Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны шүүх хуралдааныг өдөрт 8 цаг явуулах шийдвэр гарлаа DNN.mn

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурлаар таван багц асуудлын шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан юм.

Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар уншиж, танилцуулав.

  1. Хэргийн бодит байдлыг тогтоох болон цаг хугацааны шалгуур шинж байдлаар нь хэлэлцсэн. Хөгжлийн Банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргалаа.
  2. Яллах дүгнэлтэд хоёр талын байр суурь байсан. Яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд уншиж сонсох, нөгөөх нь яллах дүгнэлтийг бүтнээр нь уншуулах байр суурь бий. Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах саналыг боломжтой гэж үзсэн.
  3. Хэргийг тусгаарлах талаар хүсэлт гаргасан. Тодруулбал, шүүгдэгч Ч.Отгочулууны өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Я.Батцэцэгийн өмгөөлөгч Д.Түвшинбаяр нараас холбогдох хэргээ тусгаарлуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа. Холбогдох хэргээ тусгаарлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
  4. Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэх агуулгаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
  5. Бүх оролцогчоос шүүх хуралдаан үргэлжлэн явагдах цаг хугацаанд санал хэлсэн. Санал хүсэлтийг нь хүлээн авч байна. Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх шийдэлд хүрлээ.

Улсын яллагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн яллах дүгнэлтийг уншиж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнх-Эрдэнэ: Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд 1.5 сая ам.доллароор “гараа угаагаагүй” л юм бол тайлангаа нээлттэй тавь DNN.mn

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан, спортын мастер Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-МХБХ-ны үйл ажиллагааны талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ. Анзаарахад санхүүгийн асуудал дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа харагдах юм?

-Холбооны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. Хөлбөмбөгийн клубүүдийн үйл ажиллагаа доголдоод эхэллээ. Тамирчдадаа цалинг нь тавьж чадахгүй дээрээ тулж ирээд байна л даа.

Монголын хөлбөмбөгийн холбоо бол хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилт авдаг.

Жилд л ийм хэмжээний санхүүжилт авдаг байгууллага одоохондоо Монголд байхгүй болов уу. Монголын хөлбөмбөгийг холбоо энэ их санхүүжилтээ хэрхэн захиран зарцуулж байгаа нь бүрхэг. Хөл бөмбөгийн хөгжүүлэхийн төлөө явж байгаа хэдхэн мэргэжлийн клубийн үйл ажиллагаа зогсоход ойрхон байна.

-Тайлангаа жил бүр гаргадаг байлгүй дээ. Та танилцсан биз дээ. Яг ямар асуудал байна вэ?

-Танилцалгүй яах вэ. Хөлбөмбөгийн холбоонд ойролцоогоор 8-10 тэрбум төгрөг эргэлддэг. Үүгээр юу хийж байгаа нь тодорхой биш. Тайлантай нь танилцахад үндэсний шигшээ багт гээд л ерөнхий төсөв зоосон байдаг. Хэдэн төгрөгийг юу юунд зарцуулсан тухай баримт нь байхгүй. Ерөнхий юмнуудыг л тоочсон байгаа юм. Уул нь шилэн данстай байгууллага гэж өөрсдийгөө нэрлэдэг ч бүх үйл ажиллагаа, төсөв санхүү нь нууцлагдмал. Энэ талаар дуугарч байгаа хүн алга.

Эрх ашиг нь зөрчигдөж байгаа тамирчдын дуу хоолой хэрэгтэй байгаа ч айгаад байдаг юм уу, шүүмжилж байгаа хүн алга. Ийм хэмжээний төсвөөр ямар ч хүн хэдхэн хөлбөмбөгчнийг дэмжээд хөгжүүлээд аваад явчхаж болмоор л харагдах юм. Гэтэл шигшээ багт данстай гэх тамирчид бараг цалингүй шахам явсаар өнөөдрийг хүрлээ. Гол асуудал нь санхүүжилтийн тайлан нь тодорхой бус байна.

-Шигшээ багийн бэлтгэлийн бааз шинээр ашиглалтад орлоо. Зүлгээ сольж байна. Гэх мэтчилэнгээр ажил яваад л байх шиг?

-Үнэн. Гэхдээ таны дурдаж байгаа ажил бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээс тусдаа асуудал. Дээрх ажил бол төсөл хөтөлбөрийн хүрээнд боссон бүтээн байгуулалт. Миний тухайд шүүмжлэлтэй ханддаг асуудал нь Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд менежер хийж чадахгүй байна. Тамирчдаа хөгжүүлэх, үзэгч татах ажил дээр хуруугаа хөдөлгөхгүй байна л даа.

Сагсны дээд лигийн тэмцээнийг та анзаарсан бол олон улсын жишигт нийцсэн ордонд дүүрэн үзэгчид цуглаад л үзэж байна. Үзэгчээ дагаад сагсан бөмбөгийн спорт ч хөгжсөн. 3×3 төрлөөр Азийн аварга боллоо. Стандарт төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход ганц алхам л үлдсэн. Үндсэндээ сагсан бөмбөг үсрэнгүй хөгжсөн.

Гэтэл хөлбөмбөгийн байгаа байдал үнэхээр эмгэнэлтэй. Хэдэн жилийн өмнөх байрнаасаа огт хөдөлсөнгүй. Уул нь гаднаас хамгийн өндөр санхүүжилт авч байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоо. Тэр их санхүүжилт хаашаа урсчихдаг юм бүү мэд. Миний харж байгаагаар сагсан бөмбөгийн холбоог сагсан бөмбөгийг хөгжүүлэх чин сэтгэлтэй хүмүүс удирдаж хөгжилд хөтөлж байна.

Нөгөө талаар маркетинг маш сайн хийх юм. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын хэлж байгаагаар бол лигийн тамирчид нэг улиралд л 200-250 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Хажууд нь хөлбөмбөгчдийнх ичмээр шүү. Шигшээ багийн тамирчид зөвхөн цугларалтад гарч байх хугацаандаа сая орчим төгрөгийн л цалин авдаг. Зөвхөн цугларалтад гарсан хугацаандаа л тэр шүү.

Сагсчдын хажууд тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Өнөөдрийн удирдлагууд, Л.Ганбаатар ерөнхийлөгч үүнийг хараад ичих хэрэгтэй. Хөлбөмбөгийн хүрээллийн хүмүүсийн яриагаар бол энэ хүн 11 сая төгрөгийн цалин авдаг гэж байгаа. Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар ах л гэхэд 7.5 сая төгрөгийн цалинтай. Тэгэхэд тамирчид ямар цалин авч байгааг дээр дурдсан. Хөлбөмбөгийг хөгжүүлж чадахгүй бол чадах хүнд нь хүлээлгэж өгөх хэрэгтэй байх. А.Ганбаатар гэдэг хүн аль эрт л хөлбөмбөгийн холбоонд байсан. Хийсэн ажлын үр дүн алга.

-Энэ хүнийг хөлбөмбөгийн холбоонд байгаад байгаа шалтгааныг та яаж харж байна вэ. Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтэд учир байна уу?

-Тэр их хэмжээний санхүүжилтийн зарлагын тайланг ил тод, мэдээлэхгүй байна. Үүнээс үзвэл тэр их төсөвт л учир байх шиг. Санхүүжилтийн тайлан дээр анхаарал татсан нэг асуудал нь 21 аймгийн хөлбөмбөгийн холбоонд тус бүрд нь сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар тэмдэглэсэн байна. Хөлбөмбөгийн хурал болоход аймаг тус бүрээс хоёр хүн оролцож санал өгөх эрхтэй. Дээрх сая төгрөг хахууль юм уу, юу юм бэ.

Орон нутагт хөлбөмбөг хөгжиж байгаа нь хаана байна. Гэтэл энд мэргэжлийн клуб нь дампуурч байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтийг энэ мэтээр л үр ашиггүй зарцуулж, энэ спортыг үрэн таран хийж байна. Энэ бүхнээс харахад хөлбөмбөгт сэтгэлгүй хүнийрхүү хүмүүс холбооны удирдлага хийгээд төсвөөр нь гараа угаагаад ч байгаа юм шиг.

Ийм л хардлага надад төрж байна. Миний зүгээс шаардаж байгаа асуудал нь санхүүжилтийн тайлангаа ил тод нээлттэй байлгах явдал.

-Монголын хөлбөмбөгийн холбооноос дээд лигийн клубүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт олгодог биз дээ?

-Яг бодит зүйлийг би мэдэхгүй. 2021 онд хөлбөмбөгийн клубүүдэд хоёр тэрбум хоёр зуун наян гурван сая төгрөгийг олгосон тухай тайландаа тусгасан байсан. Үүнийг яг олгосон уу, үнэхээр олгосон бол клубүүд яагаад дампуурах дээрээ тулчхав. Клубүүдэд олгосон дээрх санхүүжилт маань 2023 онд буураад 200 сая төгрөг болчихсон явж байгаа юм. Яагаад ийм эсрэг тэсрэг байна вэ.

Дээрх санхүүжилтийг ямар клубт олгосон, юунд зарцуулсан зэрэг нь тодорхой биш. Үүний ард холбооны төсвийг угааж байх магадлал байгаа биз. Зарим хүмүүс хөлбөмбөгийн холбооны удирдлагын албан тушаалыг бялуу гэж хараад байх шиг.

-Тодруулахгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгчийн нэр аль хэдийнээ тодорхой болсныг хөлбөмбөгийн хүрээнийхэн бүгд ярьж байна л даа. М.Болд гэж хүн болох тохироо нь хийгдсэн юм байна. Энэ хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн. Улс төрийн хамааралтай энэ хүн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулагдах төсөвт бас шунаад байна уу.

Өмнөх удирдлага авлигын асуудалд ороод шившгээ хутгаж л байсан. Бурхан болсон хүний нэрийг энд онцлоод яах вэ. Гэхдээ тухайн хүний нэр хүнд өнөөдөр ямар байгаа билээ. Өнөөдрийн удирдлагууд түүхийг нь давтахыг хүсэхгүй л бол хөгжлийн төлөө жаахан сэтгэл гаргаад л ажилламаар байна.

Санхүүжилтээ идэж уугаагүй л юм бол ил тод нээлттэй болго. А.Ганбаатар ерөнхийлөгч бол ардчилал, ил тод байдал. хүний эрх ярьдаг хүн. Эхлээд та хөлбөмбөгийн холбоогоо шилэн болго. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн тамирчдыгаа боож хаахаа болих хэрэгтэй. Асуудлаа ил тод нээлттэй ярилцаад цааш алхвал илүү үр дүнд хүрнэ гэж харж байна.

Categories
гадаад мэдээ

​Хилийн хашааны эхний хэсэг бэлэн болжээ DNN.mn

Украинд дайн эхэлсний дараа Финланд улс хууль бус дүрвэгчдээс хамгаалахын тулд ОХУ-тай залгаа хил дээрээ 200 км урт төмөр хашаа босгохоор болсон билээ. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтынхаа эхний хэсэг болох 3 км урт хашаа бэлэн болжээ. Хашааны эхний хэсгийг дуусгахад нэг сар орчим хугацаа зарцуулжээ. Гурван метр өндөр, өргөст тороор хүрээлсэн ийм хашааг босгоход нийтдээ 380 сая евро зарцуулж байгаа бөгөөд 2026 онд бүрэн дуусгах юм. Нийт хашааны 70 хувь нь Финландын зүүн өмнөд хил дагуу босох юм. Харин үлдсэн хэсэг нь төв болон алс умард хязгаарын хилийн шугамд хэсэгчилсэн байдлаар босох гэнэ. Гол нь хилийн нэвтрэх хэсгүүд болон тэдгээрийн ойр орчмыг хашихаар төлөвлөсөн байна.Энэ нь

Саяхан Финланд улс НАТО-гийн гишүүн болсноор тус цэргийн эвслийн Оростой залгадаг хилийн урт хоёр дахин нэмэгдсэн билээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын 1 хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар байна DNN.mn

Манай улсын 1 хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 оны байдлаар 5033 америк доллар байна гэж ҮСХ-ноос танилцууллаа. ДНБ нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм.

Монгол Улсын 1 хүнд ногдох ДНБ:

– 2000 онд 485 ам.доллар;

– 2010 онд 2727 ам.доллар;

– 2020 онд 4128 ам.доллар;

– 2022 онд 5033 ам.доллар болж 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-SPEAK OUT​: Та юунд бухимдаж байна, бас юунд баярладаг вэ? DNN.mn


Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар иргэдээс юунд бухимдаж, бас юунд баярладаг талаар тодруулснаа хүргэж байна.


Иргэн Д.Банзар: Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс монголоо тонодогт л их бухимдалтай явдаг. Бидний үед ийм байгаагүй. Мөн зарим хүүхдүүд аав, ээж, ахмад настай хүний үгийг үл тоодог болж. Намайг багадаа багшдаа толгой руугаа цохиулчхаад ирэхэд аав ээж “чиний буруу, чи зүгээр байгаагүй” гэдэг л байлаа. Одоо бол ганц ширүүн дуугарахад л та миний эрхэд халдаж байна гэдэг болж дээ.

Нийгэм нь тогтвортой, хууль нь чанга байгаа цагт л хөгжинө. Орчин үед технологи хөгжиж, хүмүүсийн мэдлэг ч нэмэгдэж байна.  Миний хувьд үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн байгаа даа л баярладаг.

Иргэн Б.Цоодолсүрэн: Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг бодолгүй өөрийн амьдралаа болгоод л, аз жаргалтай байхад болно шүү дээ. Эрүүл байх л сайхан. Ажиллах насандаа ажиллачихсан одоо хийе гэсэн бүхнээ хийгээд л амарч байна. Бүжиглээд л, дуулаад л, аялаад л… Эрүүл бүх зүйл бүтнэ.

Мөн иргэдийг эрт илрүүлэгт их хамруулж байгаа. Үүнд их талархууштай байгаа. Иргэдийн сайн сайхны төлөө үүнийг санаачлаад хийж байгаа байх. Ер нь тэгээд эрүүл л байвал тэтгэврийн насны хүмүүст юу хэрэг байхав дээ.

Иргэн Д.Гунгаа: Хүн ер нь үр хүүхдүүдээ хараад л баярлана. Тэдний жаргалтай царай чинь тэр чигтээ л жаргал, баясал. Нийгэм өөрөө хар бараан, хулгайгаар дүүрэн байхад нийгмээс харж баярлах зүйл тун ховор байна шүү. Би 70 гарсан тэтгэврийн хөгшин. Сардаа сая гаран төгрөгийн тэтгэвэр авдаг. Хүнс, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд одоо энэ тэтгэврийн мөнгө нь амьдралд хүрэлцэхээ больж байх шиг. Надаас бага тэтгэвэртэй иргэдэд тун бэрх байгаа биз. Төр иргэдээ боддог бол би юу гэж нийгмээ муулж суухав.

Иргэн П.Амгалан: Сүүлийн үед эрт илрүүлэг, дугуйтай өдөрлөг, технологи гээд иргэдэд зориулсан арга хэмжээ ихээр зохион байгуулдаг боллоо. Үүнд л их баярлаж байна. Мөн манай улсын сагсан бөмбөгийн тамирчид Азийн аварга болсон. Дэлхийд нэрээ гаргаж байна гэдэг үнэхээр талархууштай явдал юм. Харин ам дүүрэн амлалт, магтаалаар сонгогдчихоод хэдэн их наядаар нь иддэг улстөрчдөөс ичиж, бас бухимдаж байна. Өөр юунд бухимдах юм бэ. Амьдарч байгаа орчиндоо аюулгүй зорчиж амьдрах боломжоор хангаасай л гэж хүсье.

Иргэн Д.Бадралмаа: Элэг бүтэн, эрүүл саруул өглөөний нарыг, шөнийн сарыг харж чадаж байгаадаа баярладаг. Зүгээр л амьсгалж энэ орчлонд оршиж байгаадаа жаргадаг.

Бухимдах зүйл олон л бий. Ганц өгүүлбэрт багтаах юм бол ажил хийгээд ажилтай тулдаа өртэй байгаадаа л жаахан сэтгэл гонсгор байдаг даа.

Иргэн Ж.Сүхбаатар: Хүн гэдэг тэгээд л сэтгэлийн амьтан дөө. Нэг өдөр амьдрал сайхан болно гээд зүтгээд байдаг орсон орлого нь зарлагаа ч дийлэхгүй байна. Байрны мөнгө, лизинг гээд өрийн сүлжээгээр сарын цалингаа зохицуулж амьдарна гэдэг бэрх юм. Энэ Монголд…

Гэхдээ л өөрөө хөдөлмөрлөж зүтгэж, олон жил хураасан хөрөнгөөрөө шинэ байранд орж үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Гэр бүлээс гадна нийгмээ яривал бухимдах зүйл маш олон. Харин сайн талыг нь харъя гэвэл яахав ээ бага багаар хөгжиж л байна.

Иргэдийнхээ үзэл бодлыг сонсоод нүүрсний хулгайчтайгаа тэмцэж, авлига хээл хахуулиа багасгах гээд зүтгэж байгааг харах аятайхан л байна. Өөр ч юу хэлэх билээ ах нь…

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн 108 утсанд нийт 168 дуудлага иржээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн 108 утсанд 168 дуудлага ирсэн байна. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгджээ.

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нийт 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 34.8 хувиар нэмэгдэв DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний улиралд 928.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 239.5 (34.8 хувь) тэрбум, нийт зарлага 897.8 тэрбум төгрөг болж, 128.4 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний улиралд 376.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92.9 (32.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 396.2 тэрбум төгрөг болж, 224.6 (36.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Нийт зардал буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 210.9 (35.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Categories
гадаад мэдээ

​НАТО-гийн “Aurora-23” эхлэв DNN.mn

НАТО-гийн гишүүн улсуудын оролцсон “Aurora-23” олон улсын цэргийн сургуульШведэд эхэлж байна тус улсын Батлан хамгаалах яаммэдээлэв Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй хээрийн сургуулилалт юм.

Шведийн хуурай зам, тэнгисийн болон агаарын цэргийн хүчин оролцох уг сургуулилалтын зорилго нь зэвсэгт халдагын эсрэг үйл ажиллагааны тактик боловсруулах юм. Сургуулилалтад Австрали, Их Британи, Герман, Дани, Латви, Литва, Норвеги, Польш, АНУ, Украин, Франц, Финланд, Эстонийн 26 мянган цэргийн алба хаагч оролцоно. Гол сургуулилалт Шведийн өмнөд болон хойд хэсгийн хилийн бүс нутагт, түүнчлэн Готланд арлын орчимд явагдаж, тавдугаар сарын 11-нд дуусна.

Өмнөх “Аврора-17” сургуулилалтын нэгэн адил том оврын хуягт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна гэж Шведийн БХЯ мэдээлжээ

Энэхүү хээрийн сургуульд 26 000 цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд АНУ-аас ирсэн цэрэг, техник Европт үлдэх юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 71 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 121 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 321 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 86 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш улсын хэмжээнд 16.452 хүүхэд мэндэлжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эхний улиралд 16 349 эх амаржиж, 16 452хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2627 буюу 19.1 хувиар, төрсөн хүүхэд 2 667 буюу 19.3 хувиар тус тус өсчээ.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Увс, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.1 нэгж хувиар дээгүүр,Өвөрхангай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2. 3 нэгж хувиар доогуур байна. Тухайлбал 1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 2.4 нэгж буюу хамгийн бага байна.

2023 оны эхний улирлын байдлаарнас баралт 4353 болж өмнөх оны мөн үеийнхээс 25 буюу 0.6 хувиар нэмэгджээ. 1000 хүнд ногдох төрөлт 4.7, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 3.4 байна.

1000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. 1000 хүнд ногдох нас баралтЗавхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган аймагт улсын дунджаас 0.1-0.3 нэгжээр дээгүүр, Улаанбаатар хот болонГовь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.4 нэгж хувиар доогуур байна.

1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дорнод, Увс, Ховд, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.3 нэгж хувиар дээгүүр, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь аймагт ижил түвшинд, харин бусад аймагт 0.1-2.3 хувь нэгж доогуур байна.