Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жуулчдын тоо 65.8 мянгаар нэмэгджээ DNN.mn

ҮСХ-ноос мэдээлснээр, энэ оны эхний улиралд улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 78.1 мянга болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65.8 (6.4 дахин) мянгаар өссөн байна. Энэ оны эхний улирлын байдлаар хилээр орсон жуулчдын тоог өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулж үзвэл:

  • ОХУ-ын жуулчид 42.2 (10.2 дахин) мянга,
  • БНХАУ-ын жуулчид 10.2 (7.6 дахин) мянга,
  • БНСУ-ын жуулчид 5.7 (5.0 дахин) мянга,
  • Америкийн Нэгдсэн Улсын жуулчид 540 (1.9 дахин)-өөр тус тус нэмэгджээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.4 хувь нь Европ, 34.5 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 2.1 хувь нь Америк, 2.0 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 56.7 хувийг ОХУ-ын иргэд, 17.5 хувийг БНХАУ-ын иргэд, 8.9 хувийг БНСУ-ын иргэд, 2.5 хувийг Казахстан улсын иргэд, 1.7 хувийг Беларусь улсын иргэд, 1.6 хувийг Канадын иргэд 11.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбат: Мухар төмөр замуудаа яаралтай холбож байж нүүрсээ амжилттай борлуулж чадна DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” компанийн БЭТ, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбаттай ярилцлаа.


-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилоод хагас жил боллоо. Энэ хугацаанд тус компанид ямар өөрчлөлт гарав, БЭТ томилогдоод юу хийв. Үр дүнг нь эхлээд сонирхуулахгүй юу?

-Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэм энэ сарын 26-нд дуусах ёстой байв. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани 1.3 тэрбум долларын үнэлгээтэй 13 сая тн нүүрс борлуулсан. Үүнээс 800 орчим сая ам.долларыг улсын төсөвт оруулж ирсэн. Онцгой дэглэм тогтоох болсон гол зорилгын нэг бол Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлэх юм. Нөгөө талдаа бид өр төлбөрийг бууруулж ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоох үед нэлээд өр төлбөртэй байсныг бүгд мэднэ. 2022 онд гэхэд 603 сая ам.долларын орлогыг нүүрсээр төлөх нөхцөлтэй урьдчилаад авсан байсан юм билээ. Бид үүнээс бараг 300-гаад сая ам.долларыг нь төлж барагдууллаа. Одоо цаана нь 280-аад сая ам.долларын өр төлбөр үлдээд байна. Дээрээс нь урт хугацааны төлбөр болох 450 сая ам.долларын бонд бусад төлбөрийн өр бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан уг бондын төлбөрт энэ сарын долооны өдөр нийтдээ 236.5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларыг өөрийнхөө борлуулалтын орлогоосоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Ирэх наймдугаар сард дахиад хоёр дахь ээлжийн төлбөр болох 100 гаруй тэрбум төгрөгийг төлж барагдуулна. Нөгөө талдаа яг онцгой дэглэм тогтоох үед 123 тэрбум төгрөгийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд төлөх өр төлбөр байсан. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш хуримтлагдчихсан өр байсан. “Эрдэнэс Тавантолгой” компанид ажил гүйцэтгэчихээд мөнгөө авч чадахгүй байж. Тус компанид онцгой дэглэм тогтоосноор энэхүү 123 тэрбум төгрөгийн өрийг оны өмнөхөн бүрэн төлж барагдуулсан.

-Санхүүгийн хувьд ийм үр дүнтэй ажиллажээ. Тэгвэл экспорт хэрхэн нэмэгдэв?

-Энэ компани 13 жилийн түүхтэй. Хамгийн оргил үедээ буюу 2019 онд 15.5 сая тн нүүрс борлуулсан байдаг юм билээ. Бүтэн жилийн хугацаанд шүү дээ. Харин бид сүүлийн таван сарын хугацаанд 13 сая тн нүүрс борлуулсан амжилттай ажиллалаа. Эндээс 1.5 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлсэн байгаа. Тодруулбал, борлуулалтыг 4.1, тээврийг 3.9, экспортыг хоёр дахин, борлуулалтын орлогоо 3.9 дахин, олборлолтоо долоо дахин нэмэгдүүлж чадсан. Ер нь “Эрдэнэс Таван толгой” компани бүрэн хүчин чадлаараа ажиллаад явахад сард 2-2.5 сая тн нүүрс борлуулах боломжтой гэдгийг нотолж харуулсан. Сая 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал нэгдүгээр улирлын дүнгээр 7.5 сая нүүрс борлуулсан. Энэ онд ТУЗ-аар батлуулсан төлөвлөгөөгөөр 23.9 сая тн нүүрс борлуулах ёстой. Үүнээс одоогийн байдлаар 7.5 сая тн-ыг нь борлууллаа.

Энэ эрчээрээ явах юм бол 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 30 сая тн нүүрс борлуулах бүрэн бололцоотой.

-Биржээр нүүрсээ худалдаж чадаж байна уу?

-Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд биржээр нүүрсээ арилжаалж эхэлсэн. Одоогийн байдлаар биржээр 416 мянган тн нүүрсийг долоон удаа амжилттай борлуулаад байна. Эндээс 20.9 сая ам.долларын орлогыг нэмэлтээр олсон. Өмнө сайн чанарын коксжсон нүүрсийг ам нөхцөлөөр 100-115 ам.доллараар борлуулдаг байсныг бид сая 180 гаруй ам.доллар хүргэж зарж чадлаа. Мөн бирж дээр анх удаагаа эрчим хүчний нүүрсээ туршилтаар 192 мянган тн-ыг зарлаа. Хуучин энэ төрлийн нүүрсийг маш бага хэмжээгээр л зардаг байсан. Ингэхдээ 2020 онд ам нөхцөлөөр 9-10 ам.долларын ханштай байв. Тэгвэл энэ удаа бид биржээр эрчим хүчний нүүрсээ 70 ам.доллараар зарсан.

-Айлын тал биржийн худалдааг хэр зэрэг сонирхож байна. Биржээр арилжаа хийхэд хүндрэл байна уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани анх 2011 онд нүүрсээ экспортолж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд худалдан авагч тал дандаа ам нөхцөлөөр, хямд үнээр авч ирсэн. Ийм байдлаар худалдаа хийгээд дасчихсан хүмүүсийн хувьд биржийн арилжааг гайхсан, тээнэгэлзсэн, хүлээсэн асуудал байна. Тэгсэн ч гэсэн сүүлийн үеийн арилжаануудад оролцогчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа. Нөгөө талдаа БНХАУ-ын томоохон компаниуд биржид орох сонирхлоо илэрхийлж байна. Мэдээж өнөөдрийг хүртэл биржийн арилжаа явахад амаргүй байсан л даа. Янз бүрийн бойкот, саад, эсэргүүцэл, амжилтгүй болгож зогсоох гэсэн гадна, дотны хүчин зүйлүүд бишгүй л тулгарсан. Гэхдээ тэр бүгдийг бид даваад л биржийн арилжааг он гарснаас хойш долоон удаа амжилттай хийсэн. Эндээс харахад худалдан авагчид биржийн худалдааг хүлээн зөвшөөрөөд явах хандлага байна. Ерөөсөө бүх арилжаа биржээр явж байж борлуулалт ил тод болно. Хэн гэдэг хүн ямар үнээр, хичнээн хэмжээний нүүрс авч байгаа нь тодорхой харагдана. Хамгийн гол нь өрсөлдөөн бий болно. Энэ бол биржийн зөв зарчим. Бид энэ онд нийт экспортлох нүүрснийхээ 30 хувийг биржээр арилжаалахыг зорьж байна. Цаашдаа 100 хувь биржээр арилжаалдаг болох зорилт тавин ажиллаж байгаа.

-Тээврийн асуудал нэлээд хэл ам дагуулдаг. БЭТ томилогдож очсоноос хойш тээвэрлэлт огцом нэмэгдсэн гэж мэдээлээд байгаа. Энэ тал дээр ямар шийдлүүд хэрэгжүүлэв?

-Нүүрсээ биржээр нээлттэй, ил тод, хил нөхцөлөөр зарж байгаатай холбогдуулан бид тээврээ Монголын компаниудаар гүйцэтгүүлж байгаа. Урьд нь худалдан авагч тал аман дээрээс ирээд өөрсдөө тээвэрлээд аваад явчихдаг байсан. Өнөөдөр бид хилийн цаана байдаг Ганцмод боомт руу хүргэж өгч байгаа. Ингэснээр монгол тээвэрчид маань ажилтай, орлоготой байх үндсийг тавьж байгаа юм. Том зургаараа төлөх татвар нь Монгол Улсад үлдэнэ. Өмнө худалдан авагч нар өөрсдөө тээврээ хийж байсан болохоор бүх ашиг орлого хилийн гадна үлддэг байсан шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компани экспортоо, орлогоо нэмэгдүүлээд бирж нөхцөлөөр нүүрсээ ил тод нээлттэй зарлаад явах хамгийн том хөшүүрэг нь тээвэр л дээ. Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөрт 200-300 машин л хилээр гардаг байсан. Үүнийг бид нэмэгдүүлснээр одоо өдөрт дунджаар 800 гаруй, оргил үедээ 1100 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа. Энэ ажлыг манай монголын компаниуд маш сайн гүйцэтгэж байна.

-Нүүрсээ сорчилж зарж ирсэнээс болж их хэмжээний овоолго үүссэн байдаг. Цаашид нүүрсээ сорчилж зарсаар л байх уу. Бусад нүүрсээ бас зарах ёстой юм биш үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийг хүртэл дандаа сайн чанарын нүүрсээ зарсаар ирсэн. Цаашдаа эрчим хүчний, сул коксжсон нүүрсээ ч бас их хэмжээгээр зарахын төлөө зорьж ажиллаж байна. Олборлосон бүх нүүрсээ бүрэн зарж, борлуулдаг болж байж ашигтай, орлоготой болно. Сайн чанарын нүүрсээ авахын тулд дээрээс нь ухаад бөөн зардал гаргадаг. Тэгэхээр бид овоолгоо бас заръя гэдэг байдлаар зохион багуулалтаа хийгээд явж байгаа.

-Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс баяжуулах, угаах үйлдвэр барья гэдэг саналыг тавьсан. Хэрэв ийм шийдвэрт хүрлээ гэхэд иргэдийн хувьцаа жилд хэдэн хувиар яаж өсөх юм бэ?

-Жилд 10 сая тн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. Гэрээгээр 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Гэхдээ бид аль болох эрчимжүүлэхийг зорьж байна. Нүүрсээ угаагаад баяжуулаад зарах юм бол одоо зарж байгаа үнэ дээрээ 60-80 ам.доллар нэмж олно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 18.4 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Компани мэдээж ашгтай ажиллах юм бол ногдол ашиг тараах асуудлаа шийдвэрлэх ёстой. Гэтэл нүүрсээ угаах, баяжуулах үйлдвэрийг ашглалтад оруулахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Илүү ашиг олж, илүү өгөөжөө нэмэгдүүлье гэвэл бид энэ эхлүүлсэн төслүүдээ дуусгамаар байна. Жишээлбэл, илүү их экспорт хийе гэвэл төмөр замын асуудал зайлшгүй босч ирж байгаа. Гашуунсухайт төмөр замын холболтын асуудлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна. Нэмээд цахилгаан станцын асуудал байна. Тэгэхээр эдгээр төслөө аль болох хурдан дуусгаж байж компанийн зардал багасч, үр ашиг нэмэгдэнэ. Бид өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. 2019 оныхоо ашгаас нэг удаа 2020 онд ногдол ашиг тараасан. Тэр үед нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хүртээсэн байгаа. Одоо яг энэ зарчмаар ногдол ашиг тараавал нэг иргэнд 100-гаад мянган төгрөг л оногдоно.

Тэгэхээр иргэддээ ногдол ашиг тараах уу, төмөр замын холболт, угаах үйлдвэр зэргээ яаралтай ашиглалтад оруулах нь зөв үү гэдэг асуудал тулгарч байна. Ашиг орлогоо илүү ихээр нэмэгдүүлэх боломжууд байна. Тэгэхээр ногдол ашиг тараахаасаа урьдаар төслүүдээ дуусгах нь компанидаа болон улс орондоо хэрэгтэй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хувийг Монголын ард түмэн эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэдийн саналыг авах ёстой биз дээ?

-Энэ асуудлаар удахгүй ТУЗ хуралдана. Санхүүгийн тайлан гараад эцэслэгдчихсэн байгаа. Аудит ороод дуусч байна. Нэгдсэн тайлангаа ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэшигчдийнхээ хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд зарласан. Эндээс эцсийн шийдвэр гарна л даа. Компанийн 18.4 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдтэйгээ ойлголцох нь чухал. Гэхдээ бид ашгаа нэмэгдүүлж ажиллахын төлөө л зорьж байна. Нэг ч гэсэн доллар илүү орж байвал Монгол Улсад тустай.

-Нүүрс угаах үйлдвэрт одоо хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа юм бэ. Иргэд ногдол ашгаа авахгүй гэвэл нийт санхүүжилтийн хэдэн хувьд нь дөхөж очих юм бол?

-Нүүрс угаах үйлдвэр нийтдээ 955 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхэлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад ус хэрэгтэй. Усны төсөл амжилттай явж байна. Үүнд 41.5 сая ам.доллар зарцуулсан. Угаах үйлдвэртэй холбоотой нүүрсээ аль болох хямд өртгөөр тээвэрлэж хүргэхийн тулд конвейрийн систем нэвтрүүлнэ. Үүнд 190-ээд тэрбум төгрөг хэрэгтэй. Угаах үйлдвэр маань өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай явж байгаа. Дараа нь бид экспортоо улам нэмэхийн тулд төмөр замын холболт зайлшгүй хэрэгтэй. Энэ бүгдийгээ цогцоор нь шийдээд хөрөнгө оруулалтаа хийгээд дуусгахыг зорьж байна. Иймд ногдол ашиг тараах асуудал ТУЗ дээр яригдана. Иргэд жилд 100 мянган төгрөгийн ногдол ашиг авч байх уу цаашид хөрөнгө оруулалтаа хийгээд сая төгрөг авах уу гэдэг сонголт байна шүү дээ.

-Оффтэйк гэрээний хүрээнд хийгдсэн өр төлбөрийн асуудлуудыг яаж цэгцэлж байна вэ?

-Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр байсан бүх гэрээг вэйб сайт дээрээ нээлттэй болгосон. Онцгой дэглэм тогтоох үед 178 борлуулалтын гэрээ байсан. Үүнээс Тавантолгой, Гашуунсухайт төмөр замтай холбоотой 27 гэрээ, Богдхан төмөр зам дээр есөн гэрээ байсан. Нийт 178 гэрээнээс 133 нь ам нөхцөлтэй байв. Бид гуравдугаар сарын 31-ний байдлаар эдгээр гэрээний хугацааг нь дуусгавар болгоод 87 гэрээг хил нөхцөл рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, биржийн үнээр хэлцэл хийгээд нүүрсээ зараад эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн ханшаар 300 орчим сая ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдчихсэн байна. ТТ-ГШ төсөлтэй холбоотой ам нөхцөлтэй байсан гэрээнүүдээс одоогийн байдлаар гэрээний хугацаа нь дуусгавар болсон гэрээг дуусгаад хугацаа нь дуусаагүй нэг л гэрээ үлдсэн нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дээр байгаа. Энэ гэрээ ирэх 2024 онд дуусна. Хэдийгээр хугацаа нь дуусч байгаа ч гэрээнийхээ хүрээнд төмөр замын төсөл цаашаа явах бүрэн боломжтой. Бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг зайлшгүй дуусгах ёстой. Цаашдаа холбож байж бид экспортоо нэмнэ. Тэгэхээр оффтейк гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсныг нь дуусгасан. Харин хугацаа нь болоогүй гэрээнүүдийг хил нөхцөл рүү, биржийн үнэ рүү өөрчилж явуулах байдлаар ажиллаж байгаа. Цаашид бид ам нөхцөлтэй болон шинээр гэрээ огт хийхгүй. Бүх нүүрсээ биржээр ил тод зарна. Энэ л хамгийн зөв.

-Нүүрсээ төмөр замаар зөөе гэтэл хоёр ч мухар төмөр зам барьчихсан. Энэ бол Монголыг хорлосон асуудал шүү дээ. Цааш нь яаж холбох юм бэ?

-Ер нь хүмүүс янз бүрээр шүүмжилдэг л дээ. Миний хувьд Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хамгийн зөв зам. Мэдээж цаашаа холбогдох зам шүү дээ. Аль болох богино хугацаанд холбож байж бид нүүрсээ илүү үнэ хүргэж зарна. Төмөр замаар явж байж илүү хилийн гүн рүү орж, цаана байгаа гангийн үйлдвэрүүдэд нийлүүлэх зам нээгдэнэ. Тэгэхгүй бол машинаар зөөгөөд зөөгөөд хил, хилийн дөнгөж цаахна л хүргэж байна. Иймд төмөр замаа заавал явуулах ёстой. Хугацааны хувьд улстөрчид янз бүрээр гацаасан гэж ярьдаг л даа. Одоо Ханги Мандал, Ганцмод-Гашуунсухайтын төмөр замаа яаралтай холбож байж нүүрсээ үнэтэй борлуулж чадна.

-Ямар хугацаанд холбож дуусах юм бол?

-Техникийн нөхцөлөөр хоёр жил хүртэлх хугацаанд гэж байгаа ч аль болох нааш нь шахаж оруулахаар яригдаж байгаа. Энэ төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгой компани ашиглана. Гол масс нь “Эрдэнэс Тавантолгой”-д төвлөрнө. Тэгж байж бид нүүрсээ илүү их гаргаж, үнэ хүргэж зарна шүү дээ.

-“Эрдэнэс Таван толгой” компанид үүссэн нүүрсний хулгай 40 их наядаар хэмжигдсэн. Энэ тоог зарим эдийн засагчид хөөс гэх юм билээ. БЭТ томилогдож очсоноор тухайн компанийн борлуулалт эрс өссөн гэж байна. Тэгэхээр нүүрсний хулгайн асуудал бүрэн цэгцэрсэн гэж үзэж болох уу?

-Нүүрс тойрсон асуудлуудыг нээлттэй болгосон. Олборлолтоосоо эхлээд тээвэрлэх хүртэлх бүх процесс ил тод явагдаж байгаа. Уурхайн үйл ажиллагааг Улаанбаатарт байгаа бид 24 цаг тасралтгүй хянаж чадаж байна. Бүрэн камержуулсан болохоор тухайн тээвэр хийж байгаа компани цаг, минуттайгаа харагдаж байна. Ингэж бүх процесс нээлттэй болсноор нүүрс тойрсон асуудал цэгцрэх ёстой.

-АМНАТ-ын жишиг үнэ тогтоосноор аж ахуйн нэгжүүдэд нэлээд дарамт учруулж байгаа талаар бизнесийнхэн бухимддаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд АМНАТ-аар улсын төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

-Мэдээж бизнес хийж байгаа хүмүүст АМНАТ асуудал болдог. Гэтэл АМНАТ-ын үндсэн зорилго нь ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамаарна. Энэ бол Монголын баялаг. Байгалийн унаган төрхийг нь алдагдуулаад баялгийг нь ачаад гаргаж байгаагийнхаа хувьд АМНАТ заавал төлөх ёстой. Гол асуудал нь татварын хувь, хэмжээ өндөр, бага байна гэдэг дээр яригддаг. Мэдээж улс өндөр авахыг бодно. Хувийн хэвшлийнхэн бага төлөх гэнэ. Бодит байдал дээр очоод харах юм бол зүв зүгээс байсан уул асар том нүх болж үлддэг. Тийм болохоор АМНАТ зайлшгүй байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд борлуулалтаа нэмснээр 1.5 их наяд төгрөгийн татвар төлөх гэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Ангараг гариг. Билгийн тооллын 28, могойг хүлэгч одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5:58 цагт мандан, 19:45 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үг, үзэл бодлоо ил гаргасны төлөө шоронд хийх нь ардчилал биш” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хууль
бол аль
нэг намын
сонирхлоор,
дур зоргоор
өөрчилж
байдаг хууль
биш” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хөлбөмбөгийн үндэсний
шигшээ багийн тоглогч
асан, спортын мастер Ц.Мөнх-Эрдэнэ “Хөлбөмбөгийн холбооны
удирдлагууд 1.5 сая ам доллараар “гараа
угаагаагүй” л юм бол тайлангаа нээлттэй тавь” гэлээ.

Хүүхдийн сэтгэлзүйч С.Хулан “Инстаграмын барби эмэгтэйчүүд өсвөр
үеийнхэнд төсөөллийн дүрийг бий болгож,
сэтгэл зүйг нь гэмтээдэг” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үг, үзэл бодлоо ил гаргасны төлөө
шоронд хийх нь ардчилал биш” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн Шинжлэх
ухааны сургуулийн
хүмүүнлэгийн ухааны
салбарын философи,
шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р.Дарьхүү “Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх
мэтийг эмчилдэг зүйл нь ёс суртахуун, ёс зүйн боловсрол” хэмээснийг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Олон улсын
хэмжээний мастер ОБЕГ-ын харьяа “Аврагч”
спортын хорооны 120
дугаар ангийн тамирчин
Ахлагч Л.Алтанцэцэг “Олимпийн аварга
болохыг мөрөөдөж байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

20 настай эрэгтэй согтуурсан үедээ бусдын аминд хүрсэн хэрэг гарчээ DNN,mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28,083, мөрдөн байцаалтын 2,612 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар 246 хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:

  • Хүнийг алах тав,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 89,
  • Өмчлөх эрхийн эсрэг 109,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12,
  • Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа,
  • Хууль сахиулагчийг эсэргүүцэх гурав,
  • Хүүхдийн эсрэг хоёр,
  • Цахим мэдээлэлд хууль бусаар халдах хоёр,
  • Заналхийлэх нэг,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,
  • Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах долоон хэрэг байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас нэмж мэдээлэв.

  1. Тодруулбал, Энэ сарын 15-ны өдрийн 19:52 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 20 настай, эрэгтэй “Б” гэгч нь согтуурсан үедээ 35 настай, эрэгтэйн биед халдан зодож, амийг нь хохироосон,
  2. Энэ сарын 15-ны өдрийн 12:50 цагт Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нэг залууг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байхад нь үл таних этгээд биед нь халдан зодож, улмаар хэтэвчтэй мөнгийг нь дээрэмдэн зугтаасан байна. Уг хэргийг 24 настай, эрэгтэй “М” гэгч нь үйлдсэн,
  3. Энэ сарын 16-ны өдрийн 12:06 цагт Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Т” гэгчийг 48 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээсэн,
  4. Харин энэ сарын 15-ны өдрийн 15:18 цагт Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт “Тал хээрийн түймэр гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус газарт оршин суух хаягтай 41 настай, эрэгтэй “М” гэгч нь ил задгай үнс асгасны улмаас гал алдаж, 200 га орчим талбайг хамарсан түймэр гарсан болон дээрх хэргүүдэд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэйг анхаарууллаа DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас зам хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэйг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, маргааш өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсгээр, маргааш өдөр Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч, өмнөх хоногоос 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд эрчим хүчний шон унах, хашаа байшин нурах, зам даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа осгох хайрагдах зэрэг эрчим хүч, байгаль орчин, зам тээвэрт хүндрэл учруулахуйц эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй байгаа тул байгууллага, ААН-ийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Энэ аюулт үзэгдлийн эрч хүч цаашдаа хадгалагдаад дөрөвдүгээр 19-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд говийн аймгуудын нутгаар дайран өнгөрөх тул аймаг, орон нутгийн иргэд, байгууллагууд цаг агаарын мэдээгээ цаг бүрд нь авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Зам гүвээ хаагдаж болзошгүй байгаа тул нөөц шатахуун, дулаан хувцастай байх, баталгаагүй зам гүвээгээр явахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг малын араас явуулахгүй байх, галын аюулгүй байдал алдагддаг учраас ил задгай гал гаргахгүй байх, асаасан үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж байна DNN.mn

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд 09:00-17:30 цагт ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ.

Өнөөдрийн 09:57 цагийн байдлаар системд 6,219 иргэн хандаж, 215 хүн бүртгэгдсэн байна.

Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207 байна.

Бүртгүүлэх заавар:

  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гурван асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3.5*4.5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зураг файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. Сүүлийн гурван сарын дотор авхуулсан байх, селфи зураг оруулж болохгүй.
  • Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.
  • 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.

Тавигдах шаардлага:

  • 18-39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх)
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар түүнээс дээш жил ажиллаагүй байх
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

Төлбөр хураамж:

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.
  • Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. Урьдчилан тушаах боломжгүй.
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

Солонгос хэлний шалгалт өгөх хуваарийг WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MN, WWW.MONKOR.NET цахим хуудсаар тухай бүрд мэдээлнэ.

Сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.

Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл хохирлыг ХХҮЕГ хариуцахгүй болохыг мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

“Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг 32.5 хувиар буурсан” гэв DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2730 бүртгэгдсэн нь 13.6 хувиар буурсан үзүүлэлт. Хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг буурсан дүн мэдээтэй байна. Нийт 1246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 32.5 хувиар буурсан” хэмээв. Мөн хүний биед халдах, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах зөрчил буурчээ.

Төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг нийслэлийн хэмжээнд судалж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Найман дүүргийн хэмжээнд 33 нэр төрлийн ажил, үйлчилгээг дүүргийн өмчит 23, хувийн хэвшлийн есөн байгууллага гүйцэтгэж байна. Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Багахангай гэсэн таван дүүрэг 10 нэр төрлийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж саналаа ирүүлсэн” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Эрхүү чиглэлд явах галт тэрэгний хуваарийг нэмжээ DNN.mn

Эрхүү чиглэлд явах галт тэрэгний цагийн хуваарийг энэ оны тавдугаар сарын нэгнээс нэмж байна.

Тодруулбал, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг тавдугаар сарын нэгнээс эхлэн Мягмар, Бямба, Ням гарагуудад Улаанбаатараас 15.22 цагт явж, Эрхүү хотод Лхагва, Ням, Даваа гарагийн 10.18 цагт хүрнэ. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг мөн өдрөөс эхлэн Даваа, Мягмар, Баасан гарагуудад Эрхүү хотоос 02.57 цагт /Москвагийн цагаар/ явж, Улаанбаатар хотод Мягмар, Лхагва, Бямба гарагийн 06.38 цагт ирэх юм.

Тасалбарыг https://eticket.ubtz.mn/ вэб сайт, УБТЗ Тасалбар – UBTZ ticket АПП, 1900-1949 Төмөр замын лавлахаас онлайнаар захиалах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 1831 ТҮЦ байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаагаас 106 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаар болон шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах, тоглоомын талбай засварлах ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн шинээр оруулж ирсэн хүүхдийн автобуснууд үйлчилгээнд явж байгааг хэлж байв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна. Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна. ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгаан хэлж байна. 11 ТҮЦ-ийг орон сууцны дунд байрлуулсан. Эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн ТҮЦ ч байна” гэсэн юм. Тус дүүрэгт тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайн 94 байршил байгаа бөгөөд нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Мөн сурталчилгааны өнгө үзэмжгүй самбарыг буулгах ажлын хүрээнд аян зарлаж, буулгах ажлыг зохион байгуулж байна.

Налайх дүүргийн хувьд тоглоомын талбай, зар сурталчилгааны самбаруудын шаардлагыг хангуулан ажиллаж байгаа гэлээ. Баянзүрх дүүрэг ТҮЦ арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, гуравдугаар сард 480 гаруй ТҮЦ эрхлэгчтэй уулзаж, дүүргээс баримталж байгаа бодлогоо танилцуулжээ. Явган хүний гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар байрлуулсан ТҮЦ эрхлэгчдэд шаардах хуудас өгөхөөр төлөвлөсөн байна. Стандартын бус 495 хаяг байгаагаас 198 хаяг реклам, 71 тулгуурт самбарыг буулгуулжээ. Хүүхдийн тоглоомын талбайг угааж, цэвэрлэхээс гадна аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байгааг хэлж байлаа.

Баянгол дүүрэг ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ долоо хоногт дугуйн зам хаасан зэрэг зөрчилтэй 23 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Стандартын шаардлага хангахгүй 485 хаяг, 226 самбар буулгажээ. Сүхбаатар дүүргийн тухайд 25 байршилд ТҮЦ нүүлгэн шилжүүлнэ. Мөн шаардлага хангахгүй 58 самбарыг буулгажээ.

Чингэлтэй дүүргийн хувьд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбайн засвартай холбоотой зардлыг шийджээ. Хан-Уул дүүрэг мэдээллийн 78 самбар, 43 А самбар, хайс, хашлага дээр наасан 555 хулдаасан хэвлэлийг буулгасан. 1775 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэнэ.