Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 13, Сумъяа гариг.
Билгийн тооллын 21, онгоц
одтой, цагаан морь өдөр.
Өдрийн наран 7:10 цагт
мандан, 18:53 цагт жаргана. Тухайн өдөр
бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах,
сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх
хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг
тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл
хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах,
хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол
газар яваар одогсод баруун урагш мөрөө
гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Путиныг байгаа дээр нь л амжуулъя” гээгүй юм бол яах гэж энэ намар сонгууль хийх гээд яараад байна вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Батлан хамгаалахын
сайд Г.Сайханбаяр “Бага бууны
сумны
үйлдвэр бэлэн
болсон, ирэх
намраас сумаа
үйлдвэрлэнэ” гэснийг
II, V нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Мэдрэлийн эмч О.Соёмбо “Сэтгэцийн өвчтэй
болох эхний шинж тэмдэг нь
нойргүйдэл” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Путиныг байгаа дээр нь л амжуулъя” гээгүй юм бол яах гэж энэ намар сонгууль хийх гээд яараад байна вэ” хэмээн өгүүллээ.

Сэтгэл судлаач Б.Өнөбилгүүн “Хүний хэрэгцээ дутахаар араар тавилт,
хууран мэхлэлт, гэр бүл салалт үүсдэг. Үүний хохирогч нь хүүхэд” гэлээ.

SPEAK OUT: Хөдөөгийн хөгжлийн гарц шийдлүүдийг
танилцуулав

СТА, жүжигчин
Д.Баттөмөр “”Трио” Швейцарийн Женевт
НҮБ дээр Монгол орноо сурталчилна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ утга-зоxиол

Сар жилүүдийн чанадаас санагдах саарал дээлтэй миний аав DNN.mn

Буурлыгаа унаад зээ байз аа

Будруулсаар айсуй юм уу даа

Буурал аавын хэлсэн байз аа

Буцахын замд бодъё юу даа хэмээх “Хээрхэн халтар” хэмээх уртын дууг сонсох бүр санаа алдан зүрх шимширч, сар жилийн чанадаас аавыгаа нэхэн нэхэн үгүйлнэ. Энгэрт нь эрхлэж хайранд нь бялуурч явсан салаа гэзэгтэй хүүхэд нас минь санагдана. Адууны захад хурдан морины нуруун дээр дэрвэж өссөн балчир нас минь бодогдоно. Аавтайгаа үдсэн гэрэлт дурсамж сэтгэлд гэгээ татууланхан бодол цэлмээнэ. Хээр талд адуу үүрсч, гүү унагалж, төлийн дуу малчины хотонд цангинахад … Хэрлэн гол цөнгөө түрж хээр талд урин салхи наадсан энх улиралд илүүтэй их аавыгаа санана. Энх улирал гадаа ирж хүн бүхний сэтгэл сэргэх одоогоос 22 жилийн өмнөх хавар цагт би хайрт ааваасаа хагацаж байжээ. Гуравдугаар ангийн жаахан охин аавгүй болсондоо итгэж ядан тэнгэр лүү удаан гэгч харж зогссон сон. Гуниг бяцхан цээжинд минь зурж,нулимс эгшээсэн хатуу өдрүүд өнгөрсөн сөн. Аав минь цэл залуухан насандаа хорвоогоос буцсан ч амьдралын төлөө зүтгэж хурдан удмын адууны угшилыг үржүүлж байсан нь одоо ч үр шимээ өгч, улс бүсийн наадамууд нь айраг түрүү хүртэн хурдалсаар байдаг билээ. Аавынхаа тухай дурсах бүрт сэтгэл тийм гэхийн аргагүй жаргалд умбах аж. Алдуурч одсон дурсамж бүхэн сэтгэл хөвсөлзүүлнэ. Хээрийн салхи шиг аавын минь залуу насны тухай нутгийн хүмүүс дурсахдаа “гадаа хомоолон адуутай, гэртээ шагайн адуутай₮ хүүхэд байлаа . Багаасаа л зүүдэндээ хүртэл “адуу, адуу” гэж зүүдлэдэг сонин хүүхэд байсан тухай дурсдаг. Аав минь бага залуугаасаа адуунд дуртай хүүхэд байж. Эрийн цээнд хүрч Сулинхээрийн талд цэргийн алба хаахдаа хоёр жил агтны адуу малладаг байжээ. Ийнхүү цэргээс халагдаж ирэхдээ буюу 1982 онд адууны цус холдуулах, хурдан удмын адууг үржүүлэх их хүслийг тээн иржээ. Анхны цуглуулсан адуу нь Хардэл бэйс Пүрэвжавын удмын цуут “ Шилбэ хар”-ын удмын угшил өсгий цагаан хээр азарга авч түүндээ таван гүү авч хураалгаж байжээ. Үүнээс хойш адуу цуглуулахаар эрс шийдэж зуны халуун,өвлийн хүйтэний улиралд шантаралгүй явж нутаг нутгийн хурдан удмын адуу болгоны охин төлийг авч байсан байна. Үүний үрээр олон сайхан уяач найз нөхөдтэй болсон байна. Ингэж олон жил зүтгэсэний үрээр есөн азарга адуутай болжээ. Ингэж хөдөлмөрөөрөө адуугаа цуглуулж амьдралаа эхлүүлж ээжтэй минь ханилан анхны хүүхдээ өлгийдөн авсан нь би юм. Тийм ч учираас аав минь дөнгөж 33 насандаа буюу 1993 онд монгол улсын хэмжээнд хамгийн олон адууны төл бүрэн авсан ба 71 гүүнээс71 унага бойжуулж,монголын радиогийн нэрэмжит анхны“ Алтан унаганы эзэн”болж байв. Тухайн үед радиогийн сэтгүүлч СГЗүтгэлтэн Л.Мөнхтөр гуай очиж байсан бөгөөд адууных нь бэлчээрт ааваас минь ярилцлага авч байлаа. Тухайн ярилцлаганд аав минь өөрийнхөө нутаг нутгаас цуглуулсан есөн азарга адууны тухай ярьж буй нь үндэсний радиогийн архивт дуу хоолой нь хадгалагдан үлджээ. Үүний талаар үндэсний радиогоор “ Алтан унаганы эзэн Аръяандэвийнх есөн эрдэнэ болсон есөн азарга адуутай айл. Түүнийг нэрлэвэл Жигээ Дамбадаржаагийн адууны ягаан азарга. Донойн Цэгмидийн Бөгөн хул азарганы угшил цагаан азарга, Дундговийн Нарангэрэлийн зул хонгор азарганы угшил хонгор азарга, Хардэл бэйсийн “Шилбэ хар” азарганы угшил хээр алаг азарга, Даваанэрэн начины адууны хүрэн азарга, Донир адууны халиун азарга гэх зэрэг олон угшилын адууг цуглуулжээ. Эднийх уурга барих хүүтэй айл” хэмээжээ. Нударгатай дээл өмссөн гурван настайг намайг хүү хэмээн андуурчээ. Ингэж адууны төлөө зүтгэсэн аав минь монголын морин спорт уяачдын холбоог ч мөн байгуулалцаж байлаа. Энэ талаар адуу судлаач, ахмад угшилтай сэтгүүлч, түүхийн ухааны доктор СГЗүтгэлтэн А. Баярмагнай дурсахдаа “Монголын морин спорт уяачдын холбоо гэдэг өнөөдрийн энэ олон арван мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн улс орныг бүхэлд нь хамарсан нүсэр бүтэц бүхий, дотоодод үйл ажиллагаа нь жигдрэн цэцэглэн хөгжиж гадаадад нэр хүнд нь улам бүр өсч буй төрийн бус байгууллагыг анх үүсгэн байгуулахад монголын хөдөө нутгийн олон мянган уяачид сэтгэл зүрхнээсээ дэмжин ажилласаныг санахад сэтгэлд нэн таатай байдаг юм. Тэдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уяач Ц.Аръяандэв юм. Тэрбээр тухайн цагтаа монголын хамгийн олон адуутай хүмүүсийн нэгэн, Монголын радиогийн “ Алтан унаганы эзэн” төдийгүй монгол даяар нэрд гарсан хүн байлаа. Уяачдын холбоо байгуулах саналыг уухайлан дэмжиж,анхны их хуралд сууж, үг хэлж байсан юм. Би Ц.Аръяандэвтэй 1994 оны Хардэл бэйсийн нэрэмжит наадам дээр танилцаж билээ. Том сайхан хонгор гүү унасан, их мөнгө орсон эмээлтэй, ихээхэн яриасаг том алаг нүдтэй залуу байлаа” хэмээн дурсч байлаа. Харин хүүхэд нас минь миний яг л энэ шүлгийн мөртүүд шиг санагддаг.

Анхныхаа захидалыг

Аавдаа бичиж билээ

Ганцаардаж байна

Гуравдугаар ангийн охин чинь /Н.О/

Миний сэтгэлд тодоос тод үлдсэн нэгэн дурсамж бол аавтайгаа үзсэн анхны наадам юм. Тэр наадмыг дурсахад одоо ч сэтгэлд цоо шинэхэнээрээ дурсагдана. Он цагийг нэхэн санавал 26 жилийн өмнөх наадам. Тэгэхэд би зургаан настай байлаа. Гурван настай морь унаж сурсан би зургаан настайдаа ийнхүү хурдан морины нуруун дээр гарч, аавтайгаа хамт наадамд явахаар болов. Энэ бол надад юутай ч зүйрлэшгүй их баяр байлаа. Ээж минь надад зориулж наадмын цамц,овоодой урлав.Тэр жил аав минь олон насны морьд уяж, зэргэлдээх сумынхаа наадмыг зорьсон юм. Анх удаа хурдан морь унаж байгаа учир аав минь боржигон адууны угшилтай номхон зээрд азаргыг надад унуулав. Зээрд азарга минь дааган цагаасаа том наадамд уралдаад сурчихсан, буруу зөвгүй номхон, хөлийн хурд их сайтай, гараа их өндөртэй хурдан азарга байв. Тэр жил бороо хур ихтэй, байс хийгээд л бороо орно.Уяа нь эвлэсэн адуу бороо сөрж зогсдог гэж уяачид ярилцдаг. Зээрд азарга минь бороо орох тоолонд сөрж зогсоно. Тэр тоолонд “би зээрд азаргатайгаа түрүүлэх нь дээ” гэж дотроо хөөрнө. Наадам ч өдөр хоногоор ойртсоор, сумын наадмын өмнөх сунгаа дөхсөн тул бид уяа морьдоо аваад сумын наадмын зүг хөдөллөө. Сунгааны өдөр ч боллоо. Ойрхон сумдын хурдан хурц гэж дуулддаг бүх азарга иржээ. Олон азарга мордсон их л өргөн сунгаа болох нь тодорхой болов. Усан бороо азарга мордохтой зэрэгцээд л цутгав. Аав минь намайг байн байн үнсээд л, намайг мордуулахдаа санаа нь зовж буй нь илт байлаа. Бороонд уралдах учир надад том ногоон цув өмсгөж нэг уяанд хамт ирсэн том хүүхдэд намайг хөтлүүлэв. Ингээд л азарга уралдах замдаа гарлаа. Үүнтэй зэрэгцээд л бороо улам ширүүслээ. Азарга ч аажуухан цогисоор гарааны газар ирж азарга эргэлээ. Зээрд азарга бид хоёр өнгө өлгөөд л гарав. Өнгөнд уралдаж буй хонгор азаргатай зуузай холбоод л ирэв. Бороо ч тасралтгүй цутгасаар… Тэгтэл барианы газар азаргаа дурандаж суусан аав минь хажуу дахь хүндээ “Чи өнгөний азаргыг нэг сайн дурандаад надад хэлээрэй. Тод ногоон цувтай хүүхэдтэй манай азарга мөн шиг байх юм. Дурандах гэхээр миний нүдийг нулимс бүрхээд дурандаж чадахгүй нь ээ” гэсэн гэдэг. Энэ сунгаанд зээрд азарга бид хоёр саахалтын зайтай хол тасархай түрүүлж билээ. Харин сумын наадамд зээрд азаргатайгаа 11-т давхисан юм. Унаач нь нас бага болохоор азаргаа эрт гаргаж уралдсаар байгаад суулгачихсан хэрэг л дээ. Ийнхүү аавтайгаа хамт анхны наадам үзэж билээ. Цаг хугацаа нисэн нисэн өнгөрөвч саарал дээлтэй аав минь санаанаас гарах нь үгүй. Хүүхэд насанд минь уул шиг нөмөр үлдээсэн сайхан аавыгаа эргэн дурсахад цэл залуухан насыг нь сэтгэлийн гүнээс өрөвдөнө. Тэнгэрийн оронд хэрэв хэл хүрдэг бол энгэртээ тэврэх хоёр сайхан үртэй болсоноо дуулгахыг хүснэ.

Аръяа.Доржханд

Categories
гадаад мэдээ

БНАСАУ ойрын зайн тусгалт баллистик пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, пуужинг пүрэв гаргийн оройн 18:20 цагийн орчимд баруун эргийн Нампо хот орчмын бүсээс тэнгис рүү харвасан байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон, Пёньян АНУ, БНСУ-ын эсрэг “шуурхай, шийдэмгий” арга хэмжээ авахад бэлэн байна гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа уг туршилтыг хийжээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ мөн БНСУ-тай хийсэн хамтарсан сургуулилалтынхаа үеэр БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналын эсрэг сүр хүчээ харуулахын тулд “B-52” бөмбөгдөгч онгоцыг нисгээд байжээ.

АНУ Пёньянаас учрах аюул занал нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн үеийн сургуулилалтууддаа цэргийн хүчирхэг техник хэрэгслүүдийг дайчлах болжээ. Гэхдээ пүрэв гаргийн туршилт АНУ болон холбоотнуудад аюул учруулаагүй гэдгийг мэдээлсэн байна.

“Бид баллистик пуужингийн туршилтын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд холбоотон, түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж байна. Уг үйлдэл нь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр болон холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй, харин Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 11-11 төвд ажиллалаа DNN.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн тус дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос олон жил хөөцөлдөж байна, газрын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог гэх асуудлыг нэлээд ярьж байна. Бид асуудлыг иргэд, хувийн хэвшлийн нүдээр харахыг эрмэлзэнэ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд иргэдээс өргөн хүрээнд мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл АТГ зэрэг холбогдох байгууллагад шилжүүлнэ. Мөн иргэдийн зүгээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг гэх асуудлыг хөндлөө. ХЗДХЯ иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа” гэв.

Ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа үүсгэдэг байдал нь нууц, далд үйлдэгддэг. Тиймээс иргэдээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг үүсгэх нь чухал. Энэ хүрээнд “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд 11-11 төвд ажиллаж байна. Цаашид мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “И-Монголиа” аппликейшнээр дамжуулан мэдээлэл авахаар бэлтгэл хангаж байна. Мөн шуудангийн бүх салбарт мэдээлэл, баримт материал хүлээн авах шуудангийн хайрцаг ажиллуулна. ЦХХХЯ-наас Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу бүх салбарт цахимжилтыг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн хүнд суртал, авлигаас сэргийлэх хамгийн гол алхам бол цахимжуулалт“ гэлээ.

Ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 9-12 цагт тус төвд ажиллаж иргэдтэй уулзаж, утсаар мэдээлэл авах юм. Өнөөдрөөс эхэлж буй тус уулзалт, арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байна. Иргэд 11-11 дугаарт хандан “Шүгэл” ажиллагаанд мэдээлэл, санал хүсэлтээ хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд шинээр 10 байршилд нийтийн бие засах газар байгуулна DNN.mn

Нийтийн бие засах газрын тэмдэг ямар ч байж болно

Нийслэлд бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа тул нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо.

Тэрбээр өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр “Одоогоор нийслэлд нийтийн бие засах 24 газар байгаагаас 19 нь тогтмол үйл ажиллагаатай.

Энэ жил шинээр 10 газарт нийтийн бие засах газар байгуулна. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хийгдэх энэхүү ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Аж ахуйн нэгжүүд тухайн байгууламж дээрээ сурталчилгааны самбар байрлуулах, худалдаа үйлчилгээ явуулах боломжийг нээж байгаа” гэлээ.

Тогтмол үйлчилгээтэй нийтийн бие засах 19 газрын цагийн хуваарь:

  • Хотын төвийн хэсэг болох МУБИС, Баруун дөрвөн зам гэх мэт байршлын долоон бие засах газар 09:00-20:00 цаг хүртэл,
  • Сүхбаатарын талбай дээрх хоёр бие засах газар 09:00-22:00 цаг хүртэл хуваарьтай. Жагсаал цуглааны энэ үед 24 цагаар ажиллана,
  • Хотын захаар байрлах бие засах газрууд 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийжээ DNN.mn

Энэ 7 хоногт нийтийн тээврийн автобуснуудад угаалга цэвэрлэгээ хийгдэнэ

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийжээ.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй эрт илрүүлэгт хамруулна DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Үүнээс 45.5 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 35 хүртэлх насны залуучуудын хамрагдах хувь бага байгаа аж. Иймд ЭМЯ-аас тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ. Тухайлбал, 35-аас доош насныхан эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд харьяалал харгалзахгүй хамрагдах боломжтой болсон байна. ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож байгаа аж. Зарим иргэдийн хувьд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол гарч талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан залуусын хөгжлийг дэмжих, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв

Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий болгох, санал санаачилгыг нь сонсохоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтуудыг хийж байна.

Энэ удаад тэрбээр нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын төлөөллийн хамт СУИС-ийн оюутан залуустай чөлөөт уулзалт хийлээ.

Уулзалтад Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын дарга Ю.Гэрэлбаатар, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн дарга Д.Индра, СТӨ-ний захирал Д.Ариунбаатар, Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нар оролцож, оюутан, залуусын хөгжлийг дэмжих, тэдэнтэй хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.

Тухайлбал, энэ онд нийслэлд болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтнаар бүртгүүлэх, соёл, түүхээ сурталчлахад хамтран ажиллах боломжтой. Мөн нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудад мэргэжлийн дадлага хийх, уран бүтээлийн төслөө танилцуулах, үзэсгэлэн, тайлан тоглолтоо хийхэд хамтран ажиллах зэрэг боломжууд үргэлж нээлттэйг уулзалтын үеэр онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Оюутан залуусаа хөгжүүлэхгүйгээр, дэмжихгүйгээр урагшлах боломж байхгүй. Нийслэлдээ, эх орондоо ихийг бүтээж, мэдлэг, авьяасаа ашиглан хөгжилд нь хувь нэмрээ оруулах та бүхнийг бид үргэлж дэмжиж, хамтран ажиллах, боломж, гарцуудыг нээхэд бэлэн байх болно” хэмээлээ.

Түүнчлэн уулзалтад оролцсон оюутан залуустай санал бодлоо солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Даац хэтрүүлсэн жолооч, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгсөн. ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарал хандуулж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэл, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн авто замд ажиллаж, зам эвдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулсан.

Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байгаа. Цаашид энэхүү стандартыг баримтлаагүй тохиолдолд хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна” гэв.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал “Цаашид дан ганц жолооч нар биш ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ. Үүний дагуу ачаа илгээгч аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад шаардлага мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон.

2023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн болон цемент, шатахуун тээвэрлэгч зарим компаниуд даац хэтрүүлж зам эвддэгээс болж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мөн жин тонн хэтрүүлснээс үүдэлтэй замын эвдрэлээс болж эрдэнэт хүний амь нас , эрүүл мэнд хохирох явдал ч буурахгүй байгаа. Тиймээс салбар яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч авто замын даац хэтрэлтэд тавих хяналтыг чангатгаж байгаа юм. Энэ хүрээнд даац хэтрүүлсэн жолооч тээвэрчдээс гадна тухайн ачааг илгээгч болон хүлээн авагчтай хатуу хариуцлага тооцно” гэв.