Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгч гаргасан 203 гомдол хүсэлтийг шийдвэрлэсэн DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны гуравдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 327 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 899 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 203 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 696 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн долоо нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, хоёр нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 318 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 17 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 23 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын хилээр 185 кг барагшун гаргахыг завджээ DNN.mn

Монгол Улсын иргэн олон улсын Ташаант боомт нэвтрэх үедээ 185 кг барагшун гаргахыг оролдож ОХУ-ын Алтайн хязгаарын гаалийн ажилтнуудад баригджээ. Ажилтнууд хууль бус бараа нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоолоо хэмээн мэдээлсэн бөгөөд монгол иргэний машинд хийсэн үзлэгээр 49 ууттай зүйл илэрснийг шалган үзэхэд барагшун байсан гэлээ.

Хууль бус бараа нэвтрүүлэхийг оролдсон иргэн ОХУ-д зарж борлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд барагшуныг гаалийн мэдүүлгэдээ дурдаагүй, нууж хил давуулахыг оролдсон байна. ОХУ-ын Гаалийн газраас тус барааг 370 мянган рублийн үнэтэй хэмээн үнэлж хураан авчээ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 115 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1382 гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ..

Categories
мэдээ нийгэм

Бамбайн иод шингээлт тодорхойлох оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бамбайн иод шингээлт тодорхойлох оношилгоог 40 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашин угаалгын газрууд зөвхөн саарал ус хэрэглэнэ DNN.mn

Автомашин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглоно гэж өчигдөр /2023.03.13/ БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Нийслэл хотод өөрсдийн зориулалтын байртай, албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 240 гаруй автомашин угаалгын газар байна. Тэдгээр угаалгын газрууд өдөрт дунджаар 2000 тонн цэвэр усыг цэвэрлэгээнд хэрэглэдэг аж.

Харин Ус сувгийн удирдах газартай гэрээтэй 134 автомашин угаалгын төв нийслэлд байгаагаас 34 нь саарал ус хэрэглэдэг байна.

Саарал ус ашигладаг угаалгын газрын тоо 2020 оноос хойш төдийлөн нэмэгдээгүй. Угаалгын газрын ажилтнуудын хэлж буйгаар төхөөрөмж нь хэт үнэтэй, төлбөрийн хөнгөлөлт байхгүй зэрэг шалтгаанаар энэ технологийг ашиглаж чадахгүй байдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн замыг I хороололтой холбох гүүрний ажил эхэлжээ DNN.mn

Өчигдөр (2023.03.13) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга гүүрэн байгууламжуудын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн мэдээлэл өгөв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан байдаг аж.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэдгийг анхааруулж байв.

Categories
мэдээ нийгэм

Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн зургаан настай ахаас мэдүүлэг авахаар болжээ DNN.mn

Гурван настай хүү хойд эцэгтээ зодуулсны улмаас хүнд гэмтэж, ГССҮТ-д найм дахь өдрөө эмчлүүлж байна. Хүүг бусдад зодуулах үед зургаан настай ах нь хамт байсан бөгөөд дээрх хэргийн дараа өвөө, эмээд нь хүргэсэн байдаг. Тэгвэл хохирогч хүүгийн ахаас асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэг авахаар болжээ. Ингэхдээ хуулийн хүрээнд асран хамгаалагчаар төрсөн аав нь, хүүхэд хамгааллын газраас томилсон өмгөөлөгч, хамтарсан багийн төлөөлөл зэрэг байлцахаар болсон байна. Тухайн хүүхэд нөхцөл байдлын улмаас маш их цочирдсон учир ГБХЗГ-аас сэтгэлзүйч ажиллуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ DNN.mn

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлээ.


Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас зургаан УИХ-ын гишүүн байна гэдгийг албаныхан тодотгов.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хариу нь хахууль авч, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэх 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг мөрдөн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.

Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх зорилгоор нэгжлэгийг 166 объектод явууллаа.

Хүний бие, эд зүйл, баримт бичигт 437 удаа нэгжлэг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээг 25 удаа хийсэн. Мөн байгууллага, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын зургаан гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг болон сумын Засаг дарга асан дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын газрын хоёр даамал, Боомтын захиргааны хоёр мэргэжилтэн, “ЭТТ”хувьцаат компанийн эрх бүхий долоон албан тушаалтан, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэн яллагдагчаар татагдан шалгагдсан.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 нь хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтан хахууль өгөх, 21 албан тушаалтан мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Одоо шалгаж байгаа хэргүүдэд найман яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан. Нийт 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хувьцаа, 35 иргэн 40 хуулийн этгээдийн банкин дахь арилжааны гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үнэт цаасыг хязгаарласан.

“Д.БАТ-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Н.НАРАНБААТАР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН”

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:

-Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгчид хичээн ажиллаж байна. Мөрдөх шалгах ажиллагааны явцад шинээр хоёр гурван нөхцөл байдал тогтоогдож буй. Гашуунсухайт хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт хийж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн серверийн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгаж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй.

Ж.Мөнхбат гишүүний хувьд яллагдагчаар татагдсан. Өнгөрсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан учраас бүрэн эрхийн асуудлыг нь оруулахгүйгээр өөрийнх нь хүсэлт шийдэгдэх байх гэж харж байна. Гадаад руу явсан албан тушаалтнуудаас Н.Удаанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үеэр гадаад руу явсан. Өнөөдрийн байдлаар өөр албан тушаалтнуудын мэдээллийг өгөх боломжгүй байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-д нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарчээ DNN.mn

Нүүрсэн яндан хулгайлахыг завдаж байхдаа автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарсныг АНУ-ын Жоржиа мужийн Саванна хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Гуравдугаар сарын 7-ны өдөр авсан дуудлагын дагуу шалгахад 32 настай Мэттъю Эрик Смит гэгч автомашинд дарагдаж амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна.

“Хохирогч нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдсан нь хэргийн газраас олдсон нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж Чатхэм дүүргийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Палладий, цагаан алт, роди зэрэг үнэт металл агуулдаг, автомашинаас салгахад харьцангуй амархан байдаг тул сүүлийн жилүүдэд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг АНУ даяар эрс нэмэгдсэн юм.

National Insurance Crime Bureau байгууллагаас гаргасан тоо баримтаас үзвэл энэ төрлийн гэмт хэрэг 2019 оноос хойш 1,200 гаруй хувиар өссөн байна.

Нүүрсэн яндан нь автомашинаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах үүрэгтэй эд анги юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын таван мужид явуулсан ажиллагаагаар нүүрсэн яндан хулгайлж, борлуулж, боловсруулдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлсний үр дүнд 21 хүнийг баривчилж байжээ.

Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд агуулагддаг зарим металлын үнэ алтны үнээс ч өндөр болоод байгаа юм. Тиймээс автомашины төрлөөсөө хамаараад нүүрсэн яндангийн нэгжийн үнэ хар зах дээр хамгийн багадаа $1,000 хүрэх болжээ.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь DNN.mn


Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.