Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бадамжунайгийн ах Ж.Намшрай: Миний дүү янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг гадаадад байхад нь авлига, албан тушаалын хэрэгт буруутган эх оронд нь баривчилан авчирсан. Түүнийг Филлипин улсаас баривчилж авчирсан ажиллагаа нь хүний эрхийн зөрчил болохыг “Өдрийн сонин” хөндөн бичсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа түүний ах, өндөр настан Ж.Намшрайгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод амьдардаг ажээ.


-Сайхан хаваржиж байна уу. Та одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ. Т.Бадамжунай гуайтай их ойрын хамаатан гэж дууллаа. Ямар төрөл садан бэ?

-Т.Бадамжунай бол манай хөгшний төрсөн дүү нь байгаа юм. Хөгшин бид хоёр 76 настай. Манай хүн Т.Бадамжунайгийн хамгийн том эгч нь л дээ. Янз бүрийн юм дуулаад санаа нь зовоод даралт нь ихсээд хэцүү л байна.

-Ингэхэд Т.Бадамжунай гуай эхээс хэдүүлээ вэ?

-Олуулаа шүү. Одоо амьд сэрүүн байгаагаас манай хөгшин, Т.Бадамжунай, дандаа бүсгүй дүү нар нь байна даа. Хоёр ч сайхан эрэгтэй дүү нь залуугаараа бурхан болсон доо, хөөрхий.

-Эгч, дүү нар нь одоо ямар ажил төрөл эрхэлдэг улсууд байдаг юм бол. Амьдрал ахуй нь ямаршуу вэ?

-Хөгшин бид хоёр тэтгэвэртээ суусан хүмүүс. Аймгийн төв дээр хүүхдүүдээ бараадаад ирсэн. Залуугийн зүгээр сууж үзээгүй улс болохоор цагаан идээний лангуун дээр зогсч, өдөр хоногийг өнгөрүүлэх юм даа. Манай хүний бусад дүү нар нь тус тусынхаа ажлыг хийгээд амьдарцгааж байгаа. Булган аймагт нэг дүү нь бий. Тэндээ мал маллаж амьдралаа залгуулдаг. Нөгөө хоёр нь Сэлэнгэ, Дарханд амьдардаг. Өөр хоёр эмэгтэй дүү нь төрсөн нутаг болох Архангай аймгийн Чулуут сумандаа мал дээр байдаг. Бүгдээрээ л хэдэн малынхаа хүчинд амьдралаа авч яваа улс. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л байна. Ёстой бор зүрхээрээ амиа аваад явцгаадаг даа, хөөрхий. Цөмөөрөө мал дээр өссөн. Одоо ч малаа маллаж байна. Т.Бадамжунайгийн хамаатан садан гэхээр тамтаггүй баян улс гэж улсууд эндүүрч магадгүй. Ах, дүү, хамаатан садан дунд нь тарган цатгалан, баян тансаг хүн байхгүй. Бүсгүй дүү нарынх нь амьдралыг харахад тааруу л харагддаг. Хэдэн малынхаа буянд л амьдралаа аргацаадаг улс шиг байгаа юм.

-Гэтэл Т.Бадамжунай гэдэг хүн чинь Монголын хамгийн баян, нөлөө бүхий ноёнтон гэж цоллогдоод байна шүү дээ. Эгч, дүү нартайгаа тийм ойр биш хүн үү?

-Ойр байлгүй яахав. Зулай, зулайгаа гишгэж төрсөн ах, дүүс шүү дээ. Бие биеэ хайрлаж, түшиж, чадах чадахаараа дэм болцгоодог. Т.Бадамжунайд 20 гаруй орон сууц байгаа гэж гадуур шуугиад байх юм. Би одоо л дуулж байна.

Үнэхээр байсан бол эгч, дүүс нь ингэж амьдрах уу. Миний мэдэхийн хамаатан садангууддаа хамаагүй шидлээд байсан юм үнэндээ алга. Бүгд дор бүрнээ чадах ядахаараа амьдралаа авч яваа улс. Т.Бадамжунайг ямар хүн чанартай, хичнээн тохитой хүн бэ гэдгийг бид ойрын төрөл садангийн хувьд сайн мэднэ. Янз бүрээр бичигдэж, цоллогдож байгаа шигээ яахаа алдчихсан голгүй эр хүн ч биш. Түүнийг зориуд элдэвлэж, өрсөлдөгч талын дайвар нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Өвгөн ах нь ингэж л харж сууна даа.

-Та Т.Бадамжунай гуайн үр хүүхдүүдтэй нь холбогдож, учир байдлыг асууж үзэв үү?

-Гурван сайхан охин хүүхэдтэй хүн шүү дээ. Хамгийн том охин Б.Оюунбилэг нь аавыгаа ирсэн өдөр бидэнтэй өөрөө утсаар ярьсан. “Та хоёр минь биеэ бодоорой. Санаагаа битгий чилээгээрэй. Өндөр настай улсууд элдэв юм бодож, сэтгэлээ зовоогоод хэрэггүй. Даралтаа ихэсгээд янз бүр болох вий. Биеэ сайн тордоорой” гэж захисан. Үнэн мөнөөр явбал цагаадах байлгүй дээ. Т.Бадамжунай маань тэтгэврийнхээ насанд ирсэн хүн. Нас нь ахисан болохоор тэр хэцүү нэртэд орвол амь нас нь эрсдэх вий дээ гээд хөгшин бид хоёр зүрх түгшиж л суух юм. Бусад дүү нар нь ч ялгаагүй хямарцгаасан улс л байна. Т.Бадамжунай бол насаараа шахуу төрд үнэнчээр зүтгэсэн шүү дээ. Юу юугүй голгүй хэрэг хийгээд байх худрагагүй эр хүн биш. Хараад байхад улс төрийн хэргүүд чинь хүнийг буруутгахаас гадна нэмэх нь их байдаг бололтой.

-Та бол Т.Бадамжунай гуайн том хүргэн ах нь. Түүний суурь хүмүүжил, зан байдлыг хөндлөнгөөс юу гэж дүгнэдэг вэ?

-Бид нэг нутаг усны хүмүүс. Тийм болохоор Т.Бадамжунайг бараг төрөхөөс нь авахуулаад андахгүй. Хөдөө мал аж ахуйд эцэг, эхийнхээ гар дээр өссөн хүүхэд. Манай хадам аав, ээж хоёр нутаг усныхандаа ам сайтай, сүрхий ажилсаг, малчин хүмүүс байв. Т.Бадамжунай Чулуут сумынхаа бага сургуульд элсэн орж байсныг би санаж байна. Жаахан байхын л дуу цөөтэй, томоотой, даруухан хүүхэд байсан. Төрд ажиллаж байхдаа хүртэл яг л энэ хэвээрээ. Төлөв түвшин, хийж байгаа ажилдаа тун ч хариуцлагатай нэгэн байсныг ард түмэн мэднэ. Онгироо, сагсуу зан түүнээс өчүүхэн ч үзэгддэггүй. Хүнд их тусархуу. Олноор хүрээлүүлсэн, найз нөхөд сайтай хүн байгаа юм.

Т.Бадамжунай бурхан номд их сүсэгтэй. Шашны аливаа үйл ажиллагаанд их өгөөмөр ханддаг. Тээр жил түүнтэй

хамт Хархорин руу очсон юм. Тэндэхийн лам Баасансүрэн гэдэг залуу байдаг даа. Тэр хүү Хархориныхоо баруун хойд талд шинээр юм бүтээж босгож байсан. Тэрэнд нь Т.Бадамжунай лав хандив өргөж байгаа харагдсан. Тэгэхэд нь би дотроо түүнийг их л үнэлж байлаа. Бас нутгийнхаа ойд хүртэл өөрийнхөө чадахаараа тус дэм болж байсан. Ер нь түүнээс эх орон, нутаг усныхнаа гэсэн сэтгэл байнга мэдрэгддэг. Тиймдээ ч аливаа арга хэмжээнд гараа харамгүй сунгаж, тусалж, дэмждэг байлаа. Хувь хүнийх нь суурь хүмүүжил юм даа. Дээрээс нь аавынх нь сүшиг бишрэл бас нэлээд үлгэрлэсэн байх. Манай хадам аав бурхан шашны үзэлтэй, сүсэг бишрэлтэй, сайхан хүн байлаа. Нэлээд өндөр насалсан даа.

-Ер нь Т.Бадамжунай гуай танайхнаар хэр их очдог байв?

-Зуны амралтаар байнга ирдэг байсан. Манай хүүхдүүд дунд сум орон нутагтаа мал сүргээ өсгөн үржүүлсэн Улсын аварга малчин бий. Т.Бадамжунай сумандаа ирэхээрээ манайх, хүүхдүүдийнх гээд бүгдэд нь зочилдог сон. Найзуудтайгаа бас ирнэ. Төрийн ажил хийдэг улсууд тэгж их олон хоног саатахгүй ээ. Нутгийнхаа овоонд мөргөж, сүсэглэн залбираад, хамт яваа улсууддаа сум орон нутгийнхаа байгалийн сайхныг үзүүлээд буцдаг байсан.

-Хамгийн сүүлд танайд хэзээ зочилсон бэ?

-Гадаад руу явахаасаа өмнө ирсэн юм байна. Тав, зургаан жилийн өмнө юм уу даа. Манай сумын дээд хэсэгт Өлзийт голын хавиар сайхан байгальтай. Тэр сайхан байгалийг найзууддаа үзүүлэхээр ирсэн гэж билээ. Буцахдаа манайхаар дайраад явсан юм.

-Тухайн үедээ гадагшаа явна энэ тэр гэж ярьдаг байв уу?

-Тийм яриа огт болж байгаагүй ээ. Амарч, аялж ирсэн улсуудыг байгаагаараа сайхан цайлаад үдэх нь монгол ёс юм даа. Тэр утгаараа хөдөөний бид чинь ирсэн зочид гийчид болгоноо ялгалгүй аятай тухтай байлгахыг л хичээдэг улс. Ямар хэл, амыг нь сугалчих гээд асууж байцаагаад байх биш дээ.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан танай хадам дүүгийн талаар таагүй мэдээлэл гарахад төрөл садангууд нь болоод нутаг усныхан нь яаж хүлээж авдаг байсан бэ?

-Би хувьдаа Т.Бадамжунайг төрийн ажлыг маш сайн хийж байсан гэж боддог. Хариуцсан ажилдаа тун ч чамбай, үнэнч, нэр хүнд сайтай байсан шүү дээ. Авто тээврийн мэргэжилтэй хүн юм. Нэг хэсэг мэргэжлээрээ Улаанбаатарт ажиллаж байсан санагддаг. Дараа нь хотын менежер хэдэн жил хийсэн байх. Сүүлдээ Хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн болсон. Гадаад явахаас нь өмнө сонгуулийн үе ч байсан болохоор элдэв цуурхал, мэдээллүүд дуулддаг л байв. “Хөдөө аж ахуйн сайдаар очих юм гэнэ. Эрдэнэтийн дарга болох гэж байгаа гэнэ” гэж сонсогддог байлаа. Ер нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүнээс хэл ам, гүтгэлэг ер тасардаггүй бололтой. Шүүхээр үнэн, худал нь эцэслэгдээгүй байхад элдэв цуурхалд итгээд суух хүн байх уу даа. Улс төрийн зорилгоор өрсөлдөгч талын хүмүүс нь дайвар нэмж хорлодог байхыг ч үгүйсгэхгүй. Хүнийг гүтгэж, хорьж байгаад амь нас нь эрсдэлд орох вий гэдэгт л их санаа зовох юм, хүү минь. Манай хөгшин сүүлийн хэдэн өдөр их л хямарч байна. Би ч ялгаагүй дотроо адилхан санаа зовж байгаа хэрнээ “Ямар хүн алж, хүрээ талсан биш. Ямар юмандаа хямардаг юм бэ” гээд хэлж орхидог. Ер нь төрийн алба хашдаг улсууд бага гэлтгүй ямар нэг юманд холбогдчих гээд хэцүү л байдаг байх. Хадам дүүг маань хоёр талаас нь сугавчлаад авчирж байгаа нь их л муухай харагдаж байна лээ. Улс нийгмийнхээ төлөө зүтгэж, залуу халуун насаа зориулсны эцэст ингэдэг нь үнэхээр муухай юм. Төр зүтгэсэндээ халтай гэдэг нь энэ ба

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хуулийн байгууллага гэмт хэрэгтнүүддээ хойд эх, хонгор ээж шиг ялгаатай хандаж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Дарханы төмөрлөгийн
үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав “Төмрийн
хүдрийн баяжмалыг
биржээр арилжаалж ил
тод болгоно”
гэснийг V нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Т.Бадамжунайгийн ах
Ж.Намшрай “Миний дүү янз бүрээр
бичигдэж, цоллогдож байгаа
шигээ яахаа алдчихсан голгүй
эр хүн ч биш” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хуулийн байгууллага гэмт
хэрэгтнүүддээ хойд эх, хонгор ээж
шиг ялгаатай хандаж байна” хэмээн өгүүллээ.

Хүний эрхийн хуульч
Ц.Оюунбаатар “Ц.Хулангийн
хэрэг дээр
хүний эрх,
процессын маш
олон алдаа
гарч байна” хэмээв.

“No double standart”
хөдөлгөөний гишүүн
Б.Билгүүн “Иргэд хэтэрхий дураараа
загнадаг боллоо. Нийгэмд сургамж болгох
үүднээс эдгээр иргэдийг яллах нь зүйтэй”
гэж прокурор нь хэлж байсан” гэв.

“ Улаанбал”
нэвтрүүлгийн
хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Цэц Үндсэн хуулийн талд шийдвэр
гаргавал Засгийн газар хүүхдүүдийг ялгаварлан
гадуурхсан гэдэг нь нотлогдоно ” гэлээ

ХЭҮК: Сэжигтнийг баривчлах
ажиллагааны 99 хувь нь шүүхийн
зөвшөөрөлгүй байжээ


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ШҮҮР АЖИЛЛАГАА: Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан “ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхгүй юм уу, Ерөнхий сайд аа DNN.mn

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан байдаг. Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь буюу үйлдэл дээр нь саатуулж, баривчилсан билээ.

Хачирхалтай нь, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бусдаас их хэмжээний буюу 100 сая төгрөгийн хахууль авсан гэгдэх “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өнөөдрийг хүртэл ажлаас нь чөлөөлөөгүй, ажлаа хийсээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Бусдаас авлига аваад үйлдэл дээрээ баригдсан хүн захирлын суудалдаа суусаар байна. Л.Эрхбаатар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэнэ лээ. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад хамаарал бүхий компаниа зохиомлоор тэнцүүлж, хариуд нь 100 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа. Энэ хүний хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоож, үйлдэл дээр нь барьсан хэрнээ хариуцлага тооцохгүй, ажлыг нь хийлгэж байгаад гайхаж байна. Л.Эрхбаатар өмнө нь “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байсан гэсэн” гэв.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан. “Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас 2022 онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан юм билээ. Эдгээр тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй” хэмээн бичиж байсан юм.

ШҮҮР АЖИЛЛАГААГ “ДЦС-3”-ААС ЭХЭЛСЭН ДЭЭР ЮМ БИШ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА

Засгийн газраас 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига авсан этгээдүүдийг шүүр ажиллагаагаар шүүрдэж, төрийн албыг цэвэрлэхээр болсон гэх. Тэгвэл Шүүр ажиллалааг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас эхлэх нь зүйтэй юм биш үү, Ерөнхий сайд аа. Авлига авсан этгээд төрийн албанд, даргын суудалд заларсаар байна шүү дээ.

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, авлига авсан бол нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэж, хариуцлага тооцно гэдгийг албаныхан хатуу анхааруулсан. Гэтэл энэ ажиллагаа нь хэрэгжихгүй, Засгийн газар ТӨХК дахь авлигатай тэмцэхгүй, авлига авсан авсан дарга нарын толгойг энэ мэт илсээр байна.

Сүржин эхэлсэн Л.Эрхбаатарын авлигын хэрэг замхарч, албан тушаалтайгаа зууралдаж байгаа нь хуульд нийцэх үү. ТӨХК-ууд авлигын эх уурхай, албан тушаалын наймаа болсныг ганцхан “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас харж болохоор байна. Учир нь, Л.Эрхбаатарын өмнө “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбат нь мөн л авлигын хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, албан тушаалаасаа огцорч байсан билээ.

Л.ЭРХБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Л.Эрхбаатар нь “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны наймдугаар сард “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлаар шилжин томилогдож байжээ. Харин шинэ албан тушаалд томилогдоод жилийн дараа хахуулийн хэрэгт холбогджээ. Архангай аймгийн гаралтай, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут нарын гарын хүн гэж ярьдаг ажээ.

1982-1992 онд Архангай аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1992-1996 онд Техникийн дээд сургууль, 2015-2016 онд Удирдлагын академийг төгсөж байжээ. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-д ээлжийн монтер, ээлжийн дарга, ээлжийн инженер, ахлах диспетчер инженер, инженерийн албаны дарга бөгөөд ерөнхий инженерийн орлогч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн 2013 онд “ Шарын гол “ ХК-ны захиргаа, аж ахуй эрхэлсэн дэд захирал, 2015 онд “ Шарын гол “ ХК-ний төр орон нутаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ. Түүнчлэн 2016 онд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүнээр томилогдож байсан аж. Харин 2017 онд Орхон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны гишүүнээр сонгогдсон байна. Мөн 2017 онд түүнийг Алтангадас одонгоор шагнаж байжээ.

ХОМ: Л.ЭРХБААТАР 106 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ, 387 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар 2020 онд хөрөнгө оруулгын мэдүүлгээ дараах байдлаар өгч байжээ. Тодруулбал, жилийн 106 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 44 сая төгрөг. Нийтийн хоёр орон сууцтай бөгөөд 387 сая төгрөгийн үнэлгээтэй гэж мэдүүлжээ. Мөн 22 сая төгрөгийн үнэлгээтэй машинтай, 27 үхэртэй, 50 хоньтой, хурдан удмын дөрвөн адуутай ажээ. Эзэмших эрхийн дөрвөн газартай бөгөөд үнэлгээ нь 60 сая төгрөг гэнэ. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн хадгаламжтай, 50 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. “ЭСБА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ажээ.

www.ergelt.mn

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 09-ний 20 цагаас 04-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2023 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Эзэмшиж байгаа газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 4 дүгээр сарын 7-нд болж, тус хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгажээ. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанын дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn)-ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ хэмээн Зөвлөлийн хурлаас тэмдэглэж, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Лифтэнд олуулаа суулаа” гэх шаардлага тавьсан хүнийг бүлэглэн зодсон охидыг олж тогтоожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны 10:36 цагт “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У лифтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавихад 3-4 охин бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсаныг тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж байна.

Иргэний бие, эрүүл мэндэд халдсан гэх гурван эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид 156 удаагийн шүхрийн буулт хийжээ DNN.mn

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгуулжээ.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултад 40 орчим алба хаагч хамрагдаж, 156 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох дөрөвдүгээр сарын хуваарийг танилцуулж байна.

-Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг дөрөвдүгээр сарын 14, 25-нд олгоно.

-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг дөрөвдүгээр сарын 25-нд,

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Авлига DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…………..


Хэрэв анзаарвал хачирхалтай гэмээр үзэгдэл зөндөө байдаг. Одоо энэ үндэсний бөх байна. “Заалны барилдаан” гэдэг дээ. Хэдхэн жилийн өмнө улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болоход аймгийн арслан цолтой бөх бараг байдаггүй байлаа. “Цахилгаан” Мөнхөө, “Цэргийн арслан” Отгон хоёр л аймгийн цолтой, бусад нь залуу бөхчүүд байв. Манай нутагт сумын заан болох нь үзэгдэл байлаа. Сум, аймагт түрүүлж цол авна гэдэг бол шударга тэмцлээр бүтэшгүй даваа байсан. Багадаа л гурав дараалж түрүүлдэг сумын зааныг хүлээсээр үеийнхэн нь зодог тайлдаг учир тахиа өндөглөх лугаа олширсон энэ олон цолыг авдаг, өгдөг нь хэн байлаа. Саяхан нэг бөх улсын цол авахаар хамаг мөнгөө шавхсан байна. Яг тавын даваа эхэлтэл мөнгө нь ирдэггүй. Одооны бөхчүүд хулхидуулсаар байгаад мөнгөө эхэлж авдаг жишиг тогтжээ. Хэрэв сайн анзаарвал барилдаж буй хоёр бөх нэг тийш хялалзаж байдаг. Тэр зүгээс зурагтын шоу шиг дохио ирдэг. Нөгөө бөхийн мөнгө замын түгжрээнд саатсанаас улсын цол аваагүй юм. Бас нэг бөхийн “Аавий”-г даагч төгрөг гэхийг ам.доллар гэж буруу сонсоод илүү төлчихсөн. Сүүлд нь бөөн зарга болоод л явсан. Мэдээж хувиараа шүү дээ. Монгол хэтэрхий бага болохоороо үүнийг бичигчийн эх сурвалжийг манайхны хүн амын бараг тал нь мэдэж байгаа л даа. Бөхийн спортод л ийм байгаа юм чинь бусад салбарт зүв зүгээр байхгүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газар авлигатай тэмцэх гэснийхээ төлөө огцорсон нь ойлгомжтой. Монгол Улсад Манжийн хааны сүүлийн жилүүдэд өгч авч байсан авлигын хувь хэмжээнээс өнөөдөр аль хэдийнэ давчихсан гэсэн. Авлигыг тэвчээд нэмэрг үй, өгч байвал авах л үгүй юу гэсэн утга бүхий хуудас, сурталчилгаа албан ёсоор тараагаад байгаа АТГ-аас найдвар хүлээх хэцүү байна. Сайн сэтгээд өөр гарц хайвал ямар юм гэхээс.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд 45 хорооны угсармал орон сууцыг дулаалахад улс, нийслэлийн төсвөөс 6.6 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn

Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар өнгөрсөн оноос эхлэн гадна фасадыг нь шинэчилж буй.

Тухайн онд Улаанбаатар хотын 45 хорооны орон сууцыг дулаалахад улсын болон нийслэлийн төсвөөс нийт 6.6 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Мөн тэрбээр дээрх ажил энэ онд ч үргэлжилнэ гэлээ.

Хотын хэмжээнд угсармал 1,000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарсан байдаг.