Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 онд их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноо DNN.mn

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/97 тоот тушаалаар шинэчлэн баталжээ.

Тушаалын хавсралтаар Улаанбаатар хотын их, дээд сургуульд оюутан элсүүлэхдээ баримтлах Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 440-480 байхаар баталсан байна. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагын оюутан элсүүлэх босго оноог 410 байна хэмээн заажээ.

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын А/97 тоот тушаал:

2
3
4
5
6
7

8

10

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Тулга: Улаанбаатарт олон нийтийн 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан DNN.mn

Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 29,000 барилга байгууламж байдаг. Үүнээс 19,000 барилга байгууламж 2002 оноос өмнө, 10,000 нь 2002 оноос хойш баригдсан бүртгэлтэй. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс.

Сүүлийн үед хотыг тойрсон газар хөдлөлийн хагарлууд дээр эрсдэл үүсэх нөхцөл байдалтай гэсэн дүгнэлтийг Геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлээд байгаа.

Хот байгуулалтын хөгжлийн газраас 2010 оноос хойш Улаанбаатар хотын барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. ҮАБЗ-ийн зөвлөмж, журмын дагуу хийгдсэн.

2010 оноос 2023 оныг хүртэл нийт 944 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн байдаг. 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад уг үнэлгээг хийхээр улсын төсөвт тодорхой хөрөнгө хуваарилсан ажил.

2002 оноос өмнө баригдсан нийт 1,844 орон сууцны болон олон нийтийн барилгууд байна. Үүнээс 1,320 нь орон сууцных.

зураг

Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. Эдгээрээс 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, 98 барилгыг хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2002 оноос өмнө баригдсан барилгуудын ихэнх нь тоосгон барилгууд.

Тоосгон барилгуудын хувьд 1950, 1960 онд баригдсан учир эдэлгээ, хугацааны чанараар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдэж байгаа.

Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан барилгууд дээр мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн ашиглахыг хориглосон шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулган дахин төлөвлөн барих төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэхмэлийн шарууд орчмын орон сууцнуудыг шинэчлэн барьсан.

Харин хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгууд тулгамдсан асуудал болж байна. Барилгыг хүчитгэх хууль эрх зүйн орчинд стандарт, журам гаргах шаардлага үүссэн. Одоогийн байдлаар хүчитгэсэн барилга цөөхөн. ЖАЙКА-гаас төсөл хэрэгжүүлж, эхний 10 барилгыг хүчитгэх ажлыг хийнэ.

Газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан барилгуудыг паспортжуулж байна.

2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын хувьд газар хөдлөлтийн норм дүрмийн дагуу материалын чанар, зураг төсөл, хийц бүтээц газар хөдлөлтөд тэсвэртэй хэмжээнд хийгдэж байгаа учраас тухайн барилгуудыг тэсвэртэй гэж үзэх ёстой. Гэхдээ тухайн барилга баригдахдаа технологийн алдаагүй, зураг төслийнхөө дагуу баригдсан эсэхийг шалгах ёстой.

Зарим нэг барилгад үзлэг шалгалтыг хийх шаардлага үүсэж байгаа. Барилгын захиалагч, зураг төсөл зохиогч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хуучин мэргэжлийн хяналтын байгууллага явцын дундах шалгалтыг хийх ёстой байдаг. Улсын комисс тухайн барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримт, зураг төслийн хувьд сайн хянаж хүлээж авсан уу гэдгийг эргэж хараад барилгууд дээр үнэлгээ гаргана” хэмээн ярилаа.

“Турк улсад газар хөдлөлт болсон шиг гамшиг хэзээ тохиолдохыг бид мэдэхгүй. Ийм гамшгийн үед бэлэн байдлын хангах чухал. Ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, барилга барьж байгаа, бариулж байгаа хүмүүс материалын чанар, хийц бүтээц, зураг төслийн дагуу баригдаж буйд анхаарал хандуулж байх шаардлагатайг хүн бүхэн ойлгох хэрэгтэй” гээд нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулахаар болсныг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн жилийн хэрэгцээнд 7858 тонн мах нөөцөлжээ DNN.mn

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 101, Хан-Уул дүүрэгт 32, Чингэлтэй дүүрэгт 36, Баянгол дүүрэгт 79, Сонгинохайрхан дүүрэгт 101, Багануур дүүрэгт 12, Налайх дүүрэгт 22, Багахангай дүүрэгт 2 дэлгүүрээр худалдаж байгаа юм байна.
Нөөцийн махны үнэ: Үхрийн ястай мах 10,700 төгрөг
Хонины ястай мах 8,600 төгрөг
Ямааны ястай мах 6,400 төгрөг.
УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон.

Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.

Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан. Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтой аж.

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7,858 тонн махыг бэлтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт алга болсон 19 настай охины цогцос олджээ DNN.mn

Баян-Өлгий аймаг өнгөрсөн нэгдүгээр сар /2023.01/-д сураггүй алга болоод байсан иргэний амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг цагдаагийн байгууллагаас олж хэрэгтэнг илрүүлсэн байна.

Сураггүй алга болсон Д.М-ийг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад А нь М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоожээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын төсөв эхний хоёр сард 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гурван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 422.9 тэрбум төгрөгөөр буюу 16.4% өсжээ.

Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөгөөр буюу 12.9% өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Манай улсын нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний хоёр сард 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тэнцвэржүүлсэн тэнцлийг он оноор харвал:

  • 2020 эхний хоёр сард -120 тэрбум төгрөгийн алдагдалтай
  • 2021 эхний хоёр сард -112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай
  • 2022 эхний хоёр сард – 32.1 тэрбум төгрөгийн ашигтай
  • 2023 эхний хоёр сард – 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав.

Төсвийн ашиг өмнөх оны мөн үеэс 9.6 тэрбум төгрөгөөр 29.8% буурчээ.

Татварын нийт орлого энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 240.7 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Үүнд,

  • Орлогын албан татварын орлого 61.5 (8.2%) тэрбум төгрөг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 85.7 (16.7%) тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын орлого 72.2 (17.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 82.6 (46.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монголын балет гадаадад ч, дотооддоо ч хүчтэйгээ харуулсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Отгоннямын ярилцлагыг хүргэе. Тэрбээр сар шинийн өмнөхөн энэхүү эрхэм хүндэт цолыг хүртсэн юм.


-Балетын бүжигчид дотор ихээхэн зөрчилтэй дүрийг бүтээдэг, драматичны бүжигчид гэж байдаг. Энэ талаасаа та ямар жанрын бүжигчин бэ?

-Би дандаа эсрэг дүрд тоглодог л доо. Эсрэг дүр хүний сэтгэлд их тод үлддэг юм. Э.Чойдог гуайн “Шарилжин дундах цэцэг” балетын Ёмбын дүрд би бүжиглэлээ. Энэ маань нэг бүсгүйд дурласан цэргийн дарга хоёр залуугийн дунд хов зөөдөг тийм дүр л дээ. Бүжиглэчихээд сүүлд гудамжинд явж байхдаа хэдэн залуу “тэр муу Ёмбо хов зөөсөөр байгаад салгачихлаа” гэх мэтээр яриад явж байхтай тааралдаж байсан. Тэр үед хүмүүс балет их үздэг байлаа шүү дээ. Энд тэнд явж байхад тоглосон дүрээр минь хүмүүс таниад байдаг юм. Нэг удаа гудамжинд явж байтал араас танихгүй хүн “Хөөе, Балгаан” гээд дуудаад байх юм. Эргээд харсан чинь “Чи чинь Балган билүү” гэж билээ. Ж.МэндАмар гуайн “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн Балганы дүрээр минь таньсан юм билээ л дээ

-К.Караевын “Аянгын жимээр” гэж балет байдаг юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай өгүүлдэг жүжиг. 1982 онд би энэ балетын цагаан арьстны дүрд тоглосон. Энэ миний анхны том дүр. Тэр жилээ урлагийн байгууллагуудын шинэ жилийн баярт оролцох гээд Драмын театрын үүдэнд зогсч байтал П.Цэрэндагва гуай тааралдаад “Аянгын жимээр” балетад тоглодог залуу чи мөн үү” гэж байна. П.Цэрэндагва гэж гайхамшигтай жүжигчинтэй анх тэгж танилцаж байсан. Ер нь эсрэг дүр бүтээх нь эерэг дүр бүтээхээс нэлээн их ялгаатай шүү. Асар их юм уншиж судалж, боловсорч, өөрийгөө ихээхэн дайчилж байж эсрэг дүрийг бүтээдэг. Тэгэхээр дүр гэдэг агуу юм шүү.

Эерэг дүр бол харагдах талаасаа их сайхан харагдаад, юмаа сайхан хийчихэд л болчихдог. Гэхдээ тухайн дүрд тохирох тохирохгүй жүжигчин гэж байна л даа. Би бол эерэг дүрд тоглож чаддагг үй юм. 1990 онд манайх Х.Билигжаргалын “Бөртэ чоно” балетыг тавилаа. Жамьяндагва багш намайг дуудаад “Чи ерөөсөө Жамухад тогло. Жамуха чи яг мөн” гэж байна. Би ч тэгье ээ л гэлээ. Энэ балетыг анх тавиад цөө- хөөн удаа тоглогдсон. Харамсалтай нь дахиж тоглоогүй.

-Танай театрын урын санд байдаг ч тоглогдохоо болиод удаж байгаа нэлээн хэдэн балет байна л даа. Жишээ нь, “Спартак” гэж ритм, сүр жавхлан төгс маш гоё балетыг сэргээн тоглоосой гэсэн үзэгч нэлээн олон шүү. Одоо энэ жүжгийг сэргээн тоглох боломжтой юу?

-Харамсалтай нь тоглох бүрэлдэхүүн байхгүй учраас сэргээх боломжгүй. Наад зах нь жар, далан хүн тайзан дээр гарах хэрэгтэй болно. Нэг талаас гучин хүн, нөгөө талаас бас гучин хүн гарах ёстой болно. Гэтэл ийм олон бүжигчин манайд алга. Өнгөрсөн хугацаанд боловсон хүчний бодлого алдагдсан, чадалтай сайн бүжигчид гадаадад гарчихаж байгаа гэх мэт олон шалтгаанаар бүрэлдэхүүн цөөрөөд байгаа юм. Өнгөрсөн зун гэхэд л манайхаас таван бүжигчин гадаадад уригдаад явчихлаа. Хамгийн сүүлд оны өмнөхөн нэг хүн явлаа.

-Балетынхан одоо хэд үүлээ байгаа юм бэ. Одоо байгаа бүрэлдэхүүндээ тааруулаад сэргээн тавьж болохгүй гэж үү?

-Болохгүй л дээ. Ядаж л сүргүй болчихно. Одоо манай театрт ердөө гучаад бүжигчин байна. Заримдаа Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүү- дээс оролцуулсан тохиолдолд дөчөөд хүн тайзан дээр гарч байна. “Спартак”-ийг тоглож байх үедээ манайх дал гаруй хүнтэй байлаа. 1988 оныг хүртэл.

-Та ДБЭТ-ын урын сангийн бүх балетад бүжиглэсэн хүн. Энэ жүжгийн ямар дүрийг бүтээсэн бэ?

-Ромын цэргийн жанжин Крассын дүрд тоглосон. Бас л эсрэг дүр. Эзэнт гүрний цэргийн маш балмад, харгис хэрцгий жанжин л даа.

-ДБЭТ-ын урын санд өөр бас том асуудал анзаарагддаг. Хүүхдийн балет бараг байхгүй бол модерн балет огт байхгүй гэж болно. Г.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, дөнгөж саяхан сэргээн тоглосон Ж.Чулууны “Уран Хас” энэ хоёрыг эс тооцвол шүү дээ?

-Манай театрын хөгжмийн редактор А.Батдэлгэр “Улаан- Үдэд ажиллаж байхдаа “12 жил” нэртэй богино хэмжээний балет хийсэн юм. Түү- нийгээ ерэн хэдэн онд энд хэдэн удаа тоглуулсан. “Цэнхэр нүдэн бүсгүй” балет одоо тоглогдсоор байгаа. Харин модерн балетын орон зай хоосон байгаа нь үнэн.

-Ерэн оны эхээр “Сүйрлийн дараах амьдрал” нэртэй маш гоё модерн балет тавьсныг санаж байна. Гэхдээ олон тоглоогүй тэгсгээд алга болчихсон. Тэр юу болсон бэ?

-Тэр чинь Б.Жамьяндагва багшийн дэглэсэн, манай “Балет холл” театрын бүтээл л дээ. Багш ерэн нэгэн онд театраас тусдаа гараад “Балет холл” нэртэй балетын сургууль, театр байгуулсан юм. Намайг очих уу гэхэд нь би багшийгаа дагасан. Манай театрын дарга Б.Сэргэлэн бид хоёр тэнд нэлээн бүжиглэсэн дээ. “Балет холл” нэг хэсэг бүр хүчтэй болж, албан ёсоор балетын үндэсний театр болсон. Тэгээд тав зургаан жил болоод тарсан даа. -Саяхан хөгжмийн зохиолч УГЗ Баттөмөр хүүхдийн балет бичсэн, түүнийгээ хөдөөгийн театрт тавихаар боллоо гэж байсан. Тэндэхийн театр халаалт дулааны асуудалтай юм уу даа, цаг дулаарахаар тавина гээд хүлээгээд байгаа гэнэ. Танай театрт энэ олз биш гэж үү? -Байгаа бол аваад ир л дээ. Ерөнхийдөө балетыг балетместртэйгээ ярьж байж хийдэг юм.

-ДБЭТ хөгжмийн зохиолчидтой харьцдаггүй юм уу. Жишээ нь, менежмент хийж, бичсэн жүжигт нь ивээн тэтгэгч олох ч юм уу, балет захиалах гэх мэтээр?

-Б.Жамъяндагва багш бүх хөгжмийн зохиолчдод жүжиг захиалж байсан. Гэвч юу ч гараагүй.

-Тэгээд яагаад нэг нь ч бичээгүй юм бол. Чаддагг үй юм уу?

-Балет бичиж чаддаггүй л байхгүй юу. Ганцхан Х.Билигжаргал л “Бөртэ Чоно” -ыг бичсэн юм. Тэр ч бүү хэл Жамьяндагва багшийн яг хажууд нь сууж ярилцаж байгаад бичсэн балет. -Хэр жүжиг вэ? -”Бөртэ Чоно” гоё шүү дээ.

-Тоглохоо больчихсон бил үү?

-Тийм ээ. Одоо байхгүй. Бас л тоглох бүрэлдэхүүн байхгүйгээс. Ер нь балетын хөгжим их онцлогтой.

-Тэгэхээр Монголын хөгжмийн зохиолчид хө- дөлгөөнийг мэдэрч чадахг үй байна гэсэн үг үү?

-Мэдэхгүй юм даа. Магадг үй тийм л юм байлгүй. Ер нь энэ зовлонг Жамьяндагва багш маш сайн мэднэ. Багш “Үйлийн гурван толгой” балетыг бичүүлэх гэж олон ч хөгжмийн зохиолч авчраад чадааг үй юм. Сүүлд нь Ж.МэндАмар гуайг авчирч бичүүлсэн. Ж.Мэнд-Амар гуай энэ балетыг бичихдээ гурван том зохиол бичиж ирж байсан юм.

Тэр дундаас энэ зохиол нь шилэгдэж гарсан юм шүү. Би энэ жүжгийн Балганы дүрд хорин жил бүжиглэсэн. Орос, Унгар, Энэтхэг гэхчилэн тав, зургаан оронд очиж энэ балетыг тоглолоо.

-Та Монголын балетын урлагт хэдэн жил хөдөлм өрлөв .Энэ их урлагтай анх хэдэн настайдаа танилцсан бэ?

-Би арван настайдаа Ленинградын А.Вагановын нэрэмжит Балетын сургуульд явсан юм. Их олон жилийн түүхтэй сургууль даа. Энэ жил 270 жилийнх нь ой болж байгаа. Тэр жил манайд хоёр орос багш ирж Улаанбаатарын бүх дунд сургуулиудаар явж хүүхэд шалгаж авсан. Тухайн үед миний сонссоноор 1500 хүүхэд шалгуулсан гэж байсан юм. Тэгээд арван хүүхэд шалгарч тэнцээд Ленинград явж байлаа. Тэр чинь 1964 он юм. Тэнд найман жил сураад 1972 онд төгсч ирсэн. Ирээд П.И.Чайковскийн “Золушка” бүжгэн жүжгийн алиа салбадайн дүрд бүжиглэж анхны гараагаа эхэлсэн дээ. Энэ бол балетын эрэгтэй жүжигчний ур чадвар, боломжийг шалгасан хэцүү дүр. Биднийг Орост төгсч ирсэн даруйд Ж.Чулуун гуайн “Уран хас” балет анх тавигдсан юм. Түүнээс хойш би энэ театрт 36 жил ажиллаж байна даа.

-Одоо та тайзан дээр гарч байгаа юу?

-Одоо бүжиглэж байгаа. Гэхдээ олуул хэсэгт гарна шүү дээ. Юу гэж үсэрч харайхав.

-Далаас наяад оны сүүл хүртэл Монголын балетад хүчтэй залуус олон байсан. Олуулаа бас хүчтэй. Тэр дундаас гоцлол бүжиглэх эрх олж авна гэдэг амаргүй байсан биз?

-Тэр бол бараг боломжгүй зүйл. Би л хувьдаа арван жил нухлуулж байж гарч ирсэн. Одоо шинэ боловсон хүчнүүд тэр цагийнх шиг их өндөр шаардлагыг сайн хангаж чадахгүй л байгаа.

-Гадаадад бүжигчин бэлтгэхээ больсноос хойш ХБК энэ үүргийг гүйцэтгэж байна. Харин эднийх балетын бүжигчин олноор бэлтгэж гаргаж байгаа юу?

-Олноор бэлтгэж чадаж байгаа. Онцлог нь эднийхийг төгсч театрт ирээд юм сурч аваад гадагшаа гараад явчихаж байна. Миний хүү хүртэлХБК-ийг төгсч манай театрт ирээд Япон Улсад гэрээгээр ажиллахаар явсан. Японы “Асама Маки” гэж балетын нэр хүндтэй том компани бий. Дандаа гадаадаас чадалтай бүжигчдийг урьж ажиллуулдаг юм. Миний хүү тэнд гэрээтэй. Хааяа энд ирж бүжиглэчихээд явж байна. Сая шинэ жилээр ирж “Шелкунчик”-т бүжиглээд буцлаа. Хүүтэй цуг төгссөн гурван залуу бас л гадаадад бүжиглэж байна. Хорин тавхан насандаа гавьяат авсан Д.Алтанхуяг АНУ-д бүжиглэж байгаа. Үнэхээр бахархаж, баярламаар.

Ганцхан Монголын нэр л гарч байвал хаана бүжиглэх нь хамаа байж уу. Гадаадад тэд чинь зүгээр нэг олуул бүжигт гарахгүй байгаа шүү дээ. Заавал гоцлол бүжигт гарч байгаа. Тийм учраас хаана ч бай дандаа Монголын нэр гарч байна шүү дээ.

Энэ залуус Б.Жамьяндагва багшийн дэглэсэн балетад тоглоод асар их туршлага олж авч мэргэжил дээшлүүлээд дараа нь гадаадад гарч байгаа. Түүнээс биш зүгээр нэг дурын хүнийг гадаадаас ирээд аваад явахгүй шүү дээ. Энэ бүхэн Монголын балет гадаадад ч, дотоодод ч хүчтэй байгааг харуулж байна. Сая Японы бүжигчин манай театрт ирээд юм заалгаж гуравхан хоноод буцлаа. Монголын театрт ирж гуравхан хоног бэлтгэл хийхийн тулд бүх зардлаа өөрөө гаргаад ирж байгаа юм.

-Балетыг дал наяад оныхны та нарын дэг сургуулиар сургаж байгаа хувийн сургууль бий юу?

-Ч.Батгэрэл, Ц.Хонгорзул нар балетын сургууль ажиллуулж байгаа. Би “Мишээл балет школ” нэртэй балетын анхан шатны сургалтын төвийн албан ёсны эрхээ саяхнаас авлаа. Өөр хувийн балетын сургалт явагдахгүй байгаа.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

АБГББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэмээн танилцуулгадаа дурдсан.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дууджээ

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Гурав дахь шатны сонсголд “Хөгжлийн Банкны эх үүсвэрээс арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, тус банк бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан.

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар

Үдээс өмнө

  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)
  • Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл

Үдээс хойш

  • Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дуудсан байна.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хугацааг сунгажээ DNN.mn

Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр өчигдөр/2023.03.16/ гарчээ.

Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон.

Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад байгаа тухай мэдээлж байв.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон, медаль гардуулна DNN.mn

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн цол, одон, медаль гардуулна.

Мөн цэргийн сургуулийн сонсогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх юм.