Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч 27 аж ахуйн нэгжид зөвлөмж мэдээлэл өглөө DNN.mn


Мах, махан бүтээгдэхүүн экспортлох, импортлох, дамжуулан тээвэрлэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /WOAH/-аас гаргасан зөвлөмж, импортлогч орны хорио цээрийн шаардлагын дагуу мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадалгаа хийн тус орны шаардлагад тэнцсэн тохиолдолд экспортлох эрхээ авдаг.
Монгол Улсын мал төхөөрөх, мах, боловсруулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын эрх бүхий байгууллагын зүгээс 2018 онд хянан магадалгаа зохион байгуулж 31 үйлдвэрт мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг.

Иймд Экспортлох эрх бүхий үйлдвэрүүдийн хүчинтэй хугацаа 2023 оны 07 дугаар сард дуусах тул “БНХАУ-д импортлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх захиргааны журам”- ын дагуу сунгалт хийлгэх хүсэлт илгээх, хяналтын хуудас боловсруулах талаар хүнс хөдөө аж ахуй, Дэлхийн банк Олон Улсын санхүүгийн карпорацийн “Монгол мах” төслийн баг, Гаалийн ерөнхий газрын хяналт, бүрдүүлэлтийн газар, Хорио цээрийн хэлтсээс хамтран 27 аж ахуйн нэгжийн 36 албан хаагчид сургалт зохион байгуулан, зөвлөмж, мэдээлэл өглөө.

БНХАУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэрүүд цаг хугацаандаа материал бүрэн зөв бүрдүүлэн өгснөөр зөвшөөрөл нь сунгагдаж уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэх сайн талтай юм.

Эх сурвалж: ГЕГ

Categories
мэдээ нийгэм

Ж.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-ны дэргэд Төмөр замын агентлаг байгуулна DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэнэ. Төмөр замын салбар 1946 онд анхны хэлэлцээрээ хийгээд 1949 онд төмөр замаа барьсан.

Энэхүү хууль нь анх 2007 онд батлагдсан бөгөөд зах зээлийн нөлөөллөөр зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн юм.

Шинэчилсэн найруулгын төслөөс онцлох заалтад:

  1. Төмөр замын тээврийн тухай хуулийг боловсруулахдаа өмнө нь ОХУ-ын хуулийг үндэслэсэн байсан. Энэ удаа үг, үсгийн хувьд шинэчилж, энгийн иргэдэд ойлгомжтой байлгахаар оруулсан.
  2. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тусдаа байх зохицуулалт хийсэн.
  3. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2,800 км орчим төмөр зам бий. Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын хоорондын харьцааг уялдуулахын тулд Төмөр замын агентлаг байгуулна.
  4. Төмөр замын тээврийн байгууллага өөрсдөө тарифаа гаргаж, үүнийг бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллага хянах юм. Орон тооны бус тарифын зөвлөлийг байгуулах зэрэг томоохон шинэчлэлийг тусгасан” хэмээн ярилаа.
Categories
мэдээ нийгэм

Төрийн ордонд “Caffe Bene” кофе шоп нээгджээ DNN.mn

Төрийн ордонд “Caffe Bene” кофе шоп өнөөдөр нээгджээ.

Энэ талаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас “Төрийн ордны хоёрдугаар давхарт “Caffe Bene” кофе шоп өнөөдөр нээгдлээ.

Тендерийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард зарлагдаж, шалгарсан. Дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа GS25-ыг сонгон шалгаруулах үед кофе шопын тендер хамт зарлагдсан гэж ойлгож болно.

“Caffe Bene” франзчайз учир дотоод стандарт нэг байх ёстой гээд засвар нь удаан хийгдсэн” гэсэн мэдээллийг өглөө.

“Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор” төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрыг татан буулгаж, ресторан, зоогийн газрууд, кофе шопын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон юм.

Харин ААН-үүдийг сонгон шалгаруулж, түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ.

Энэ нь Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт хэмээн ЗГХЭГ-ын дарга мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Энэ сарын 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай DNN.mn

Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Увсын баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18 метр, бусад хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Ясны сийрэгжилтийн шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар рентген оношилгоо тусламж, үйлчилгээнд багтах ясны сийрэгжилтийн шинжилгээг 33 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”

https://emd.gov.mn/legals/259

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/news/315

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Миний монгол бичиг” олон улсын VII уралдаанд 600 гаруй бүтээл иржээ DNN.mn

“Миний монгол бичиг” олон улсын уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд 600 гаруй бүтээл иржээ. Уралдааныг хэлбэрийн хувьд бичгийн болон бүтээлийн гэж хоёр ангилсан байна. Бүтээлд 70 гаруй, бичгийн хэлбэрээр 400 гаруй бүтээл ирж шилдгийн шилдгээ шалгарууллаа.

Оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг материалаар Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, яруу найргийн мөртөөс уран бичиж, сийлжээ. Мөн 21 аймаг есөн дүүргээс гадна Халимаг, Буриадаас оролцогчид ирсэн байна.

Шилдгийн шилдгээр шалгарсан Нийслэлийн 48 дугаар сургуулийн дизайн, технологийн багш Б.Ням-Осор “Монгол туургатны “Миний Монгол бичиг” 2023 олон улсын VII уралдаанд “Ногоон дарь эхийн магтаал” 100х53 бүтээлээрээ оролцож Гран При хүртлээ. Өмнө жил “Цагаан дарь эх”-ийн бүтээлээр тэргүүн байрт орж байсан.

Бүтээлээ хийхдээ маш удаан бодож төлөвлөөд 14 хоногийн хугацаанд бичиж дуусгасан. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, таниулж байгаагаараа онцлог болж байна” хэмээн ярилаа.

Монгол бичгийг сургах, сурталчлах уг тэмцээнд оролцогчид биечлэн оролцсон бөгөөд шалгаруулагчаас өгсөн сэдвийн дагуу эсээ, зохион бичлэг бичиж ороцжээ. Энэ талаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Амаргариг “Энэхүү уралдаанд долоо дахь жилдээ оролцож байна. Уралдааны хувьд жилээс жилд хүрээгээ тэлж маш олон багш, хүүхдүүд оролцдог болж. Миний хувьд мэргэжлийн багш нарын төрөлд “Тэргүүн байр” эзэлсэндээ баяртай байна. Мөн шавь нар маань алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Мэргэжлийн бүтээлийн төрөлд оролцож байгаа багш, сурагчдын ур чадвар улам ахиц гарч байгаа нь энэ уралдааны үр дүн гэж харж байгаа юм. Уралдааны удирдамжийн дагуу сэдэв өгөөд түүндээ эрэл хайгуул хийх, зөвхөн бичээд зогсохгүй соёлын нэг болжээ. Монгол бичгийг бичихэд дурлуулдаг, хараад уншихад хүртэл гайхалтай гэдгийг монгол хүмүүс мэдэрч байдгаараа үнэхээр аугаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хэл бичгийн соёлоо мэднэ гэдэг монгол хүн бүрийн сурах ёстой зүйл”

Энэ жил анх удаагаа Завхан аймгаас оролцож байгаа Л.Наранчимэг “Монгол бичиг мэддэг хүн ховордоод байсан үед зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Би олимпиадтай өдрөө олимпиадаа өгчхөөд шууд л энэ уралдаандаа оролцсон. Гурван өдөр гурван уралдаанд оролцоод гурвуулд нь байрт шалгарсан. Маш их баяртай байна” гэлээ.


Нийслэлийн 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Солонгоо “Би энэ уралдаанд дөрвөн жил дараалан оролцож байгаа. Есдүгээр ангидаа тусгай байр эзэлж байсан бол энэ жил дэд байр эзэлсэн. Хэл бичгийн соёлоо мэднэ гэдэг монгол хүн бүрийн сурах ёстой зүйл гэж боддог. Монгол хүн бүрийн дархлаа болсон эх хэлээ үеийн үед уламжлан үлдээхийн тулд залуу хойч үе болсон бид маш сайн сурах ёстой гэж боддог. Эх хэл бичгийг зааж сургасан багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.

Харин Архангай аймгийн лаборатори сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Баярчулуун “Энэхүү тэмцээнд Монголын нууц товчоогоор оролцсон. Ер нь бол 12 бүлэг бичсэнээс таван бүлгийг нь хот руу явуулж уралдаандаа явуулсан. Бүтээлийн маань онцлог гэвэл тоноглолууд нь юм. Бүтэн өдөр суугаад ойролцоогоор сарын хугацаанд бичсэн дээ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБТЗ-ын нийт тээвэрлэсэн ачааны 37.7 хувийг экспортын ачаа эзэлж байна DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар “УБТЗ” ХНН 9.8 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 сая тонноор илүү байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 623.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх долоо хоногоосоо 14.7 мянган тонноор илүү байна.

Өнгөрсөн долоо хоногт тээвэрлэсэн нийт ачааны 202 мянган тонн нь орон нутгийн, 235.3 мянган тонн нь экспортын, 80.1 мянган тонн нь импортын, 106.2 мянган тонн нь дамжин өнгөрөх ачаа байлаа. Эдгээрээс экспортын ачаа 37.7 хувийг дангаараа эзэлж байна. 2023 он гарснаас хойш энэ сарын 20-ны өдрийг хүртэл манай улсын нутгаар нийтдээ 811 галт тэрэг дамжин өнгөрчээ. Үүний 396 галт тэрэг нь ОХУ-аас БНХАУ руу, 415 галт тэрэг нь БНХАУ-аас ОХУ руу аялжээ.

Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар 106 галт тэрэг өгч, 107 галт тэрэг хүлээн авсан байна. Нарийн царигаар 51 галт тэрэг өгч, 50 галт тэрэг хүлээн авчээ. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 47 галт тэрэг хүлээлгэн өгч, 51 галт тэрэг хүлээн авчээ.

УБТЗ нийгмийн хариуцлагатай ачаа болох дулааны цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлтэд шаардлагатай вагон хангалтыг цагт нь шуурхай хийж тээвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ноолуур 290 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Хөдөө аж ахуйн биржийн мэдээлж буйгаар /2023.04.21/ ямааны ноолуурын өнөөдрийн жигнэсэн дундаж үнэ 290 мянган төгрөг байна. Боловсруулаагүй, цайвар, борлон, шүдлэнгийн ямааны ноолуур 145 мянган төгрөг байгаа бол самнасан цайвар, хаан ширхэгт дээд ямааны ноолуур 290 мянган төгрөг байна. Харин боловсруулаагүй, бараан, нас гүйцсэн ямааны ноолуур 143 мянган төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт электрон тамхи худалдахыг хориглов DNN.mn

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглохоор боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгийн газрын албан ёсны фэйсбүүк хуудаст энэ талаар “насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг хэрэглэх тохиолдол ихэссээр байна. Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд:

Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй

Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл

Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис. Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл

Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаалахыг хориглож байна. Элэктрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж, ахуй нэгж байгууллагууд дараах хугацаанаас худалдаалахгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Эстони, Латви, Литва улсууд Бээжингийн эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлэв DNN.mn


Францын “TF1” телевизээр цацагдсан ярилцлагадаа элчин сайд Лю Шэе “Олон улсын хууль эрх зүйд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын статус тодорхойгүй байдаг. Учир нь тэдгээрийн тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх ямар нэгэн олон улсын гэрээ байдаггүй” гэж ярьсан юм. Түүний ярилцлагыг цацагдсаны дараа Эстони, Латви, Литва улсууд өөр өөрийн нутагт суугаа Хятадын элчин сайд нарт эсэргүүцэл илэрхийлж, тайлбар шаарджээ.

“Франц улсад суугаа Хятадын элчин сайдын хийсэн олон улсын хууль тогтоомж, улс үндэстний тусгаар тогтнолын тухай зохимжгүй мэдэгдэлтэй холбогдуулан Латвийн гадаад хэргийн яам Рига дахь Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчид Даваа гарагт багтаан тайлбар өгөхийг шаардлаа. Энэ алхам нь Литва, Эстони улсуудтай тохиролцсоны дагуу авсан арга хэмжээ юм” гэж Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич твиттер хуудсандаа бичсэн байна.

Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Хятад улстай харилцах харилцааны асуудлаар Люксембургт чуулах гэж буй цаг үед ийм маргаан дэгдэж байгаа бөгөөд дээрх гурван улс нь Европын Холбооны гишүүн орнууд юм.

Ярилцлагынхаа үеэр элчин сайд Лю бас Крымийг Украины нутаг дэвсгэрт тооцох эсэх талаар эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлч Дариус Рошебиний тулгасан асуултад тэр “Энэ тийм ч амархан асуудал биш. Асуудлыг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаална” гэж хариулсан юм байна.

Г.АМАРСАНАА