ ч нэлээд өссөн. Энэ үед эдийн засгийг сэргээх Засгийн газрын шийдвэр болон ипотекийн зээлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд орон сууцны үнэ огцом өссөн тал бий.

Харин өнөөдөр бол орон сууцны эрэлт бууралттай болж байна. Учир нь ипотекийн зургаан хувийн зээлийн олголт эрс багассантай холбоотой. Үүнийг дагаад шинэ орон сууцны үнэ ханш ч буурах хандлагатай байна.

-Шинэ орон сууцны үнэ ханш хэд байна вэ?

-Үнэ ханшийн мэдээлэл дотроо олон янз. Орон сууцны зэрэглэл, байршлаас шалтгаална. Энгийн стандарт, тансаг зэрэглэл, бизнес зэрэглэл гэх мэт өөр өөр үнэтэй.

Нэг байрлалд байгаа энгийн стандарт орон сууцны м.кв 2.2 сая байхад яг тэр байршилд байгаа тансаг зэрэглэлийнх 10 сая төгрөгөөр үнэлэгдэж байх жишээтэй.

Энгийн стандарт орон сууцны үнэ ханшийг хэлж өгөхгүй юу?

-Энгийн стандарт орон сууц байршлаасаа шалтгаалж өөр өөр үнэтэй. Хотын төвд дунджаар 3.2 сая төгрөг байна, харин хотын зах буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 сая төгрөгийн үнэтэй байна.

Сүүлийн үед иргэд амины орон сууцыг нэлээд сонирхдог болоод байна. Ялангуяа ковидын үед иргэдийг тусгаарлах шаардлага нэлээд байснаас үүдэлтэйгээр амины орон сууцны эрэлт огцом нэмэгдсэн. Түүнийг дагаад Улаанбаатарыг тойрсон байршлуудад амины орон сууцны 120 гаруй төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг.

-Сонирхолтой дүр зураг юм…?

-Гэвч ковид дуусаад иргэд энгийн амьдралдаа шилжиж, үр хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэхээс эхлээд амьдралын шаардлагаар амины орон сууцанд амьдрах хэрэгцээ буурч эхэлсэн. Үүнээс улбаалж дээр дурдсан 120 төслөөс 70 гаруй хувь нь зогсонги байдалтай болсон байна. Үүнээс харахад аливаа зах зээлд болгоомжтой хандаж оролцох ёстой гэсэн байдал харагдаж байгаа юм.

-Барилгын материалын үнэ ханш буурч байна уу. Хил гааль хэвийн болж байна гэсэн өөдрөг мэдээллийг иргэд хүлээж байгаа?

-Ковидын үед барилгын материалын тээвэрлэлтээс шалтгаалсан хомсдол үүссэн шүү дээ. Тухайн үед тээвэрлэлтийн зардал 5-8 дахин нэмэгдсэн гэдэг судалгаа гарч байсан. Энэ нь түүхий эдийн хомсдол болон үнийн өсөлтөөс шалтгаалсан нөхцөл байдал. Үүнээс болж барилгын материалын үнэ дунджаар 85 хувиар өссөн гэж үздэг. Зарим материалын хувьд 2-3 дахин өссөн нь ч бий.

Харин өнөөгийн нөхцөлд тээвэр харьцангуй хурдан шуурхай болж, тээвэрлэлтийн үнэ ханш ч буурсан. Гэхдээ барилгын материалын хувьд эргээд ковидын өмнөх үнэ ханшдаа очих боломжгүй. Яахав, ковидын үед өсч байсныг бодвол харьцангуй бууралттай л байна. Өмнөх онтой харьцуулбал дунджаар 20 хувиар буурсан дүр зураг харагдаж байгаа.

-Жишээ нь, цемент, арматурын үнэ хэр буурав?

-Арматурыг гэхэд манай улс зуун хувь импортоор авдаг. Үнэ ханшийн хувьд дунджаар 10 хувийн бууралттай байна. Зах зээл дээр тонн тутам нь 2.9 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Ковидын үед 3.2 сая төгрөгт хүрч байсан шүү дээ. Цементийн хувьд ч 10 орчим хувиар буурсан.

Харин импортын бусад жижиг материалын үнэ маш сайн буурч байгаа. Гипсэн, хавтан, паниар зэрэг бусад материалын үнэ 20 хувиар буурсан. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эдийн үнэ ч буурах байх гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд барилгын материалын үнэ буурахаар орон сууцны үнэ буурах ёстой гэдэг хандлага ажиглагддаг. Тийм зүйл байхгүй. Энэ бол хоёр өөр салбар. Материал бол өртгийг тодорхойлдог болохоос орон сууцны үнэ ханшийг тодорхойлдоггүй. Орон сууцны үнэ тухайн үл хөдлөх хөрөнгийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байдаг. Дэлхийн зах зээл дээр ч сая ковидын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ адилхан өссөн. Өнөөдөр ч яг л манай улсын нөхцөл байдалтай ижилхэн байгаа.

-Оффисын түрээсийн үнэ ханшийн мэдээлэл танайд бий юу?

-Энэ чиглэлээр манайх төдийлөн том судалгаа хийдэггүй. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентуудад энэ талаарх мэдээлэл түлхүү байгаа болов уу.

-Тэгвэл орон нутгийн барилгын салбарын үнэ ханшийн талаар сонирхмоор байна. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийг дэмжиж бага хүүтэй ипотекийн зээлийг гаргаж байна. Энэ нь орон нутгийн барилгын салбарт хэрхэн нөлөөлөх бол?

-Орон нутгийн хувьд эрэлт харьцангуй бага. Аймгуудын өрсөлдөх чадвар гэж гардаг шүү дээ. Өрсөлдөх чадвар өндөр аймгуудад эрэлт, худалдан авах чадвар байдаг гэж үздэг. Харин тэнд орон сууцны нийлүүлэлт хангалттай биш байгаа. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд орон сууцны эрэлт өндөр байдаг. Гэтэл нийлүүлэлт бага байх жишээтэй.

Нөгөө талаар орон нутагт баригдаж байгаа барилгын материалын өртөг Улаанбаатараас өндөр гардаг. Дийлэнх түүхий эдээ Улаанбаатараас зөөдөг учир тээврийн зардал өндөр гарна. Дээр нь ажиллах хүчний хомсдол ихтэй. Хэрэв гурван хувийн ипотекийн зээлийг ахиу өгвөл эрэлт бий болж, үүнийг дагаад барилгын компаниудад боломж нээгдэнэ.

-Ипотекийн зээл зогссоноор орон сууцны эрэлт буурч байна гэж та хэллээ. Энэ нь барилгын салбарт тийм ч сайн үзэгдэл биш болов уу?

-Ковидын дараах хүндрэлээс болж олон аж ахуйн нэгж хаалгаа барилаа. 2022 онд Монголбанк мөнгөний хумих бодлого явуулсан. Үүний уршгаар арилжааны банкууд зээлээ зогсоолоо. Энэ нь олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн. Энэ нь эдийн засаг дахь мөнгөний урсгал буурах гол шалтгаан шүү дээ. Ингээд ирэхээр барилгын салбар руу орж байгаа мөнгөний урсгал ч буурч барилгын компаниуд болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа доголдоно. Тухайн салбарт ажиллаж байгаа ажилчид ажлын байргүй болж, орлого тасарсан. Энэ явдал улс орны эдийн засагт муу нөлөөтэй.

Орон сууцны үнэ буурах нь төдийлөн эдийн засагтаа болон орон сууцтай хүнд таатай зүйл биш. Таны амьдарч байгаа орон сууцны үнэ буураад байвал эдийн засаг хямарч байгаагийн илрэл. Эдийн засаг өсөлттэй байгаа орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ бага зэргийн өсөлттэй явдаг. Ялангуяа хөрөнгөтэй орнууд, БНСУ-д гэхэд сонгуульд нэр дэвшигчид нь “Таны үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөнө” гэж амлалт өгдөг. Ийм л зүй тогтолтой салбар юм. Мэдээллийн чанартай зар хэлж болох уу.

-Бололгүй яахав…?

-Бид бүхэн барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг ирэх сарын 4-6-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ үеэр барилгын салбарт баримталж байгаа бодлого, олон улсын туршлага, зах зээлийн нөхцөл байдлын талаар ханган нийлүүлэгчдэд танилцуулна. Мөн тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлэлцэнэ. Ингэснээр тодорхой шийдэл гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх журмаар хамтран ажиллах зорилготой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын
дөрөвдүгээр сарын 3,
Сумъяа гариг. Билгийн
тооллын 13, бага морь
одтой, цагаагчин туулай
өдөр. Өдрийн наран 6:27
цагт мандан, 19:24 цагт
жаргана. Тухайн өдөр хонь,
гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус
муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын
суудалд суух, хийморийн дарцаг хатгахад
сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах,
сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад
муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
жаргал ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 04-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -7….-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Санхүүгийн гэмт
хэргийн шинжээч, судлаач
Д.Тэгшбаяр “Оргон зайлсан этгээд тухайн
улсын иргэншилтэй эсвэл орогнол
хүсээгүй бол авчрах бүрэн боломжтой” гэснийг VII нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн
Б.Пүрэвдорж “Ядуурч байгаа иргэдээ хоосон
шударга ёсоор “хооллоод”
хол явахгүй учир одоо
бизнес, аж ахуйн нэгжээ
дэмжих хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд минь хэзээ
хэрсүүжих юм бэ” хэмээн өгүүллээ.

Сахарын өвчинд шаналсан иргэдийн
зовлонгоор бизнес хийх болжээ

ХХААХҮЯ-ны Газар
тариалангийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Хаврын тариалалтын
шатахууны хангамж дутагдалтай байна “
хэмээв.

АН-ын ҮБХ-ны гишүүн,
хуульч, өмгөөлөгч Т.Баясгалан “АН-ын тамга тэмдэг, улсын
бүртгэлийн гэрчилгээг эзэмших эрхтэй цорын ганц
хүн бол Л.Гантөмөр” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа 8-ны дотор бүртгүүлнэ үү DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Тухайлбал, иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтын баримтаа “Ebarimt” системд бүртгүүлж, буцаан олголт авна гэсэн үг юм.

Өнгөрсөн 2020 оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон.

2022 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 124 мянга 564 иргэнд 66,4 тэрбум төгрөг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болох аж.

“Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Мөн албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй байхаар тусгажээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Швейцарын компани дуунаас хурдан нисэх онгоц бүтээжээ DNN.mn

Швейцарын “Destinus” гарааны компани устөрөгчийн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээж, 2022 оны сүүлчээр хийсэн туршилтын нислэгүүд нь амжилттай болсныг зарлажээ.

“Destinus”-ийн инженерүүдийн мэдээлснээр, тэдний бүтээсэн онгоц нь 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалж чадсан байна. Ийм хурдтайгаар АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Aegis” системийн пуужингууд нисдэг ажээ. ““Destinus”-ийн устөрөгчийн хөдөлгүүрийг Испанийн “ITP Aero” компани бүтээсэн бол их бие болон устөрөгчийн катализатор зэрэг зарим эд ангийг нь 3D-принтерээр хэвлэжээ.

Уг онгоцоор Лондоноос Нью-Йорк хүртэл ердөө 90 минут, Шанхайгаас Дубай хүртэл 1 цаг 45 минут (ердийн нисэх онгоцоор 8 цаг ниснэ), Токиогоос Сидней хүртэл 2 цаг 15 минут (9 цаг), Малайзаас Египет хүрэхэд 4 цаг (18 цаг) нисэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж мөн халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд хэвийн болгон ажиллах хүртэл зорчихгүй байх, эсвэл өөр зам сонгон явахыг урьдчилан анхааруулж байна.

Тухайлбал, Ар гүнтийн даваа хоёр талаасаа машин гарахгүй халтиргаа гулгаа их байгаа тул замын хөдөлгөөнийг хаажээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох барилдааны хуваарь DNN.mn

Монгол үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулж байна. Хуваарийг хүргэе.

Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20.00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,

Дөрөвдүгээр сарын 07-нд 12.00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 08-нд 12.00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,

Дөрөвдүгээр сарын 15-нд 12.00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 22-нд 12.00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 23-нд 12.00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 29-нд 12.00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 30-нд 12.00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ цаг-үе

Увс аймагт газар хөдлөлт боллоо DNN.mn

Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс зүүн хойд зүгт 2 километрийн зайд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд өдрийн 12:25:17 цагт газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байжээ.