Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хөгжлийн төслүүдийг гацаасан байгууллага, хувь хүмүүст арга хэмжээ авдаг болъё DNN.mn

Монголын хөгжлийн маш гоё төслүүд яригддаг, судлагддаг, зарим нь бүр хэрэгжүүлэхэд бэлэн болтол боловсруулсан нь ч бий. Эгийн голын усан цахилгаан станц, V цахилгаан станц, “Хэрлэн говь” төсөл, уран, метро гээд ашиглалтад орчихвол Монгол Улсыг өргөөд тавьчих онцгой үр дүнтэй төслүүд өнгөрсөн хугацаанд яригдаж ирэв. Хэрэв эдгээрийг хэрэгжүүлж амжсан бол Монгол Улс Азийн бар байг гэхэд зам дээрээ түгжрэлгүй, агаарын бохирдолгүй, иргэд стресс бухимдалгүй, эрчим хүчээр гадаадаас хараат байхаа больж, өөрсдөө үйлдвэрлээд дотоодоо хангачихдаг, гадагшаа бас багахныг экспортлочихдог амьжиргаатай улс болчихсон 21 дүгээр зуунд цахилж явах байлаа. Өнөөдөр энэ бүхэн бүгд үгүй. Энэ бүх төсөл хөтөлбөрийг хэн нэгэн Монголын хувийн өчүүхэн эрх ашиг, Монголыг хөгжил дэвшилд хүрсэн баян чинээлэг орон байлгахгүйн төлөөх геополитикийн бодлогын золиос болгон гацаасан.

Замдаа гацсан хөгжлийн төслүүдээс хамгийн онцгой нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Уг нь Монгол Улсад асар үр өгөөжтэй том төсөл эхэлсэн. Эхэлсэн ч гэж дээ, Ардчилсан намын удирдлагад байсан лидерүүдийн толхилцооноос, тэдний хорон үйлдлээс болж энэ төсөл олон жил гацсан. Тэгээд 2013 онд Эгийн голын усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч, 2014 онд ТЭЗҮ-г нь боловсруулсан байдаг. Сүүлд 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажлыг эхлүүлэх үеэс дахин “эх орончдын” эсэргүүцэлтэй тулж эхэлсэн. Эгийн гол дээр усан цахилгаан станц баривал Орос улсад байдаг Байгал нуур сүйднэ, Эгийн гол татарч үгүй болно гэдэг судалгаа, нотолгоогүй тархи угаалт өнөө хэр үргэлжилдэг. Дэлхийн олон улс орон усан цахилгаан станцуудыг олноор байгуулж, эрчим хүчний хэрэглээгээ хангасаар байна.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэн бол 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж төслийн багийнхан танилцуулж байлаа. Үүгээр зогсохгүй жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төсөл байв. Жил бүр гадагшаа урсдаг 50 сая ам.доллар дотоодын зах зээлд үлдсэн бол өнөөдрийн валютын ханшийн өсөлт үүсэхгүй байх ч боломжтой байв. Түүгээр зогсохгүй Улаанбаатар утаа, агаарын бохирдол гэж мартах хэмжээнд хүрч оччихсон байх байлаа.

Хүн амынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг, амьжиргаатай улс орон болж бие даан хөгжихийн эсрэг зогссон хүмүүсийг харахаар гадны захиалгатай гэдэг үнэний ортой ч юм шиг. Монгол Улсыг өөд нь гаргахгүй, монголчуудыг хүн шиг амьдруулахыг хүсэхгүй байгаа гадны хүчний гар хөл болсон хүмүүсийг харахаар зэвүүцмээр бас гомдмоор.

Хэрэгждэггүй, хамгийн урт хугацаанд яригдаж байгаа төслийн нэг бол V цахилгаан станц. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа төсөл. Гэвч үеийн үед улстөржүүлж явсаар тав, зургаан Засгийн газрын нүүрийг үзэж буй. Сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ТЭЗҮ-г дахин боловсруулж, барихын алдад зогссон. Бас л улстөржилт орсон гэж дуулддаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 10-аад жилийн хугацаанд V цахилгаан станцын төсөл огт хөндөгдсөнгүй. Харин Улаанбаатар өргөжин тэлсээр, цахилгаан эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдсээр байгаа юм. Бас хүн ард утаа, угаартаа хордож, хорт хавдараар хорвоог орхисоор байна. Утаанаас салах шийдэл манайдаа эхний удаа цахилгаанаар халаах байдаг. Гэвч цахилгааныг л хийхгүй шүү, бусдыг нь бол яахав, утаагүй түлш гээд зүтгэцгээнэ.

Түгжрэлд туйлдаж байгаа улаанбаатарчууд өнөөдөр, 2023 оны эхэнд метрогоор зорчих алтан боломжийг одоогоос 10 жилийн өмнө атгаж чадсан юм. Яг манайхтай ижил гараанаас гарсан Вьетнамчууд метроныхоо төслийг амжилттай дуусган ашиглалтад оруулж байгаагаа зарлаж байна. Японы ЖАЙКА төслийн багаас 2013 онд “Улаанбаатар метро” төслийг боловсруулан Хотын захиргаанд хүлээлгэн өгсөн байдаг. Төслийн багийнхан метроны төслөө Вьетнам улсад ч тэр цаг хугацаанд шилжүүлж байсан гэдэг.

“Улаанбаатар-Метро”-ны эхний бэлтгэл ажлыг 2014 онд эхлүүлэн, 2016 онд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг хийгээд 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой гэж тухайн үед яригдаж байв. Ийнхүү метрог нийтийн тээвэрт нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, авто машинаас ялгардаг утаа, хорт хийн хэмжээ 30 хүртлэх хувиар багасч, зам тээврийн осол буурахаас гадна нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна гэж төслийн багийнхан зарлаж байлаа.

Манайх шиг зам дээрээ өдрийн талд түгжирдэг улс орон дэлхий дээр бараг байхгүй. Улаанбаатарын замын түгжрэлийг шийдэх гарц ерөөсөө л метро байсан юм. Гэвч энэ төсөл яг хэрэгжих болоход 2016 оны сонгууль болж, салхинд хийссэн. Хотын дарга Э.Бат-Үүлийн олон бүтээлч ажлын нэг энэхүү метроны төсөл байсан ч тэрбээр үр дүнд хүргэж чадаагүй. Үүнд улс төр нөлөөлсөн гэхээс илүү Э.Бат-Үүлийн бүтэлгүйтэл гэж шууд хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь ногоон уут тарааж цэцэг тарихаас өөр бараг юу ч хийлгүй явсаар сонгуульд ялагдсан. Ингээд сонгуулийн үр дүнгээр хотын удирдлага солигдож, Э.Бат-Үүлийн албыг МАН-ын Су.Батболд үргэлжлүүлэн хашсан билээ. Жам ёсоор эрх баригчид өмнөх Засгийн үеийн бүхий л бүтээн байгуулалтын ажлуудыг нам гацаасны адилаар метроны төслийг ч зогсоосон. Су.Батболд юу ч хийлгүй цэнгэн бүжиж байтал бичлэг нь задрах болон огцорч С.Амарсайхан хотын дарга болж дүүжин тээвэр гэх мэтийг сэдэж, ерөөсөө метро л ярихгүй бол өөр юү ч хамаагүй ярьсаар өнөөдрийг хүргэв. Тэдэнд яриагүй нийтийн тээвэр байхгүй. Ганцхан метрог л ярьдаггүй. Угтаа бол зөв шийдэл нь метро байдаг. Харин хотын дарга нар түүнээс тойрч, дэвэн дэлхийн юм ярьсаар өнөөдрийг хүргэлээ. Түгжрэл улам ч нэмэгдэж хотын зам тамын зам болсоор байна.

Орчин үеийн дэлхийн улс орон атомын эрчим хүчээрээ өрсөлдөх боллоо. Тэр бүр улс оронд байдаггүй ураны нөөц Монголд бий. Тэр нөөц нь дэлхийд эхний хэдэд багтах хэмжээний арвин гэгддэг. Энэ нөөц дээрээ тулгуурлаж жижиг хэмжээний атомын цахилгаан станц бариад ашиглалтад оруулчихвал 3.2 сая хүн амын эрчим хүчний хэрэглээг өлхөн даачихна гэж цөмийн физикчид учирласаар ирсэн. Учирласаар гэдэг нь манайд эх оронч нэртэй эх орондоо хайргүй хүмүүсийн хамгийн их шүлсээ үсчүүлэн эсэргүүцдэг нь уран буюу шар нунтаг болсон. Уран олборлож буй гадаадын хөрөнгө оруулалттай ганц компанийг олон жил ээрч, үйл ажиллагааг нь тасалдуулж ирлээ. Энд уран гэхэд тэнд хоёр толгойтой тугал цувардаг болсоор удлаа. Монголчууд атомын станцтай болчихвол атомын мэдлэгтэй болчихно гэдгээс Монголын эх орончид сүнсээ зайлтал айж байхыг хараад огт ойлгохгүй юм. Эх оронч юм бол олон түмнийг уриалаад атомын цахилгаан станцтай болохын төлөө зүтгэмээр юм.

Манай улсад олон салбарт үр өгөөжтэй төслүүд мэндэлсэн байдаг. Үүний нэг бол Хэрлэн, Орхон голын ай савд бороо хурын ус тосч хуримтлуулан, эдгээр голын усны багтаамжийг тэлэх, хуримтлагдсан усаар говь дахь үйлдвэрлэлийг хангах зорилготой “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төслүүд байлаа. Хэрлэн гол бол Хэнтийн нуруунаас эх авч Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар 1090 км, Хятадын нутгаар 174 км урсан Далай нуурт цутгадаг. Хоёр улсын нутгаар хөндлөн гулд дайран өнгөрч хилийн чанад руу гарч байгаа голынхоо усыг говь руу татаж чадвал тэнд амьдрал буцлах боломжтой. Ус очсон говийн хөрсөнд юу дуртайгаа тарьж болно. Ёстой л газар тариалангийн диваажин босгож болно. Нарийн ногооны үнэ яаж өсдөг билээ. Говьд устай, нартай тэнд юу л бол юу ургана. Өөрсдөө ургуулсан ногоо ямар хямдхан байх вэ. Гэвч энэ төслүүд бас л хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулж зогсоод байна. Энэ төслийг эсэргүүцэж байсан гол хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Улс орныхоо хөгжлийн эсрэг ноцтой үйлдэл хийсэн тэрбээр хариуцлага хүлээх бус УИХ-ын гишүүнээр мөнхөд шагнуулав бололтой.

Улс орны хөгжлийн төслүүдийг баллаж, нурааж байгаа хүмүүстээ төр засаг арга хэмжээ авмаар юм. Өмнөх засаг төрийн үед хэрэгжиж байсан аль зөв сайн төслөө үргэлжлүүлэхийн оронд гацааж зогсоодог байдлаасаа эрх баригч нам татгалзмаар юм. Ерөөс Монгол Улсын хөгжилд их бага хувь нэмэр оруулах ямар ч төсөлд хөндлөн зогссон улс төрийн хүчин, улстөрч, хувь хүмүүс бол эх орноосоо урвасан гэмт хэрэгтнүүд юм. Үүнийг одоо ялгаж салгаж нийгэмд ойлгуулах учиртай. Монголчууд алийн болгон ийм бүдүүн хойрго, хөлдүү байх юм бэ.

Одоо л хүмүүс хөгжлийн тухай ярьж, эрж, хайдаг болж байна. Сайн хэрэг. Нөгөө талд хөгжлийн төслүүдийг гацаадаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст арга хэмжээ авдаг болъё. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж үзэл бодлоо сошиал сүлжээнд илэрхийлсэн иргэдийг Зөрчлийн хуулиар торгох гэж гүйх биш харин эх орныхоо хөгжлийн эсрэг дуугардаг, зүтгэдэг тэгээд зогсоож чаддаг хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 4, Ангараг гариг. Билгийн
тооллын 14, харцага одтой,
хар луу өдөр. Өдрийн наран
6:25 цагт мандан, 19:25 цагт
жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс
халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд
барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба
байр авах, лус тахих, бороо хур оруулах,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг
урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм
байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Улс орныг авлигачдаас салгаад өгөөч, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн “Ган хийц” ХХК-ийн
захирал, аж үйлдвэрийн
гавьяат ажилтан М.Даваасүрэн “Төрөөс
үндэсний
үйлдвэрүүдээ
хөгжүүлэх
хүчтэй бодлого
дутагдаж
байна
гэснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ардчилсан залуучуудын
холбооны дэд тэргүүн
Л.Ганхөлөг ” Өнөөдөр бид
өөрсдийгөө хамгаалахын тулд
Д.Монголхүүг хамгаалах ёстой
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Улс орныг авлигачдаас салгаад өгөөч, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн
Ж.Батсуурь “Орон нутгаас
алдагдсан “Андын илч”
уурхайн 49 хувийг 2015 онд
буцаан авчрах үйл явцад
оролцсоноос өөрөөр надтай
холбох зүйл юу ч байхгүй” гэлээ.

Богд ууланд газар
эзэмших нь гэмт хэрэг
биш

Шинжлэх ухааны
доктор, профессор
Л.Оюун “Хөгжлийн банкны
асуудлыг харахад манай орон
анх зах зээлд шилжихдээ ийм
бүдүүлэг байсан
” хэмээв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: НҮБ-ын хар тамхитай тэмцэх албатай хамтран ажиллаж, алба хаагчдаа мэргэшүүлэх сургалтад хамруулна DNN.mn

Өнөөдөр ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас НҮБ-ын зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн хар тамхитай тэмцэх албан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хилийн удирдлагын хөтөлбөрийн зохицуулагч П.Валентина, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжээч П.Лорензо, авлигын асуудал эрхэлсэн зөвлөх В.Анника болон бусад албаныхан оролцлоо.
Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр гаалийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар харилцан санал солилцсон. Түүнчлэн ховордсон ан амьтан, терроризмыг санхүүжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэг, худалдааны луйвартай тэмцэх чиглэлээр Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай мэдээлэл солилцож ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ГЕГ
Categories
гадаад мэдээ нийгэм

“Apple” компани ажилчдаа цомхотгоно DNN.mn

“Apple” компани жижиглэн худалдааны салбар дахь ажилтнуудынхаа тоог цомхотгохоор болжээ. Энэ тухай “Bloomberg” даваа гарагт мэдээлсэн байна.

Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, компани ийм алхмыг ажлаас халах биш харин ажлыг оновчтой болгох оролдлого гэж нэрлэж байна. Ажлаас халагдах ажилчдын тоо тодорхойгүй байгаа ч тийм ч олон хүн цомхтохгүй байх төлөвтэй байна.

Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple”-ын төв байр дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

2022 онд эдийн засгийн хямралын улмаас бүтээгдэхүүнүүдийнх нь борлуулалт эрс буурсантай холбоотойгоор АНУ-ын технологийн компаниудын орлого мэдэгдэхүйц буурсан гэж “Bloomberg” агентлаг хоёрдугаар сард мэдээлсэн. Өнгөрсөн онд эрэлт багассаны улмаас “Apple” компанийн хувьцаа 5.6 хувиар унаж байв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Айзам 2” хамтлаг баасан гаригт тоглолтоо хийнэ DNN.mn

26 жилийн хугацаанд завсарлаад байсан “Айзам 2” хамтлаг энэ Баасан гарагт тоглолтоо хийхээр болжээ.

Тодруулбал, тус хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэй тоглолт ганцхан удаа буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр UB palace-н концертын их танхимд болох аж.

Хит дуунуудаа сэргээж дуулна

Айзам хамтлагийн дэргэдээс үүссэн “Айзам 2” хамтлаг нь анх 1990 онд байгуулагдаж 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээлээ хийж байгаад завсарлажээ. Одоо зохиох гэж буй тоглолтоороо шинэ уран бүтээлээс гадна тэр үед дуулж байсан дуунуудаа сэргээж дуулна гэдгийг хамтлагийн ахлагч С.Гантөр хэлсэн юм.

Хамтлаг хамгийн сүүлд 1997 онд тоглолтоо хийсэн бөгөөд түүнээс хойш 26 жилийн дараа ахин тоглох гэж байгаа нь энэ аж.

Тоглолтод зочноор дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, Э.Минжинсор, Л.Энхмандах, С.Сэрчмаа болон Титэм, Салхи, Лумино зэрэг хамтлагууд оролцоно. Түүнчлэн өөрсдийн дуунуудаас гадна Айзам хамтлагийн зүрх сэтгэлд хоногшсон дуунуудаас дуулж танилцуулна гэдгийг тоглолтын продюсер дуучин Л.Энхмандах хэлсэн юм.

“Айзам 2” хамтлагийн дуунууд нь 1990-1997 оны үеийн залуучуудын дунд хит болж байсан бөгөөд тэдгээр дуунууд буюу Мөрөөдөл, Чиний харцанд, Хос алтанзул, Бороо, Дурсамж зэрэг дуунуудаа дуулна. Хамтлагийн хамгийн хит болсон дуун дээр гардаг “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон” гэх үгнээс улбаалж тоглолтын нэрээ өгсөн гэдгийг хамтлагийнхан онцолж байлаа.

Тоглолтын найруулагчаар найруулагч, продюсер Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм байна.

Тоглолтын тасалбар ticket.mn дээр зарагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шээсний уургийн иммунотайпинг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Шээсний уургийн иммунотайпинг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар Шээсний уургийн иммунотайпинг (биохимийн шинжилгээ) шинжилгээг 212 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/pages/5

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ DNN.mn

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ын гэрчилгээг сунгах, давтан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд дээрх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2023 оны дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрийг хүртэлх хугацаанд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд бүртгэнэ. /2 давхар 202 тоот өрөө/

Бүрдүүлэх материал:

  • Суралцахыг хүссэн өргөдөл /Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд/
  • Гэрчилгээ эх хувиараа (Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын);
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь; /материалыг өөрийн биеэр авч ирнэ/

Жич: 2019-2020 онд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-д хамрагдсан суралцагсад хамрагдахыг анхаарна уу. /Сургалтын хугацаанд гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна/

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн

Утас: 51-261253, 80180990

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпораци болгоход өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашдаа төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлогыг ямар хэлбэрээр дамжуулан явуулахаар болсныг тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж байгаа. Цаашдаа бүх үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компаниар дамжуулан явуулна гэдгийг тодотгоод энэхүү “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд уг сангийн өр, авлага, үндсэн хөрөнгө бүх асуудлыг тухайн компанид шилжүүлэх зохицуулалтыг тусган боловсруулахаар болсон гэлээ.

Мөн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэгдүгээрт, төрийн өмчит компанийн засаглалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, хоёрдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанид бүрэн шилжүүлэх, гуравдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг ангилан, улсын төсөвт төлөх өр, төлбөрийг нь хугацаа зааж барагдуулах, сангийн үйл ажиллагааны чиглэлийг тус компанид бүрэн шилжүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлтэй зохицуулалтыг тусгахаар болсон гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, санал хураалт явуулав. Тухайлбал, “төслийн 3 дугаар зүйлийг хасах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.

Хуралдаан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах” мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-т заасны дагуу Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо боловсруулж, хэлэлцүүлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тус тус дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд улсын эмнэлэгт үзүүлэхийн тулд 7-14 хоногийн өмнө цаг авч байна DNN.mn


Улсын нэгдүгээр төв эмнэлэг бол ачаалал хамгийн их эмнэлгүүдийн нэг юм. Улаанбаатраас болон орон нутгийн иргэдийн ихэнх нь тус эмнэлэгт ханддаг бөгөөд амбулаторийн үзлэг, шинжилгээнд 2022 оны байдлаар 360.426 иргэн үйлчлүүлжээ.

Эмчид үзүүлэх, цаашлаад шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх цаг авахын тулд иргэд 2-3 цагийн өмнө ирж дугаарладаг. Эрт ирсэн иргэд тухайн өдрөө үзүүлэх цаг авч амждаг ч зарим нь 7-14 хоногийн өмнө цаг авдаг болохыг иргэд хэлж байв.

Эмнэлэгт үзүүлэхээр оочирлож буй иргэдээс тодруулга авлаа.


Иргэн Ц.Төгсжаргал “Гуравдугаар сарын 30-нд уушгины эмчид үзүүлэхээр цаг авсан. Өнөө маргаашдаа шинжилгээ өгнө. Нэг шинжилгээг нь гадуур өгөх юм билээ. Тэр нь төлбөртэй. Тэгж үзүүлсээр байтал дээд тал нь гурав хонг болно. Байгаа байдал нь энэ шүү дээ. Дараа нь энэ эмч дээрээ үзүүлэх ээсэхээ шийднэ. Миний хувьд ТЭЦ3-т ажилладаг болохоор их тоосжилттой нөхцөлд байдаг. Ажлаасаа тарж явахдаа багтраад унах шахсан. Манайд ажилладаг ажилтан ч гэсэн ажил дээрээ харваж байсан. Ажлын ачаалалтай учраас 40 гаран насны ажилчид даралт нь хэлбэлзээд харваад байгаа юм. Ийм нөхцөл байдалд бараг л 20 гаруй жил ажиллаж. Эмнэлгээр зайлшгүй явах шаардлагатай. Хэрвээ яаралтай тусламж дээр шууд ирэхэд яахыг таашгүй. Ингээд оочирлоод гээд суух юм” хэмээн ярилаа.

“Хөдөө орон нутгаас ирж үзүүлж байгаа иргэдэд хүндрэлтэй байна” гэв


ОРОН НУТГААС ИРЖ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД: Хөдөө орон нутгаас зүрхээ үзүүлэхээр ирсэн. Улсын эмнэлгийн ачаалал их байдаг. Бид чинь холоос ирдэг болохоор хотод их удаж эмчдээ үзүүлнэ. Зүрх салганадаг өвчтэй хүн үзүүлэх гэхээр л 3-4 хоногийн дараа үзүүлэх цаг олдоно. Тэгээд хурдан хугацаанд эмчдээ үзүүлж амжихгүй бэрхшээлүүд их л байна. Заримдаа 7-14 хоногийн дараа ч цаг өгнө” гэлээ.

Иргэн Б.Н “Бөөр, нурууны кабинетад үзүүлэхээр Төв аймгаас ирсэн. Бараг долоо хоногийн өмнө цаг авсан. Эмнэлэг ачаалалтай. Кабинет болгоны үүдэнд олон хүн сууж харагдах юм. Мөн ходоодоо үзүүлэхээр цаг авахад дөрөвдүгээр сарын 28-ны өдрийнхийг өгсөн. Тэгэхээр олон хоног л хүлээж байна” гэсэн юм.

“Урологи андрологийн үзлэг” гэх кабинетын үүдэнд иргэд дугаарлаж эмч нь гарч ирээд нэг нэгээр нь нэрийг нь дуудаж дотогш оруулж харагдана. Зарим нь бухимдангуй “Болоогүй л байна уу” гээд өрөө рүү шагайна.

Тэнд дугаарлан зогсож буй иргэн Х.Ү “Энд цаг гаран хүлээж байна. Өглөөний ээлж нь дууссан одоо өдрийн ээлж нь орохоо хүлээгээд байж байна даа. Ингээд зогсох хэцүү л байна. Эмнэлэг яахаараа ийм байдаг юм. Хоёр гурван эмч зэрэг үзээд явчихвал оочир бага байх болов уу. Цэргийн комиссоор оруулж байгаа юм шиг л ингээд сунжраад байна.

Ганц энд биш бусад тасгуудад ч адилхан ачаалалтай харагдсан. Миний хувьд эмч шинжилгээ өгөөд ир гэсэн. Тэгээд одоо эмч рүүгээ орох гээд л хүлээгээд зогсож байна. Эмнэлгээр яваад бараг сар болж байна” гэсэн юм.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2022 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭ: