Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 38.2 хувиар өсчээ DNN.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 257.4 тэрбум төгрөг буюу 38.2 хувиар өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 38.3 хувь буюу 220.8 тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 135.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 113.7 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зардал тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 17.6 мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 99.0 тэрбум төгрөгөөр өсжээ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний улиралд 35.8 мянган хүнд 7.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.8 мянган хүнээр буурсан, олгосон тэтгэмжийн хэмжээ 38.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Нийгмийн халамжид хамрагдсан хүний тоо болон нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурсан нь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 1165.3 мянган хүнд 341.5 тэрбум төгрөг олгож, тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо 62.9 мянгаар, олгосон мөнгөн тэтгэмж 25.5 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны 4 дүгээр сараас 2023 оны эцэс хүртэл 288.0 мянган төгрөгөөр олгохоор болсон байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний улиралд 54.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.8 мянган хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 46.2 тэрбум төгрөг болж, 0.4 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 62.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 27.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 10.2 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний улиралд 106.6 мянган хүн хамрагдсаны 52.0 хувь нь асаргааны тэтгэмжид, 48 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний улиралд 27.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний улиралд 111.3 мянган хүн хамрагдаж, өмнөх оны мөн үеийнхээс 38.9 мянган хүнээр буурсан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой.

Categories
мэдээ нийгэм

“Хилийн торон саадын шинэчлэл” хөтөлбөрийг 2020-2024 оны хооронд хэрэгжүүлж байна DNN.mn

Хил хамгаалах байгууллага нь “Хилийн торон саадын шинэчлэл” хөтөлбөрийг 2020-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2023 онд анх удаа хилийн инженерийн бүлгийн бүрэлдэхүүний аргазүйн сургалтыг Хилийн цэргийн …дугаар ангийн инженер сургалтын хотхонд зохион байгууллаа.

Хилийн торон саад шинэчлэх хөтөлбөр эхэлснээс хойш 330 км хилийн торон саад, 60 км спираль торон саад, 40 км хамгаалалтын торон саадын байгууламжуудыг барьж байгуулаад байна.

Ингэснээр улсын хилийн хэсгийн 30 хувийг өнөө үеийн хил хамгаалалтын шаардлагад нийцсэн торон саадын байгууламжаар төхөөрөмжлөөд байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Уул уурхай, олборлолтын салбар дахь гадаад ажилтны тоо өсчээ DNN.mn

Ажиллах хүчний арилжаа солилцоог хөдөлмөрийн зах зээл гэж үзэж тайлбарлажээ. Олон хүний хувьд энэ харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаа болдог онцлогтой. Гэхдээ нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгох магадлалтай. Захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах шаардлага нийгэмд урган гарч ирдэг. Түүнийг мэргэжлийн хэллэгээр бол ажиллах хүчнийг бэлтгэх гэж хэлдэг. Эндээс хөдөлмөрийн зах зээлийн эрэл, нийлүүлэлт гарч ирнэ. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн дээрх хэлбэрийг авч үзье.

Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 188, Япон улс руу 28, нийт 216 хүн 2023 оны 1 дүгээр улиралд зуучлагджээ.

Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэд:

Хүйс:

  • 158 (73.1%) нь эрэгтэй,
  • 58 (26.9%) нь эмэгтэй байна.

Нас:

  • -30-34 насныхан /28.2 хувь, хамгийн их/
  • 45-54 насныхан /0.9 хувь хамгийн бага /

Боловсрол:

  • 118 (54.6%) нь бүрэн дунд,
  • 79 (36.6%) нь бакалаврын дээд,
  • 18 (8.3%) нь техникийн болон мэргэжлийн,
  • 1 (0.5%) нь магистр, доктор

Ажиллах салбар:

  • 188 (87.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт,
  • 18 (8.3%) нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа,
  • 6 (2.8%) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуур,
  • 4 (1.9%) нь барилга

Манай улсад 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 5.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготой хөдөлмөр эрхэлж байна.

Хүйс:

  • 4.9 (85.2 %) мянга нь эрэгтэй,
  • 0.8 (14.8%) мянга нь эмэгтэй

Харьяалагдах улс:

  • 43.0 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс,
  • 8.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс,
  • 6.4 хувь нь Оросын Холбооны Улс,
  • 5.9 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс,
  • 4.7 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улс,
  • 4.4 хувь нь Америкийн Нэгдсэн Улс,
  • 4.4 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улс,
  • 3.1 хувь нь Австралийн Холбооны Улс,
  • 2.8хувь нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,
  • 16.4 хувь нь бусад улсын харьяат байна

Нас:

  • 35-39 насныхан хамгийн их буюу 950 (16.6 %),
  • 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 65 (1.1%)

Байршил:

  • 2.9 (50.0%) мянга нь Улаанбаатарт,
  • 1.7 (30.4%) мянга нь Төвийн бүсэд,
  • 0.7 (13.0%) мянга нь Зүүн бүсэд,
  • 213 (3.7%) нь Хангайн бүсэд,
  • 166 (2.9%) нь баруун бүсэд ажиллаж байна.

Боловсрол:

  • 2.9 (50.1 %) мянга нь дипломын болон бакалаврын дээд,
  • 1.6 (27.8 %) мянга нь техникийн болон мэргэжлийн,
  • 526 (9.2 %) нь бүрэн дунд,
  • 499 (8.7%) нь тусгай мэргэжлийн дунд,
  • 154 (2.7%) нь магистр, доктор,
  • 89(1.5%) нь суурь боловсролтой байна.

Ажил эрхлэлтийн хэлбэр:

  • 2.9 (50.3%) мянга нь мэргэжилтэн,
  • 1.1 (18.5 %) нь техникч болон туслах/дэд мэргэжилтэн,
  • 694 (12.1%) нь менежер,
  • 622 (10.8%) нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан,
  • 243 (4.2%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч,
  • 135 (2.4%) нь энгийн ажил, мэргэжлийн ажилтан,
  • 58 (1.0 %) нь контор, үйлчилгээний ажилтан,
  • 39 (0.7%) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Салбар:

  • 1019 (17.8 %) нь боловсролын,
  • 666 (11.6 %) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 651 (11.3%) нь барилгын,
  • 519 (9.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн,
  • 451 (7.9%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны,
  • 220 (3.8%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны,
  • 526(9.2%) нь бусад салбарт ажиллаж байна.

Гадаад иргэдийн тоог өмнөх улиралтай харьцуулахад:

  • барилгын салбарт 422 (2.8 дахин) хүнээр,
  • боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 354 (3.1 дахин) хүнээр,
  • уул уурхай олборлолтын салбарт 338 (25.0%) хүнээр нэмэгдсэн нь хамгийн их байна.

Ажиллаж буй байгууллагын хариуцлагын хэлбэр:

  • 5.0 (86.8 %) мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид,
  • 208 (3.6%) нь төрийн бус байгууллагад,
  • 159 (2.8 %) нь төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар,
  • 47 (0.8 %) нь төсөвт байгууллага,
  • 17 (0.3%) нь хувьцаат компани,
  • 328 (5.7%) нь бусад байгууллагад ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлыг дарамталж гарын үсэг зуруулсан рекетүүд хэн байв? DNN.mn

БНХАУ-ын иргэний биед халдаж, хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэх монгол залууст холбогдох хэрэг сүүлийн үед анхаарал татах болов. Уг хэрэг 2021 оны есдүгээр сарын 7-нд болсон байдаг.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар өнгөрсөн мягмар гаригт мэдээлэл хийхдээ “Яллагдагч О, Б, Э нарын захиалгаар яллагдагч Д, М, Б, Х нар нь Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн Вү Жөн Жүнийг өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” 200 маркийн 58-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган түүний хүзүүнд хутга тулгах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн “Шинжиан шинфа” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан “Гэрээнээс татгалзуулах тухай” хуурамч албан бланк, тамга, тэмдэг бүхий албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх үйлдэл нь мөрдөн шалгаж, дууссан бөгөөд хэргийн материалыг оролцогчдод танилцуулж, хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Уг албан бичигт “Шинжиан Шинфа” ХХК-ийн албан бланк байсан бөгөөд “Манай компани Монгол Улсын Засгийн газартай 2017.04.12-ны өдөр байгуулсан Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг байгуулсан. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол Улсын баруун бүсийн аймгуудын зорчигч болон ачаа тээврийн гол трассыг заасан хугацаанд барьж байгуулахгүй, өөрийн компанийн эрх ашгийг өмнөө тавьж, улс орныг хохироож байгаадаа гүнээ хүлцэл өчье. Иймд уг концессын гэрээний эрх, үүргийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тул гэрээний эрхийг шилжүүлэн авна уу” гэсэн байжээ.

Бусдыг эд хөрөнгө шилжүүлэхийг шаардаж, хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх хэргийг үйлдсэн этгээдүүд хэн байв?

БНХАУ-ын иргэн Вү Жен Жүн нь “Шинжиан Шинфа” ХХК-ийн 51 хувийн эзэмшигч. Тус компани Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийн холбох 120 км хатуу хучилттай автозам барих концессын гэрээг Засгийн газартай 2017 онд байгуулсан байдаг аж. Хэргийг мөрдөн шалгах явцад БНХАУ-ын Өмнөдмонгол иргэн Б.Эрдэнэдалай, Монгол Улсын иргэн П.Оргил, Ч.Бат-Амгалан нар нь “Шинжиан Шинфа ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан авто замын гэрээг цуцлуулах зорилгоор Т.Хүрэлжанжин гэгчид захиалга өгч, Т.Хүрэлжанжин нь Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нартай бүлэглэн Вү Жен Жүний биед халдаж, хүчээр гарын үсэг зуруулах ажлыг гүйцэтгэжээ.

Б.Эрдэнэдалай нь Вү Жен Жүнтэй бизнесийн түнш байсан гэнэ. Тэрээр түншийнхээ бизнесийг өөрийн болгохоор монгол залууст захиалга өгч компанийн эрхийг шилжүүлэх болон концессын гэрээний албан бичигт хүчээр гарын үсэг зуруулжээ.

Б.Эрдэнэдалай нь БНХАУ-тай холбогддог манай нэгэн боомтоор боодолтой буйданд нуугдан орж ирсэн онц ноцтой хэрэгт холбогдсон байдаг. Уг хэрэгт ХХЕГ-ын алба хаагчид холбогдож, шүүхээр ял сонсоод удаагүй байгаа юм.

Харин БНХАУ-ын иргэний биед халдсан Т.Хүрэлжанжин, Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нар нь удаа дараа дээрмийн хэрэгт холбогдож байсан этгээдүүд аж. Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг ашиглан айлган сүрдүүлдэг гэмт хэрэг нэмэгдсээр байгаа аж. Дээрхтэй төстэй өөр нэг хэрэг саяхан мандсан нь “Андын илч” гэх компанид холбогдох хэрэг юм. Эрүүгийн цагдаагийн албанд “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ийн эзэмшлийн гаалийн талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчид руу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 20 гаруй этгээд дайрч айлган сүрдүүлж, заналхийлсэн” гомдол ирсэн бөгөөд уг хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ албан ёсоор Л.Гантөмөрт Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өглөө DNN.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт С.Эрдэнэ албан ёсоор Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өглөө. Тодруулбал, намын шинэ дарга Л.Гантөмөр тамгаа албан ёсоор гардан авч, санамж бичигт гарын үсэг зурлаа.

С.Эрдэнэ “Өнөөдөр Л.Гантөмөр Ардчилсан намын даргын тамгаа гардан авч ажлаа эхлүүлж байна. Олон дэмжигч, манай намын гишүүд энэ үйл явдлыг дэмжиж байгаа гэж итгэж байна” хэмээлээ. Харин Л.Гантөмөр “ Бидэнд маргах, мэтгэлцэх, үйл ойлголцох зүйлс гарах нь тодорхой. Асуудлыг шийднэ. АН хүн хөөдөггүй, урьдаг, Монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байх болно” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ DNN.mn

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 164 иргэн хандсанаас 115 утсанд 119, чатботод 18, и баримт апликейшн 8, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 19 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 118 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 12 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 16 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

-Үүнээс 11 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 1.644.499 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.
-Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 65, харилцаа холбоо 27, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 4, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 14, барилга 8, боловсрол 2, контор 8, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 4, СӨХ 7, өрсөлдөөн 3, НӨАТ 4, эрүүл мэнд 3, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Энэ оны эхний улирлын байдлаар 767.448 зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2023 оны I улирлын байдлаар Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 31 байгууллагын 7082 зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьжээ.

  • Прокурор зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөвтгүүлсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсөв.

Прокуророос давхардсан тоогоор нийт 767.448 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 8 хувиар буурсан байна. Зөрчлийн хэргийн 72 хувь нь Нийслэлд, 28 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Прокурор зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1857, өөрчлөлт оруулахаар 574 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

  • Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 381 шийдвэрийг хүчингүй болгов.

Прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 16.179 шийдвэрийг хянаж, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 381 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан байна.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 98 шалгалт хийсэн байна.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 98 удаагийн шалгалт хийхэд хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй 1654 зөрчил илэрсэн тул холбогдох байгууллагуудад нь 75 прокурорын шаардлага бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

  • Хүүхдийн эрхийг зөрчих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт өссөн байна.

2023 оны I улирлын байдлаар Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 271 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.248 удаа үйлдэгдсэн нь 6.2 хувиар, Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2365 удаа үйлдэгдсэн нь 6 хувиар тус тус буурсан байна.

Харин Хүүхдийн эрхийг зөрчих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 6.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Эх сурвалж: УЕПГ


Categories
мэдээ улс-төр

УИХ: Органик бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Өдрийн сонин”-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn

Цахим Өдрийн сонины нэг өдрийн захиалгын төлбөр 2000 төгрөг.

Хэрвээ та “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжилга, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ уншихыг хүсвэл ЦАХИМ ӨДРИЙН СОНИН-ыг нэг өдрөөр захиалахад л хангалттай.

Цахим Өдрийн сонины архивт Өдрийн сонины 2009 оны нэгдүгээр сараас хойших бүх дугаарууд хадгалагдаж байгаа юм. “Өдрийн сонин”-ыг эх орныхоо аль ч сум, багаас цаашилбал дэлхийн ямар ч улсаас захиалан уншиж, бодитой эх сурвалжаар хангагдах боломж бүрдэнэ.

Цахим Өдрийн сониныг захиалахын тулд www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад “Төлбөрөө хэрхэн төлөх вэ”, “Сонин захиалах заавар” гэсэн хоёр сонголт гарч ирнэ. “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” сонголт дээр дарахад дараах боломжуудыг санал болгоно.

Мөн гар утсандаа Өдрийн сонин апп-ыг татаж болно.

• Хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрч орон Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийж шууд захиалан авах

• “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авах (Ингэхдээ төлбөр төлсөн баримтаа udriinsonin@admin.dnn.mn мэйл хаяг руу явуулах, эсвэл 70134164 дугаар руу факсаар илгээхийг сануулъя)

• Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан захиалан авах.

Үүний дараа “Сонин захиалах заавар” хэсэг дээр дарахад цахим сонин захиалах заавар, гарын авлага бусад шаардлагатай мэдээлэл дэлгэрэнгүй гарч ирнэ.

Нэг өдрийн захиалгын төлбөр 2000 төгрөг, нэг сарын захиалгын төлбөр 9000, жилийн 108000 төгрөгийн үнэтэй. Цахим сонинтой холбоотой мэдээллийг 88111375, 91035588, 99115924 дугаарын утсуудаар холбогдож авч болно.

Уншигчдын хувьд манай сонины архиваас мэдээ шүүх, аав, ээж, өвөө эмээ, удам судар, нутаг устайгаа холбоотой гарсан нийтлэл, сурвалжлагыг хувилж авах, тухайн үед өрнөж байсан үйл явдалтай холбоотой мэдээ сэлтийг эрдэм шинжилгээний ажилд ашиглах, түүхийн материал бэлдэхийн тулд “Өдрийн сонин”-ы тухайлсан өдрийн дугаарыг олж унших хүсэлт ихээр тавьдаг. Энэ бүх хүсэлтийг тань Цахим Өдрийн сонин биелүүлэх болно.

 

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN, Facebook:DNN.MN

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Лавлах утас: 88111375

Categories
мэдээ нийгэм

АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлага Л.Гантөмөр, С.Эрдэнэ болон намын нийт бүрэлдэхүүн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр АН дараагийн сонгуульдаа нэгдэж орохоор болсон талаараа мэдээлсэн юм