Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын фракцийг буланд шахаж, унагаах гэсэн ажиллагаа тэднийг улам хүчирхэгжүүлэх үү DNN.mn

Энэ хавар улс төрд гал гарсан үйл явдлуудын ар араасаа өрнөх нь тодорхой боллоо. “Авлигын загалмайлсан эцгийг алдчихлаа” гэж олон улсад цоллон байж Т.Бадамжунайг бариад ирэв. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас зарласан “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албыг хуу цэвэрлэхээр 800 албан тушаалтны сандал ширээний асуудал хөндөгдлөө. Энэ бүгдийн цаана МАН-ын фракцуудын тэмцэл улам хурцдаж, шуурга босож ч мэдэхээр байна.

МАН-ын 80-аад оныхон М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь унагааж, улс төрд багагүй хугацаанд ноёлсон хотын фракцийг хуйгаар нь унагасан. Улмаар түүний фракцыг устгах гэсэн явуулгууд хөшигний ил ч нэг, далд ч нэг өрнөсөөр ирэв. У.Хүрэлсүхийн томилгоогоор удирдах албан тушаалд очсон хотын бүлэглэлийнхнээс Л.Оюун-Эрдэнэ байсхийгээд л сугалж явуулдаг байлаа. Бас бус хэсэг нь М.Энхболдоосоо урваж, эрх мэдэлд хүрсэн нэгнийг тойрон хүрээлсэн. МАН-ын 80-аад оныхны бичсэн зохиолын дагуу хотын фракц яах аргагүй дотроосоо задарч, бутарсан. Бас хуваагдаж, хоёр талд гарсан. Улс төрд хэн нэгний хормойноос зүүгдэхгүй л бол хөлөө олоход хэцүү. Ялангуяа унасан фракцийнхаа удирдлагыг амбицад хөтлөгдсөн хүмүүс орхиод явдаг нь МАН-д гэлтгүй улс төрд байдаг л нэг үзэгдэл. Тэр утгаараа өнгөрсөн хугацаанд хотын фракц М.Энхболдтойгоо хамт нам гүм болоод байв. Тал, тал тийшээ явах нь явж, цөөн хэд нь “эзэндээ” үнэнчээр үлдсэн гэж МАН-ынхан өөр хоорондоо ярьцгаах юм билээ. Харин М.Энхболдоос холдсон хэсэг нь У.Хүрэлсүх дээр очиж наалдсаныг улс төрийн хүрээнийхэн бүр ч андахгүй.

МАН-ын 80-аад оныхон төр барьж байгаа, тэдний эрин үед хотын фракцыг дахин сэхэхээргүй болтол нь бут цохиж чадлаа гэж Л.Оюун-Эрдэнийг дагагчид алга ташиж гүйлддэг нь худлаа биш. Тэгвэл тэдний хүслээр болохгүй гэх олны яриа оргүй биш бололтой. Хараад байхад хотын фракц тийм ч амархан ойчихгүй юм шиг байна. Мэдээж насаараа улс төрийн тогоонд чанагдсан хаширууд хэдийд яаж хөдлөхөө хэзээнээсээ зурчихаад сууж байгаа биз. Буланд хэт шахагдаад байсан хотын фракцынхан зохион байгуулалтад орж, хүчээ нөөж эхэлжээ. Тэд МАН-ын хуучны нөлөө бүхий кадруудтай нэгдэхээс гадна увсын фрацктай сүрхий сүлэлдсэн сурагтай.

Улстөрд хүчтэй нэгнийгээ дарахын тулд нөгөөдүүл нь нэгддэг процесс байдаг. Энд тэнд нууцаар уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хамаг “хор”-оо найруулж төлөвлөнө. Сонгууль хаяанд ирсэн болохоор одоо бүгд эрчимтэй хөдөлгөөнд орох нь ойлгомжтой. Харин хэн ухаалаг нүүдэл хийсэн нь ялна. Энэ өнгөнөөс харахад, Л.Оюун-Эрдэнийн хувьд хотын фракцыг дарах гэж байгаад дийлдэхээргүй хүчтэй болгоод босгоод ирж байгаа юм биш биз.

Гэхдээ улс төр ийм бужигнаантай байгаа үед асуудал яаж ч эргэж болно. Магадгүй намын дарга өөрөө М.Энхболдыг буцаад нэгдье гэж дуудаад ирүүлж ч мэднэ. Бүр ч эсрэгээрээ хүрээгээ тэлсэн У.Хүрэлсүхийн зүүний хүчний фракц Л.Оюун-Эрдэнийг унагаах гэж шуурхайлж ч магадгүй. Ер нь М.Энхболдын фракц улс төрд эргэн ирэлт хийхээс олон хүн тэр дундаа МАН-ын одоогийн удирдлагууд үнхэлцгээ хагартал айж суугаа.

Тиймдээ ч янз бүрийн улс төрийн акци өрнүүлж, массыг жигшүүлэхээр элдэв мэдээлэл хөврүүлж байгаа гэж харж, тайлбарлах хүмүүс ч байна. Эцсийн дүндээ хотын фракцыг нухчин дарах гэсэн иймэрхүү үйлдлүүд нь тэднийг улам хүчирхэгжүүлж, улс төрд эргэн ирснээ хэзээ мөдгүй зарлах нь үнэн ажээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Энхцэцэг: Дунд сургуулийн хөтөлбөрт жолоочийн хариуцлагын ойлголтыг суулгах цаг нь болсон DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нд шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Нэгдсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 512 зөрчлийг илрүүлж ажиллажээ. Ердөө таван цагийн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулахад л 512 жолооч согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон байна. Архи уучихаад жолооны ард сууж бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлдэг тохиолдол жил ирэх тусам л өсөх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм. Хуульчдын зүгээс үүнийг согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байгаатай холбож тайлбарлаж байна. Түүнчлэн согтуугаар жолоо барьж яваад баригдахаараа таньдаг цагдаа руугаа утас цохиод л хариуцлагаас мултардаг үзэгдэл “хутга барьсан алуурчид”-ыг өөгшүүлж байгааг замын хяналтад гарч буй цагдаа нар хэлж байна.

Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин болоод бусад орнуудад согтуу жолооч ямар хариуцлага хүлээдэг талаар эрх зүйч Э.Энхцэцэгээс тодрууллаа.

-Согтуурсан үедээ жолооны ард суух зөрчил буурахгүй байна л даа. Баяр ёслолын бус үед ч согтуу жолооч хэдэн зуугаараа замын хөдөлгөөнд оролцдог болж. Үүнийг согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байгаатай холбож тайлбарладаг юм билээ. Та энэ үзэгдлийг яаж харж байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7- д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг 400 мянган төгрөгөөр торгож жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасдаг. Энэ нь нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулж байна гэх шүүмжлэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний эрх талаасаа байж болохгүй асуудал гэж зарим хуульчид үздэг. Нөгөө талдаа согтуу жолоочийн учруулсан хор хөнөөлийг бодож үзэх ёстой.Ганц шөнийн дотор гэхэд л 512 хүн согтуугаар жолооны ард сууж байна гэх энэ мэдээлэл төдий тооны хүний амь нас эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Тэдний гэр бүлийн бүтэн байдалд заналхийлж байгаа үйлдэл. Энэ ч утгаараа согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин хатуу байх хэрэгтэй. Согтуу жолооч гэдэг хутга барьсан алуурчинтай л яг ижил хэмжээний хор хөнөөл учруулдаг. Хутга бариад хүн рүү дайрахад 400.000 төгрөгөөр л торгоод өнгөрдөггүй шүү дээ.

-Согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог үзэгдлийг хязгаарлах ямар арга байна вэ. Жишээ нь, БНСУ болон Японд согтуу жолооч осол хийлээ гэх мэдээлэл бараг сонсогддоггүй. Энэ улс орнуудын туршлага нь юу вэ?

-Зөвхөн ялын бодлогоо чангалаад өргөс авсан юм шиг энэ асуудал цэгцрэхгүй. Нийт жолооч нарын ухамсарт л нөлөөлөх нь чухал. Япон, БНСУ улсад согтуугаар жолоо барьсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэхээс гадна бүр багаас нь ухамсарт нь суулгаж өгдөг. Дээрх хоёр орны хувьд согтуугаар жолоо барих зөрчил дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн цөөн гардаг. Үүний нэг шалтгаан нь дунд сургуулийн хөтөлбөртөө жолоочийн хариуцлагын талаар зааж, сургадагтай. Тодруулбал, БНСУ болон Японд сурагчдадаа жолооч болоход амьдрал дээр ямар эрсдэл тохиолдож болохыг сургалтаар үзүүлдэг. Түүнчлэн осолд орвол хэрхэн гэмтэх, дүрэм зөрчвөл хэдэн төгрөгийн торгууль төлөх, хүний амь нас хохироовол ямар шийтгэл хүлээхийг заадаг.

Энэхүү сургалтад суусан сурагчид жолооч болон бэлтгэгдэхэд цаг ямагт эрсдэлийг тооцоолох сэтгэл зүйд суралцаж, замын хөдөлгөөнд оролцдог. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин нь ч чанга. БНСУ-д л гэхэл согтуугаар жолоо барьсан хүнд дараах хуулийн хариуцлагыг ногдуулдаг. Согтуурлын зэрэг 0.03-0.08 үзүүлэлттэй гарахад нэг жил хорьж, таван сая воноор торгодог. Эл үйлдлээ хоёр болон түүнээс дээш удаа зөрчвөл 2-5 жил хорих, 20 сая вон хүртэлх төгрөгөөр торгодог зохицуулалттай. Харин бусдад хүнд гэмтэл учруулах, амь насыг нь хохироовол хуулийн дээд хэмжээ буюу насан туршид нь хорих ялаар шийтгэдэг. Согтуугаар жолоо бариад шоронд орохыг хэн хүсэх билээ дээ. Ер нь дээрх орнуудад согтуу жолоочийн халаастай нь л ярьдаг. Манайх шиг толгойг нь илээд өнгөрөхгүй. Согтуу жолоочийг цөөлөхийн тулд учирч болох эрсдэлийг нь сэрэмжлүүлээд ялын бодлого чангалж өгдөг нь олон улсын жишиг.

-Согтолтын зэргээсээ шалтгаалаад хүлээлгэх хариуцлага нь өөр өөр байх нь?

-Тэгж хэлж болно. Багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглээд л жолооны ард суувал хамаг цалингаараа торгуулаад өнгөрнө. Тодруулаад хэлбэл, согтуурлын зэргийн 0.03 промиль гэдэг нь аяга шар айраг л гэсэн үг. Манайхаар бол хул айраг уугаад жолооны ард суухад л ийм хэмжээний согтолт илэрнэ гэж ойлгож болно.

-Сэдвээсээ бага зэрэг хөндийрөөд асуухад жолооч нарын ур чадвар сул байгаа нь зам тээврийн ослын нэг шалтгаан болж байх шиг?

-Эрх зүйчийн зүгээс байр сууриа илэрхийлэхэд гаднын улс орнуудад жолооны үнэмлэх олгох шалгуур нь өндөр байдаг. Миний хувьд Польш улсад жолооны үнэмлэх авч байсан. Тэндэхийн жишээг онцлоход л жолоо барихыг хүссэн хүн бүрт шууд жолооны үнэмлэх гаргаад өгчихдөггүй. Энэ хүн хурд хэтрүүлэх үү, дүрэм зөрчих үү гэх мэт үзүүлэлтийг тестээр шалгадаг. Мөн хотын жолоонд гарахдаа нэг дүрэм зөрчихөд л шууд унагана. Ингэхдээ шалгуулагч хэдэн ч удаа унаж болно. Бэлтгэж байгаад л ирээд шалгалтаа өгчихдөг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Оюунболд допингийн шинжилгээнд дахин бүдэрсэн гэв үү? DNN.mn

Өнгөрсөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Дээрх шинжилгээний хариу ирж нэг бөхөөс допинг хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Өнөөдөр (өчигдөр) манайд бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа бид тухайн бөхөд хариуг танилцуулна. Өнөөдөр тухайн бөхөд хариуг танилцуулах ажил хийгдэж байгаа. Тэр бөх Б сорьцын шинжилгээ өгөх, эс өгөх асуудлаа 14 хоногийн дотор буюу энэ сарын 18-ны дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой” гэх мэдээлэл

хэлж байна. Улсын арслан Э.Оюунболд допингийн шинжилгээнд дахин бүдэрсэн талаар бөхчүүд болон зарим хэвлэлд онцолжээ.

Түүний тухайд өвдөгний бэртэлтэй барилдаж байсан бөгөөд хагалгаанд орох заалттай байсныг нь багш нар нь баталж байгаа юм. Тухайн бэртэлдээ ч эмчилгээ хийлгэж байсныг хамт бэлтгэл хийдэг бөхчүүд нь хэлж байна. Үүсээд буй асуудлын талаар Э.Оюунболдоос тодруулахаар холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин түүний ээж А.Адъяасүрэнтэй холбогдоход “Би юу ярих вэ. Хэлэх зүйл надад алга” гэв.

Э.Оюунболд арслан өвдөгний гэмтэлтэй барилдаж байсан бөгөөд түүндээ эмчилгээ хийлгэх явцдаа алдаа гаргаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бололтой.

Тэрбээр 2019 онд наадамд түрүүлсэн даруйдаа допингийн шинжилгээнд бүдэрч улмаар улсын аварга цолоо хураалгаж байв. Түүнчлэн 2021 онд дахин бүдэрч барилдах эрхээ найман жилээр хасуулсан байдаг. Гэсэн ч хуулийн байгууллагад хандаж барилдах эрх нь сэргээд байсан юм. Энэ талаараа Э.Оюунболд байр сууриа илэрхийлэхдээ “Баяр наадам зохион байгуулах комиссоос шинжилгээний хариуг биетээр надад өгч байгаагүй. Чиний шинжилгээ эерэг гарсан гээд л шууд эрх хасдаг. Энэ бол хүний эрхэд халдаж байгаа ноцтой үйлдэл юм шүү. Шинжилгээний хариутайгаа биеэр танилцаж байж хариуцлагын асуудал яригдах ёстой биз дээ. Ер нь энэ шинжилгээ авч байгаа үйл явцыг сэтгүүлчид ухвал

асуудлууд гарч ирнэ” гэж байв. Э.Оюунболд арслангийн тухайд энэ улиралд Шинэ үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлээд байсан юм. Хэрэв Э.Оюунболд энэ удаа шинжилгээнд бүдэрсэн нь батлагдвал Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд барилдах эрхээ бүх насаараа хасуулна. Өөрөөр хэлбэл, бөхийн зодог шуудаг дахиж өмсөхгүй гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 7, Сугар гариг. Билгийн
тооллын 16, салхины эх одтой,
хөхөгчин хонь өдөр. Өдрийн
наран 6:19 цагт мандан, 19:29
цагт жаргана. Тухайн өдөр гахай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,
батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,
гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,
хишиг даллага дуудуулах, насан бүтээл
хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан
авах, мал түгээх, сахил санваар авах,
огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад
сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын
суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр . Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Өөрсдийгөө гоёор пиардахын тулд өвгөн Жунайг гутаан доромжлох эрх дүү нарт нь бий юү” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн хуулиар
парламентын гишүүдийн 50 хувь нь
бодлогын улстөрч байх боломж
бүрдэж байна гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Жолооч О.Мягмарсүрэн “Ковидын өмнө явж байсан
жижиг тэргийг одоо
явуулахгүй гэнэ” хэмээв.

Согтуугаар
автомашин
жолоодсон
этгээдийн эрхийг
бүх насаар нь
хязгаарлах эрх
зүйн зохицуулалт
шаардлагатай
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Өөрсдийгөө гоёор пиардахын тулд өвгөн Жунайг гутаан доромжлох эрх дүү нарт нь бий юү” хэмээн өгүүллээ.

Хотын фракцийг буланд шахаж,
унагаах гэсэн ажиллагаа тэднийг
улам хүчирхэгжүүлэх үү

Доктор Т.Цэнд-Аюуш “Нүүрсний хэрэг дээр “ЭТТ”-н шийдвэр,
тогтоолуудыг хөөж, түүнийг дэмжсэн гишүүдийг хариуцлагад
татах байдлаар ТУЗ-ийн хүрээнээс эхэлж шалгах ёстой” гэлээ.

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал “Монголын шүүх нөхрийг
минь гурван өдөр хоол ундгүй тамлаж ял оноолоо” гэв.



Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд

?ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Categories
булангууд

?ШУУД: Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

[epvc_views]

Categories
булангууд

?LIVE: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлж байна