Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Дөрөвдүгээр сарын 21-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшил газарт барьсан 13 гараашийн газрыг чөлөөлөв DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А321 дүгээр захирамж, Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газар чөлөөлж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 18, 19 дүгээр байрны хойно нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 13 гараашийг буулгаж газрыг нь чөлөөллөө.

Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийх юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хурц: Олон улсын хүний эрхийн байгууллагын экспертүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээгүй гэж үзсэн DNN.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дараах тодруулгыг авлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар энэ хэргийн жинхэнэ эзэд биш юм уу?

-Ц.Нямдорж чинь нэг л сонин юм хийгээд байдаг шүү дээ. Ц.Нямдорж өөр хэн нэгэн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шиг ингэж өмгөөлөөгүй шүү. Жишээ байна уу, та хэл дээ. Байхгүй биз дээ. Яг энэ хэрэг дээр л амиа тавьчихдаг.

Ц.Нямдорж хувийн асуудлаа намынхаа асуудал болгож хардаг хүн байхгүй юу.

-Хувийн асуудал гэдгийг тодруулахгүй юу?

-Эрдэнэтийн шахаатай, Шагдарын Отгонбилэгийн үеэс л бүгдэд нь явсан хүн. Нууц биш. Эрдэнэтийн дарга нь солигдоод байдаг ч манай Увсын тодорхой хүмүүс Эрдэнэтийн удирдлагад дандаа сууж байдаг.

-С.Зоригийн хэргийг ийн шийдэж байгаа нь цаагуураа ямар зорилготой гэж хардаж байна вэ?

-Мэдэхгүй. Дахиад нөгөө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэж ярина биз. Өөр юу гэж харах вэ дээ.

-Улс төрийн зорилго уу?

-Тийм. Ерөнхийдөө сонгууль эхэлчихлээ шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгааг юу гэж харж байна?

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгаа гэж би сонсоогүй. Хэрвээ долдугаар сарын 1-ний хэргийг сэргээнэ гэсэн яриа явж байгаа бол бас л улс төр. Энэ асуудал дээр би тэр үед тушаал авч байсан цагдаагийн албан хаагчдынхаа талд байна. Өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллага тушаал аваад ямар үйлдэлтэй, ямар байдалтай байгааг та харж л байгаа шүү дээ. Арай л буудчихгүй байна. Гэхдээ том, жижиг шалтгаанаар аваачиж хориод байна.

-Одоо С.Зориг агсны хэрэг цааш яаж хөврөх гээд байна. Яах гээд ийм шийдвэр гаргаж байгаа юм бол, яг ямар учиртай вэ?

-Ц.Нямдоржоос л асуу. Би ямар эрх мэдэлтэй биш. Ямар нэгэн ажил алба хашиж байгаа биш. Би ямар шүүх, прокурор биш. Би бол тэр ажлыг явуулж байсан хүмүүсийг удирдаж байсан л хүн.

-Та яг эрүүдэн шүүсэн юм уу?

-Би ямар юмаараа эрүүдэн шүүдэг юм бэ.

-Тийм итгэлтэй байгаа юм уу?

-Нэг ньюанс бий. Олон улсын парламентын шугамаар Олон улсын хүний эрхийн байгууллагаас гурван эксперт ирээд энэ хэрэгт эрүүдэн шүүлт явагдаагүй гэж тогтоочихоод буцсан шүү. Үүнийг нуудаг шүү, наад хэд чинь.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдчихэв үү?

-Хэрэгсэхгүй болгуулах гэж хэрэгсэхгүй болгох юм руу түлхсэн байх гэж харж байгаа. Би мэдэхгүй шүү дээ. Би шүүх хурал хийгээгүй. Гурван шатны шүүхийг яах гэж байгаа юм бэ. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж байгаа юм бэ. Нууцаас гаргах ёстой гүйцэтгэх ажиллагааны материалуудыг яагаад ил болгохгүй байгаа юм бэ. Нэлээд олон цагийн бичлэг байна гэж би ойлгож байгаа. Байгаа ч гэж гадарлаж байна.

Хүн болгон ойлгодоггүй. Би хэрэгт нөлөөлж болдоггүй. Хэрэгт оролцож болдоггүй. Тагнуулын байгууллагаас удирдаж байсан ажлын хэсэг гэж бий. Намайг даргаар очихоос өмнө нь байсан хүмүүс ч удирдаад явж байсан асуудал. Би байгууллагын даргын хувьд тэр хүмүүсийн төлөвлөгөөг баталж өглөө гэж бодъё.

Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж гэдэг хүн ажиллаж байхдаа Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөг баталж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөөг бас баталж байгаа юм. Хилийн цэргийн төлөвлөгөөг баталж байгаа юм. Ц.Нямдорж сайдын үед Төв аймагт ачигдаад явж байсан хоёр цагдаа хүн амины хэрэг хийсэн. 60 настай хүнийг боогоод алчихсан байхгүй юу. Та нар тэр материалыг эргээд хараарай. Тэд ял аваагүй. Хүн алчихаад байхад шүү. Юун эрүүдэн шүүх. Гэтэл төлөвлөгөөнүүдийг Ц.Нямдорж баталж байгаа юм. Ц.Нямдорж төлөвлөгөөнүүдийг баталсан гэдэг энэ факт дээр үндэслэвэл надаас 10 дахин хүнд ял авах ёстой хүн шүү дээ. Цагдаа нь хүн алчихсан. Хилийн цэрэг дээр офицер нь цэргээ буудаад алчихсан. Цагдаагийн сургуулийнхан нь бөөнөөрөө зугаалж явахдаа аваарт ороод хоёр нь нас барьчихсан. Ийм хэргүүд бий. Эргээд материалуудыг ухаад үз. Ц.Нямдоржийн үед ямар их хүн эрүү шүүлтэд орж, эрүү шүүлтэд тулгагдаж байсан бэ гэдгийг хар. Энэ хүн чинь өөрөө эрүү шүүлт явуулах гээд сандал авч ирж байсан хүн шүү. Энэ хүн гэнэт нэг өдөр ардчилал, хүний эрх яриад гэнэт гарч ирдэг байхгүй юу. Уржигдархан бас л гэнэт гарч ирлээ. Наадах чинь ажлаа хийчихээд гарч ирдэг хүн байхгүй юу. Баахан хүнийг бужигнуулчихаад өөрөө од болж гарч ирдэг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 21, Сугар гариг. Билгийн
тооллын 1, гоё хүүхэн одтой,
шарагчин тахиа өдөр. Өдрийн
наран 5:52 цагт мандан, 19:50
цагт жаргана. Тухайн өдөр үхэр,
могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг
шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг
дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах,
нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар
очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд
муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал
зохистой.
Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх
буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү: Миний биеийг хорьсон болохоос үзэл санааг минь хорьж чадахгүй DNN.mn

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Хорихын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энд яах вэ хорих анги ямар байх ёстой тийм л байна. Би чамд захиа бичиж явуулсан чи авсан уу?

-Үгүй. Ирээгүй.

-Чиний өмгөөлөгчөөр маань дамжуулж өгсөн асуултад хариулсан. Мөн өөрийн үзэл бодлоо бүгдийг нь дэлгэрэнгүй бичээд, чамд хаяглаад явуулсан даа.

-Та хэзээ явуулсан бэ?

-Өнгөрсөн нэг дэх (дөрөвдүгээр сарын 17) өдөр тогтоол шийдвэр бүх зүйлсээ батлуулж, гарын үсэг зуруулж, мөнгө төгрөгийг нь төлөөд бэлэн болгоод явуулсан. Тэр өдөртөө гарч амжаагүй бол хоёр дахь өдөр нь гарсан байх ёстой. Төлбөр мөнгийг нь данс руу нь шилжүүлээд, асуудалгүй явсан байх ёстой доо уг нь. Хэрэв эндээс гараагүй бол тоо бүртгэл дээр байгаа байх. Чи гарахдаа тоо бүртгэлээс асуугаарай.

-За тэгье. Удахгүй ирэх байх аа. Та эндэхийн нөхцөл байдлаа дэлгэрэнгүй яриач?

-Маш жижигхэн өрөөтэй юм билээ. Тэгээд гэрэл нь 24 цаг унтрахгүй асаалттай. Мөн камертай. Энд санал хүсэлт хүлээж авах хайрцаг гэж байдаг. Би түүнд нь санал хүсэлтээ бичиж хийсэн ч юу ч шийдэгдээгүй. Тэр нь зүгээр л бэлгэдлийн чанартай юм шиг байна лээ.

-Ямар гэрэлтэй вэ?

-Ийм (айлуудад байх нэмэх, хасах гэрлийн хасах гэрлийг заав). Их хурц гэрэлтэй. Тэр жижиг өрөөнд тийм гэрэл хурцдах нь аргагүй л дээ.

-Гэрлээ унтраахгүй 24 цаг тийм хурц гэрэлтэй байна гэхээр та унтаж чадаж байна уу?

-Эхэндээ ч хэцүү байсан. Одоо дасч байна. Хоёр ор давхар байдаг. Би доод талд нь унтдаг болохоор дээд орны сүүдэр тусаад арай гайгүй. Дүү хүү бол яг хурц гэрлийн дор унтаж байгаа. Хүн чинь шөнө амарч, өдрийн гэрэлд ажил төрлөө хийдэг биз дээ. Энэ нь хүмүүсийн биологийн цагийг ихээр эвдэж байна. Бид заримдаа өдөр шөнийн аль нь болж байгааг ч ялгадаггүй. Энэ чинь бас нэг төрлийн эрүүдэн шүүлт мөн биз.

-Тийм л дээ. Хоол унд ямар байна вэ?

-Гурван л төрлийн хоол өгдөг. Будаатай хуурга, хөц будаатай шөл, бор гурилтай шөл. Дандаа таван цулаар хийдэг. Мөн өдөрт тэргэн дээр түрээд пакетанд хийсэн хоол зардаг. Тэр нь эндэхийн хоолноосоо долоон дор. Ямар ч амт шимт, чанар байхгүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байна. Тэгээд асуухаар тендерээр шалгарсан компани хоол хийж зардаг гээд байгаа. Бас л бидний татварын мөнгийг нэг компани хууль бусаар аваад ингэж жонхууруулж байна гэж хардсан.

-Тэр хоол нь хэдэн төгрөгний үнэ ханштай байх уу?

-7000-8000 төгрөгөөр зарагддаг. Авч идсэнээс аваагүй нь дээр. Эндэхийн хоол нь хамаагүй илүү.

-Өөр төрлийн худалдаа энд явуулдаг уу?

-Нэг дэлгүүр шиг юм байгаа. Тэр нь долоо хоногт хоёр л өдөр ажилладаг. Долоо хоногт нэг удаа дотроосоо захиад бараа худалдан авч болдог. Тэгээд тэнд нь хүнд хэрэгтэй олигтой юм бараг байхгүй. Цөөхөн хэдхэн нэр төрлийн бараатай. Хэдэн төрлийн печень, ус ундаа, контек, хуурай идэх юмнууд байдаг. Дандаа таргалуулах төрлийн бүтээгдэхүүнүүд. Миний нойр булчирхай өвддөг болохоор тийм төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг. Гэхдээ яахав үнэхээр тулсан үед иднэ л дээ.

-Мөнгөө яаж төлдөг юм бэ?

-Эндээс нэг данс өгдөг. Тэр рүү нь ар гэрийнхэн мөнгө шилжүүлээд түүнээсээ хасуулж тооцуулаад, худалдаа наймаагаа хийдэг. Энэ ганц дэлгүүр нь бас тендерээр шалгардаг гээд байгаа. Хэний, ямар тендерээр дэлгүүр, хоолны үйлчилгээ шалгараад энд тусгай эрхтэй үйлчилгээ үзүүлээд байгааг бас шалгаж үзмээр л юм билээ. Хэн нэгний эрх ашиг орсон байхыг үгүйсгэхгүй. Дээрээс нь эндээс худалдан авалт хийхэд НӨАТ-ын баримт өгдөггүй. Гаднаас хүнсний төрлийн бүтээгдэхүүн оруулах хориотой. Зөвхөн энд байгаа дэлгүүрээсээ л худалдан авалт хийх ёстой. Бод доо, ардчилсан статустай нийгэмд ийм хорио цээр байх ёстой юу. Бид эрх чөлөөтэй байх эрхээ хасуулсан болохоос хүн байх эрхээ хасуулаагүй шүү дээ. Хүнтэй хүн чигээр нь харьцмаар байна. Хоригдол, ялтан ч гэсэн хүн шүү дээ.

-Өдөрт юу хийх үү. Цагийн хуваариар хийх зүйлүүд байдаг уу?

-Юу ч хийхгүй. Өрөөнөөсөө ч гарахгүй. Тэгээд л ар гэртээ захиж авчруулсан хэдэн номоо уншина. Санал хүсэлтийн хайрцагт нь өдөрт нэг зүйл бичиж хийдэг юм. Гэхдээ шийдэгдэхгүй л дээ. Тэгээд л хоолны цаг болбол хоол орж ирнэ. Өдөрт таван удаа цай орж ирээд байх шиг байгаа юм.

-Өрөөнөөсөө ямар үед гарч болох вэ?

-Эргэлт ирсэн, нарлагааны үеэр л гардаг. Нарлагаа нь долоо хоногт хоёр удаа. Хоёр дахь, тав дахь өдөр гардаг. Тэр нь дээгүүрээ шилэн хаалтархуу юмтай полкон шиг газар байдаг. Тэрэн дээр гаргасныгаа л нарлагаа гээд байгаа юм.

-Таны биеийн байдал ямар байна вэ. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг явж байгаад баригдсан байх аа?

-Тэгсэн. Эгэмнээс болоод нуруу өвдөөд байгаа. Чийгтэй орчинд удаан байхаар нурууны өвчин сэдэрдэг юм байна. Нуруу удаан өвдөхөөр таталт өгөөд, хөл бадайрах аюултай. Хааяа хааяа хөл бадайрах болсон. Нойр булчирхай өвддөг. Цагдаа нарын гэмтээсэн давсаг түрүү булчирхайн асуудал бас бий.

-Эндэх эмнэлэгтээ хандсан уу?

-Хандсан. Шийдвэр нь гарахаар эмчилгээ хийлгэх байх. Гэрийнхнээсээ бололцоотой гэсэн эмийг багаар оруулаад ууж байгаа. Аль болох таслахгүйн тулд долоо хоногт эргэлтээ хоёр удаа авмаар байна. Гэвч эндэхийн удирдлагууд нь тэгээд байгаа юм уу, цаанаасаа тушаалтай юм уу долоо хоногт хоёр эргэлт авах ёстой байтал 14 хоногт нэг эргэлт гэдэг байсан. Манай эгч нар, эхнэр удирдлагатай нь уулзсан юм билээ. Түүнээс хойш арай гайгүй долоо хоногт нэг удаа эргэлт оруулаад байгаа.

-Өөр энд танд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудал юу байна вэ?

-Ус нь их сонин. Гар угаахаар зүгээр л тостой цаасаар арччихсан юм шиг нил тос болдог. Тэгээд ус нь хаанаас яаж ирдэг талаар асуухаар гүний ус гээд байгаа. Өнөөгийн Улаанбаатар ямар их хөрсний бохирдолтой билээ. Тэгтэл төвийн шугамнаас биш гүнээс усаа авдаг гэх юм. Энэ талаар нь хэлж, санал хүсэлтийн хайрцагт нь бичиж хийсэн л дээ. Гэхдээ бас л хариу байхгүй. Мөн өдөрт таван удаа ирдэг цай нь их хачин. Миний бодлоор буцалсан, буцлаагүй хоёр янз байх шиг байгаа юм. Заримдаа уухаар хэл дарвиганасан сонин амттай. Тэр нь буцлаагүй байх гэж бодоод байгаа. Буцалсан үедээ тэр амт нь мэдрэгддэггүй юм шиг байна лээ. Эндэхийн усыг судалж үзмээр л юм билээ шүү.

-Өмгөөлөгч тань таныг хүн алсан рецедив гэмт хэрэгтэнтэй цуг нэг өрөөнд хорьсон байна гэсэн. Тэр талаар яриач?

-Түүнийг рецедив гэмт хэрэгтэн гэж хэлэхэд хэцүү л дээ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Зодооны хэргээр юм билээ. Цохиулсан хүн нь комд орчихсон сэргээгүй байгаа. Түүнээсээ болоод хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэдгээр хоёр жилийн хорих ял авчихсан. Тэр хүн нь сэргэх, сэргэхгүйгээс хамаараад дараагийн ял шийтгэл нь хөнгөрч, хүндрэх нь шийдэгдэх байх. Гэмгүй ээ зайлуул жаахан залуу. Бид хоёр номоо сольж уншаад хоорондоо буу халаад байж байдаг юм.

-Таныг эрүүдэн шүүж, дарамталж байгаа зүйл бий юу?

-Тийм зүйл энд байхгүй. Аль ч улс оронд ямар ч нөхцөлд, аль ч цаг үед улстөрийн гэмт хэрэгтэнд хаанахын ч шорон, гяндан хүндэтгэлтэй ханддаг. Ямар хүн алж хүрээ талсан биш. Хийсэн хэрэг байхгүй хүнд аргагүй байх. Намайг энд хамгийн захын өрөөнд хянагчтай хамгийн ойр байлгаж байгаа. Байнгын хараа хяналтад, 24 цагийн камер, хянагчийн хараанд хэн ч намайг яаж ч дарамталж чадахгүй. Мөн ХЭҮК-оос надтай ирж уулзаад, нөхцөл байдалтай танилцаад явсан.

-Таны нүдний шил хагарсан гэсэн. Яагаад хагарсан юм бол?

-Би түүнийг ширээн дээрээс санаандгүй унагаад, цементэн шалтай болохоор дорхноо хагарчихсан л даа. Түүнийг нь манай эгч фэйсбүүктээ бичсэн юм билээ. Түүнээс болоод энүүгээр түргэн аваад эмч ирж үзээд, зодож нүдэж, дээрэлхэж дарамталсан зүйл байна уу, эрүүдэн шүүсэн үү гээд баахан үзэж, хоргоосон.

-Таны давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа юу?

-Товлогдоогүй.

-Давж заалдах хурал дээр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээрээ батлагдвал яах вэ?

-Яахав тэгээд үлдсэн ялаа биеэр эдэлж дуусгана даа. Би өмгөөлөгчтэйгөө ярилцаад байгаа. Эд нар надад хилс хэрэг тохож, хорьж цагдаж л байг. Тэр тусам нь эдний баримт надад нэмэгдээд л байгаа. Гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримт болгоныг би цуглуулж байгаа. Ял яахав, хугацаа нь дуусаад суллагдана. Харин би суллагдаад эд нартай эргээд тооцоо бодно. Ардчилсан улс орнуудын дундах Магнитский Акт хуулиар би эднийг бүгдийг нь эх оронд нь хорино. Уг хууль яадаг вэ гэхээр ардчилсан улс орнууд хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан, улс төрийн гэмт хэрэгтэн болгон хорьсон, үг үзэл бодлоо илэрхийлэхэд саад хийсэн бол тухайн шийдвэрийг гаргасан эрх мэдэлтэн, албан тушаалтан бүх хүмүүсийг өөрсдийг нь ардчилсан улсад нэвтрүүлэхгүй блоклодог. Өөрөөр хэлбэл, надад хорих шийтгэл ногдуулсан, миний эрх, эрх чөлөөнд халдаж хилс хэрэг тохсон бүх хүмүүс бүх насаараа өөр улс оронд очиж чадахгүй насаараа эх орондоо хоригдоно. Гэр бүлээрээ шүү. Тэдний үр хүүхдүүд өөр улс оронд аялж зугаалж, сурч боловсрох эрхгүй болно. Би үүнийг хийхээр бүх баримт сэлтээ цуглуулж байгаа.

-Өөр танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай өрөө маш жижиг. Тэгээд хоёулаа байдаг. Ер нь олон улсын шоронгийн стандарт ямар байдаг юм. Нэг хүнд хэдэн м.куб талбай оногддог юм. Тэр болгоныг судалж үзмээр юм байна. Би өөрөө судалж үзье гэж хүсэлт тавьсан л даа. Legalinfo.mn рүү ороод л авчихна шүү дээ. Гэтэл эд надад тийм зөвшөөрөл олгохгүй байгаа.

-Таны өрөө ойролцоогоор ямар хэмжээтэй вэ. Та дүрслээд хэлж болох уу?

-Өргөн нь гараа алдлаад зогсоход хоёр талд хуруу хүрч байдаг.

-Таны өндөр хэд вэ?

-169 см. Арай 170 хүрэхгүй.

-Тэгвэл тэр хавьцаа л юм байна өргөн нь. Уртаашаа ямар вэ?

-Нэг ор тэгээд хагас алхам хүрэхгүй хэмжээ л үлдэнэ. Ойролцоогоор 2 м юм болов уу даа. Хүрэхгүй ч байж мэднэ. Нэгэнт намайг зориод ирсэн танай сонины хамт олонд баярлалаа. Хориотой байгаа хүнд хэцүү үед ч үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгоно гэдэг сайхан санагдаж байна. Би энд нөхцөл байдлыг сайжруулахын төлөө үг үзэл бодлоо илэрхийлсээр л яваа. Хараахан үр дүнд хүрээгүй ч цаашид сайжрах байх гэж найдаж байна. Эд миний биеийг хорьсон болохоос үзэл санааг минь хорьж чадахгүй. Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа. Таны байрлаж байгаа хэсэгт ойролцоогоор хичнээн өрөө байдаг вэ. Та анзаарч харж чадсан уу?

-Яг хэдэн өрөө байгааг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хамгийн олон хүнтэй нь наймуулаа байдаг гэсэн. Тэгээд тав, хоёр, нэг хүний өрөө гэж байдаг юм билээ. Нэг зүйл анзаарсан нь би түрүү жил энд нэг сар хоригдсон доо. Тэгэхэд өрөөнүүд нь хоосон хүнгүй байсан. Гэтэл одоо бүх өрөө нь дүүрэн хүмүүсээр хахаж байна. МАН-ы махны машин ингэж л ажиллаж байгаа бололтой.

-Насны хувьд ямар хүмүүс байх юм?

-Бүх насныхан.

-Хоорондоо ярилцаж болох уу?

-Болохгүй. Тэр хориотой. Яагаад гэвэл энд бүлэглэн хэрэг хийсэн янз бүрийн хэрэгтэй хүмүүс орж ирдэг. Урьдчилан хорих анги болохоор хэрэг нь шийдэгдээгүй хүмүүс байдаг. Тэдгээр улсууд хоорондоо үгсэн тохирох, хэл амаа нийлүүлэх магадлалтай учир ярихыг хориглодог юм билээ. Гэхдээ яахав ганц нэг үг аргыг нь олж байгаад аятайхан сольж болдог. Би нэг зүйлийг гайхаад байна. Ардчилсан улс хэрнээ яагаад нарлагаа гэж хоёрхон өдөр хэдхэн минут гаргадаг юм. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг яагаад тусад нь байлгаж, хооронд нь яриулж болдоггүй юм бэ. Ардчилсан улсын хуульд нас хүйс, үндэс угсаагаар хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй гэдэг биз дээ. Гэтэл энд яагаад ялгаа яваад байгаа юм бэ.

Хэмээн бидний яриа өндөрлөв. Иргэн Д.Монголхүүтэй хянагчийн хараан дор 20 минут ярилцсан юм. Түүнтэй уулзах амар байсангүй. Өмнө нь хэд хэдэн удаа асуулт өгч өмгөөлөгч болон эхнэрээр нь дамжуулсан боловч хэвлэн нийтлэх эрхийг хорин асуултын хариултыг гаргасангүй. Энэ удаад түүний эхнэртэй цуг орох нэрсэд нэрийг маань өгч орсон нь энэ юм. Түүнтэй уулзахаар явах замдаа ямар байгаа бол нүдний гал нь бөхсөн болов уу хэмээн бодсоор очив. Бид өмнө нь хэд хэд ярилцсан ч биеэр уулзаж байсангүй. Дандаа утсаар ярьж байлаа. Тэрбээр дүүргээсээ гарах эрхээ хасуулсан тул ярилцлага өгөх газарт ирэх боломжгүй байсан юм. Ингээд түүний эхнэр, эгчтэй хамт ороход намайг таньж байв. Шууд л харц нь гэрэлтэн инээж, эхнэртэйгээ эгчтэйгээ ярьсны дараа надтай ярилцсаныг дээр буулгалаа. Эгч Д.Булган нь ярихдаа “Өчигдөр (уржигдар) Ц.Оюунгэрэл эгчтэй уулзсан. Чамайг долоо хоногт шагналын хоног авахын төлөө сайн байгаарай. С.Баярцогт, Э.Бат-Үүл дарга нар тэр хоногоо цуглуулаад хугацаагаа маш их наашлуулж чадсан гэсэн. Хэрэв чи шагналын хоног аль болох их цуглуулж чадвал муугаар бодоход давж заалдах дээр ялагдчихвал наадмын өмнө гарчих байх” гэсэн юм.

Урьдчилан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдлыг ажиглахад хоригдсон хүмүүс их байгаа нь гадаа нь уулзалтын цаг авахаар хүлээн суугаа хүмүүсийн дарааллаас мэдэгдэж байв. Ингээд уулзахаар орохын өмнө “Өнөөдрийн гол зорилго чи учир бид биеийг нь асуугаад, захих зүйлийг нь аваад үлдсэн минутад нь чи ярилцаарай” хэмээн тохиролцоод, иргэний үнэмлэхээ үзүүлэн тоо бүртгэл дээр эхлээд бүртгүүлэв. Дараа нь үүдэнд суугаа хянагчид иргэний үнэмлэхээ үзүүлэн цагаа бичүүлээд, “Нэр дуудахаар ороорой” гэсний дагуу хүлээн суулаа. Ингээд цаг гаруй хүлээсний эцэст “Монголхүүгийн ар гэр” хэмээн дуудахад оров. Ороход нэг талдаа ойролцоогоор арав гаруй харилцууртай, пластикан хаалтаар хаасан, вакум цонхоор хаалт босгон тусгаарласан өрөө байлаа. Иргэн Д.Монголхүү нэг харилцуурын ард биднийг хараад инээн суув. Гэнэт л хянагч “Цаг дууслаа, дуусга” хэмээн Д.Монголхүүгийн харилцуурыг шууд л унтрааж орхилоо. Аль хэдийнэ олгогдсон 20 минут дууссан нь тэр аж. Гарч ирээд, үүдний хүлээлгийн танхимдаа буцаж орлоо. Яриад байсан дэлгүүр нь тэнд байрладаг юм байна. Барааг нь харахад хүмүүсийн тэр болгон гэртээ сонгож авахааргүй гурилан бүтээгдэхүүнүүд, ус ундаа цөөхөн нэр төрөл ихэнх нь хийжүүлсэн. Печениүд, чоко пай, контек, хуурай сүү, чихэр гэх мэт зүйлүүд өрсөн байв. Ахуйн хэрэглээ нь гар нүүрийн алчуур, оо сойз, ариун цэврийн цаас ямар ч сонголтгүй ганц ганц төрөл байх юм. Мэдээллийн самбар дээр мөнгө шилжүүлэх дансыг бичиж тавьсан руу Д.Булган эгч нь түүний хэрэглээний мөнгийг шилжүүлээд, надад хаягласан гэх захианы учрыг асуухаар шалган руу орон сураглаж, гарч ирлээ. “Ямар ч байсан явсан юм байна. Чамд очдог л байгаа” гэсээр бид тэндээс хөдлөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хууль хүчний байгууллага хуйгаараа нэрээ цэвэрлэж авахгүй бол “жангаа идэх нүүрний баясгалан” нүүрлэчихжээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Тагнуулын
ерөнхий газрын дарга
асан Б.Хурц “Олон улсын
хүний эрхийн
байгууллагын
экспертүүд
Б.Содномдаржаа,
Т.Чимгээ
нарыг эрүүдэн
шүүгээгүй гэж
үзсэн
” хэмээснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

461 дүгээр ангид хоригдож буй
иргэн Д.Монголхүү” Миний биеийг хорьсон
болохоос үзэл санааг минь
хорьж чадахгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хууль хүчний байгууллага хуйгаараа нэрээ цэвэрлэж авахгүй бол “жангаа идэх нүүрний баясгалан” нүүрлэчихжээ” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын 18
дахь Ерөнхий сайд асан
М.Энхсайхан “Эдийн засгийн хөгжлийн
суурь нь эрх чөлөө байх
ёстой” гэлээ.

Судлаач
Чимэд-Осорын Болд “Баруунд сурсан анхны
35 хүүхдээс гурав нь цаазлуулж,
найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь
сэжиг бүхий нас барсан байдаг” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Авто замын засвар шинэчлэлтийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна DNN.mn

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын гудамжнаас Гүнжийн нуурын урдуур, Баянхошууны зам хүртэлх чулуун хучилттай 1.7 км авто замын засвар шинэчлэлтийн ажил хуваарийн дагуу хийгдэж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Далан аж ахуйн нэгж, 710 иргэнд жижиг зээл олгоод байна DNN.mn

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20.0 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 2023 оноос олгож эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын байдлаар 70 аж ахуйн нэгж, 710 иргэн хамрагдаж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.
Хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, хадгалахыг дэмжих бодлогын хүрээнд аймгуудад жилийн 4.4 хувийн хүүтэй, Улаанбаатар хотод жилийн 8.5-8.8 хувийн хүүтэй олгож буйгаараа онцлог юм.
Өмнөх жилүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг олгож байсан. Энэ хүрээнд 2022 оны жилийн эцсийн өссөн дүнгээр нийт 1436 иргэнд 12.8 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийт 2833 ажлын байрыг бий болгох, хадгалахад дэмжлэг үзүүлжээ.
Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50.0 сая хүртэл төгрөгийн зээл олгодог юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Página 13 | Fotos Tungstenio, 2.000+ fotos de arquivo grátis de alta  qualidade

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.