Categories
мэдээ улс-төр

ДЭЭД ШҮҮХ: Ардчилсан намын хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ DNN.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн цахим санд Ардчилсан намын хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр” гэж бүртгэгджээ. Уг хаягт байрлах Ардчилсан намын төв байрыг буулгаж газар эзэмших эрхийг 2013 онд Улаанбаатар банканд шилжүүлсэн.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Л.Гантөмөрийг бүртгэж шийдвэрлэсэн бөгөөд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” гэж бүртгэнэ үү” гэсэн агуулгатай байна.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй 230 суралцагчийн нэрс DNN.mn

Боловсролын зээлийн сангаас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагчийн нэрсийн жагсаалтыг гаргалаа.

Харах линк: https://elf.gov.mn/ipages/flipbook/78?preview=1

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан.

Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах юм. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өмнөх өдөр нь санал авахаар баталжээ.

Нийслэлийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргаар нь ажиллана. Тэрбээр 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дарга, гишүүнээр ажилласан туршлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд төл бойжилт 95.8 хувьтай байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 онд нийт 27.9 сая эх мал төллөвөл зохихоос өнөөдрийн байдлаар нийт 6.1 сая буюу 22.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүс 19.5, зүүн бүс 11.9, төвийн бүс 25.7, хангайн бүс 28.0 хувьтай байна. Улсын хэмжээнд төл бойжилт 95.8 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Чанарын шаардлага хангахгүй давсыг солиулжээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй ажиллалаа. Замын нуух, мөсжилт үүссэн газруудыг цэвэрлэх ажил одоо ч үргэлжилж байгаа юм. Мөн зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 266 тонн бодис, 250 тонн давс цацсан юм. Чанарын шаардлага хангахгүй давс нийлүүлсэн аж ахуйн нэгжийн давсыг буцааж, оронд нь сайн чанарын давс авчээ.

Мөн Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд явган хүний зорчих хэсэгт гэрлийн болон троллейбусны 1299 шон байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийг 16 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг. Эдгээр аж ахуйн нэгж хариуцсан нутаг дэвсгэрийнхээ явган хүний замын зорчих хэсэгт байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө. Мөн гэрэлтүүлгийн байгууламжийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үүрэгт ажилдаа орлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяаг сэлгэн томилсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа УИХ-ын чуулганд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сайдын тамгыг гардуулан өгч амжилт хүссэн.
Тэрээр, “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийгмийн даатгалын багц хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн халамжийн тухай хууль зэрэг энэ салбарт хүлээгдэж байгаа олон асуудал бий. Хамгийн гол нь нарийн тооцоо судалгаатай, нийгмийн хүлээлтэд нийцсэн, гарах үр дүн цаг хугацааг тодорхойлсон байдлаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй”-г захисан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа нь 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.
Тэрээр, “Бүтээлч шийдлүүд” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга албан тушаалыг хашиж байсан туршлагатай.
Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний улиралд 2.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны 3 дугаар сард 1,018.0 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 3 дугаар сард дундаж үнэ 216,200 төгрөг байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох 21 байршил DNN.mn

Энэ сарын 8, 9-ний амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

“Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8,300 төгрөгөөр борлуулна. Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

Дүүрэг

Хороо

Хаяг, байршил

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр

IV.08

IV.09

1

Баянгол дүүрэгт-4

1

Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд

+

2

5

5-р хорооны байрны гадна талбай

+

3

13

“Хишиг” төвийн гадна талбай

+

4

24

Алтай хотхон

+

+

5

Баянзүрх дүүрэгт-4

3

“Сансар” худалдааны төвийн гадна талбайд

+

+

6

4

Жуковын талбай

+

+

7

11

Улиастайн гүүрний наана

+

+

8

23

Улиастайн эцсийн автобусны буудал

+

+

9

Чингэлтэй дүүрэгт-3

2

Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

+

+

10

14

“Далайхүү” худалдааны төвийн гадна талбай

+

+

11

15

Хайлааст 84 автобусны буудал

+

+

12

Сүхбаатар дүүрэгт-3

11

Хангай хотхоны гадна талбай

+

+

13

13

“Арви” худалдааны төвийн гадна талбай

+

+

14

18

“Бэлх” худалдааны төвийн гадна талбайд

+

+

15

Сонгинохайрхан дүүрэгт-3

12

Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд

+

+

16

25

Зүүн салааны хуучин эцэст

+

+

17

34

Орбитын тойрог “Тунгалаг” төвийн үүдэнд

+

18

Хан-Уул дүүрэгт-4

7

Яармагийн хуучин эцэс

+

+

19

10

Төрийн банкны хажууд

+

+

20

15

“Эко” хүнсний захын урд талбайд

+

+

21

20

“Лавай” худалдааны төвийн гадна талбайд

+

+

Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Эхлээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ үеэр горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжснээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч Б.Энхбаяр гишүүн, төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар тус тус танилцуулсан юм. Түүнчлэн гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэсэн боловсруулсан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгажээ.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 65.3 хувь нь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Энэ өдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тооцох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, анхны хэлэлцүүлэг явуулсныг санал, дүгнэлтэд дурджээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Т.Аубакир нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Сангийн үйл ажиллагааг өөрчилж, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор гарах өөрчлөлтийн талаар тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад Х.Болорчулуун сайд хариулт өглөө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэх салбарын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах юм. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан олон ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоо, ашигт ажиллагаагаар санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсчээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд үндэслэсэн мэдээллээр 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тус сан нь 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 301 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө бол 3.5 тэрбум төгрөг нь харилцах, 77.5 тэрбум төгрөгийн бараа, материал, 83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа аж. Төсвөөс санхүүждэг, аж ахуйн тооцоогоор ажиллах боломжгүй болсон, санхүүгийн байгууллагуудтай бие даан харилцаа үүсгэж, ажил хэрэг явуулах боломжгүй байгаа тус санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдээс товарын болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, үрийн буудайн шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудаас нийлүүлэгдэж буй үрийн буудайг хүлээн авах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх юм байна. Б.Баттөмөр гишүүн хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн зардлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, салбар дахь даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, сангийн өрийг барагдуулах арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Хөдөө аж ахуйг дэмжих сантай үүсгэсэн санхүүгийн харилцаандаа хариуцлагагүй хандсан иргэн, аж ахуйн нэгжийг “хар жагсаалт” буюу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн, үүний хүрээнд зээл, төлбөрийн барагдуулалт сүүлийн үед нэмэгдэж байгаа гэх мэдээллийг салбарын сайд өглөө. Түүнчлэн ойрын хугацаанд тус сангийн зээлдэгчдийн мэдээллийг нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаагаа дурдсан. Хөдөө аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.


Сангийн өр, авлагын асуудлыг хэрхэх талаад тодруулсан гишүүдийн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулахдаа “Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хорооноос холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, батлуулахаар төлөвлөж байна. Тогтоолын төсөлд компанийн засаглалыг мэргэжлийн холбоод, хоршоодын оролцоог ханган нээлттэй зохион байгуулан цаашдаа олон нийтэд нээлттэй болгох, 10325 иргэн, аж ахуйн нэгжээс авах ёстой 219 тэрбум төгрөгийн авлагыг товлолт хугацаанд багтаан барагдуулах, Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулах явцад ямар нэг алдаа, хийдэл гаргахгүй, өр авлагыг бүрэн шилжүүлж, барагдуулахад анхаарч ажиллах чиглэлийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгана” хэмээн мэдээлэл өгсөн юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд буудай хадгалах, агуулах элеваторын хүртээмж, ашиглалт болон тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг тодруулахад “Угтаал, Сэлэнгэ, Дархан, Хөтөлд сангийн мэдлийн элеваторууд байдаг бөгөөд олон жил ашиглаж байгаа эдгээр элеваторуудад жил бүр төсвийн зардлаар урсгал засвар хийдэг” гэх хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Ийнхүү гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрс зарлагдсан DNN.mn

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой шинэ мэдээллийг өнөөдөр өглөө.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүс ямар байдлаар чөлөөлөгдсөн нэгдсэн ойлголтыг хүргэж байна.

Сүүлийн үед ойлголтын зөрүүгээс үүдэлтэй мэдээлэл явж байгаа тул бүх тоог харуулж байна.

1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ

  1. Давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
  2. Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  3. Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Үндсэндээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76% нь дотоодын зээлд зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр докторантурын тоо 1,867 байна.

Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон. Өнгөрсөн долоо хоногт ил болгосон нэрс дотор байгаа бөгөөд тусад нь ангилсан. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулж байгаа 230 хүний нэрс бэлэн болсон” гэлээ.