Categories
мэдээ нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Б” нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад давуу байдал бий болгосны улмаас төрийн өмчит хувьцаат компанид 2.1 сая төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь 600 гаруй нарны үүсгүүрийн тэжээлийг дур мэдэн худалдан борлуулж хувьдаа ашигласан, уул уурхайн компанид хулгайгаар эрчим хүч худалдан борлуулж хахууль авсан гэх;
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Увс аймгийн Засаг дарга “Ч” нь өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх;
  • Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудын захирлуудаас дэмжлэг үзүүлнэ гэж амлан бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх;
  • Өвөрхангай аймгийн “Өвөрхангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан “Л” нь төсвийн хөрөнгийг бусдын дансаар дамжуулан авч өөрт давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий олгосон гэх.
Categories
гадаад мэдээ нийгэм

​Далай, тэнгисийн хуванцар хаягдлыг тооцоолов DNN.mn

Далай, тэнгист 171 их наяд ширхэг хуванцар хаягдал хөвж байгааг эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь 18 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, 2005 оны судалгаагаар далай, тэнгис дэх хуванцрын хэмжээ 16 их наяд ширхгээр тооцоологдож байжээ.

Судалгааны ажлын дүнд хаягдсан хуванцраас гадна хуучирч, элэгдэн жижиг хэсгүүдэд хуваагдсан хуванцар хаягдлууд ч багтаж байгаа аж. Бичил хуванцрууд нь тэдгээрээр хооллосон загас, далайн амьтдаар болон ундны усаар дамжиж хүний биед хүрдэг байна.

Атлантын далайн хойд хэсэгт хуванцар хаягдал хамгийн ихээр бөөгнөрчээ.

Далайн амьтдыг үхэлд хүргэж байгаа хуванцрыг багасгах үр дүнтэй бодит ажлыг хийх шаардлагатай байгааг эрдэмтэд хэлж байна. Үүний тулд далайг цэвэрлэхээс илүүтэйгээр хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгах нь зүйтэй гэж үзжээ. Дэлхийн 100 гаруй улс орон 10 орчим жил үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд далайг хамгаалах түүхэн гэрээг энэ сард байгуулсан. Ингэснээр 2030 он гэхэд далайн 30 хувь тусгай хамгаалалттай болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 20 гаруй байршилд халиа тошин үүсчээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхай хуралдаанаас барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Энэ дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 171 объектод, урьдчилан сэргийлэхээр 887 объектод хяналт шалгалт хийнэ. Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 2023 онд 487-д нь стандарт хангуулах арга хэмжээ авна.

Түүнчлэн шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 20 гаруй байршилд халиа тошин үүсэж, айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам, талбай ус, мөсөнд автжээ. Үүссэн хор уршгийг арилгахаар 70 хүн 12 техник хэрэгсэлтэй ажиллаж, 35 км шуудуу татаж, 30 машин шороо асган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2864 аж ахуйн нэгж, 1229 иргэн 183,400 ам метр талбайг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, хүчтэй шуурна DNN.mn

2023.03.13 өдрийн 14 цагийн байдлаар цаг агаарын болон Аюултай үзэгдлийн мэдээллийг Ус цаг агаар, орчны газраас өглөө.

Булган Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар, Төв аймгийн хойд хэсгээр цас орж , нойтон цас, орон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 20-24 мс хүрч хүчтэй салхилан шороон болон хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Мөн нойтон цас, хүчтэй салхи Улаанбаатар хотруу дөхөж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхжингийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа DNN.mn

IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг нэг сарын хугацаанд цагдан хориод байсан.

Тэгвэл яллагдагч О.Мөнхжинд холбогдох шүүх хуралдаан явагдаж, шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГИХГ: Гурван улсын зургаан иргэнийг албадан гаргалаа DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт бус 44 удаагийн хяналт шалгалт явуулж, 95 гадаадын иргэн, 143 уригч байгууллага, 3 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн дагуу нийт 72.350.000 төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Эдгээр зөрчил гаргасан иргэдийн дийлэнх нь визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, мөн нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн гурван улсын зургаан иргэнийг албадан гаргав.

Тодруулбал, дээрх иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа гэж ГИХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Самар түүх хураамжаас улсын төсөвт 15.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ DNN.mn

Манай улс самар түүх зөвшөөрлийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар олгодог бөгөөд эдгээр хураамжаас улсын төсөвт өнгөрсөн онд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Самрын ургац багатай жил ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрлийг олгодог бол ургац арвин жилд үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрлийг олгодог. Засаг дарга, байгаль хамгаалагч, хууль хяналт, татварын байгууллага, МҮХАҮТ, БОАЖЯ-ны оролцоотой хяналтыг сайжруулж байгааг БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа тэмдэглэв.

Манай улс 2020 онд 16 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 14 тэрбум, 2021 онд 4.9 мянган тн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 3.9 тэрбум, 2022 онд 9.6 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 15.8 тэрбум төгрөг төсөвт оруулжээ. Ахуйн зориулалтаар самар түүхэд иргэн килограмм тутамд 1000 төгрөг төлж, 50 кг хүртэл самар бэлтгэх боломжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар түүхэд килограмм тутамд 1400 төгрөг тушаадаг аж. Ойн тухай хуульд иргэн, ойн нөхөрлөлд, ААН, байгууллагад ойн дагалдах баялгийн нөөц ашиглах зөвшөөрлийг тухайн орон нутгийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг. БОАЖ-наас ойн дагалдах баялаг хуш модны самар боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалган, 35 аж ахуйн нэгжийг хамруулснаас 14 байгууллагад 20.5 сая төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулжээ.

Монгол орны ойн сангийн 5.1 хувийг хуш мод эзэлж, 612,000 га талбайд тархдаг. Манай улсын 10 аймгийн 46 сум, нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газруудад хушин ой ургадаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлшний 18.868 тонн нөөцтэй байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцийн мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, 2023.03.11-д нийслэлээс 650 борлуулалтын цэгт нийт 730 тонн сайжруулсан шахмал түлш түгээжээ.

Харин өнөөдрийн байдлаар нийт 18,868 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 127.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2022 онд 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 127.8 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 87.3 (9.6 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 35 (17.9 хувь) тэрбум, утсан холбооны орлого 28.2 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны эцэст 341.1 мянга болж, өмнөх оныхоос 30.3 (9.7 хувь) мянган цэгээр нэмэгдлээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 25.5 (10 хувь) мянгаар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Кабелийн телевиз хэрэглэгчид 2022 оны эцэст 991.4 мянга болж, өмнөх оныхоос 35.9 (3.8 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдлээ. Ийнхүү өсөхөд Улаанбаатар хотод 20.1 (4 хувь) мянга, Баянхонгор аймагт 2.9 (13.5 хувь) мянга, Дорноговь аймагт 2.1 (8.8 хувь) мянга, Булган аймагт 2 (13.1 хувь) мянган хэрэглэгч нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч дээрх хугацаанд 4.8 (давхардсан тоо) сая болж, өмнөх оныхоос 226.6 (4.9 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдлээ. Үүнд Өмнөговь аймгийн хэрэглэгч 16.7, Хөвсгөл аймгийн хэрэглэгч 6.2, Баян-Өлгий аймгийн хэрэглэгч 7.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна DNN.mn

“Эрүүл Монгол хөдөлгөөн”-ний хүрээнд Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Энэ талаар холбогдох алба хаагчид мэдээлэл өглөө.

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн төвд өргөтгөл хийх шаардлагатай. Тиймээс гаднын тусламжаар төсөл хэрэгжүүлэхээр, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлж байна. Тэр дундаа “Шүд” төслийг онцолж байна. Энэ хөтөлбөр олон жилийн өмнө хэрэгжиж байсан. Гэхдээ жигд, тогтвортой биш байна. Тиймээс иргэн, ААН-ийн оролцоог хангах хэрэгтэй байна. Бидний хийх ажил цөм эрүүл мэнд, боловсрол гэх цэг дээр уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад сургууль цэцэрлэгийн удирдлагууд ч мөн оролцлоо. Ерөнхийдөө нийслэл хотын хэмжээнд эмнэлгийн хүртээмж сайн хэдий ч улсын хэмжээнд тэр дундаа хөдөө орон нутаг, 330 сумдад шүдний эмч, эмнэлгийн байгууллагын хүртээмж сул байгаа юм. Энэ хүрээнд уг асуудлыг чухалчлан авч үзэж байна. Угтаа хүн өөрийн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хариуцна. Харин хүүхдийн эрүүл мэндийг аав ээж, асран хамгаалагчид нь хянах асуудал. Эрүүл мэндийн боловсролын асуудлыг дахин давтан тавьж буй нь Ковидын дараах үеийн бидний олж авсан сургамжаас үүдэлтэй. Ковидын дараах шинэ үе рүү шилжиж байгаа учраас тайвширч болохгүй. Мөн өнөөдрийн уулзалтаар энэ онд Чингэлтэй дүүрэгт ямар, ямар ажил хийх талаар ярилцлаа” гэв.

Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар, Монгол Улсын хүн амын дотор 3.9 хувь нь л ямар нэг өвчин эмгэг тусах эрсдэлгүй байна гэж гарсан. Тэгэхээр үлдсэн хувь нь, ямар нэг байдлаар, тодорхой хэсэг хугацааны дараа ямар нэг өвчинд өртөх эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ улс оронд хэн ажиллаж, амьдарч, хөдөлмөр эрлэх вэ гэдэг нь асуудалтай болчихсон байна. Энэ эрдсэлийн хамгийн чухал нь хоол хүнстэй холбоотой. Монгол Улс ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль баталсан. Үдийн цай хөтөлбөр маш буруу хэрэгжээд, төрийн мөнгийг бизнес болгосон. Учир нь үдийн цайг хэрэгжүүлэх тогтолцоо манайд байгаагүй. Үүний сөрөг нөлөө өнөө хэр нь арилахгүй байна. Уг нь үдийн хоол хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж чадвал нэн чухал ач холбогдолтой” гэв.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн хөдөлгөөн” ард иргэд хэрхэн эрүүл байх вэ, өвдөхөөс өмнө сэргийлдэг эрүүл үеийг гаргаж ирэх вэ гэх зорилготой бодлого. ЕБС-д олгогдож буй эрүүл мэндийн боловсрол хэрхэн зөв олгогдож байна. Хүүхдүүд эрүүл амьдрах, аж төрөх тал дээр түлхүү анхаарал хандуулж байна. Цаашид ЕБС-иудын эрүүл мэндийн боловсролыг яаж бусад улсын жишгийн дагуу, өгөөжтэй байдлаар зохион байгуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулж байна. Мөн биеийн тамирын хичээлүүд хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж чадаж байна уу гэдэг дээр үнэлгээ, судалгаа хийж байна” гэлээ.