Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгох зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачлан баталсан “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулахаар тус яамны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Д.Гэрэлням, хэлтсийн шинжээч, мэргэжилтнүүд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга Аслонав болон тус албаны албан хаагчидтай 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, төмөр замын салбарт мэдээллийн технологийн дэвшилтэд үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр дараах асуудлын хүрээнд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тогтлоо.
-Салбарын нэгдсэн платформд мэдээлэл дамжуулах ажлыг үргэлжлүүлж мэдээллийг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүний нөөцийн болон ачаа тээврийн мэдээлэл,
–E-logistics.mn системийн ашиглалт, хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох системийг ашиглаж мэдээлэл боловсруулах, хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулах,
-E-transport төвийг ашиглалтад оруулахад тоног төхөөрөмжийг шийдэх боломж,
-Суурь бүтэц эзэмшигч бусад байгууллагуудад мэдээллийн системийн тусламж дэмжлэг үзүүлэх,
-Цаашид хөгжлийн чиг баримжаа, ойрын 5 10 жилд хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд,
-RFID стандарт ISO 18000 6 багц станпар гэх мэт нэмэх / хэлэлцүүлэгт оролцуулах/,
-Төмөр замын орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх Үндэсний орон зайн мэдээллийн системд мэдээлэл оруулах,
-Google transit системийн ашиглалт, Welcome to Mongolia арга хэмжээнд ашиглах,
-5G сүлжээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,
-“УБТЗ” ХНН дээр байгуулагдаад байгаа үйлчилгээ үйл ажиллагааны цахимжуулалтыг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн төлөвлөгөөнд санал тусгах зэрэг байв гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.