Categories
мэдээ нийгэм

“НАЙЗ БАЙЯ” үндэсний аяныг эхэллээ DNN.mn

“НАЙЗ БАЙЯ” үндэсний аяныг эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Хоол боловсруулах замын баритай шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Хоол боловсруулах замын баритай шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар рентген оношилгооны хоол боловсруулах замын баритай шинжилгээ (улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн шулуун гэдэс)-г 60 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуустал иргэдэд ногдол ашиг тараахгүй DNN.mn

Өнгөрсөн оны төгсгөлд болсон нүүрсний хулгайчдыг эсэргүүцсэн жагсаал болон Цагаан сарын баярын өмнө иргэдийн зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авах хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “1072 хувьцаатай холбоотой асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой” компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Ямар хэмжээнд ногдол ашиг хуваарилах нь компанийн хэр зэрэг ашигтай ажиллаж байгаагаас шалтгаална. Жил бүр ногдол ашиг хуваарилаад явна. Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой компанид томилсон бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар бол ирэх дөрөв, тавдугаар сард иргэдэд ногдол ашиг хуваарилахаар төлөвлөчихсөн байгаа юм билээ” гэсэн юм. Түүний хэлсэн хугацаа болсон ч одоогоор ногдол ашиг тараах эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байлаа.

Харин “Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг саяхан УИХ-аас сунгах үеэр тэрээр “Жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2021 оны тавдугаар сард барьж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажил одоогийн байдлаар 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой. Төлөвлөсөн хугацаанаасаа нэг өдрийн ч өмнө оруулах хэрэгтэй байна. Тиймээс бид гүйцэтгэгчдээ шаардлага тавин ажиллаж байгаа. Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал бид нэмээд 60-80 ам.долларын орлого олох боломжтой. Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.

Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна” гэсэн юм. Ж.Ганбат даргын энэхүү байр суурь “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж илүү их ашиг олох уу, эсвэл 1072 хувьцаа эзэмшигчиддээ 100 мянган төгрөгийн ногдол ашиг тараах уу гэсэн сонголтын өмнө ирсэн юм байна. Засгийн газар энэ хоёр сонголтын нэгийг удахгүй хийх нь гэсэн ойлголт олон нийтэд бий болсон.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан юм. Гэвч өнөөдөр болж буй хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Хурлдын үеэр “Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат ““Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдээс 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжиллээ DNN.mn

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хохирогч талын мэдүүлгийг сонсож байгаа юм.

Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Гүрбазар “Хөгжлийн Банк аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зээлүүдийн бүгдийнх нь зээлийн гэрээ дуусчихсан, чанаргүй зээлд ангилагдсан байгаа. Зарим зээлүүдийн хувьд шүүхийн явцад төлбөрөө барагдуулсан.

Тухайн аж ахуйн нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж байна. Жишээлбэл “Ган хүдэр орд” ХХК-нд 239,234,449 иэнийн санхүүжилтийг олгосон. Энэ бол хохирол. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа энэ зээлийг өөр эрүүл зээлд олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байх ёстойг байсныг тооцох ёстой болж байна.

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардал энэ бүгдийг өдөр тутмаар хэмжигддэг өртгийг бий болгож байдаг. Нэг ёсондоо энэ санхүүжилтийн мөнгө ардаа дандаа өртөг, төлбөртэй байж байдаг.

Тухайн олгосон санхүүжилт зөв төлөгдсөн бол бидэнд эдийн засгийн ач холбогдолтой байх байтал төлөгдөөгүй байгаа нь хор уршиг буюу алдагдлыг бий болгож байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жон Браун: Эдийн засгийн ноён нуруу болсон жижиг, дунд үйлдвэрийн чадавхыг хөгжүүлэхэд манай хөтөлбөр чиглэгддэг DNN.mn

АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн төлөөлөгч Жон Браунтай USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.


-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) 2023-2028 оны Монгол Улс дахь Стратегийн баримт бичиг буюу төлөвлөгөөгөө зарлажээ. Ярианы эхэнд уг агентлагийн талаар товч танилцуулахгүй юу?

-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) нь 1961 онд анх байгуулагдсан бөгөөд хүмүүсийн амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэхийн төлөө ажиллаж ард иргэдэд дэвшин өөдлөхөд нь дэмжлэг үзүүлэх олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн үйлсийн тэргүүн эгнээнд явдаг юм. АНУ-ын ОУХА нь бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, дэлхийн тогтвортой байдлыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, түншлэл, шинэчлэлийг эхлүүлэх, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулж байна. 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсад ардчилсан шилжилтийн эхний жилүүдийг даван туулах, чөлөөт зах зээлийн үндэс суурийг тавих, институцүүд болон тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, Засгийн газар болон ард түмний түншлэлийг хөгжүүлэхэд АНУ-ын ОУХА туслалцаа дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улс энхийг эрмэлзэгч, ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон улс орон болон хөгжиж хүчирхэгжсэнээр ОУХА-ийн хөгжлийн тусламж он жилүүдийн явцад өргөжин тэлсэн.

Монгол Улсыг ардчилсан хөгжлийнхөө зорилтуудад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын ОУХА-аас өнөөгийн байдлаар 260 сая ам.доллар буюу 920 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

-Манай улсад USAID үйл ажиллагаа явуулаад 32 жил болжээ. Урт хугацаа шүү?

-Тийм ээ. АНУ-ын ОУХА Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 32 жил болж байна. Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг, ардчилсан замыг сонгосны дараахан буюу 1991 онд АНУ-ын ОУХА Монголд анхны хөтөлбөрөө эхлүүлж байв. Эрчим хүчний салбарын яаралтай тусламжийн санхүүжилтээр III цахилгаан станцад ОУХА-аас техникийн мэргэжлийн зөвлөгөө болон сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн ба үүний ачаар тухайн жилийн өвөл цахилгаан станц бүрэн зогсож гамшгийн байдалд орохоос зайлсхийж чадсан юм. Тухайн үеийн бусад үйл ажиллагаа нь хоол хүнс яаралтай нийлүүлэх, Монгол Улсад шинээр үүсч байсан салбар болох төрийн бус байгууллагын салбар зэрэгт туслалцаа дэмжлэг үзүүлэхэд анхаарч байлаа.

Монгол Улсын ардчилалд шилжих явц гүнзгийрч эхэлснээр ОУХА цаашид дэд бүтэц, эдийн засийн болон шүүхийн тогтолцооны шинэчлэл, төрийн санхүүгийн менежмент болон зах зээлийн эдийн засгийн хөгжилд туслалцаа дэмжлэг үзүүлэх болсон. 1999 онд Говийн бүсийн хөгжлийн санаачилгыг эхлүүлснээр хөдөө орон нутаг дахь бизнесийн хөгжилд анхаарлаа хандуулсан олон улсын анхны хандивлагчдын нэг нь АНУ-ын ОУХА болсон юм.

2002 онд ОУХА-ийн эхлүүлсэн Гэр санаачилга нь хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас нийслэл Улаанбаатар болон бусад том хотуудын төвийг тойрон гэр хорооллууд үүссэн тул иргэдийг ажлын байраар ханган орлоготой болгох, дээрх газруудад эдийн засгийн үйл ажиллагаа явуулах зэрэг шинээр тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэхэд ач тустай болсон. Бусад тусламжийн хөтөлбөрүүд нь гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх, 2000 оны өвөл тохиосон цаг агаарын аюулт үзэгдэл зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, банкны секторын шинэчлэл (Хаанбанкийг дампуурлаас урьдчилан сэргийлэх, Хас банкийг байгуулах зэрэг) болон 2008-2009 оны үеийн дэлхийн санхүүгийн хямралыг даван туулахад Монгол Улсад туслалцаа үзүүлэх зэрэгт чиглэж байв.

Сүүлийн жилүүдэд засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг хангах, ажил эрхлэлтийг дэмжих таатай орчин бүрдүүлэх зэрэг замаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд АНУ-ын ОУХА-ийн тусламж чиглэгдэх болсон.

-Уг стратеги нь Монголд ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-АНУ-ын ОУХА-ийн зүгээс ардчиллын ололт амжилтыг бэхжүүлэхэд тусалж илүү үр бүтээлтэй, хариуцлагатай, хариу арга хэмжээ авдаг Засгийн газрыг төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмждэг. Хуулийг дээдлэх, улс төрийн шударга шулуун байдлыг бэхжүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн санал шүүмжлэлийн дагуу хариу арга хэмжээ авдаг Засгийн газрыг төлөвшүүлэх хөтөлбөрүүд дээр уг стратеги төвлөрч байна. Үүний сацуу Засгийн газарт шаардлага тавих олон нийтийн идэвх болон чадавхыг бэхжүүлэх, иргэдийн иргэний боловсролыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдэд олгох боломжийг өргөтгөхийг ОУХА-аас мөн зорьж байна.

-Үүнийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу. Жишээ нь ардчилал, засаглалын чиглэлд гэх мэтээр?

-Ардчилал ба засаглалын тухайд, Ардчиллыг манлайлах залуусын Лийд Монгол хөтөлбөр: Монгол Улсын дараагийн үеийн удирдагчид, ардчиллын төлөө тэмцэгчдийн авьяас чадвар, дуу хоолойг дэмжихийн тулд Ардчиллыг манлайлах залуусын буюу LEAD хөтөлбөрөөс хэд хэдэн сургалт, чадавхыг хөгжүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулсныг хэвлэлээр өмнө мэдээлж байсан. Уг хөтөлбөр нь гурван хэсгээс бүрддэг: (1) жил бүр эх орондоо болон Америкт зохион байгуулагддаг төлөвшиж буй манлайлагчдад зориулсан сургалтын солилцооны хөтөлбөрүүд, (2) ардчилалд хүрэх зам нь саад тотгортой тулгарч буй бусад орны (Бутан, Мьянмар, Киргиз зэрэг) Лийд хөтөлбөрт хамрагдагсадтай уулзан туршлага солилцдог жил тутмын бага хурал болон (3) дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан улс төрийн идэвхийг хөгжүүлэх иргэний боловсролын хөтөлбөр багтдаг. Лийд хөтөлбөр 2021 онд дуусгавар болсноос хойш хөтөлбөрийн оролцогчид өөрсдийн холбоог байгуулан маш идэвхтэй ажиллаж, авлигатай тэмцэх, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг Монголын залуусын зүгээс чухал хэмээн үзсэн асуудлуудаа тэд үргэлжлүүлэн тавьсаар байна.

“Монголын залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх (SWYEEPPM)” хөтөлбөр: SWYEEPPM хөтөлбөр нь иргэдийн оролцоо (онцгойлон залуучууд эмэгтэйчүүд), иргэдийн санал шүүмжлэлийн дагуу хариу арга хэмжээ бөгөөд засаглал, улс төрийн хариуцлагын тогтолцоо зэрэг асуудлуудаар хэд хэдэн интерактив үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд: (1) нийгмийн оролцоог хангах сэдэвт уулзалтууд (улс төрийн нэн тэргүүний асуудлуудыг хараат бусаар нарийвчлан тунгаан бодох асуудал, хариуцлагын тогтолцоо ба оролцоог хангахад тулгарч буй бэрхшээл зэрэгт онцгой анхаарсан), (2) иргэдийн оролцоог хангах, залуус, эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хөндсөн бодлогын гол асуудлуудын талаарх ойлголт өгөх бага хурлууд, (3) сонгогчдын боловсролын талаарх өргөн цар хүрээтэй кампанит ажил (4) сэтгүүлчид ба нийгмийн идэвхтнүүдэд зориулсан сургалт семинар зэрэг багтана. Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцэн таарч явагдсан хөтөлбөрийн эхний жилд сонгуульд оролцон саналаа өгсөн эмэгтэйчүүд болон залуусын тоо 12 хувиар өссөн болно.

Эдийн засгийн өсөлтийн чиглэлд: Монгол Улс олборлох аж үйлдвэрээс хамааралтай байж, Орос, Хятад улсад хэтэрхий найддаг нь эдийн засгийг нь ихэд эмзэг болгодог. АНУ-ын ОУХА-ийн эдийн засгийн өсөлт хөгжлийн хөтөлбөр нь нийгмийн шударга хуваарилалт, тэгш оролцоог хангасан өсөлт хөгжлийг дэмжих замаар нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, эдийн засгийг солонгоруулахад чиглэгдсэн болно. Бидний ажил нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг аль болох олон салбарт нэмж оруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг дэмждэг. Үүнээс гадна эдийн засгийн ноён нуруу болсон жижиг дунд үйлдвэрийн (ЖДҮ) чадавхыг хөгжүүлэхэд манай хөтөлбөр чиглэгддэг юм.

Бизнесийн Тогтвортой байдал, ил тод байдлын БЕСТ хөтөлбөр: Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн байгууллагуудын 75 хувь нь жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) гэсэн ангилалд багтдаг боловч санхүүжилт дутмаг байгаагийн улмаас тэдний өсөлт дэвшил хязгаарлагдмал байна. Монгол Улсын санхүүгийн байгууллагууд ЖДҮ-ийг санхүүжүүлэх асуудлыг эрсдэлтэй хэмээн үздэг тул ЖДҮ-үүд нэг бол санхүүжилт авч чаддаггүй, эсвэл их өндөр хүүтэй санхүүжилт авдаг. BEST хөтөлбөр нь засгийн газар болон хувийн секторын түншүүдтэй хамтран ЖДҮ-үүдийн бизнес төлөвлөгөө, ажил үйлчилгээ, санхүү тооцоо, корпорацийн засаглал зэргийг сайжруулах замаар тэдний хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах шаардлагыг хангах мэдлэг чадвартай боловч тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй ЖДҮ-үүдэд BEST хөтөлбөрийн зүгээс багахан хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Нийт 40 сая ам.доллар буюу 141 тэрбум төгрөгийн зээл авахад нь ЖДҮ-үүдэд BEST хөтөлбөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлээд байна.

-2028 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөг сонирхож болох уу. Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр ямар ажлууд байх вэ?

-BEST хөтөлбөрийг дараагийн хэдэн жил үргэлжлүүлэн явуулна. Хөтөлбөрийн хүрээний амжилтууд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, мөн ЖДҮ-ийн хөгжилд шаардлагатай бусад чиглэлүүдийг хамран ажиллах төлөвлөгөөг АНУ-ын ОУХА-аас боловсруулж байна. Түүнчлэн агенлаг нь хүнс хадгалах, түгээх зэрэг дотоодын хүлэмжийн салбарыг өргөтгөх зорилго бүхий аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ажлыг дэмжих төслийг эцэслэж байна. Ингэснээр Монгол Улс хүнсний ногоогоо өөрсдөө ургуулж, хэрэгцээгээ илүү сайн хангадаг болно.

-АНУ-аас цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулж Монгол Улсад найман сая ам.доллар буюу 25 тэрбум орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна. Ирэх таван жилд USAID манай улсад хэдий хэрийн тусламж үзүүлэх бол, сонирхож болох уу?

-Цар тахлын үед вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, сургалт явуулах болон техникийн туслалцаа үзүүлэх хэлбэрээр АНУ-ын ОУХА-аас цар тахлын үр нөлөөг бууруулахад Монгол Улсад туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. ОУХА нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмч эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийг хамгаалах, шинжилгээний лабораторийн хүчин чадлыг өргөжүүлэх, өвчний тархалтын судалгаа хийх, хүмүүст чанартай асаргаа сувилгаа үзүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласан. Агентлагаас мөн амьсгалын аппаратын сүүлийн үеийн хиймэл уушги 50 ширхэгийг нийлүүлэх ажлыг зохион байгуулсан ба тэдгээрийг улс орон даяар байрлах голлох эмнэлгүүдэд тараан өгч, төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, ерөнхийд нь арчилж хамгаалах талаар сургалт явууллаа. Түүнчлэн ОУХА-аас 1.3 сая тун вакцин хандивлах арга хэмжээг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагааг 2022 онд явуулж дуусгасан бөгөөд одоогоор Ковид-19-тэй холбоотой санхүүжилт төлөвлөгдөөгүй байна.

-Ардчиллыг бэхжүүлэх, тухайн улсын тусгаар тогтнолыг бататгахад хараат бус сэтгүүлзүй, үндэсний хэмжээний томоохон хэвлэлүүдийн нөлөө их бий. Энэ тал дээр Олон улсын хөгжлийн агентлаг ямар нэгэн анхаарал хандуулах уу?

-АНУ-ын ОУХА энэ тал дээр санал нэг байна, агентлагийн зүгээс ардчилал, засаглалын шинэ үйл ажиллагааг удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөр ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, нийгмийн оролцоо, ардчилсан засаглал зэргийг хөгжүүлэх нэн хэрэгцээт санал санаачилгыг дэмжих бөгөөд үүнд хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах юм. Үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ТББ-ын зохион байгуулалт, судалгаа шинжилгээ, хамтран харилцан холбоотой ажиллах сүлжээ, ухуулга сурталчилгааны чадавхыг бэхжүүлэн, эдгээрийг хэрэгжүүлэх орчныг тэлэх юм. АНУ-ын ОУХА-аас SWYEEPPM хөтөлбөрөөр дамжуулан сэтгүүлчдэд мөн сургалт явуулж ирсэн билээ: төрийн болон хувийн салбарын тоглогчид хариуцлага хүлээдэг болох, хараат бус хэвлэл мэдээллийг бэхжүүлэх, худал эсвэл ташаа мэдээллийн эсрэг зогсох зорилго бүхий энэхүү сургалтын ажлыг шинэ үйл ажиллагааныхаа хүрээнд агентлагаас үргэлжлүүлэн явуулах болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Рекетүүд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон. Хэрэв харилцан зодоон, биеэ хамгаалах үйлдэл хийвэл шууд хорих ял авна DNN.mn

“No double standart” болон “No war” хөдөлгөөний гишүүд өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу цахим бугуйвч зүүлээ. Энэ талаар “No double stan­dart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


-Та бүхэн шүүхийн шийдвэрийн дагуу цахим гав зүүчихлээ. Энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Эрх баригчдыг шүүмжилснээс болоод л өнөөдөр бидний таван залуу цахим гав зүүж байна. Цахим гав зүүх явцад бөөн үйл явдал боллоо. Гадаа нь рекетүүд ирчихсэн, Одког барьж авч заамдаад, Билгүүнийг мөргөөд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон.

Цахим гав зүүсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар нийтийн хэв журам зөрчиж болохгүй юм байна. Жишээлбэл, бид тэр хүмүүстэй харилцан зодоон хийх, биеэ хамгаалах үйлдэл хийх л юм бол шууд хорих ял авах юм байна л даа. Өмнө нь биднийг заналхийлж “Танай галерейг шатаана” гэж байсан нөхөр шүүхийн гадаа бүлэг этгээдтэй ирж, биднийг албаар хэрэгт унагах үйл явц өрнөж байгаа юм. Бид 12:00-15:40 цаг хүртэл нийт гурван удаа цагдаа дуудсан. Гэвч цагдаа ирээгүй. Иймэрхүү байдалтай цахим гав зүүх үйл явдал өрнөлөө. Дээрээс нь Билгүүн бид хоёр Сүхбаатар дүүрэг рүү шилжиж байгаа.

Гэтэл шүүхийн шийдвэр, шүүх, прокурор гурвын харилцан уялдаагүй ажиллагаанаас болоод Билгүүн бид хоёр орох оронгүй, байх газаргүй гадаа хоног төөрүүлэх болчихлоо. Прокурор бид хоёрын хүсэлтийг хангатал гадаа гудамжинд хэд хонох юм шиг байна. Тиймэрхүү байдалтай л байна.

-Хэд хэдэн сарын хугацаатай зүүж байгаа вэ?

-Э.Одбаяр 13 сар, бусад нь 12, 12 сарын хугацаатай зүүж байгаа.

-Энэ хооронд ямар нэгэн зөрчил гарвал иргэн Д.Монголхүүгийн кейсийг давтах нь ээ?

-Тийм. Яг л тэр процессийг бидэн дээр хэрэгжүүлэх гээд байна.

-Цахим гав зүүж байх хооронд өөр зүйл тохиолдов уу?

-Сая Чинбат дүүрэг дотроо байхад нь “Дүүргээс гарлаа” гэсэн мессэж ирсэн гэнэ. Одбаярыг гэртээ байж байхад нь “Яаралтай залга” гэсэн гэнэ. Цахим гав зүүсэн тохиолдолд маш эрсдэлтэй л юм байна. Байнгын л шоронд орох вий гэсэн айдас дагах юм байна.

-Та бүхэнд цахим гавыг зүүж байхад ямар нэгэн сануулга болоод хийж болохгүй үйлдлүүдийг танилцуулсан уу?

-Энэ ерөөсөө л үйлдэл болгон л шоронд орох эрсдэлтэй. Батарей дууслаа, шорон. Эвдэрлээ, шорон. Цахим гавтай айхавтар болгоомжтой, дээд зэргийн хяналттай л харьцахгүй бол бүх зүйл нь зөрчил үүсгэгдэнэ. Зөрчил үүсгэвэл тэгээд л хорино гэсэн зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулаад л зүүлгэж байна даа.

-Эвдэрч гэмтсэн тохиолдолд нөхөн төлбөр өгөөд буцаагаад зүүнэ гэсэн зүйл байхгүй юу?

-Эвдрэл гэмтэл нь юунаас болсон бэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярилцах юм шиг байна. Тэр нь гадны нөлөөтэй бол торгуулиа төлөөд дахин худалдаж авах ч юм уу тиймэрхүү байдалтай байх бололтой. Шууд хэлэхэд ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч зохицуулалтгүй л зүүлгэлээ.

Энэ чинь уг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлж буй хөнгөн төрлийн ял шүү дээ. Цахим гав гэдэг нь хөнгөн ялыг хүнд ял болгож хорих зориулалттай л зүйл юм байна. Дээрээс нь Монголын ихэнх иргэн тодорхой хаяггүй, байр түрээслэдэг. Гэтэл би өнөөдөр Сүхбаатар дүүрэг рүү шилжих хөдөлгөөн хийснээр бараг л банкны зээл авах гэж байгаа юм шиг тайлбарлаж байж дүүрэг шилжүүлэх бололтой юм шиг байна.

-Та аль дүүргээс шилжиж ирж байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү шилжиж ирж байгаа.

-Танд нэмж хэлэх юу байна вэ?

-Цахим гав зүүнэ гэдэг маш аюултай л юм байна. Хамгийн аюултай нь нэг хоног цахим гав зүүх нэг хоног шоронд суух нь ялын хувьд яг адилхан байхгүй юу. Нэг тэнцүү нэг. Үүнийгээ маш хөнгөн ял оноож байна гэж байгаа боловч цаагуураа цахим гавыг цэнэггүй болгох, эвдлэх, дээрээс нь сая Одбаяр руу бүлэг этгээдүүд дайрлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээс биеэ хамгаалсны төлөө хорих санкц руу шууд шилжүүлэх маш аюултай үйл явц л болоод байна. Нэг илүү үйлдэл хийхэд л биднийг шууд хорино.

Өөрөөр хэлбэл, бид тэсрэх

бөмбөг биедээ агуулаад явж байгаатай адил болчихлоо. Тэр дэлбэрлээ л бол шууд хорих ял. Жишээ нь, би хэнд ч халдаагүй, хэнд ч хохирол учруулаагүй, ямар ч ял эдлэх зүйл хийгээгүй мөртлөө 12 сар буюу бүтэн жил хорих ангид хоригдох ийм ял үүрэхээр болчихлоо.

Дараа жилийн энэ өдөр миний ял дуусна. Дээрээс нь энэ хуулийн хийдэл гэх юм уу, эсвэл бусдад бэлтгэж өгсөн занга гэх юм уу хэний явуулга гэдгийг нь сайн мэдэхгүй хүмүүс үүнийг ашиглаад, нийтийн хэв журам зөрчих буюу тэр үйлдлийг хийсэн тохиолдолд биднийг маш амархан хорих анги руу явуулах боломжийг бусад хүмүүст бүрдүүлж өгсөн байгаа юм. Энэ бол дахиж сайн ярилцах ёстой зохицуулалт юм байна.

Хуулийг дахин магадлах ёстой. Цахим гав Монголд туршилтын журмаар явж байгаа. Маш олон хүн үүнд туршигдаж байгаа. Үүгээр хорих ял авдаг байдал утгаа алдсан юм байна. Үүнийг л бид хэлж мэдэж байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Наран манадаг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 11:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал өнөөдөр өглөөний байдлаар түймрийн хойд, зүүн, урд талын тархалтыг зогсоосон бөгөөд баруун талыг унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ DNN.mn

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын байгууллагаас мэдээлэв.

Энэ удаад татвар төлөгч 1,143,309 иргэнд 69.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм байна.

2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79,706 ширхэг нэхэмжлэхээр 54,363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлжээ.

Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрт 2,614 иргэн 11 сая төгрөг төлсөн болохыг мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Эрдэнэбаатар: Жижиг намууд эрх баригчдын халаасанд орсноо нотоллоо DNN.mn

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Хэлэлцүүлэгт эрх баригчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намын удирдлагууд оролцов. Улс төрийн намын тухай хууль санаачлагчийн зүгээс сөрөг хүчнээс ирүүлсэн саналыг төсөлд тусгах боломжгүй гэдгийг хэлж байлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр АН-д үг хэлэх боломж олгосонгүй. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн төсөл дэх АН-аас байгуулагдсан ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Х.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-АН-ын зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан саналыг хүлээж аваагүй гэв үү. Мөн сөрөг хүчнийг хэлэлцүүлэгт үг хэлэх боломж олгосонгүй гэлээ. Та бүхэн юу хэлэх гэж байсан юм бол?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд АН, МАН-аас авсан саналын хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь энэ л дээ.

Үнэн хэрэгтээ хонь, хурга нийлүүлсэн мэт, нөгөө талаар тавилтат жүжиг ч юм шиг бужигнаад өнгөрлөө. Хууль санаачлагчийн зүгээс төсөлд саналаа өгнө үү гэж АН-д албан тоот ирүүлсэн юм. Бид давчуу хугацаанд ажлын хэсэг байгуулж, саналаа боловсруулаад УИХ дахь АН-ын бүлгээрээ дамжуулаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн.

Манай намаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй оруулах шаардлагатай 52 хуудас бүхий зүйл заалтуудыг саналаар хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан төсөл дээр манай намаас гаргасан саналуудаас зөрүүтэй, хамрах хүрээ, агуулгыг нь өөрчлөх заалтууд нилээд байсан. Бүр огт тусгагдаагүй зүйл заалтууд ч байсан. Иймд АН-ын зүгээс нэмж тусгах саналтай хуулийн заалтууд хэд хэд байгааг нэг бүрчлэн хүргүүлсэн. Гэвч манай намын саналыг төсөлд огт тусгаагүй байна. Энэ тухай хэлэлцүүлгийн үеэр хэлэх гэсэн боловч АН-ын төлөөллөөр огт үг хэлүүлсэнгүй л дээ.

-Хуулийн төсөлд АН-аас ямар саналууд тусгахаар хүргүүлээд байсан юм бэ?

-Үзэл баримтлалын хүрээнд намыг төрөөс салгаж зааглая гэсэн агуулгатай дөрвөн зохицуулалт байгаа юм. Хуулийн төсөлд огт тусгаагүй заалтыг АН-аас шинээр санал болгосон. Нэгдүгээрт, төрийн захиргааны буюу удирдах дээд албан тушаалтнуудыг улс төрийн албан тушаалд тодорхой хугацаанд нэр дэвшүүлэхгүй, хориглох зохицуулалтыг тусгуулах саналтай байгаа. Тэгэхгүй бол сонгууль дөхчихлөө гээд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөөд аймгууд руу илгээж байх жишээний. Ингэхдээ аймгийн Засаг дарга, МАН-ын даргаар томилж, УИХ-ын сонгуульд бэлдүүлж байгаа юм л даа. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар яриад байгаачлан намуудыг ижил тэгш гараанаас гаргая гэсэн агуулгатай зөрчилдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, санхүүгийн хувьд тэгш бус зарчмаар явах гээд байна. Үүнийг хуульдаа тэгшилж өгөөч гэсэн санал хүргүүлсэн юм. Дараагийн асуудал гэвэл, одоо улс төрийн намын сонгуульд гишүүнийг төрийн өмчийн компанийн санхүүгийн удирдлага дээр тавьчихаад байгаа шүү дээ. Үүнийг тодорхой хугацаагаар хориглох ёстой. Ажлаа өгсөнөөс хойш таван жилийн хугацаанд улс төрийн намд элсч сонгуульд албан тушаал эрхлэх, төрийн удирдах албан тушаалд томилогдохыг хязгаарлах зүйл заалт тусгуулах саналтай байгаа. Энэ бол яг амьдрал дээр өнөөгийн нөхцөлд харахад, төрийн өмчийн компаниудад томилогдсон дарга нар хэдэн тэрбум, их наядын гэрээнд гарын үсэг зурчихаад сүүлдээ тэр нь улс төрийн зодоон, шорон оронгийн асуудал үүсгээд солигдчихдог. Тэгснээ дараагийн сонгуульд дахиад л нэр дэвшээд гараад ирдэг. Үнэхээр намыг төрөөс салгая, ялгая, заагтай байлгая гэж байгаа бол энэ л яг гол үндэс нь юм. Төрийн өмчит компаниуд хэтэрхий данхайсан. Дарга нар нь намыг санхүүжүүлэх замаар сонгуульд оролцоод ороод ирдэг. Үүнийг заавал хориглох хэрэгтэй.

-Хувь хүний эрхэнд халдсан зүйл болохгүй юу?

-Тодорхой хугацаагаар хорих юм. Энэ бол хувь хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа хэрэг биш л дээ.

-АН-ын зүгээс улс төрийн намын гүйцэтгэх удирдлага нь төрийн удирдах албан тушаалд давхар ажиллахыг хатуу хориглох ёстой гэж байсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй тусгах ёстой чухал заалт юм. Өнөөдөр эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн давхар Засгийн газрын сайдын ажил эрхлээд байна. Төрийн ажлыг хийх гээд байгаа юм уу, намын ажил хийх гээд байгаа юм уу. Ингэж хавсарч хийгээд байхаар төрийн дээр нам нь гарчихаад байгаа юм л даа. Эсвэл ЗГХЭГ-ын даргын албан тушаал хавсарч хийж болдог амархан ажил байдаг юм уу. Бүр дунд шатандаа аваад үзэхэд аймгуудын намын хэрэг эрхлэх газрын дарга нар нь тухайн аймгийн Засаг даргын орлогч байдаг. Үүнийг бас юу гэж үзэх юм бэ. Гүйцэтгэх удирдлагыг улс төрийн албан тушаалаас салгамаар байгаа юм. Уг нь МАН-ын дүрэмдээ энэ тухай хориглосон байдаг юм билээ. Гэтэл энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой уг залтаа аваад хаячихсан гэх мэдээлэл бий. Тухайн намын гүйцэтгэх удирдлагын ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн сонгуульд оролцох намынхаа санхүүжилтийг босгох, сонгуульд намаа эмхлэн зохион байгуулж, удирдаж оролцох чиглэл үүрэгтэй байж засагт орж ирээд ажиллаад байна гэдэг нь ялгаа зааггүй байна. Төрийнхөө ажлыг хийнгээ намаа санхүүжүүлээд байгаа юм уу. Ойлгомжгүй байгаа юм л даа.

-Та бүхний саналыг хуулийн төсөлд тусгаснаар улс төрийн намуудад ямар өөрчлөлтийг авчирч чадах вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад огт дурдагдаагүй эдгээр саналыг АН-ын зүгээс заавал тусгуулах хүсэлтэй байна. Мэдээж эдгээр заалтууд мөрдөгдөж эхэлбэл бүх намууд тэгш эрхтэй болчихож байгаа юм биш. Гэхдээ энэ жишиг рүү ойртож чадна. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт энэ тухай хэлэх гэсэн боловч бидний амыг “барьчихлаа”. Огт үг хэлүүлсэнгүй.

-Бусад намуудын тухайд ямар байр суурьтай байгаа юм бол?

-Хэлэлцүүлгээс харахад аль, аль талаасаа АН руу чиглэсэн хандлагатай байсан. Бусад намын дарга нар хүртэл эрх баригчидтай хэдийнэ тохиролцсон юм шиг, АН-ыг буруутгасан өнгө аястай байгаа нь хачирхалтай.

-Харин хууль санаачлагчийн зүгээс АН-ын саналыг тусгаагүй шалтгаанаа юу гэж тайлбарлав?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс “АН-аас ирүүлсэн 52 хуудас бүхий саналыг бүгдийг нь оруулах боломжгүй” гэснээс өөрөөр тайлбар өгөөгүй. Яагаад оруулж болохгүй гэж. Ялангуяа ийм гол, гол зүйл заалтууд энэ хуульд заавал тусгагдах ёстой. Мөн МАН-аас ирүүлсэн 60 хуудас бүхий саналыг тусгах боломжгүй гэж байна лээ. Үнэхээр зарчмын хувьд, агуулгын хувьд нам төрийг салгаад зааглая гэсэн концепци дээрээ байгаа юм бол эдгээр заалтуудыг тусгах ёстой гэдэг нь өнөөдөр амьдрал дээр харагдаж байна шүү дээ. МАН-ын Бага хурлын гишүүд нь Төрийн өмчит компаниудын ТУЗ-д суудгийг бүгд мэднэ. Аливаа шатны сонгууль дээр эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хувьд ялгаатай сонгууль хийгээд байдаг нь олон хардлага дагуулдаг шүү дээ. Тиймээс хуульдаа гарцаагүй зааглах ёстой. Тэгэхгүй бол дахиад шударга сонгууль болохгүй. Төр, нам нь ялгарч салахгүй. Энэ хэл ам цаашаа дахиад л үргэлжлээд явна. Улс төрийн намын хуулиа шинэчлэх гэж байгаа бол манай намаас өгсөн саналуудыг заавал оруулах ёстой.

-Хуулийн төсөлд “Улс төрийн намын санхүүжилтийг төрөөс олгоно” гэснийг судлаачид янз бүрээр л тайлбарлаж байгаа харагдсан. Харин төсөл санаачлагчдын зүгээс идэвхгүй намуудыг татан буулгах механизм гэж үзэж байгаа бололтой. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намууд одоо ч гэсэн УИХ дахь суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авч байгаа. Тэгвэл хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар сонгуульд өрсөлдөөд идэвхтэй байнгын үйл ажиллагаа явуулж байгаа намуудад санхүүжилт олгоё гэж байгаа юм билээ. Их хуралд суудал аваагүй ч гэсэн сонгуульд өрсөлдөөд авсан нийт саналынх нь тоогоор санхүүжилт олгоно гэснийг АН-ын зүгээс байж болох хувилбар гэж үзэж байгаа. Гэвч гуя дагаж хүзүү гэдэг шиг санхүүжилт олгох нэрийн дор намуудыг төрөөр дамжуулж хянах гээд байгааг эсэргүүцсэн. Зарим зүйл заалт нь намуудыг санхүүжилтээ тодорхой тайлагнаж, тухайн цаг хугацаандаа өгч чадаагүй бол төрийн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлана гэх зүйл заалт хүртэл бий. Намуудыг сонгуулийн төв байгууллага болох СЕХ хянана. Одоогийн тогтолцоогоор СЕХ-нд эрх баригч намын хүн байгаа шүү дээ. Тэгэхээр эрх баригчид бусад намуудыг хянана гэсэн үг. Тэрнээс биш төрөөс тодорхой хэмжээгээр санхүүжилт өгөх нь зөв. Энэ тал дээр АН-аас өгсөн саналд “Улс төрийн намууд нийт иргэдээс, аж ахуйн нэгжүүдээс хандив авч болно. Түүний 50 хувь төрөөс олгох санхүүжилт явагдана” гэж байгаа. Зөвхөн төрийг харсан, амьгүй намууд байдаг шүү дээ. Тэгэхээр ийм биш, үндсэн үйл ажиллагаатай, иргэд, гишүүд дэмжигчидтэй ажилладаг идэвхтэй нам байх юм бол санхүүжилт олгодог байх хөшүүрэг зөв зүйтэй.

-Намуудыг хянах санхүүгийн механизмыг жижиг намууд яагаад эсэргүүцэхгүй байна вэ?

-Хэлэлцүүлгийн явцаас харахад бусад намууд илтэд МАН-ыг дэмжиж байна лээ. Эрх баригчдын үгийг дамжуулсан маягтай харагдсан. Энэ бол жижиг намууд МАН-ын халаасанд орсны нотолгоо. Хууль хэрэгжиж эхэлбэл, төлөвшчихсөн 7-8 нам гадна үлдэх юм билээ. Харин 6-7 нам парламентад суудалтай болно гэсэн. Сонгуульд нийт авсан саналын тоогоор парламентад орох босгыг гурван хувь гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Манай намын хувьд адилхан гурван хувь гэсэн саналтай байгаа.