Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь дөрөвдүгээр сарын 10-нд гарна DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-наас www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэж авах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс мэдээллээ.

Ингэхдээ шалгуулагч бүртгэлийн дугаар болон нууц үг ашиглан хувиараа авах аж.

2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.

Энэхүү шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой билээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцүүлж эхэлнэ” гэв.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төсөлд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудал тусгасан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль санаачлагчид цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхаарууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг ХЗДХ-ийн сайд хянан УИХ-д өргөн мэдүүлж, дараалал харгалзалгүйгээр хэлэлцэнэ гэх агуулга байдаг.

Маргаан дагуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ч уг заалтаар явж, хоригтой тулсан. Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй гэдгийг өмнө нь анхааруулсан” гэдгийг сануулав.

Categories
гадаад мэдээ нийгэм

БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал эхлэв DNN.mn

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийхээрБээжин хотод хүрэлцэн иржээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен БНХАУ-д айлчлах юм. Макроныг Францын бизнесийн салбарын 50 гаруй төлөөлөгч дагалдаж байгаа бөгөөд хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Гэхдээ Макрон, Урсула нар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Украины дайны талаар хэлэлцэх асуудал олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Тэд Хятадыг Украины дайнд Оросын талд орохгүй байхыг ятгахаар төлөвлөж байгаа аж. БНХАУ Украины дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа ч барууны хориг арга хэмжээний эсрэг ОХУ-д эдийн засаг, дипломат аргаар дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Тэгвэл Макрон, Урсала нарын БНХАУ-д хийх айлчлалтай зэрэгцэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Польш улсад айлчлахаархүрэлцэн иржээ. Украинаас хамгийн олон буюу нэг сая дүрвэгч хүлээн авсан Польш улс нь барууны цэргийн тусламжийг Киевт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж буй ойрын холбоотон нь юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батболд: Монголчуудын дунд II, IV бүлгийн цустай хүн ховор учир эдгээр бүлгийн цусны нөөц хангалтгүй байна DNN.mn

Сүүлийн үед сошиалаар Цусны төвд II, IV бүлгийн цус маш их дутагдалтай байна. Хүмүүсийг цусаа өгч донор болооч гэсэн уриалга маш их хандалтыг авч байгаа билээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдтой ярилцлаа


-Манай улсад цусны нөөцийн дутагдал хэр байна вэ?

Гадуур шуугиад байгаа шиг II, IV бүлгийн цус тасарчихсан үүнээс болоод хүний амь эрсдэх хэмжээнд бол тулаагүй. Харин эрсдэлээс сэргийлж нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа. II, IV бүлгийн цусны нөөц хомс байгаа нь Монголчуудын дунд II , IV бүлгийн цустай хүн бага хувийг эзэлдэгтэй холбоотой юм.

-Цусны нөөц хэвийн байгаа юу?

-Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүний нөөцөөр тогтоодог. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 42 хоног хадгалах боломжтой, 14-21 хоногийн нөөцтэй байвал тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүллээ гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 7-10 орчим хоногийн нөөцтэй байна. Сийвэнгийн бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байгаа. Дээр хэлсэн бүлгийн хамааралтай бүтээгдэхүүнийг нөөцийг хэвийн хэмжээнд авчрах төлөвлөгөөтэй, ачаалалтай ажиллаж байна. 2023 оны 3 сарын цус цуглуулалтыг 2021 оны 3 сар буюу ковидын үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. 2022 оны 3 сартай харьцуулахад тэр түвшиндээ байгаа цус цуглуулалт бол буураагүй. Харин хэрэглээ нь өндөр байна. Эмнэлгүүдийн захиалга их байна. Тиймээс “Дусал цус-Дүүрэн амьдрал 2” аяныг Улсын хэмжээний 18 томоохон их дээд сургуулиудын дунд дахин зохион байгуулахаар болж Этүгэн их сургуулиас эхлээд 3 хонож байна..

 

Тухайн улсын хүн амын хэдэн хувь нь донор байвал цус, цусан бүтээгдэхүүний эрсдэлгүй гэж үздэг бол?

-Улс орны хөгжлийн түвшнээс хамаарч энэ үзүүлэлт харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын 3 хувь, Монгол шиг хөгжиж буй орнуудад хүн амын 1.5 хувь нь донор байвал улс орныхоо цус, цусан бүтээгдэхүүний наад захын хэрэгцээг хангана гэж үздэг. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт өндөр байдаг.

-Монголд цусаа тогтмол өгдөг Хүндэт донор хэд байдаг вэ, тэдгээр хүмүүс ямар хөнгөлөлтүүд эдэлдэг юм бол?

-2022 оны байдлар Улсын хэмжээнд 2760 гаруй цусны хүндэт донор бүртгэлтэй бий. Үүний 1760 гаруй нь Улаанбаатар хотод байдаг. Идэвхтэй цусаа өгч байгаа 1000 орчим Хүндэт донор байдаг. Хүндэт донорууд магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах, сүүлийн 3 жил тогтомол хугацаанд цусаа өгч байгаа нийслэлийн оршин суугч хүндэт донор иргэн нийслэлийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих, зэрэг хөнгөлөлт эдлэх эрхтэй.


-Цус цуглуулах төвүүд хэр хангалттай байна вэ?

– Хангалтгүй байна. ДЭМБ-аас 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Манай улсын хувьд одоогоор СБД-ийн төвийн хуучин байр, БЗД-ийн шинэ байр, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд гээд нийт 3 суурин төв ажиллаж байна.

-Манай улс яагаад 8 цагаас 13 цагийн хооронд л цус авдаг юм вэ? Хүмүүс ажлынхаа цаг заваар хүссэн үедээ цусаа өгч болдоггүй юм уу?

-Манай улс эрс, тэс уур амьсгалтай. Бусад улс орнуудтай харьцуулахад махан хоол их хэрэглэдэг. Хүнд төрлийн хоол идчихээд цусаа өгөхөөр шаардлага хангадаггүй. Иймээс үдээс өмнө буюу махан төрлийн хоол идээгүй хөнгөн хооллолттой үед цус авахад тохиромжтой байдаг. 17-60 насны 45кг-с дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Бусдыг гэсэн сайхан сэтгэлээр цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот 320 мянган эзэнгүй муур, нохойтой DNN.mn

Манай улсад өнөөдрийн байдлаар 320 мянган эзэнгүй муур, нохой байгаа аж. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж иржээ. Улаанбаатар хотод жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй ажилладаг байна. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдөг ажээ. Хоёр нохой жилд 16, хоёр жилд 128, гурван жилд 512, дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг бол хоёр муур жилд 24, хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг байна.

Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн 10 гаруй хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн судалгааны дүн гарчээ. 2020 онд хийсэн судалгаагаар 3850 хүн нохойд хазуулсаны 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс жолооч нарт цахим гэрчилгээ олгоно DNN.mn

Ирэх сарын 1-нээс жолооч нарт цахим гэрчилгээ олгож, зургаадугаар сарын 1-нээс татвараа төлсөн жолооч нар хөдөлгөөнд оролцоно.

Нийслэл хот автомашиныхаа ачааллыг дийлэхгүйгээс гадна, торгууль, татвараа төлдөггүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл ч хөдөлгөөнд энгийн оролцдог. Цаашид хяналтыг сайжруулахаар нэгдүгээр эгнээний камержуулалтыг нэмэгдүүлэхээс гадна RFID төхөөрөмжийн тусламжтай хяналт тавих бүрэн боломжтой болжээ. Тухайлбал, энэ төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн даатгал, татвар гэх мэт долоон төрлийн зөрчлийг илрүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Тээврийн хэрэгслийн эд анги хулгайлдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна DNN.mn

Тээврийн хэрэгслийн эд анги хулгайлдаг байсан 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нарыг илрүүлэн мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан” гэх гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгахад иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг жи сток буюу обуд нь дугуйн хамт алга болсон байна.

Шалгалтын ажиллагаагаар гэмт этгээдүүд Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нийт таван удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан нь тогтоогджээ.

Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгсл

Categories
мэдээ нийгэм

Гахайн хавдрын вирусийн хурц халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Гахайн хавдрын вирусийн хурц халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар гахайн хавдрын вирусийн хурц халдварын (биохимийн шинжилгээ) 15 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
https://emd.gov.mn/legals/259
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/pages/4
Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1672 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1280 гэмт хэргийн шинжтэй 98 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий боловсролын 859 сургуульд 893 нийгмийн ажилтан ажиллаж байна DNN.mn

Монгол Улс 2000-2001 оны хичээлийн жилд сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжил, эрх хамгааллын мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна.

Төрөөс хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлууд тулгамдсан хэвээр байсаар байна.

Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой.

Энэ сэдвүүдийн хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнууд зөвлөлдөж байна. Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.

Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.

Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.