Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно DNN.mn

Прокурорын газраас шүүгдэгч “Ш”-ийг бусдын эд хөрөнгө хулгайлахдаа машин механизм ашигласан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч “Ш” нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой хохирогч “Ч”-ийн блокоор хийсэн өвөлжөөний хашааг нураан 230 ширхэг блокийг KIA Bongo загварын тээврийн хэрэгслийг ашиглан хоёр удаа зөөж тээвэрлэн өөрийн өвөлжөөндөө хашаа барин 460,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч “Ш” нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул хэргийн зүйлчлэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг харгалзахгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ-нд 10 мянга гаруй иргэний диплом хадгалагдаж байна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр Боловсролын зээлийн сан /БЗС/1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.

Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авчээ. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцсан нь санхүүжилтийн 75 хувийг авсан гэсэн үг аж. Гэхдээ энэ сангаас зээл авсан дотоодын суралцагчдад гадаадын их, дээд сургуульд суралцагчдад олгодог шиг боломж олгоогүйгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд эдүгээ 10050 диплом хадгалагдаж буй аж.

Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм байна. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Дотоодод суралцагчдад

  • Буцалтгүй тусламж, тэтгэлэг
  • Хөнгөлөлттэй зээл
  • Оюутны хөгжлийн зээл гэсэн 3 төрлийн санхүүжилт олгодог.

Харин гадаадад суралцагчдад

  • Өндөр хөгжилтэй оронд магистр, доктор
  • Засгийн газар хоорондын гэрээ
  • Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалавр
  • Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэсэн 5 төрлийн санхүүжилт олгодог.

Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан нь гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсээд буй юм.

  • Зээлээ төлж байгаа 34
  • Одоо суралцаж байгаа 39
  • Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
  • Гэрээ хэрэгжиж байгаа /ажиллаж байгаа/ 634
  • Чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна.
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 08-ны 20 цагаас 04-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говь, талын нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2023 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-д 141.400 малчин хамруулахаас 49.200 нь даатгуулжээ DNN.mn

Манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулжээ.

Харин эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасан байна.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн 20 оронд 600 гаруй монгол судлаач ажиллаж байна DNN.mn

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна.

2022 оны байдлаар дэлхийн 20 оронд монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач юм. Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын 10 улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Энэ онд Эстони улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулах юм байна.

2023 онд Морин хуурын чуулгыг Австралийн Сиднейн дуурийн театрт, “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тус тус тоглуулж, Баянмонгол чуулгыг Германд болох “Дэлхийн жааз фестиваль”-д оролцуулах ажээ. Мөн Францын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцууллаа.

Нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссаны дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn) –ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг үүрэг болголоо хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Азид 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Түүнчлэн Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл хотод Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа болж байна DNN.mn

Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд ноос ноолуур, оёдол гар урлал, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байна.

Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд

  • Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э. Сарантогос,
  • Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын эдийн засгийн зөвлөх Б. Оргилдорж,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я. Эрдэнэсайхан,
  • Жижиг дунд үйлдвэрийн газрын зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон
  • Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хён,
  • Дүндэмүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин,
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Чон Сон Ён болон бусад олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-н Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус дүүргийн жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан юм.

Дүндэмүн дүүргийн зүгээс манай улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн цаашид Монголд үйлдвэрлэв үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо.

Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа Дүндэмүн дүүргийн Жунранчон цэцэрлэгт хүрээлэнд 5 өдрийн турш болно.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“Google” хайлтын системдээ чатбот нэвтрүүлнэ DNN.mn

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Тэрбээр “Энэхүүфункцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой. Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дорлигжав: Иргэд маш том өөрчлөлтийг асар их хүсч байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагч Д.Дорлигжавтай ярилцлаа.


-Сонгуулийн кампанит ажлын явц байдлыг хэрхэн дүгнэж байна, танилцуулахг үй юу?

-Ардчилсан намаас Монголын ногоон нам, Иргэний зориг намын удирдлагатай энэ сонгуульд хамтран ажиллах, амжилттай дүн үзэх зорилготой гэрээ хийж, намын дарга нар гарын үсэг зурснаар бидний сонгуулийн ажил албан ёсоор эхэлсэн. Түү- нээс хойш нэр дэвшигч маань Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар хотын цэргийн хүрээний удирдах офицеруудын хүрээнд уулзалтаа эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийл өгч өөрөө зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдгийн хувьд тэндээс эхэлсэн хэрэг. Дараагийн уулзалт бол “Нарантуул” зах буюу Монголын дийлэнхийн амьдралын толь болсон захаар орж, хүмүү- сийн амьдрал байдалтай танилцсан явдал байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хувьд “Нарантуул” мэт томоохон газар руу чиглэсэн ажиллагаа ямар байх, тэндхийн худалдаачдын аж амьдрал ямар байгааг онцолж үзсэн хэрэг. Мөн дараа нь оюутан залуучуудтай уулзлаа. Үүгээр хотын уулзалтаа түр завсарлаж, хөдөөгийн сонгогчидтой уулзах аянаа эхлүүлсэн. Нэр дэвшигч маань өөрөө нар зөв, Их эзэн Чингэс хааны өлгий, Монголын тулгар төрийн гал голомтод очиж, уулзалтаа эхэлье гээд хөдөлсөн юм. Тэнд уулзалтууд үнэхээр сэтгэл хөдлөм сайхан болжээ. Залуучууд, иргэд хөдөлм өрчид, зах, гэр хорооллоор явж уулзсан байна. Тэнд нэр дэвшигч маань нэгэн зүйлийг онцолсон. “Би Монголын тө- рийн үүссэн гал голомт дээрээс нийт ард түмэндээ хандаж андгай өргөж байна. Би энэ төрийг авлигагүй, шударга, төр шиг төр болгоё. Үүний төлөө би зүтгэхээ андгайлъя” гэсэн нь маш чухал юм. Цаашаа Дорнод, Сүхбаатар аймгуудаар явлаа. Өөрийнх нь тэндээс өгч байгаа мэдээллээр бол залуучуудын уулзалтууд маш сайхан, халуун дулаан, сонирхолтой болж байна, өөрөө их сэтгэл хангалуун байна гээд утсаар ярьж байна лээ. Залуучууд гэдэг нь 18-35 насныхан буюу сэхээтэн, жинхэнэ ажил хөдөлмө- рийнхөө үр шимээр амьдарч байгаа, амьдрахыг хүсч байгаа нийгмийн анги давхарга шүү дээ. Дараагийн аялал нь Бор-Өндөрт таарч байна.

-Хотынхон бас хөдөө- нийхөн нэр дэвшигчид хэрхэн хандаж байна, хандлага нь ямар ялгаатай байна гэж та бүхэн үнэлж байгаа вэ?

-Бид нэг зүйлийн анзаарсан. Ер нь иргэд маш том өөрчлөлтийг л асар их хүсч байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа амьдралаа сайн муу гэхээс илүү өнөөгийн түвшин угаасаа болохгүй нь, ингэж амьдармааргүй байна, үүнийг яах вэ, хэн өөрчлөх вэ гэж мухардаж, цөхөрчээ. Тэгэхээр өөрчлөлт хийе, үүний эхлэлийг төрийн тэргүүнийхээ сонголтоор хийе гэж байна. Ялангуяа залуучуудын уулзалтад нэгэн залуу босч ирээд “Ардчилсан нам дангаараа ялаад, өнөөгийн шударга бус байдлыг өөрчлөх нь үү гэтэл энэ нам ялахгүй юм, сонгуулиа луйвардуулчих юм. Хамтраад хийх нь үү гэтэл бас МАХН-аас зөрж чаддаггүй юм уу, олигтой үр дүн үзүүлдэггүй. Одоо тэгэхээр хууль, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газарт шууд хамааран удирддаг Ерөнхийлөгчийг л сольж байж хуулийг үл тоодог, дураараа авирладаг хүмүүсийн чихийг зөөллөнө, ажил нь хуулийн дагуу явж эхэлнэ, ядаж сонгууль нь шударга явагддаг болно. Хууль зөрччихөөд “Манайхан дээр байгаа юм чинь биднийг өршөөнө…” гээд сонгуулийг бантан болгодог хурган дарга нар жинхэнэ хэм хэмжээгээ ойлгоно. Ингэсэн цагт Монголын төрд нүүрлэсэн бусармаг байдлын бараан үүл цэлмэж эхэлнэ. Асуудал нь Ц.Элбэгдорж, Ардчилсан нам биш. Ерөөсөө одоо байгааг өнөөдрийн байгаа хүн арван жилийн хугацаанд засч чадсангүй. Харин Ц.Элбэгдорж та хийж чадах юм уу, үгүй юм уу” гэж байна лээ.

-Мэдээж, унана гэж барилддаг бөх гэж үгүй. Танайхан нэр дэвшигчдээ ялах, давах ямар давуу тал, боломж бий гэж үнэлж байна вэ?

-Бид сонгогчдодоо л найдаж байна. Энэ бол Ц.Элбэгдоржийг дарга болгож, түүнийг алдрын оргилд хүргэх зорилго биш. Нэг хүнийг байнга төрд байлгах хэр нь түүнийг өөрсдийнх өө төлөө ажиллуулж, санаачлуулж, нөхцөл байдлыг сайн сайхнаар өөрчлүүлж чадахгүй, тэгээд суулгаад л байх нь Монголын ард түмний хүсэл зорилго биш. Ухаалаг, ажил хэрэгч, шударга, төр, түмнийхээ зовлон жаргалыг мэддэг Ерөнхийлөгчтэй байж өнөөгийн нөхцөл байдлыг нааш эргүүлнэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. УИХ-ын сонгууль бол өөр юм байна. Хүмүүс манай нутгийн тэрний хүү, энэ хүүгээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийлгэнэ, охиноо ажилд оруулна гэж гуйдаг юм байна. Ерөнхийл өгчийн сонгуульд бол нэг нэр дэвшигч 2.5 сая хүний хувийн гачигдал, шалтгааныг сонсох боломжгүй. Тиймээс хүмүүс нийтлэг эрх ашиг, жинхэнэ өөрсдийн улс төрийн итгэл үнэмшлээр оролцох үндэслэлтэй. Энэ байдлыг Ц.Элбэгдорж их онож, “Би та бүхэнтэй амь нэгтэй байна” гэж хэлсэн байна лээ.

Үнэхээр одоо цагт ард түмэнтэй амь нэгтэй байх хүн хэрэгтэй. Үүнийгээ Ц.Элбэгдорж ч харуулж чаджээ. Тэр ард түмний төлөө өлсч, цангаж, тэдний төлөө тэмцэж, жагсч, цуглаж, хэрэлдэж, өмөөрч үзсэн. Тэдний төлөө албан тушаалаасаа ч огцорч үзсэн. Өөр хэн, ямар удирдагч ард түмнийхээ өмнө орчихоод, нэр нүүрээ тэгж барж зогссон бэ. Тиймээс түүний “Ард түмэнтэйгээ амь нэг байя, шударга байя” гэсэн үгэнд хүмүүс итгэж байгаа юм билээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаас байтугай жирийн нэг муу хурган даргын суудлаасаа хөөгдчих вий, огцорчих вий гэж айдаг нөхдүүд бодит байдлыг шүүмжилж чадахгүй, нууж, хааж, бялдуучилж байна. Тэд хэлэх ёстой үгээ хэлж чадахгүй, үзэл бодлынхоо эсрэг дүрд тоглож чадаж байна. Гэтэл шударга байлгах гэж тэр газрын наймаа, Баатрын авлига гээд салхи савир оруулангуутаа боогдоод л Ерөнхий сайдын суудлаа өгсөн шүү дээ. Энэ бүхэн нь асар их итгэл үнэмшил тө- рүүлж байгаа. Энэ ард түмний итгэлд л бид итгэж байна.

-Өрсөлдөгчөө хэрхэн үнэлж байна вэ?

-Үнэлэлгүй яахав. Тэр чинь төр барьж байгаа хүн. Дээрээс нь тэр хүний нам олон жил засаг барьсан, тэр засгийн хүчин чадлыг ашиглана. Энэ байдлаа ашиглаж луйвар хийгээд сурчихсан. Одоо ч бидэнд ирж байгаа мэдээллээр тэр луйврын сүлжээгээ сэргээгээд эхэлчихсэн байна. Ийм учраас маш хүнд сонгууль болно, ялахад хэцүү сонгууль. Тиймээс би нийт иргэддээ, ард түмэндээ хандаж хэлэхэд зөвхөн 50+1 гэсэн саналаар ардчилсан Ерөнхийлөгч тодрохг үй ээ. Ардчилсан Ерөнхийл өгчийнхөө төлөө наад зах нь 70-80 хувийн саналаа өгч байж, 20-30 хувийг нь луйвардуулсан ч санал чинь бодит болох боломжтой юм шүү гэж захих байна. Тиймээс идэвхтэй оролцоорой, саналаа сайн өгөөрэй, тэгэхгүй бол хүсэл чинь биелэхгүй.

-МАХН-аас шударга, шүүмжлэлгүй өрсөлдье гэсэн гэрээ байгуулах тухай саналаа танай намд тавина гэж байсан. Гэтэл өрсөлд өгчийг тань сурталчилгаандаа хууль бусаар ажиллаад эхэллээ гэж Иргэний зориг намаас мэдэгдэл гаргасан байна лээ?

-Тийм үү, тэгж хууль зөрчсөн бол муу л байна ш дээ. Ерөнхийлөгчийн хувьд хууль зөрчинө гэдэг бол байж болшгүй хэм хэмжээ. Ардчилсан оронд бол Ерөнхийл өгч, өндөр эрх мэдэлтэн нь ард түмнийхээ эсрэг ганц алхам хийсэн бол, хууль зөрчсөн л бол буруугаа хү- лээж, уучлалт гуйдаг, албан тушаалаа өгдөг сонгодог тогтолцоотой. Үүнийг ардчилсан улс, ардчилсан төр гэдэг юм. Энэ сэдвийг бид хөндөж өнг өрсөн УИХ-ын сонгуульд андгай өргөхдөө “Хэрэв ард түмнийхээ өмч хөрөнгөөс өнчин ишиг дутаавал хуулийн өмнө хариуцлага хүлээе” гэсэн. Тэр оролдлого маань одоо ч бидний бүх үйл хэрэгт үргэлжилж байгаа. Гэтэл ийм сонгуулийн, хариуцлагатай түүхэн цаг үед хууль зөрчиж байгаа бол муу байна, тэр ардчилсан хүн биш.

-МАХН-ын 1.5 сая төгрөгийн амлалт энэ сонгуульд дахин ашиглагдаж мэдэхээр байна. Тэгэх ёстой юу, үгүй юу?

-Н.Энхбаярын уриа байна л даа. “Төрд эв нэгдэл, түмэн олонд Эрдэнийн хувь” гэж… Нөгөө 1.5 сая төгрөгөө л гарцаагүй яриад байна л даа. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг л болж. Гэхдээ сонгогчид гярхай даа, тэд тунгаах биз. Тэртэй, тэргүй Н.Энхбаяр сонгогдсон ч, эс сонгогдсон ч 1.5 саяыг өгө- хийн төлөө хамтарсан Засгийн газар ажиллана. -Танай намын кампанит ажлын цаашдын тактик юу вэ? -Нэр дэвшигч маань бүх аймгаараа явна. Нийгмийн тодорхой зарим ажил мэргэжлийн бүлгүүдтэй уулзана. Сая гэхэд Улсын дээд шүү- хийн Улаанбаатарт байгаа бие бүрэлдэхүүнтэй уулзъя гэж хүслээ. Монгол Улсын Ерөнхийл өгчийн шууд харьяанд байдаг салбарын хувьд тэгж санаачилсан юм. Гэтэл Ерөнхий шүүгч татгалзсан хариу өгүүлж байна. Манай хуулийнхан сурталчилгаанд оролцож болохгүй гэж тайлбарлажээ. Сурталчилгаанд оролцоно гэдэг нь Ц.Элбэгдоржийг сонгоорой гээд явахыг хэлнэ үү гэхээс ирж хү- нээс үг сонс гэсний төлөө тийм муйхар тайлбар хэлээд сууж байгааг гайхлаа. Прокурор, шүүгч хүн бусдаас үг сонсч болохгүй гэж хууль байдаггүй биз дээ. Манай нэр дэвшигчтэй цэргийнхэн уулзаад болж л байна. Хуулийнхан өөрсдөө хуулиа мэдэхг үй, илт нэг талыг дэмжсэн байдал гаргахад харамсалтай байна. Ийм шударга биш, ардчилсан биш төрийн хар үр дагавар ажиглагдаад эхэллээ.

-Танай нэр дэвшигч ард түмэндээ хандаж, “Цаг ирлээ” гэж хэлээд, үүнийхээ утгыг чухалчлан тайлбарласан байна лээ. Улс төрийн үзэл санаа, сонгуулийн кампанит ажлын хувьд та бүхэн хэрхэн үзэж байгаа вэ?

-”Цаг ирлээ” гэдэг бол “Цаг боллоо” гэж хэлсэн нэр дэвшигчийн өөрийн нь хэлсэн үг, мессеж. Нам гэхээсээ илүү тэр хүнийх юм. Өөрчлөх цаг болжээ, улс орныхоо төлөө хүн бүр өөрийнхөө төлөө томоохон өөрчлөлт хийх цаг болжээ. Үүний төлөө Монголын ард түмэн бас нэгдэх цаг болжээ. Том өөрчлөлтийн төлөө Монголын ард түмэн нам, хиргүйгээр үнэхээр нэгдэх цаг болсон. Өөрчлөхгүй бол болохгүй. Ийм байдлаар цааш явбал Монгол Улс ардчилсан орон биш зүгээр нэг албан тушаалтнуудын харцаар байдаг газар болно. Үүнийг өнөөдөр танд би тайлбарлах ч биш ард түмэн өөрсдөө мэдэж байгаа даа. Тэнд албан тушаалтны хаалга мөргөөд, хүүхдээ хэлмэгд үүлээд, ах дүүгээ буудуулж алуулсан. Тийм болохоор өөрчлөх цаг ирснийг мэдэж байгаа. Дээрээсээ эхлээд том өөрчлөлтөө эхлүүлэх хэрэгтэй болжээ.

Б.ХАЖИДМАА