Categories
мэдээ нийгэм

Эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулав DNN.mn

Эзэнгүй нохой, муур устгалын ажлыг гүйцэтгэгч байгууллагууд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, энэ сарын 4-9-ний хооронд эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ.

Мөн эзэнгүй нохой, муур устгалын тухайд “Одоогоор бид эзэнгүй нохой, муурын тоо толгойг хязгаарлахад галт зэвсэг ашиглаж байна. Цаашид унтуулах арга, үржил хязгаарлах ажилбар зэрэг боловсронгуй аргуудыг ашиглахаар судалгаа хийж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийхдээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Кувейтэд болсон яриа DNN.mn

Кувейтэд бороо бараг ордоггүй. Жилд ганц хоёрхон удаа ордог бороо нь биднийг очиход шивэрч байлаа. Газар нортлоо ч орсонгүй, тэгсгээд намдав. Зундаа хэт халуун, амьдралын өртөг өндөр энэ улсад Элчин сайдын яамны дөрвөн гэр бүлээс өөр монгол хүн суурин амьдардаггүй. Харин энэ өдрүүдэд “Welcome to Mongolia” аяны хүрээнд Монгол Улсаа сурталчлах өдрүүд Кувейтэд үргэлжилж байна. Үндэсний их театрын уран бүтээлчдийн тоглолт, загварын үзүүлбэрүүд, уран зургийн үзэсгэлэн хоёр өдөр дараалан боллоо. Кувейтэд суугаа Монголын Элчин сайдын урилгаар 100 гаруй орны элчин сайдууд, кувейт иргэд Монголын соёлын өдрүүдэд хүрэлцэн ирсэн юм.

Монголын өдрүүдийн хамгийн онцлох нэг арга хэмжээ нь бизнес форум байлаа. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Т.Дүүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй Монголоос ирсэн 20 гаруй бизнесмэнүүд Кувейтын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга, бизнесмэнүүдтэй уулзалт хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Кувейт улс дипломат харилцаа тогтоогоод 48 жил болж байна. Кувейт улс манай улсад Түлэнхийн төв, “Өндөрхаан” нисэх буудлыг барьж өгч байгаа. Мөн Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км автозам, Тайширын усан цахилгаан станцыг барьж өгсөн зэргээр хамтын ажиллагааны арвин баялаг түүх бий. Харин энэ удаагийн бизнес форумын зорилго нь Кувейтэд монгол мах,ноолуур, самар, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээ экспортлох тухайд юм. Мөн аялал жуулчлал, шатахуун газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирсэн байв.Ер нь хоёр улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн дүүрэн байгаа бөгөөд хоёр талаас хамтрах сонирхол ч их байгаа нь уулзалтын үеэр тод харагдаж байв. Монголын Элчин сайдын яамны зүгээс Кувейтын махны компаниудтай өмнө нь уулзаж, махны экспортын талаар ярилцсан нь сайн суурь болж өгсөн байна. Ямартаа ч кувейт, монгол бизнесмэнүүд “боломж их байгаа”-г ярьж байлаа.

Онцлоход, уг форум эхлэхийн өмнө Элчин сайд Д.Сэргэлэн монгол бизнесмэнүүддээ нэгдсэн мэдээлэл өгч, юун дээр анхаарах талаар нөхөрсөг зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Манай хоёр улсын хувьд хамгийн эхэнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Дотор гэдэс, толгой шийр хүртэл авна гэж байгаа. Би энд махны чиглэлийн 20 гаруй компанитай уулзахад ойрын хугацаанд бүгд мах авъя гэсэн. Зарим нь бүр өөрийнхөө онгоцоор очиж авъя гэж байна. Бид махаа булангийн орнууд руу экспортлох гэхээр халал сертификат авах ёстой байдаг. Тэгэхээр Монгол Улс энэ эрхээ өөрөө олгодог болгоё гэж байгаа юм. Ирэх долоон хоногт Катар, Кувейт, Саудын Арабын магадлан итгэмжлэлийн төвөөс Монголд очиж Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газарт ажиллах юм. Малын өвчлөлтэй холбоотойгоор эдгээр орон руу Монголоос мах экспортлох хориотой байсныг ийн нааштайгаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл, манайх халал сертификат олгодог болсноор мах экспортлох боломж бүрдэж байна. Урьдчилсан байдлаар нэг кг махыг дунджаар тээврийн зардал оролгүйгээр 7 ам.доллараар экспортлох боломжтой гэж ярьж байгаа. манай компаниуд энэ үнийг доош нь битгий буулгаарай. Нэг том компанитай гэрээ хийхэд булангийн зургаан оронд сүлжээгээрээ махаа тараадаг байх жишээтэй. Манайхан тав, зургаан доллараар зарах санал тавьсан сурагтай. Ийм том зах зээл нээгдэж байхад бие биетэйгээ өрсөлдөж үнэ битгий унагаарай. Нэг цонхоор, нэг бодлогоор явах хэрэгтэй. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсныхаа хувьд би махны экспортыг урт хугацаанд, өндөр ашигтай байгаасай гэдэг утгаар нь харж, үүний төлөө ажиллаж байна. Энд ирээд найман сар болохдоо зургаан сард нь зөвхөн махны компаниудтай тулж ажилласан. Үйлдвэрүүдтэй нь танилцлаа. Үр дүнд нь өнөөдөр бид мах экспортлох гэрээ хэлэлцээр яриад сууж байна. Энд ирснийх та бүхэн ч махны үйлдвэрүүдтэй танилцаж, компаниудтай нь хамтрах гэрээ хэлэлцээр хийнэ байх. Тэгэхдээ үнийн асуудал дээр нэг байр суурьтай байгаарай” гэв. махны компанийнхан толгой дохин зөвшөөрч харагдсан.Бизнес форумын дараагийн үе шат нь Монголын компаниуд өөрсдийн танилцуулгаа хийж, нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэж үзүүллээ. Кувейтын бизнесийнхэн компани тус бүрийн танилцуулгыг үзэж, бүтээгдэхүүнийг нь сонирхож байсан. Хамгийн эхэнд аялал жуулчлалын “Хөх үүр тур” компанийнхан ааруул, хайлмагаа дэлгэж угтсан бол “Арвис интернэйшл” компанийн хушны самрын амтыг монгол кувейтгүй магтаж байлаа. “Урлахуй” брэнд гоёлын даашинз, “Зосон” брэнд ноолууран хувцсаа дэлгэсэн байснаас нэлээдийг худалдан авах санал тавьсан. За тэгээд компани бүр л уулзалт ярилцлагууд хийж, хагас өдрийн турш бужигналаа. Дараа нь махны үйлдвэрүүдтэй танилцсан юм.

Мэдээж, бизнес форумын үр дүн удахгүй гарч, Монгол Улс мах болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ булангийн улсууд руу экспортлох өдрүүд ойртож байна. Өмнө нь бид зөвхөн зээл тусламж гуйдаг байсан бол харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл ийн тавигдаж байна. Удахгүй Монгол Кувейтын хооронд шууд нислэг эхэлнэ. Мөн визгүй зорчих боломжтой болох учраас харилцаа улам л нээлттэй болох нь дамжиггүй.

Categories
мэдээ цаг-үе

Автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдөр эхэлнэ DNN.mn

Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас өнөөдөр авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ оны гуравдугаар сарын 3-нд Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаал гаргаж улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн байна.

Уг тушаалын дагуу автомашины шинэчилсэн бүртгэл, тооллого өнөөдрөөс эхлэх бөгөөд тооллогоор жил болгон техникийн үзлэгтээ ордог, татвар, даатгалаа төлдөг, хаяг, байршил нь тодорхой байгаа тээврийн хэрэгслүүдийг дахин тоолохгүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 800,000 нь техникийн үзлэгтээ орсон. 460,000 гаруй нь үзлэгтээ ороогүй байгаа аж. Эдгээрээс “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журамд тав буюу түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаагүй бол бүртгэлээс хасна гэсэн заалтын дагуу нийт 153,000 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасжээ. Тиймээс тээврийн хэрэгслийн үзлэг хяналтдаа ороогүй, хасалт хийлгүүлээгүй 300,000 орчим тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орохгүй байгаа учир шалтгааныг тодруулж тооллого болон хасалтыг хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Баян-Алтай: Зудын хөтөлбөрөөр 1,800 хүүхэд, 1,200 малчин өрхөд тусламж үзүүлнэ DNN.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтайтай ярилцлаа. Тус байгууллагаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрх, хүүхдүүдэд зориулсан тусламжийн аяныг өрнүүлж байгаа юм.


-Ярилцлагын эхэнд Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдийг Ивээх Сан нь дэлхийн 100 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага. Ма­най улсад 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний жилүүдэд орон гэргүй хүүхдүүдийг хам­гаалах зорилгоор хүүхэд хам­­гааллын төвүүдийг гэр хорооллын дунд нээн ажил­луулж байсан түүхтэй. Үүнээс эхлээд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үйл ажиллагааны 4-5 чиглэлийг бий болгон ажиллаж байна. Тодруулбал, хүүхэд хам­гаалал, хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гэх мэт. Хүүхдийн талаар ярихад боловс­ролыг ярихгүй байж болохгүй чухал салбар. Дээр нь хүүхдийн ядуурал гэж том сэдэв байдаг. Хүүхэд аюулгүй, идэххоолтой,өмсөх хувцастай орчинд өсөхийн тулд эцэг, эх нь зайлшгүй орлоготой байх ёстой. Тиймээс энэ асуудлыг бид анхаардаг. Сүүлийн чиглэл бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа, байгаль цаг уурын бэрхшээл, гамшиг болоход тэнд өртөж байгаа өрх гэр, хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаар өвөлжилт нэлээд хүндэрсэн учраас зудын төслийг хэрэгжүүлж байна.

-Зудын төслийг ямар байд­лаар хэрэгжүүлж байна вэ. Санхүүжилтийг яаж хэрхэн босгов?

-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сардолонулсынбайгууллагууд руу хандаж хүсэлт гаргасан. Өвөлжилтийн хувьд 13-14 аймаг зудын эрсдэлтэй байна. Тиймээс бидний хувьд эдгээр аймгуудадхүрчажиллая гэсэн зорилго тавьж олон улсын сүлжээнийхээшугамаар санхүүжилт босгох ажилд орсон. Өнөөдөр тэр ажил маань амжилттай болж, олон улсын гурван байгууллагаас 321,000 ам.долларын төсөв босгоод байна. Тусламж маань эхнээсээ орж ирсэн. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан малчид руу, хүүхдүүд рүү чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.

-Тусламжийн хөтөл­бөрийг ямар хэлбэрээр явуулах вэ?

– Бид ОБЕГ-аас гаргасан үнэлгээг харсан. Өөрсдөө ч зарим аймгаар явж үнэлгээ хийсэн. Ингээд нэлээд өндөр эрсдэлтэй Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв гэсэн таван аймгийг сонгож авлаа. Эдгээр дотроо өндөр эрсдэлтэй сумдад ажиллана. Цас ихтэй, хүйтэн байгаа сумдад малын тэжээл маш их хэрэгтэй байна. Тиймээс юуны өмнө малчин өрхүүдэд малын тэжээлийг буцалтгүй тусламж байдлаар олгоно. Зуд болохоор малчид санхүү мөнгөний бэрхшээлд ордог. Тиймээс бэлэн мөн­гө­ний туслалцаа үзүүлэх төлөв­лөгөөтэй байна. Өрх бүрд 250,000 төгрөг болон малын тэжээл өгөхөөр төлөвлөж байна. Нийтдээ 5 аймгийн 1,200малчин өрхөд тус­ламжаа үзүүлнэ.

-Хүүхдүүдэдхэрхэн хүрч ажиллах юм бол?

-Дээр ярьснаар зудын үед малчид маань санхүүгийн бүх эх үүсвэрээ малдаа зарцуулдаг. Ийм үед орон гэрээсээ хол дотуур байранд байгаа хүүхдүүд хоол хүнс, өмсөх хувцас нэлээд дутаг­далтай болж ирдэг. Тиймээс тэдгээр хүүхдүүд рүү бид анхаар­на. Ороннутгаарявахад хүүх­дүүд байрандаа ахуйн хэрэг­лээний бүтээгдэхүүний хомсдолтой болдог нь ажиг­лагдсан. Саван, оо сойз, ариун цэврийн хэрэгсэл, алчуур гээд. Тиймээс эрүүл ахуйн бүтээгдэхүүний багц гаргаж хүүхдүүдэд өгөх юм. Нийт 22 сумын дотуур байрны хүүхдүүдэд энэ тусламжаа хүргэнэ.Дээрээс нь зайлшгүй туслалцаа авах шаардлагатай хүүхдүүд ч бий. Өвлийн хүй­тэнд пүүзтэй явж байгаа хүүхдүүд ч таардаг. Тиймээс багц тусламжаас гадна зорил­­­­тот бүлгийн хүүхдүүдэд өвлийн дулаан гутал, дулаан хөнжилзэргийг бэлтгэж байна. Тус хөтөлбөр маань дотуур байранд амьдарч буй 1,800 орчим хүүхд ийг хамруулах тооцоотой байна.

-Тусламжийн эд мате­риал хэзээ эздэдээ хүрэх вэ?

-Нэгдүгээр сард Засгийн газраас хүсэлт хүлээж аваад, гадагшаа чиглэж ажил­ласан гэхэд бид нэлээд богино хуга­цаанд боломжийн санхүү­жилт босгож чадлаа. Бэлтгэл ажлуудаа хангдаа ирэх гурав­дугаар сарын эхний хагаст багтаан малчид, хүүхдүүдэд тусламжаа хүргэнэ.

-Манай улсын хувьд хүү­хэд хамгааллын асуудал нэлээд чухлаар тавигддаг. Та бүхэн энэ асуудлыг хэр­хэн харж ажиллаж байна вэ?

-Манай байгууллагаас хэрэгжүүлдэг гол чиглэл бол хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал. Бидний хийсэн судалгаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн байдлаас харахад сайн зүй­лүүд ч байгаа, засах ёстой асуудлууд ч нийгэмд нэлээд байна. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн талаар нэлээд ярьдаг. Хүүхдийн хүчирхийлэл олон янзын нөхцөлд үүсэж байна. Гэр бүлийн хүрээнд, сур­гуулийн орчинд, үе тэн­гийн­­хэн хооронд, цахим орчинд гэх мэт. Мэдээж үүн дээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд ч гэ­сэн энэ тал дээр ажиллаж ирсэн. Манай ажлын нэг гол арга барил бол хүүхэдтэй ажил­­ладаг хүмүүсийн ча­давхыг бэхжүүлэх тал дээр анхаардаг. Сургуулийн орчинд багш, нийгмийн ажил­тан хүчирхийлэлд автсан хүүхдийг яаж таних вэ, дараа нь ямар тусламж үзүүлэх вэ гэх мэт арга барилыг суулгаж өгдөг. Дээрээс нь сошиал медиаг ашиглан хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, хүүхдийг зодож шийтгэхгүй байх талаарх кампанит ажлыг жил бүр зохион байгуулдаг. Монголчуудын дунд хүүхдэдээ “таван салаа боов” өгч, хүн болгоно гэсэн ойлголт, яриа их байдаг. Харамсалтай нь хүүхдээ зодож, шийтгэж хүмүүжүүлдэг эцэг эхчүүд ч байна. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааг харахад зодуулж, хүчирхийлэлд автаж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, аливааг даван туулах чад­вар муутай, бусдыг мөн хүчирхийлэх магадлалтай хүн болж төлөвшдөг. Үүнийг эцэг эхчүүдэд ойлгуулах хамгийн чухал болоод байна. Хүмүүжлийн эерэг арга зүйг бид хүмүүст хүргэхийг хичээн ажиллаж ирлээ.

-Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлага танайд бий. Хамгийн сүүлд хэрэгжүүлж бай­гаатөсөлхөтөлбөрөөсөө танилцуулаач?

-Одоогоор бидний төвлөрч ажиллахыг зорьж байгаа салбар бол хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй. Судалгаа хийж үзэхэд манай орны 330 сумын дийлэнх нь шүдний эмчгүй байна. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн алслагдсан суманд шүдний кабинет байгуулсан. Хамгийн сүүлд Улаанбаатар хотоос 1,000 орчим км зайтай Говь-Алтай аймгийн Чанд­мань суманд шүдний кабинет байгууллаа. Ингээд хүүх­дүүдэд шүдний үзлэг хийхэд 98 хувь нь шүдний ямар нэг өвчлөлтэй гэж гарч байсан. Тэр шүдний эм­­нэлэгт зөвхөн Чандмань сумынхан үйлчлүүлээд зог­сох­гүй эргэн тойрны 4-5 сумын иргэд ирж эмчилгээ үйлчилгээ авдаг болсон. Сонир­хуулаадярихад, шүд­ний эмчтэй нь ярилцаж суухад саяхан 35 настай мал­чин залуу хөдөөгөөс ирж үзүүлж л дээ. Тэгэхдээ “Анх удаа хүнд шүдээ үзүүлж бай­на” гэсэн байгаа юм. Ийм зүйлийг бид анхаарах ёстой. Энэ төсөл дээр бид дандаа гадаадын донор байгуул­лагатай хамтранажиллаж бай­гаа. Цаашидэнэчиглэлээр хамтрах сонир­холтой хүүх­дийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруу­лах бай­гуул­лага, хувь хү­мүүсийн хувьд манай хаалга нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.

-Хүмүүнлэгийн бусад хө­төлбөрийн талаар сонир­хоод ярилцлагаа өндөрлөе?

-2021 онд Монгол орны нэлээд олон аймгийг хамар­сан шороон шуурга бол­сон. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэрээс Архангай хүр­тэл үргэлжилсэн их шуур­ганаар олон айл өрх орон гэрээ алдсан шүү дээ. Энэ үеэр бид нэлээд томоохон тус­ламжийн хөтөлбөр хэрэг­жүүлж, 60 орчим айлыг орон гэртэй болгож, мянга гаруй малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байсан. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт болсон үерийг санаж байгаа байх. Тэнд ч бид ажилласан. Ер нь хаана ямар гамшиг, бэрхшээл ард түмэнд үүснэ, түүн дээр чадахаараа очиж ажиллахыг хичээдэг. Учирнь аливаа өрх бай­галийн гамшигт өртөхөд хүүх­дэд нөлөө нь очдог. Тиймээс хүүх­дийгхамгаалах нь бид­ний эрхэм зорилго.


Categories
мэдээ нийгэм

Энэ онд шинээр 10 байршилд нийтийн бие засах газар байгуулна DNN.mn

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо.

Тэрбээр өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр “Одоогоор нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай.

Энэ жил шинээр 10 газарт нийтийн бие засах газар байгуулна. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх энэхүү ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн байгууламж дээрээ сурталчилгааны самбар байрлуулах, худалдаа үйлчилгээ явуулах боломжийг нээж байгаа” гэлээ.

Тогтмол үйлчилгээтэй нийтийн бие засах 19 газрын цагийн хуваарь:

  • Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
  • Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
  • Хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Үнэт цаасны гүйлгээ 2.1 хувиар нэмэгджээ DNN.mn

Үнэт цаасны гүйлгээ 2023 оны нэгдүгээр сард 38.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 131.9 (77.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 796.2 (2.1 хувь) сая төгрөгөөр нэмэгджээ.

Арилжсан үнэт цаас 161.5 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 27.7 (20.7 хувь) сая ширхгээр, өмнөх оны мөн үеийнхээс 126.2 (4.6 дахин) сая ширхгээр нэмэгдсэн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны 1 дүгээр сард 37443.5 нэгж болж, өмнөх сарынхаас 1266.7 нэгжээр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 5004.1 нэгжээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны 1 дүгээр сард 6.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 25.9 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (19.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Мөнхбаяр: Гуравдугаар сарын 8-ны өдөр эрүүлжүүлэгдсэн эрэгтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн DNN.mn

Гуравдугаар сарын найман буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн дуудлага, гомдол мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав.

Тус өдөр нийт 1,828 дуудлага, гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд дэлгэрүүлбэл:

  • Зөрчил 1,342,
  • Гэмт хэргийн шинжтэй 73,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 166,
  • Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 134,
  • Хүний биед халдах 50,
  • Эрүүлжүүлсэн 115,
  • Хулгайлах 24 дуудлага, гомдол мэдээлэл цагдаагийн 102 тусгай дугаарт иржээ.

Дээрх дуудлага, гомдол мэдээллүүд энгийн өдрүүдтэй харьцуулахад ямар байсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад “102 тусгай дугаарт бүртгэгдсэн дуудлага, гомдол мэдээллүүд энгийн өдрүүдтэй адил байлаа. Гэхдээ эрүүлжүүлэгдсэн хүний тоо бага зэрэг өссөн. Эдгээр нь дандаа эрэгтэй хүн байв” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хашиж хамгаалсан булаг хариуцах эзэнтэй болж байна DNN.mn

Хүн мал, зэрлэг амьтдын усан хангамжид чухал нөлөөтэй булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлын талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Содмаатай ярилцлаа.


Тайлбар байхгүй.

– Говь-Алтай аймаг говь хээрийн бүс нутагт булаг шандны эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулжээ. Ингэх ямар шаардлага байв, ач холбогдол нь юу байв?

-Манай аймгийн хувьд 2004 онд анх модон шон өргөстэй тороор булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлэн, өөрсдийн арга барилаар сайн хийгдсэн булгийн хамгааллыг жишээ болгон ажлын даалгавар боловсруулан өнөөдрийг хүртэл 19 жил тасралтгүй зохион байгуулж 203 булаг шандны эхийг хашиж хамгаалаад байна.

Мэдээж эдгээр 203 булаг шандыг хамгаалахад дан ганц төсвийн санхүүжилтээр биш тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүжилтээр хамтран зохион байгуулдаг. Харин санхүүжилт гаргаж байгаа байгууллагууд өөрсдийн арга барил, мөнгө санхүүгийн байдалд тохируулан өөр өөр материал, хэлбэр хийц ашиглан хамгаалсан нь сайн муу янз бүр, мөн булгийн нэвчих талбайгаас гадуур дотуур хамгаалах нь цаашлаад илүү олон жил ашиглагдахгүй болох зэргээр асуудал дагуулдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор говь хээрийн бүс нутагт булаг шандны эхийг хашиж хамгаалах аргачлал, заавар, жишиг зураг, хамгаалсан булгийн гэрчилгээ, мониторингийн дэвтрийн загварыг нэгдсэн журмаар боловсруулан аймгийн Засаг даргын 2023 оны А/72 дугаар захирамжаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

Булаг хамгаалах ажлыг захиалагч мөнгөндөө тааруулж, гүйцэтгэгч өөрсдийн арга барилаар хамгаалснаар янз бүрийн хэмжээ хийцтэй, хамгаалагдах талбай бүрэн хамрагдахгүй зэргээр үр дүнгүй болох байдал үүгээр халагдаж байна. Түүнчлэн хамгаалсан булаг тухайн сумын эд хөрөнгөд бүртгэгдэн гэрчилгээ бичигдсэнээр хариуцах эзэн, цаашдын арчилгаа хамгаалалт ашиглагчдад шилжих, хамгаалснаар гарах үр дүнг бодит байдлаар тооцож үнэлэхэд шаардлагатай тоон үзүүлэлтийг олон жилээр бүрдүүлэх мониторингийн дэвтэр бичигдэх ач холбогдолтой юм.

-Аймгийн БОАЖГ-ын зүгээс булаг шандын эхийг хашиж хамгаалахад хэр анхаарал хандуулан ажилладаг вэ. Хэдэн булаг хашиж хамгаалаад байна вэ?

-Манай газрын зүгээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангаж 2011 оноос хойш Ус, рашаанашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг жил бүр тогтмол зарцуулан 18 сумын хэмжээнд усны эх үүсвэрийг хамгаалах нөхөн сэргээх, булаг шандны эхийг хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах, сэргээн засварлах, мөн голыг хамгаалалтын бүс тогтоох тэмдэгжүүлэх загон татаж дэглэмийг мөрдүүлэх зэрэг ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд (БХНСАХ) зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын зардлаар 83 булаг хамгаалж гадаргын усыг хамгаалах нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан.

Мөн сүүлийнжилүүдэд уул уурхайн ААН байгууллагуудын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд булаг хамгаалах ажлыг тусгуулан нөлөөллийн бүсийн дагуу 6 булгийн эхийг хувийн байгууллагынсанхүүжилтээр хамгаалах ажлыг зохион байгууллаа.

-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Манай аймагт Монгол орны 33 говийн 13 нь багтдаг, нэн ховор амьтан ургамлын өлгий нутаг. Энэ сайхан нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд төрийн байгууллагын хараа хяналт, төсөв санхүү хаанаа ч хүрэхгүй учир бидэнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар маш их дэмжлэг болж байна. 2017 оноос булаг хамгаалах ажилд хамтран оролцож экоклубын хүүхдүүдийн санал болгосон булаг хамгаалах төслийг дэмжин 30 булаг хамгаалах ажлыг бөхөнгийн бүс нутаг болох 7 суманд амжилттай зохион байгуулж цаашдын арчилгаа хамгаалалт, мониторинг хийх ажлыг өнөөдрийг хүртэл тасралтгүй дэмжин ажиллаж байгаа юм. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд, аймаг орон нутгийн иргэд болон БОАЖГ-ын хамт олны зүгээс баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Булгийн эхийг хашиж хамгаалах бол нэг ажил. Эзэнжүүлэн сум, малчин, эко клуб гэсэн гурвалсан гэрээ байгуулж байсан гэсэн. Одоо булгийн гэрчилгээтэй болжээ.Мониторинг хийх нь бас чухал байх, эдгээрийн талаар ярина уу?

-Хамгаалсан булгаа илүү олон жил ашиглах ашиглагч нь хамгаалагч байх зарчмаар 2019 оноос хойш малчин, эко клуб гэсэн гурвалсан гэрээ байгуулж шон тор тус бүрээр нь малчдад хариуцуулж засаж сэлбүүлдэг байсан бол одоо бид орон нутагтаа баримтлах боломжтой нэг загварын хамгаалсан булгийн гэрчилгээтэй болж байна. Хөтлөх зааврын дагуу 2 хувь үйлдэгдэн сум орон нутгийн эд хөрөнгө болж бүртгэгдэн, ойр орчинд нутагладаг малчин хариуцагч болж, тодорхой мэдээллүүдийг бүртгэн цаашид хөтлөн хариуцаж хамгаалснаар хамгаалсан булаг эзэнтэй болж байна гэсэн үг.

Мөн булгийг хамгаалаад, эзэнжүүлээд орхих биш хамгаалснаар гарах үр дүнгээ бодитоор тооцоолох зорилгоор мониторинг судалгааг шаардлагатай үзүүлэлтээр хавар газар гэсэх, намар газар хөлдөх үеэржилд 2 удаа хийх заавар зөвлөмжтэй мониторингийн дэвтэр боловсруулсан. Ингэснээр бид булаг хамгаалаад гадаргын усны эх үүсвэрт хэдэн м3 ус хуримтлуулж, малчдын усны чанарыг хэрхэн сайжруулсан, нэвчих талбайг хэрхэн нэмэгдүүлснээ олон жилээр тооцож харуулах боломж бүрдэж байгаа юм.

– Булаг хамгаалах өдөртэй болсон гэсэн. Хэзээ болдог вэ. Энэ өдөр ямар үйл ажиллагаа явагддаг вэ?

-Булаг хамгаалагдсанаар нэвчих талбай томорч хавар намрын хөлдөлт гэсэлтээр тор, шон сулардаг, мөн бод малын нөлөөгөөр унадаг, цаашлаад ашиглагчийн буруу үйлдлээс болж эвдрэх зэрэг олон сөрөг нөлөө байгаа. Эдгээр эрсдэлийг бууруулах зорилгоор унасан шонг босгож, эвдэрсэн торыг засаж сэлбэн, орчны бохирдлыг цэвэрлэх ажлыг нутгийн иргэд, экоклубын хүүхдүүдийг оролцуулан жил бүрийн 5,10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж байхаар аймгийн Засаг даргын 2022 оны захирамжаар Говь-Алтай аймаг анх удаа “Булгийн өдөр”-тэй болсон.

Өнгөрсөн жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжлэг үзүүлэн 7 булгийг засаж сэлбэн орчны бохирдлыг цэвэрлэж, мониторинг судалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ онд илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр төсөв санхүүжилтийг БХНСАХ зардлаас 20,700.0 төгрөг шийдвэрлүүлэн бэлтгэл ажлыг хангаж байна.

-Булаг хашиж хамгаалахад сум орон нутгийн оролцоо, ялангуяа санхүүгийн дэмжлэг байдаг уу. Малчдын оролцоо хэр байгаа бол?

-Булаг хамгаалах ажил бодит үр өгөөжөө өгч эхэлснээр нутгийн иргэд, орон нутгийн оролцоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 3 жилийн байдлаар малчдын хандив тусламж нэлээдгүй байсан, өөрсдийн боломж бололцоогоор 500.0-1,000.0 төгрөгийг тухайн булгийг хамгаалах ажилд хандивлаж 5 малчин хамтран ажилласан байгаа. Цаашид малчид болон сум орон нутгийн оролцоог илүү сайжруулах, нутгийн иргэдийн манлайллыг бий болгох нь чухал байна. 2022 оноос Байгалийн нөөц ашигласны төлбөрийг зарцуулах, тайлагнах журамд өөрчлөлт орж Ус ашигласны төлбөрөөс бусад төлбөр суманд ордог боллоо. Мөн малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг сум орон нутаг бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад зарцуулах боломжтой болсон. Иймээс сумдын Засаг дарга нар орон нутгийн төсвөөр булаг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж хамтран ажиллах боломжтой гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа.

Х.Батбаяр

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг зах зээлийн ханшаас 2500-3000 төгрөгөөр хямд үнээр худалдаална DNN.mn

Нийслэлийн хүн амын хаврын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилтын хүрээнд энэ онд 12 ААН нийт 7858 тонн махыг бэлтгэсэн бөгөөд нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн Нийслэлийн 9 дүүрэгт байрлах 457 цэгээр дамжуулан худалдаалахаар болжээ.

Худалдаалах үнэ:

  • Үхрийн ястай мах-10700 төгрөг
  • Хонины ястай мах- 8600 төгрөг,
  • Ямааны ястай мах- 6400 төгрөгөөр тус тус худалдаалах юм байна.

Энэ нь махны зах зээлийн бодит ханшаас 2500-3000 төгрөгөөр хямд хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Баясгалан: X Богд Монголоос тодрох нь төвөдүүдийн хувьд таатай ч БНХАУ сайнаар хүлээж авахгүй DNN.mn

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна. Монгол Улсаас IХ Богдын хойд дүр тодрох нь геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирч болох талаар сошиал сүлжээ, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалангаас тодрууллаа.


-Монгол Улсаас X Богд тодрох нь геополитикийн хувьд бидэнд ямар өөрчлөлт авчрах магадлалтай вэ. Ялангуяа хойд, урд хөршийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Шашин бол миний хувьд нэлээд хол сэдэв байна. БНХАУ-ын хувьд Далай Ламын хойд дүрийг тодруулсан гэж яригддаг.

Харин төвөдүүдийн хувьд Монголыг Буддын шашны төв болгох санаа, бодол байгаа болов уу гэж бодож байна. Шашны хувьд хамгийн ойр гэдэг утгаараа. БНХАУ бол бусад орноос бурхны шашны Богдын хойд дүр ч юм уу, Далай Ламыг тодруулахгүй байх сонирхолтой. Тиймээс энэ асуудлыг өөрсдийн геополитикийн зорилгодоо ашиглахыг оролдож байгаа. Далай Лам Монголд айлчлахад Монгол талаас үүнийг шашны зорилготой гэж мэдэгдэж байсан ч урд хөрш бол улс төрийн зорилготой гэж үзэж манайд шахалт үзүүлдэг.

-Манай улсын хувьд геополитик талаас эерэг үйл явдал гэж тодотгож болох нь ээ?

-Манайхаас Богдын хойд дүрийг тодруулах нь нэг талаар зөв л дөө. Бид 1911 оноос Засгийн газар байгуулаад явахдаа монголчуудыг тархай, бутархай бус эв нэгдэлтэй байлгахын тулд VIII Богд Жавзундамбыг тодруулж байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал асуудал бол эв нэгдэл байдаг. Энэ утгаараа Богдын хойд дүрийг Монголд тодруулж байгаа нь чухал. БНХАУ-ын талаас бол энэ үйл явдалд дурамжхан хандах болов уу.

-Тэгвэл ОХУ-ын хувьд?

-Шашин талаас нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Хятадын талаасаа л ач холбогдол өгөх өндөр магадлалтай.

-Буддын шашинтай бусад орнуудын хувьд Монголд X Богд тодрох нь ямар нөлөөг бий болгох бол?

-Богдын асуудал бол Монголын түүхтэй холбоотой. Өндөр гэгээн Занабазараас эхлээд Монголд Богдууд тодорч ирсэн. Дээр хэлснээр энэ бол монголчуудын эв санааны нэгдэлтэй л холбоотой. Тиймээс буддын шашинтай бусад улс орнуудад Богд гэхээс илүү Далай Ламыг чухалчлах болов уу. Яахав, Монгол бол буддын соёлтой орон гэдгээрээ талархан хүлээн авч байгаа. Эв санааны нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэгээрээ нэгдэлтэй гэж харах байх.

-Шашны аялал жуулчлал хөгжих нь гэж үзэж болох уу?

-Евро-Азийн төвд бурхны шашин байр сууриа эзэлж байна гэж болох юм. Тэр утгаараа манайд буддистуудын хурал, цуглаан гэх мэт үйл ажиллагаа явж болох байх. Гэхдээ үүнийг Төвөд л ашиглах байх. Энэ нь цаашлаад Хятадын дургүйг л хүргэх болов уу.