Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн хонины махыг 8600 төгрөгөөр худалдана DNN.mn

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцөлжээ. Энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлнэ.

Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ. Үнийн хувьд

  • үхрийн ястай мах 10700 төгрөг
  • хонины ястай мах 8600 төгрөг
  • ямааны ястай мах 6400 төгрөг

Нөөцийн махыг 457 цэгээр борлуулна.

Categories
мэдээ цаг-үе

Манай улс 15.6 мянган тонн мах экспортлоод байна DNN.mn

Манай улс он гарснаас хойш 15.6 мянган тонн мах экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх 7 хоногийнхоос 3 мянган тонноор нэмэгдсэнийг ХХААХҮЯ мэдээлэв.

Мөн хугацаанд амьд мал, тодруулбал, 23380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортолсон нь өмнөх 7 хоногийнхоос 4430 толгойгоор нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхий дахинд хүний эрх чөлөөний үзүүлэлт 17 дахь жилдээ дараалан буурчээ DNN.mn

  1. ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССОО “ЧАНГАРУУЛАХ” УУ? | Jargal Defacto

Хүний эрхийн “Freedom House” байгууллага “Дэлхийн эрх чөлөө-2023” шинэ тайлангаа пүрэв гаригт танилцууллаа. Тайлангаас үзвэл, дэлхийн дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна.

“Украины эсрэг ОХУ-ын цэргийн түрэмгийлэл тус улсад хүний эрхийн олон зөрчил гарахад хүргэсэн хэдий ч өнгөрсөн онд гагц Зөвлөлтийн дараах орнуудад бус өөр орнуудад ч иргэний эрх чөлөөний түвшин буурч байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, төрийн эргэлт хийх, хууль ёсны дагуу сонгогдсон засгийн газрыг огцруулах оролдлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд Буркина-Фасо, Тунис, Перу, Бразил зэрэг улсуудыг тогтворгүй болгов” гэж тайланд дурджээ.

Тайланг гаргагчдын онцолсноор, улс төрийн болоод иргэний эрх чөлөөний үзүүлэлт нь сайжирсан болон дордсон улс орнуудын тоо хоорондын зөрүү сүүлийн 17 жилийн хугацаанд байгаагүйгээр ойртсон байна. Тодруулбал, Никарагуа, Тунис зэрэг 35 оронд эрх чөлөөний түвшин буурч, Кени, Косово зэрэг 34 оронд сайжирчээ. 2022 онд 195 орноос 84 улс эрх чөлөөт орон гэдэг тодорхойлолтод багтсан байна.

Энэ жил 50 дахь удаагаа гарч байгаа уг тайланд засгийн газарт хариуцлага тооцоход ашиглаж болох иргэний эрх чөлөөнд, юуны түрүүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах явдал хамгийн ноцтой асуудал болж байгааг онцолжээ.

Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 4 оноос авахаас 0 үнэлгээ авсан улс орон, нутаг дэвсгэрүүдийн тоо 2005 онд 14 байсан бол өнгөрсөн онд 33 болж нэмэгджээ. 2022 онд наад зах нь 157 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөг хавчин боогдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Энэ гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн 604 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм –  Онцгой байдлын ерөнхий газар

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 32, аврах ажиллагааны 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргаж, 604 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зээлийн өрийн үлдэгдэл 1.2-7.1 хувиар нэмэгджээ DNN.mn

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 1 дүгээр сарын эцэст 22.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 259.3 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (7.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54 хувь нь иргэд, 44.7 хувь нь хувийн, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын эцэст 19.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 251.8 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (8.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.9 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8.4 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 98.3 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дээрх хугацаанд 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 (0.05 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 63 (3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 хувийг эзэлж байна.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын эцэст 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 110.5 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 833.3 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүндлэл, хайр байгаа газарт эрүүл харилцаа оршдог DNN.mn

Цагаан сараар айл айлд очиж золгон дайлуулж цайлуулахдаа нэг зүйлийг машид сайн анзаарлаа. Ирэх зочдодоо зориулж бэлдсэн идээ ундаа, гарын бэлгээс гадна бие биенээ хүндлэл дүүрэн харилцаж байгаа тэр харилцаа онцгой сайхан сэтгэгдэл үлдээдэг юм. Хаа сайгүй л дээшээ суу, өөдөө суу гэсэн чин сэтгэлийн хүндлэл. Цонхоороо сүүгээ цацдаг эзэгтэй нар бүр больчихсон, гадаа сүүгээ өргөж байгаа бололтой байрны доор тавьсан машинууд гялалзаж харагдана. Хажуунаас гэнэ гэнэ дайрч осол хийчих гээд байдаг приусын сахилгагүй жолооч нар бүр гэрлээрээ дохин зам тавьж өгч байх юм.

Тэндээс үлдсэн баярласан сэтгэлээрээ өөр нэг машиныг ямар ч уур уцааргүй урдаа орууллаа. Мэдээж, тэр жолооч бас надад баярлаад дараа нь бас нэг яарсан жолоочид зам тавьж өгсөн байж таарна.

Ингээд бодохоор бид зөвхөн Цагаан сараар онцгой сайхан ааштай байдаг ч юм шиг. Цагаан сараар гаргадаг ийм гоё эерүү зөөлөн зангаа өдөр тутамдаа бага сага ч болтугай гаргаж байвал амьдрал хичнээн амар болох бол. Өдөр болгон барьж золгоод дайлж цайлаад бай гэсэн биш, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандахад буруудах юу байхав дээ.

Хүндлэл хайр байгаа газарт уур уцаар, бухимдал байдаггүй. Ямар ч хэцүү зүйлийн ая эвийг олоод даваад гардаг. Харин бие биенээ хүндэлж харахаа больсон тэр үед л өнөөдрийнх шиг их бухимдал үүсдэг.

Монголчууд бид бие биенээ хүндлэхээ больсон учраас л ийм их стресстэй амьдраад байна уу даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мөнхбаяр: Олимпиадын зохион байгуулалт Монголын нэр хүндтэй холбоотой учир анхаарч ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Монгол Улс 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадыг зохион байгуулна шүү дээ. Энэ талаар тодруулаач?

-Азийн физикийн олимпиад нь жил бүрийн тавдугаар сард зохиогддог. Монгол Улс 2003 оноос хойш Азийн физикийн олимпиадад оролцож эхэлсэн. 2008 оны Азийн физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай. Энэхүү олимпиадад Азийн 25-30 гаруй улс оролцдог. Энэ жилийн тухайд манай улс зохион байгуулах эрхийг авч тун удахгүй тавдугаар сард зохион байгуулна.

-Азийн физикийн олимпиадыг зохион байгуулахтай холбоотой энэ оныг физикээр амьсгалах жил болгож өнгөрүүлнэ гэсэн үү?

-Тийм. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах ажилтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын физикийн нийгэмлэгээс багш сурагчдыг физикээр амьсгалуулах жил болгож зарласан юм. Энэ хүрээнд 21 аймгийн багш сурагчдад физикийн хичээл, үзүүлэн туршилтууд явагдаж байна. Ирэх долоо хоногт Увс аймагт миний бие физикийн сургалтын багийг ахалж оролцохоор болсон. Энэ долоо хоногт сургалт Хөвсгөл аймагт болж өнгөрсөн гэх мэтчилэн 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээр тойрон сургалт, туршилтыг хийхээр төлөвлөсөн байна.

-Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсын физикийн олимпиадын бодлогууд ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг өгч шийдлүүдийг нь гаргуулдаг нэлээн хүнд бодлогууд орж ирдэг. 2018-2020 он хүртэл Нобелийн шагнал авсан шинэ нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг ахлах ангийн сурагчдаар бодуулж байна. Энэ нь олон улсад физикийн түвшин, сургалт ямархуу хүрээнд байгаа гэдгийг шалгадаг том шалгуур. Үүнээс Азийн физикийн олимпиад нь олон улсын олимпиад хүүхдүүдээс хоёр дахин илүү их оюуны хүч шаарддаг, оюуны потенциал шалгадаг том олимпиад юм. Учир нь Ази бүсэд БНХАУ, Энэтхэг, Израиль, Сингапур, Хонконг гэх мэт дэлхийн хүчирхэг орнууд оролцдог учраас Азийн олимпиад нэлээн чанга бодлогуудтай, хүнд олимпиад байдаг

Олон улсын олимпиадад дэлхийн 80 гаруй орон оролцдог учраас Азийн физикийн олимпиадыг бодвол бодлогын хувьд түвшин доогуур ч цар хүрээ, хүүхдүүдээр хийлгэж буй байдлыг хараад үзэхэд сүүлийн жилүүдэд нэлээн чанга, шинжлэх ухааны шийдлүүдийг олуулах гэдэг нь онцлог юм. Азийн физикийн олимпиадад Монгол Улс нийтдээ гурван медаль, дөрвөн шагналт байртай, олон улсын физикийн олимпиадад найман мөнгөн медаль, хорь орчим хүрэл медаль түүнтэй дүүцэхүйц шагналт байрыг эзэлсэн байна. Азийн физикийн олимпиад нэлээн чанга учраас манай улс сүүлийн жилүүдэд шагналт байр хавьцаа оролцож, зарим жилүүдэд шагналт байрт орохгүй оролцох үе бас бий.

Тэгэхээр ямар хүнд шалгууртай олимпиад болох нь харагдаж байна. Энэ жил манай улс зохион байгуулж байгаа учраас хүнд, илүү шинжлэх ухааны шийдлийг олуулах бодлогууд тавих байх гэж миний зүгээс харж байна. Миний хувьд сүүлийн гурван жил олон улсын физикийн олимпиадад Монголын физикийн багийг ахалж оролцож, 2019 онд Азийн физикийн олимпиадад Монголын багаа ахалж Австралид оролцож байсан. Энэ жил бодлого, туршилт, зохион байгуулалтын ажлууддаа анхаарч байгаа. Олимпиадын зохион байгуулалтын ажил нь Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас их анхаарч ажиллаж байна. Багийг бэлдэх багш нарын баг, бодлогуудыг тавих бодлогын комисс гарч бүх зүйлд анхаарч ажиллаж байгаа.

-Байгалийн шинжлэх ухаан математик, физик ямар ач холбогдолтой вэ?

-Ач холбогдлын хувьд гэвэл аливаа зүйлийг олон талаас нь харах, асуудлыг өөр өөр өнцгөөс харж шийдэх шийдлүүдийг шинжлэх ухааны хэллэгээр буюу физик, математикийн хэллэгээр илэрхийлж хүүхдүүдэд олгодог. Хүн бүр математикч физикч болох албагүй ч хүн бүр амьдрал дээр гарч буй ямар нэгэн асуудлыг шийдэх шийдлийг мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухаан асуудал шийдэх шийдэлд их чухал үүрэгтэй. Түүнчлэн байгалийн ухааныг судалсан хүмүүс нийгэм болон хүмүүнлэгийн чиглэлээр суралцахад амархан юм шиг санагддаг. Магадгүй нийгэм хүмүүнлэгийн салбараас гарсан хүмүүс байгалийн ухаан буюу математик, физик, химийг сурна гэдэг тийм ч амар биш байх. Тиймээс хөрвөх чадвартай шинжлэх ухаан гэж ач холбогдлын хувьд ойлгодог.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байгаа вэ?

-Инженер хүмүүсийн гол суурь үзүүлэлт нь физикийн хичээл байдаг. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт физикийн хичээл бараг байхгүйтэй адил нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас хүүхдүүд физикийг сонирхох нь багасчихаад байна. Төрөөс бодлогоор байгалийн суурь шинжлэх ухааныг дэмжих, их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг төлбөрөөс хөнгөлөх зэргээр дэмжиж инженерүүдийг бэлдэх хандлагаа нэн түрүүнд тавихгүй бол суурь шинжлэх ухааныг хүнд гэж сонгож буй хүүхдүүд их цөөхөн байна. Энэ бол зөвхөн Монголд ч биш, дэлхийн томоохон сургуулиудын байгалийн ухааны хүүхдүүд цөөхөн байдаг.

Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж байж урт хугацаандаа хүүхдүүд сонирхоно, түүнээс өнөө маргаашдаа хүүхдүүд олноор сонирхож, сонгохгүй. Би гадаадад олон их сургуульд зочилж байсан, физикийг сонгож буй оюутнууд манайхтай адил цөөхөн байдаг.

-Хүүхдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ салбарт дурлуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн хөтөлбөрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, олон нийтийн телевизээр төрөл бүрийн нэвтрүүлэг, контентууд явдаг. Түүний оронд шинжлэх ухааны, инженерийн чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэж гаргаж хүүхдүүдийг багаас нь инженер сэтгэлгээтэй болгож байж хүүхдүүд илүү дурлах юм.

Телевизээр шинжлэх ухааны, инженер сэтгэлгээний нэвтрүүлгүүд их ховор гардаг. Физикийн улсын, хотын, дүүргийн олимпиадуудад олон хүүхэд оролцдог ч ахлах ангиасаа өөр мэргэжил сонгодог нь ажиглагддаг. Гуравдугаарт, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалт их хийх хэрэгтэй. Багш нар сайн байж хичээлээ сонирхолтой зааснаар багшийгаа дагаад сурагчид тухайн хичээлд сонирхолтой болдог. Тиймээс багш нарыг чадавхжуулах ажилд илүү анхаараасай гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Мөрдөх байгууллагууд олон нийтэд хэтэрхий хүлээлт үүсгэдэг буруу технологи явуулж, шүүхийн нэр хүндэд халдаж байна DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.


-Шүүхийн зарим шийдвэр олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнүүлдэг болоод удлаа. Нэг ёсондоо шударга шийдэгдсэнгүй, яллагдагч талд ашигтай шийдвэр гарсан гэх агуулга яригддаг болсон. Олон нийтийн энэ байр суурийг буруутгах аргагүй. Тухайн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар ноцтой баримт нотолгоонууд ил болдог. Шүүх яаж ажиллаад байгаа талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Асуудлыг хоёр талтай авч үзэж болно л доо. Сайн талаас нь харвал шүүх, хууль хяналтын байгууллага олон нийтийн хараанд орж, хяналтан дор, олон нийтийн итгэлийг дааж үйл ажиллагаагаа нээлттэй шударга явуулж байна. Үнэхээр хуулиар шалгагдаад цагаадаад, эсвэл ял шийтгэж байгаа бол тэр нь ямар нэг хэлмэгдүүлэлт, улс төр орохгүй шударгаар шийдэгдэх нь нэг талдаа зөв.

Гэхдээ шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлдэг. Олон нийт юу ч болоогүй байхад, дөнгөж асуудал эхэлж байхад, нотлогдоогүй байхад аль хэзээний яллаад, цаазаар авчихсан сууж байдаг. Тэгэхээр болохгүй юм. Энэ бол нийгмийн сэтгэл зүй гажуудаж байгаагийн хэлбэр. Үүнийгээ олон нийт бодит үнэн юм шиг хүлээгээд байдаг. Шүүх эцэст нь хөнгөн ял шийтгэдэг ч юм уу, гэм бурууг нь нотлогдоогүй бол цагаадаад өөрийнх нь хүлээлт зөрдөг. Тэгэхээр л үүгээрээ шүүхийг үнэлж, дүгнээд хараагаад байгаа юм. Энэ бол үнэхээр харамсалтай. Шүүх эрх мэдлийг шүүх л хэрэгжүүлэх ёстой. Олон нийтийн сэтгэл зүйд таалагдаж шүүх хэргийг шийдэх ёс байхгүй.

-Нөгөө талаар АТГ, цагдаа, прокурор олон нийтэд маш сүр дуулиантай мэдээлэл ил болголоо гэдэг, өөрсдөө сайн ажиллаж байна гэж сурталчилдаг. Гэтэл тэр баримтаа шүүх дээр нотолж чаддаггүй гэж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлээр ярьсан. Хэр зөв үндэслэл вэ?

-Үндсэн хуульд зааснаар ШЕЗ шүүхийн дотоод асуудалд орохгүй.

Мөн дээр нь мөрдөх байгууллагын үйл ажиллагааг бас сайн муу гэж хөндлөнгөөс дүгнэх бас хэцүү. Бидний гол чиг үүрэг бол шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах үүрэгтэй.

Олон түмний дунд хэтэрхий их хүлээлт үүсгээд, үнэхээр том гэмт хэрэгтнийг илрүүлчихсэн мэт сэтгэхүй түгээх нь буруу юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад үеэс л түүнийг буруутгаж, янз бүрийн баримтыг ил болгоод явчихсан практик. Энэ технологи арилж өгөхгүй байна. Урьдчилаад нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаа нь яаж ч бодсон хүлээж авах боломжгүй зүйл. Харин ч тэгж байгаагаараа нийгмийн эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа юм болов уу гэж харамсч байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр ил тод байж чадахгүй хэрэг наймаалцах үндэслэл болохгүй юу?

-Шүүхийн ил тод байдлын тухайд Монгол Улсын шүүх бол дэлхийд нэлээн дээгүүрт орно. Жишээ нь, Герман улсад гэхэд Л.Гансүхийн хэрэг шиг, Н.Энхбаяр гуайн хэрэг шиг олон хоногоор дамжуулна гэдэг ойлголт байхгүй. Манайх энэ тал дээр шүүхийн шийдвэрээ цахим хуудсанд байршуулж байна. Сонгомол шийдвэрийн эмхэтгэл хэвлүүлж байна. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийн тоймыг хэвлэн нийтэлж байгаа. Аль ч шүүхээс хэргийн дотоод нууцад хамаарахгүй асуудлыг харах нээлттэй болсон.

Урьд өмнө нь нууцаар яваад, нууцаар хэрэгсэхгүй болоод байсан гэдгийг би мэдэхгүй. Би шүүгчдэдээ, шүүхдээ бүрэн итгэдэг. Харин тэр хүмүүсийн хэлээд байгаа, зарим улстөрчдийн сенсаацилаад байгаа хэрэг жилдээ шийдэж байгаа хэргийн нэг, хоёр хувьд ч хүрэхгүй. Зөвхөн гарын 10 хуруунд багтах цөөн тооны тохиолдлыг яриад байгаа. Жишээ нь, С.Батдөл, Ч.Маралмаа гэх мэт цөөхөн хэргийг яриад байгаа. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй байх аа.

-Шүүгчидтэй холбоотой авлига албан тушаалын хэргүүд яригдсаар байгаа. Шүүхийг хараат бус байх ёстой гэж олон нийт итгэж, та бүхэн хянаж ажиллаад байна гэдэг. Тэгвэл яагаад ийм хэрэг гараад байгаа юм бэ?

-Шүүгчид байх зан төлвийн хамгийн гол үзүүлэлт бол ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй байх, түүнчлэн авлига, албан тушаалын хэргээс ангид байх нь хамгийн чухал. Үүнийгээ сайн хангаж ажиллаж чадахгүй байна гэдэгтэй зарим талаараа санал нийлнэ. Монгол Улсад 500 гаруй шүүгч ажиллаж байна. Үүнээс цөөн тооны, 2-3 хүн байх шиг байна. Энэ жишээг аваад Монголын шүүх нийтдээ ийм болсон мэтээр харлуулах нь зохимжтой биш. Үүгээрээ би шүүхийг өмөөрч байгаа юм биш. Нэг үхрийн эвэл доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг л хүнээс болж бид бүхний үйл ажиллагаа, системийг ингэж харлуулж байгаа нь харамсалтай.

-Ерөнхий сайд МҮОНТВ-ээр өгсөн ярилцлагадаа томоохон хэргүүдийг яаж шийдвэрлэхийг нүд цавчилгүй харж байна гэж мэдэгдсэн. Хуульчид үүнийг шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж тайлбарлаж байгаа. Олон нийт мэдээж том хэргүүдийг шударгаар цаг алдалгүй шийдээсэй гэж хүсч буй…?

-Саяхан манай улсад Канад улсын Альберто мужийн Хааны дээд шүүхийн ерөнхий шүүгч хатагтай Мери Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч ноён Марк Ричард тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Энэ үед иймэрхүү асуудал бас хөндөгдсөн. Канадын ерөнхий сайд нь шүүхийнхээ тухай мэдэгдэл хийсэн. Хариуд нь ерөнхий шүүгч нь мэдэгдэл хийсэн гэж байгаа. Харин олон нийт шүүхийнхээ талд байсан гэж байгаа. Энэ жишээг онцолмоор байна.

Ерөнхий сайдын хувьд удаа дараа ингэж мэдэгддэг. Яахав, хувь хүний хувьд өөрийнх нь үйлдэл. Засгийн газрын тогтоол шийдвэр гараад албажсан зүйл биш. Улстөрч хүнд тухайн үеийн нөхцөл байдалдаа зохицуулаад олон түмэнд таалагдахын тулд ч юм уу хэлэх, хийх, мэдэгдэх зүйлүүд байдаг. Үүнийх нь нэг хэсэг байх. Түүнээс Засгийн газрын тогтоол шийдвэрээр албажсан байр суурь биш болов уу гэж бодож байна.

-Хөгжлийн банкны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шүүх байр олдоогүй. Шүүхийн байр сав, ачаалал ямар байх юм бэ?

-ШЕЗ-өөс эрдэмтэн судлаачдынхаа хүрээнд зохист ачааллын судалгаа хийсэн. Ингэхэд дүүргийн шүүгчид өдөрт 12-14 цаг ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан. Нэг ёсондоо ажлын ачаалал нь 50-70 хувь хэтэрсэн гэсэн үг. Бүх ажлын өдрөөр илүү цаг ажиллана, дээрээс амралтын өдрүүдэд заавал ажиллах болно. Үүнээс улбаалж, хэд хэдэн шүүгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Дөнгөж томилоод зургаан сар болсон шүүгч “Би больё” гэдэг хүсэлт өгч байна. Энэ их ачааллыг дааж ажиллаж байгаа шүүгчдээрээ бахархана. ШЕЗ энэ байдлыг хараад зүгээр сууж болохгүй. Тиймээс 63 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байна. Наадмаас өмнө нөхөж чадна гэдэгт итгэж байна. Түүнээс гадна шүүхийн гадаад хамтын харилцааны асуудлыг судалдаг хүний хувьд “Шүүхийн тайлан” номын бүх дугаарыг шүүж үзэхэд тэр шүүх дээр өргөтгөлийн байшин барив, энэ шүүхэд ингэж давхар нэмэв гэсэн мэдээллүүд дийлэнх байдаг. Гэхдээ бүгд Дэлхийн банкны төслөөр, түүний тусламжаар гэсэн байдаг. Улсын төсвөөр шүүхийн барилга хамгийн сүүлд хэзээ баригдсаныг санахгүй байна. Хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт шүүхийн цогцолбор барина гээд Х.Тэмүүжин сайдын хувьд шав тавиад одоо болтол ашиглалтанд ороогүй. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж тойргийнхоо мөнгөнөөс 800 сая төгрөгийг шүүхийн байранд зарцуулсан байна лээ. Түүнээс бусдаар санахгүй байна.

-Шүүхэд маш их мөнгө төсөвлөгддөг, цалин хангамж өндөр болсон гээд саяхан л бөөн шуугиан болж байсан шүү дээ?

-ШЕЗ-ийн даргаар Н.Лүндэндорж ажиллаж байх хугацаандаа шүүгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлж байсан. Тухайн үедээ өндөр гэдэгтээ орж байсан нь үнэн. Одоо бол бусад байгууллага, УИХ-ын Тамгын газар гэх мэт байгууллагатай харьцуулахад үлэмж доогуур шүү дээ. Дунджаас үл ялиг дээгүүр байгаа байх.

-Хөгжлийн банкны хэрэг олон оролцогчтой гэдгээр байр савны хүрэлцээ шийдэгдсэн үү?

-Хөгжлийн банкны хэргийг хэрхэн яаж эцэслэн шийдэхийг би хэлж мэдэхгүй. Манай зөвлөлийн чиг үүрэгт байхгүй. Харин шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах ажлыг хэвийн тасралтгүй явах нөхцлийг хангах үүрэгтэй. Бид энэ чиг үүргийнхээ хүрээнд байр саваар хангахаар зохих байгууллагуудад хандаад явж байгаа. Хөгжлийн банкны хэргээс улбаалж шүүхийн заал танхим өнөөгийн бодит байдал ямар байгаа вэ гэдэгт олон нийт бодит мэдээлэл авсан байх гэж найдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Наран ургах, шингэх:07.12-18.52

Үс засуулбал:Өлсөж ундаасна

Шүтэн барилдлага:Сансар

Суудал:Шороо

Аргын тооллын 3 сарын 12, Адьяа гараг. Билгийн тооллын 20, Онгоц одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.