Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын талбайн явган хүний зам, ногоон байгууламж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлсөн 12 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг иргэдтэй хийсэн гэрээний дагуу нүүлгэн шилжүүллээ. Төв зам дагуу байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн талбайд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх юм.

Дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Оны эхний улиралд гэмт хэрэг хамгийн их гарсан аймгууд DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2023 оны эхний гурван сард гарсан гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа. Үүнээс орон нутагт бүртгэгдсэн тоон мэдээллийг онцлон хүргэж байна.

Тухайн мэдээллээс харахад он гарсаар Орхон аймгийн төвд гэмт хэрэг хамгийн их буюу 200 тохиолдол бүртгэгдсэн бол 168 гэмт хэргээр Дархан-Уул аймаг удаалж байна. Орхон аймгийн төвд өнгөрсөн жил 269 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж, 21 аймгаа мөн тэргүүлж байжээ.

Тэгвэл энэ он гараад Говь-Алтай аймагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хамгийн бага тохиолдол байгаа юм.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Дархан-Уул аймагт хамгийн их буюу 61 байгаа бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 10 тохиолдол бүртгэгджээ. Энэ оны эхний гурван сарыг өнгөрсөн оны гурван сартай харьцуулахад улсын дүнгээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 425-аар буурч, 1,133 бүртгэгдсэн байна.

Харин галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг Баян-Өлгий аймагт дөрөв байгаа нь бусад аймгаасаа хамгийн өндөр нь байх аж.

  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг Булганд 30
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэгт Орхонд 11
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Хөвсгөлд 19 бүртгэгдсэн нь тус тус хамгийн өндөр үзүүлэлт байв.

Он гарсаар эхний гурван сарын хугацаанд бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт Дархан-Уул аймагт хамгийн их буюу 23 тохиолдол бүртгэгджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бага Кеннеди өрсөлдөнө DNN.mn

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн ач хүү Роберт Кеннеди төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хүсэлтээ гаргажээ.Жон Кеннедийн дүү, АНУ-ын Ерөнхий прокурор агсан Роберт Кеннедийн ач болох тэрээр энэ жил 69 настай, экологийн асуудлаар мэргэсэн өмгөөлөгч ажилтай.

Бага Кеннеди Ардчилсан намаас нэрээ дэвшүүлж байгаа хоёр дахь хүн болж байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. АН-аас мөн 70 настай зохиолч эмэгтэй Марианна Уильямсон өрсөлдөх хүсэлтээ хүргүүлжээ. Уильямсон өмнөх сонгуульд бас нэрээ дэвшүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 2355 гарааш чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.

Тухайлбал, “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон юм. Форумыг дөрөвдүгээр сарын 20-нд зургаан чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах үүрэг өгсөн. Нийслэлийн Засаг дарга 2023 онд нийт 444 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс гүйцэтгэл 90.9 хувьтай байна. Зураг төсөв, ажлын даалгаваргүй 94 ажил байснаас 34-ийг нь шийджээ.

Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүрэг бүр тоглоомын талбайд үзлэг шалгалт хийж, гэмтлийг засварлахаар санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах хашаа, гарааш арга хэмжээний ажлыг эхлүүлж, тохижилтын ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Ажлын хэсгийг байгуулжээ.

Энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн 14 байршилд 14 мянган ам метр талбайд явган замын засвар, шинэчлэл хийх юм.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Дэлхийд жижгээрээ хоёрт ордог Саша сармагчин аарууланд дуртай DNN.mn


Технологи хөгжихийн хэрээр сошиалд “уусаж” буй өнөөгийн нийгэмд амьд харилцаа туйлын чухал. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг хийсвэр ертөнцөөс түр ч болов холдуулж амьтдыг дэлгэцний цаанаас бус бодитоор харуулах нь тэдний танин мэдэхүйн боловсролд чухал нөлөөтэй юм. Тиймээс бид “Hunnu mall” худалдааны төвд байрлах “Харилцааны зоопарк”-аас бэлтгэсэн танин мэдэхүйн сурвалжлагаа хүргэж байна.


Монголд төдийлөн байдаггүй ховор сонирхолтой 40 гаруй төрлийн амьтдыг Казахстан, Орос зэрэг улсаас авч ирж нутагшуулжээ. Зоопаркийн үүдээр ороход шувууд жиргэж угтлаа. Яг л байгалийн сайхан, цэнгэг агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Амьтан бүрт тусгайлан зориулсан хашаа, навч, модон хашаа байрлуулсан байв. Цааш ажвал нэг илбэнх “өрөөндөө” хоёр тийш холхиж харагдана. Хүрээлэнгийн тайлбарлагч түүнийг их овжин зантай, дэггүй хэмээн ярина. Дараа нь тэрбээр “заалны менежер” нугас, Симбагийн найз Тимон буюу сукират, ааш муут дэггүй Мишээл сармагчин, “шармигар шар” хочит могой, Вовка, ванья сармагчингууд гээд л маш олон амьтдыг тус бүрийнх нь нэр, онцлогийг тайлбарлаж өглөө.

Харин амьтдын арчилгаа болон хооллолтын талаар тус
хүрээлэнгийн тайлбарлагч О.Адъяасүрэн Амьтан болгон өөрийн гэсэн арчилгаатай байдаг. Махчин яст мэлхий, энгийн яст мэлхий хоёрыг адилхан арчилж болохгүй. Мөн хооллолт нь ч өөр. Зэрлэг байгалиас авчирсан нэг ч амьтан байдаггүй. Хүмүүс байгальд байсан амьтдыг авчраад торонд хийж байгаа мэт ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ манай амьтад олон үеэрээ хүрээлэнд өсөж торнисон болохоороо хүмүүстэй харьцаад сурчихсан, ихэнх нь эелдэг сайхан ааштай. Яг л хүн шиг сэтгэлтэй, хүн шиг сэтгэлгээтэй” гэлээ.

Хүрээлэнгийн хамгийн ааштай нь “Мишээл”-ийг гэв. Тэр эмэгтэй хүн, хүүхэд хоёрт тийм ч таатай хандлагатай биш. Харин эрэгтэй хүнтэй илүү дотно найзалдаг гэнэ. Бидэнд ч гэсэн сайн найз байдаг шиг амьтан болгонд найз байдаг гэдгийг тайлбарлагч хэллээ. Тиймээс Мишээлийн цор ганц дотно найз нь тайлбарлагч Б.Бат-Эрдэнэ аж. Учир нь Мишээл усанд орохдоо тайлбарлагч Б.Бат-Эрдэнээс өөр хүн ойртуулах дургүй. Бусад эрэгтэй хүнтэй төдийлөн харьцдаггүй аж. Мишээл одоо 7 настай. Уг гарал нь Энэтхэг, Пакистан, Тайланд, Хятадын өмнөд нутгаас гаралтай.

ААШ МУУТ, ДЭГГҮЙ МИШЭЭЛ


ЭГДҮҮТЭЙ ВОВКА САРМАГЧИН

Хүрээлэнгийн тайлбарлагч Б.Бат-Эрдэнэ “Манайд гурван өөр төрлийн сармагчин, гурван метрийн урттай аварга могой, Симбагийн найз Тимон буюу сукират, африк үхэр зараа, мангүст овгийнхон, одой гахай, матар гээд ОХУ, Казахстанаас ирсэн 40 гаруй төрлийн амьтад байдаг.

Хүрээлэнгийн хажуугаар өнгөрч буй иргэд хүүхдүүддээ амьтан сонирхуулахаар байнга үйлчлүүлдэг. Хүүхдүүддээ танин мэдүүлэхээр, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр зорьж ирдэг гэр бүл ч бий.

Манайх ашгийн төлөө бус ажилладаг. Олсон орлогоо амьтаддаа зориулдаг. Амьтан болгон өөрийн гэсэн хурц үнэртэй байдаг. Тиймээс бид байнгын цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутам хийдэг” хэмээн ярилаа.

Амьтдыг өхөөрдөн харах бяцхан хүүхдүүд, гэр бүлээрээ сонирхон үзэх иргэд тэнд цөөнгүй байлаа. Монголд ирээд зөөлөн чихэрлэг аарууланд дуртай болсон сармагчингаас эхлээд солонгосоос ирсэн унжуу чихт туулай, тогос, усан гахай мөн хүүхдүүдийн мэддэг “пэппа” тоорой бодитоороо байх нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татах аж.

ЗӨӨЛӨН ЧИХЭРЛЭГ ААРУУЛАНД ДУРТАЙ САША САРМАГЧИН: Дэлхийд жижгээрээ хоёрт ордог тус сармагчин Common marmoset monkey төрлийнх. Атлантын ширэнгэн ойд олноор нутагладаг. 45-50 см урттай, 12-13 жил орчим насладаг. Бүх төрлийн жимс жимсгэнэ, өт хорхой, тахианы чанасан мах, каш иддэг. Монголд ирээд царцаа, зөөлөн чихэрлэг ааруулд дуртай болжээ.

МАХЧИН ЯСТ МЭЛХИЙ: Загас, жараахай, түүхий махаар хооллодог.

Матар: Одоо 5 настай, 70 см урт. Нас бие гүйцэхээрээ 2 метр хүртэл урттай болдог. 95-100 насладаг амьтан. Хамгийн сүүлд карентин-14 нэвтрүүлэгт орсон.

ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАРИМ ӨХӨӨРДӨМ АМЬТДЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


УНЖУУ ЧИХТ ТУУЛАЙ

ТОГОС: Зургадугаар сараас наймдугаар сарын хооронд өдөө дэлгэдэг.

ШАРМИГАР ШАР ХОЧИТ МОГОЙ

Овжин илбэнх

МОГОЙ: Түнэр харанхуй, карентин-14 нэвтрүүлэгт оролцож байсан.

ЗААЛНЫ МЕНЕЖЕР НУГАС: Тэр хааяа хүмүүсээс хоол нэхэж иддэг

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Авлига, албан тушаалын эсрэг 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 6, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 2, Заналхийлэх 1, нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас иргэн Б, Т, П, Ж, Б, Э, М, Д нар нь ашиг олох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий цахим хаягийг ашиглан, мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгохдоо шаардлага хангаагүй иргэнд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Хил хамгаалах ерөнхий газрын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтан Т, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа нууцлалт хариуцсан ажилтан С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан иргэн Ц-ийн ашиг сонирхлын үүднээс тодорхойлолт гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зөрчил гаргагч Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б нь иргэн Н-ыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орж байх үеийн дүрс бичлэгийг хийж “дахин уулзахыг шаардаж” цахим орчинд тараана гэж сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

Гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан мөн үеийн олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна.

Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин, мөсний зузаан нимгэрч байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Иймд ард иргэд болон малчид, тээвэрчид гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ОБГ

Categories
мэдээ нийгэм

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

– Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;

– Булган аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх;

– ГССҮТ-ийн удирдах албан тушаалтан “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх;

– “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

– Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

– “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 70,000,000 төгрөгийн хахууль авсан гэх;

– Хөвсгөл аймгийн …-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “М” нь хөрөнгө завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;

– “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан тушаалтан “Э” нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;

– Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

– Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

– Төв аймгийн Зуунмод сумын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;

– Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын зүй бус хорогдол 535.3 мянгаар нэмэгджээ DNN.mn

Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 535.3 мянгаар нэмэгджээ.

Хорогдлын 64.4 хувь нь зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох, 34.3 хувь нь аюулт үзэгдлийн улмаас, 1.4 хувь нь өвчний шалтгаантай байв. Түүнчлэн, ямаа 259.6 мянга, хонь 221.3 мянга, үхэр 56.1 мянга, адуу 30.1 мянга, тэмээ 475 толгойгоор хорогдсон байна. Нийт хорогдсон малын 45.7 хувь нь ямаа, 39 хувь нь хонь байгааг Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2023 оны эхний 2 сарын байдлаар Увс аймагт 94.3 (16.6 хувь) мянга, Архангай аймагт 80.5 (14.2 хувь) мянга, Завхан аймагт 72.2 (12.7 хувь) мянга, Сүхбаатар аймагт 70.2 (12.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 33.5 (5.9 хувь) мянга, Хэнтий аймагт 32.6 (5.8 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 67.5 хувийг эзэлж байв. Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоолсон 30.9 сая эх малын 97.2 мянга (0.3 хувь) нь энэ оны эхний 2 сард хорогдлоо. Ховд, Архангай, Увс, Сүхбаатар, Хэнтий аймагт хээлтэгч мал 7.1-23.3 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 58.9 хувийг эзэлж байна. Харин 6.5 мянган толгой хээлтүүлэгч хорогдсон байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар 7.7 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 (5 дахин их) мянган толгойгоор өсжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляцын түвшин энэ оны гуравдугаар сард 12.2 хувьтай гарлаа DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.