Categories
мэдээ нийгэм цаг-үе

Номын баяр тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болно DNN.mn

Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулах тов гарсан. Тодруулбал, Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn-ийг шинэчилжээ DNN.mn

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбарыг шинэчилж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ, бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байгаа юм. Тухайлбал,

-Тээврийн хэрэгслийн татвар төлөх,

-Тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх,

-Хот хоорондын авто зам ашигласны хураамж төлөх,

-Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авах,

-Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар зорчуулах түр зөвшөөрөл цахимаар авах,

-Ажилчдын автобусны зөвшөөрөл авах,

-Хүүхдийн автобусны зөвшөөрөл авах,

-Жолоодох эрхийн оноо шалгах,

-Засвартай болон түр хаасан замыг мэдээлэх,

-Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын мэдээлэл,

-Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл,

-Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл,

-Зогсоолын мэдээлэл,

-Замын эвдрэл, гэмтэл мэдээлэх зэрэг үйлчилгээ, мэдээллийг шинэ хувилбараас авч болно.

Түүнчлэн шинэ хувилбараар дамжуулан иргэд санал хүсэлт, өргөдөл гомдлынхоо явцын мэдээллийг харах боломжтой. Тодруулбал, танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, талархал илгээснээр холбогдох чиг үүргийн байгууллагууд санал хүсэлтийг шийдвэрлэх юм.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах, зам, тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох хүрээнд https://smartcar.mn/ тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг 2013 онд хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn


УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 10-НААС 14-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2023.04.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.30

“Үндсэн хууль”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

ГУРАВ.НИЙТИЙН СОНСГОЛ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол

14.00

“Их Эзэн Чингис хаан”


МЯГМАР ГАРАГ /2023.04.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох

Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

14.00

“Үндсэн хууль”

4

Төсвийн байнгын хороо

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.30

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт Олон Улсын форум

08.30

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2023.04.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд сонсголын тайлан гаргах хурал

14.00

“Их засаг”

5

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

6

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 2 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

15.30

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2023.04.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

БААСАН ГАРАГ /2023.04.14/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.04.13, 04.14/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 2 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайлан

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралда

Categories
мэдээ спорт

Монголын жүдочид Дохагийн ДАШТ-д хүч үзнэ DNN.mn

Катарын нийслэл Доха хотод тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Манай улс эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингээ давхарлажээ.

Дохад хүч үзэх Монголын жүдочид,

Эрэгтэй

60 кг: Энхтайваны Ариунболд

66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр

-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр

81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ

57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн Мөнхцэдэвийн Ичинхорлоо

70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ

-78 кг: Отгонбаярын Хүслэн

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын гишүүдийг томиллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол боллоо.

Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа

Х.Булгантуяа нь 2006 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дундад Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Иелийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

– 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
– 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч
– 2010-2011 онд “Оюу Толгой” компанийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх
– 2012-2013 онд “Петровис” компанийн Бизнес хөгжлийн газрын дарга
– 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
– 2016-2020 онд Сангийн дэд сайд
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга,
– 2022 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл: Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэл хийх зэрэг тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Сангийн дэд сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ гэж үзлээ.

Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга
Б.Тулга нь 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

– 2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш
– 2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан
– 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах
– 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах
– 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд
– 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд
– 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
– 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
– 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл: Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын Ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алба хаагчид 156 удаагийн шүхрийн буулт хийлээ DNN.mn

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 40 орчим алба хаагч хамрагдаж, 156 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох байршлууд DNN.mn

Өнөөдрөөс Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

“Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулна.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байгаа юм. Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” гэлээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

Дүүрэг

Хороо

Хаяг, байршил

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр

IV.08

IV.09

1

Баянгол дүүрэгт-4

1

Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд

+

2

5

5-р хорооны байрны гадна талбай

+

3

13

“Хишиг” төвийн гадна талбай

+

4

24

Алтай хотхон

+

+

5

Баянзүрх дүүрэгт-4

3

“Сансар” худалдааны төвийн гадна талбайд

+

+

6

4

Жуковын талбай

+

+

7

11

Улиастайн гүүрний наана

+

+

8

23

Улиастайн эцсийн автобусны буудал

+

+

9

Чингэлтэй дүүрэгт-3

2

Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

+

+

10

14

“Далайхүү” худалдааны төвийн гадна талбай

+

+

11

15

Хайлааст 84 автобусны буудал

+

+

12

Сүхбаатар дүүрэгт-3

11

Хангай хотхоны гадна талбай

+

+

13

13

“Арви” худалдааны төвийн гадна талбай

+

+

14

18

“Бэлх” худалдааны төвийн гадна талбайд

+

+

15

Сонгинохайрхан дүүрэгт-3

12

Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд

+

+

16

25

Зүүн салааны хуучин эцэст

+

+

17

34

Орбитын тойрог “Тунгалаг” төвийн үүдэнд

+

18

Хан-Уул дүүрэгт-4

7

Яармагийн хуучин эцэс

+

+

19

10

Төрийн банкны хажууд

+

+

20

15

“Эко” хүнсний захын урд талбайд

+

+

21

20

“Лавай” худалдааны төвийн гадна талбайд

+

+

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гурван цээл хоолойтны “Tre tenori” DNN.mn

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, Б.Батжаргал нарын “Tre tenori” хамтарсан тоглолт энэ сарын 14-нд болно. Тэд Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлүүдийг цээл хоолой, гурван өөр өнгө төрхөөр ганцхан үдэш эгшиглүүлнэ.

Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм. Энэ удаагийн тоглолт тэдний хамтарсан хоёр дахь тоглолт бөгөөд өмнө нь 2014 онд анх удаа хамтран тоглолтоо зохион байгуулж байсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Тулга: Монгол сагсан бөмбөг гэж шинэ сагсан бөмбөг дэлхийд гарч ирсэн DNN.mn

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.


-3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Азийн аварга биш Ази далайн орны аварга гэж хэлж болно. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс дөрвөн удаа түрүүлсэн гэсэн үг. Тус тэмцээнд урилгаар Шинэ Зеланд, Австрали хоёр улс оролцдог. 2017 онд манай улс Австрали улсыг хожсоноос хойш Австрали улс нэг ч хожигдохгүйгээр 24 дараалан хожиж байгаад сая Монголд хожигдон хожлын цуваа нь зогслоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Тайвань, Филиппин тэргүүлдэггүй. Монголчууд Азийнхаа нэр төрийг хамгаалж Ази далайн орны аваргад хоёр дахь удаагаа тэргүүлж алтан медаль хүртлээ.

-FIBA-аас 3х3 шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн тогтоосноор Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 207 орноос тавдугаарт эрэмбэлэгдсэн байсан. 2024 оны Парисын олимпод медальт байранд орвол энэ чансаа өснө шүү дээ?

-Эрэгтэй багийн чансаанд нийт 207 орноос манай эрэгтэй багт тавдугаарт, Азийн номер нэгт эрэмбэлэгдэж байна. Манай эмэгтэй баг дэлхийн чансаанд 11 дүгээрт байдаг бол 23 буюу залуучуудын насны ангилалд нэгдүгээрт байгаа. Бид олимпийн эрхийн тэмцээнд оролцох маш том эрх авч байгаа юм. Найман улс оролцох тэмцээнд тивээ төлөөлж оролцоно. Арваннэгдүгээр сарын 1-нд дэлхийн шилдэг 207 улсаас улсынхаа чансаагаар олимпийн гурван эрхийн төлөө өрсөлдөнө. Олимпод Ази тивээс орох эрэгтэй баг нь зөвхөн Монгол Улс байх боломжтой. Тиймээс бид зүтгэж байгаа. Эрхийн тэмцээнүүддээ ч сайн оролцож, оноо сайн цуглуулна. Монголчууд багаараа хамтаараа ажиллаж чадахгүй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тийм биш бид маш багахан бүтэцтэйгээр XIII зуунд дэлхийн талыг эзэлж явсан. Үүнтэй адил бид багийн спортоор Шинэ Зеланд, Австрали, Казахстан, Тайвань, Сингапур зэрэгт Ази тивийнхээ нэр төрийг хамгаалан тэргүүлсэн. Австрали, Шинэ Зеланд улсын тамирчид манай баг тамирчдаас 10-15 см өндөр. Тэгэхэд нуруу намтай ч гэсэн тактик, онолоороо сагсан бөмбөгийн хичээл зааж аварга болсныг үзэгч түмэн олон харсан байх аа.

-2024 оны олимпийн цикл аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд болох олимпийн гурван эрхийн төлөөх тэмцээнээс гадна өөр оролцох олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан хэр олон байна вэ?

-Олимпийн оноо ер нь эхэлчихсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнууд уралдаж байгаа. Манайх одоогийн байдлаар Хятад, АНУ хоёр улсыг ялах ёстой. Энэ сарын 23-нд Азийн шилдэг 12 баг цугларч тэргүүлсэн баг нь FIBA 3×3 World Tour Manila буюу их дуулгад оролцох эрхтэй болно. Дэлхийн шилдэг 12 багт манай “Сансар”, “Улаанбаатар” хоёр баг оролцохоор явна. Тиймээс 5-6 эрэгтэй багаа сайн тоглуулж байж дэлхийн эхний олимпийн эрхээс гурван эрхийн нэг рүү зүтгэж байгаа юм. 2017 оноос хойш “Улаанбаатар” баг Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо дүү нар нь 23 хүрч энэ онд дэлхийд өрсөлдөхөд бэлэн хүлээж байна. Бага наснаасаа сагсан бөмбөг тоглосон хүүхдүүд маань одоо үндэсний дээд лигт бүгд баг багийн лидерүүд болж, Монголынхоо төлөө зүтгэхэд бэлэн болсон байна лээ.

-Тамирчдын хувьд бэртэл гэмтэл маш чухал асуудал. Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлдэг вэ?

-Сая эмэгтэй баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орон оролцсоноос зургадугаар байрт о р с о н . М а ш и н д ө р в ө н дугуйтай байдаг, гэтэл гурван дугуйгаар явахад ер нь хэцүү шүү дээ. Эмэгтэй баг хүлээлтээр доогуур, хүссэндээ арай хүрч чадсангүй. Тэмцээн дээр Э.Дөлгөөн бэлтгэл хийж чадахгүй, ачаалал ихдэж шөрмөс нь татаж байсныг хоёр, гурван өдөр амрааж тэмцээндээ бэлтгэлтэйгээр оролцсон. Бид өөрсдийн ядарсан, зүдэрснээ ярьдаггүй. Зовлон, зүдгүүр саад тотгорыг я р и х г ү й у р д а а б а й г а а ажлаа хичээж сайн хийхийг зорьдог.

-Манай багийн хувьд формдоо орчихсон харагдсан. Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Өдөрт хэдэн цагийн бэлтгэлтэй байдаг вэ?

-3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг гурван хоногийн бэлтгэлтэй явж оролцсон. Эмэгтэй баг 10 гаруй хоногийн бэлтгэлтэй оролцсон. Бага наснаасаа 5-6 жил хамтдаа нэг системтэйгээр тоглодог. Утас ч гэсэн яг л нэг ажиллагаатай ажилладаг шүү дээ. Үүнтэй адил бид яг нэг тактик, системтэй байдаг болохоор хоорондоо ойлголцох, бөмбөгөө барихаас эхлүүлээд асуудалгүй байдаг. Нэг зурсан тактикаар явдаг учраас ойлголцлын тал дээр ямар ч асуудалгүй. Эрэгтэй багийн дөрвөн гишүүн маань өнгөрсөн онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцсон. Монгол сагсан бөмбөг гэж шинэ сагсан бөмбөг дэлхийд гарч ирсэн. Манайх жүдо, бокс, чөлөөт бөх монгол хэв маягтай байдаг шиг дэлхийд сагсан бөмбөг гарч ирсэн.

-Тамирчдын хувьд хоол, сэтгэл зүй их чухал байдаг. Хоол зүйч, сэтгэл зүйч багийн ард ажилладаг уу?

-Тамирчнаа хамгийн сайн мэддэг хүн тэдний сэтгэл зүйг ярина. О.Энхбаатарын сэтгэл зүй тогтворгүй байж муу тоглоод, багийн гишүүд 20- 30 минут хоорондоо ярилцаж, уулзахад аваргын төлөө маш өөр хүмүүс болж гарч ирсэн. Монголын лигт тоглож байхад үзэгчид А.Ананд муу байна гэцгээж шүүмжилж байсан. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглохыг харсан байх. Э.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын хувьд амрааж, сэтгэл санааг нь өргөх байдлаар ажилласан. Хоол зүй, сэтгэл зүйн хувьд жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг муухан хоол зүйч, сэтгэл зүйчээс илүү ажиллаж байгаа. Өмнө нь сэтгэл зүйн хүрээнд н.Золзаяа багштай ажилладаг байсан. Одоо н.Золзаяа багшийн зааж өгсөн сэтгэл зүйн дасгал, ажлуудыг өөрсдийн практикт холбож ажиллаж байгаа.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийг хүсч, сонирхож буй хүүхдүүд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ?

-Бид холбоо байгуулж Royal 3х3 event hall дээр бид ес, 10, 11 наснаас 19 нас хүртэл бүх улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг хийж байна. Түүнчлэн 3х3 холбооны хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байна. Монголын банкны аварга, үүрэн телефоны аварга, компаниудын аварга, уул уурхайн аварга гээд бүх салбарт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Ганцхан тамирчид тоглохоос илүү бүх зүйлийг дээд зэрэглэлээр зохион байгуулж ажиллаж байна. Энэ бүхэнд бид ганцаараа байгаагүй Л.Мягмаржав з а х и р а л т а й М о н г о л ы н 3 х 3 с а г с а н б ө м б ө г и й н холбоо М-Си-Эс группийн удирдлагууд болон “Энержи Ресурс” ХХК-д маш их баярлалаа. Санаа сэтгэл, зөв хүмүүс нийлэхээр амжилтад хэрхэн хүрдэгийг харууллаа. Монгол хүн багийн спортоор шинэ систем, шинэ зураг гарган мөс цөмлөж явж байна. Үүнд тулгуурлан дэлхийн талыг эзэлж байсан агуу геньтэй хүмүүсийн үр сад гэдгээ харуулсан. Монголд сайн үнэлдэггүй ч дэлхийд биднийг сагсан бөмбөгөөр хүлээж авдаг болсон. Сайхан амжилт цаашид үргэлжлэх байх. Бүх насны бүх багууд маш сайхан амжилттай явж байна. Монголын 3х3 холбооны гэр бүлийн хамт олон бид бүднийг үзэж дэмждэг бүх хүмүүстээ баярлаж талархснаа илэрхийлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Согтуугаар автомашин жолоодсон этгээдийн эрхийг бүх насаар нь хязгаарлах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэв DNN.mn

Зам тээврийн ослын 80 орчим хувь нь согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг. Мөн өдөр болгон 400-500 согтуу жолоочийг Тээврийн цагдаагаас илрүүлж байна. Гэтэл илрээгүй хэдэн мянган согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцдог бол. Согтуугаар автомашин жолоодно гэдэг хяналтгүй “танк” хөдөлгөөнд оролцож байгаатай агаар нэг ойлголт. Энэ нь үнэхээр гамшигийн хэмжээнд замын хөдөлгөөн өрнөж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдийн аюулгүй байдал үнэхээр баталгаагүй байгааг дээрх согтуу жолоочийн тоо харуулж буй. Тиймээс согтуу жолоочид оногдуулах хариуцлагыг чангатгах, эрх зүйн шинэчлэл хийх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Сүүлийн үед согтуу жолоочид үнэхээр олширч байгаа нь үнэн. Үндсэн хуулиараа хүн амьд явах, аюулгүй орчинд амьдрана хэмээн заасан байдаг. Тэгвэл энэхүү Үндсэн хуулиар олгогдсон хүний дархан эрхийг эдгээр согтуу жолоочид ноцтой зөрчиж байна гэсэн үг. Тиймээс тодорхой эрх зүйн өөрчлөлт хийх нь зөв. Тухайлбал, согтуу үедээ автомашин жолоодож гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцлөөр шийтгэдэг болох ёстой. Мөн хохирлыг бүрэн төлүүлдэг байх, торгуулийг нэмэгдүүлэх, давтан үйлдсэн бол бүх насаар нь жолоо барих эрхийг цуцлах зэрэг хатуу заалтуудыг нэмж тусгах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -Хууль эрх зүйн орчин хатуу талдаа бүрдсэн. Талийгаач Г.Батхүү агсан Зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл санаачлан миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Одоо эн түрүүнд сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Балга уснаас болж бие биенийхээ болон бусдын эрүүл мэнд, амь насанд асар их хохирол учруулж байгааг ойлгуулах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолоочийн үйлчилгээ авдаг болох зэрэг олон талт арга хэмжээ авах ёстой. Иргэдээ мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй. Аливаа үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой,байнга, шат дараалалтай явж байж үр дүнд хүрдэг. Хуулийн хэрэгжилтийн хяналт, судалгаа, дүн шинжилгээ чухал. Харамсалтай нь хууль хэлэлцэх үед нэг шуугиад л дараагийн асуудлууд орхигддог. Тиймээс цаашид үүнийг засч залруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мэдээж хэрэг согтуу жолоочийн тоог тодорхой эрх зүйн зохицуулалтаар бууруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, торгуулийг өндөрсгөх, торгуулиа төлөөгүй машин баривал жолоодох

эрхийг нь нэг сар ба түүнээс дээш хугацаагаар хасах шаардлагатай. Хоёрдугаарт, торгуулиа төлөөгүй дээр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 6-12 сар эрхийг нь хасах шийтгэлийг оногдуулах ёстой. Гуравдугаарт, торгуулиа төлөөгүй, согтуугааар жолоо бариад дээрээс нь зөрчил гаргасан этгээдийг 2-3 жил эрхийг нь хасах гэх мэт шаталсан арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байх болов уу. Онцгой тохиолдолд бусад эрүүгийн арга хэмжээ байж болох байх. Ер нь торгуулиа төлөхгүй байна гэдэг нь өөрөө дүрэм зөрчинө гэсэн л логик байгаа юм шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: -Согтуу жолоочийн асуудлыг Зөрчилийн хуулиар бус Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох заалтыг чангалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд согтуугаар жолоо барьсан тохиолдолд дахиж авто машин барихгүйгээр эрхийг нь хасах заалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бурууд хатуу байж л улс хөгжинө. Одоо үйлчилж буй хууль, журам согтуу жолоочид арай л хөнгөдөөд байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Нөгөөтэйгүүр торгох, 30 хоног баривчлах заалт одоо байгаа боловч үр дүнд хүрэхгүй байна.

УИХ-ын гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа: -Хуулиа чангатгах хэрэгтэй. Бас согтуу жолоо барихын үр дагаварыг маш сайн таниулах ёстой. Олон улсад хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд байхад нь согтуу жолоо бариад осол гаргаж гэр бүлээ алдсан хүмүүсийн тухай баримтат кино үзүүлдэг. Үүгээрээ ирээдүйд гарч болзошгүй эрсдлийг урьдчилан таниулдаг байна. Хүүхэд гээд муу, муухай зүйлийг үзүүлж харуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өөрийнх нь ирээдүйд ийм зүйл болж магадгүй учраас үүнээс хол байх, хэрхэн зөв зохистой замын хөдөлгөөнд оролцох ёстойг багаас нь таниулдаг. Манайд дүрэм, зохицуулалтыг л сургадаг. Гадны орнуудад энэ чиглэлээр мэргэжлийн хүн сургууль дээрээ урьж, сурагчдадаа харилцан ярилцлагуудыг байнга хийдэг. Нөгөөтэйгүүр хүн шийтгэхдээ биш урьдчилан сэргийлэх, таниулах, ойлгуулах ажлыг маш сайн хийж өгөх шаардлагатай.