Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67

Манай улсын нийт хүн амын 49.3 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 67.9% нь хот суурин газарт, 32.1% нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Categories
мэдээ соёл-урлаг

​БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР “БҮРГЭД” ДРАМЫН ЖҮЖГЭЭ НИЙСЛЭЛД ТОГЛОЖЭЭ

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тогложээ.
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв: Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хүргэж байна

Categories
мэдээ нийгэм улс-төр

УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааг дэмжих, хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгалийн тэнцвэрт байдалд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: “Дэлхийн ихэнх улс оронд газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын олон улсын гэрээ, конвенц, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулан ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа, хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна.

Ургамал хамгаалал гэдэг нь ургамлыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах ач холбогдолтой ч нөгөө талаасаа ургамал хамгааллын үйл ажиллагаанд химийн бодис хэрэглэдэг учраас хэрэглээг нь зөв төлөвшүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ийм учраас дэлхийн нийтийн чиг хандлага ургамлыг өвчин хортонд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад бодлого, эрх зүйг чиглүүлж байна. Манай улс газар тариалангийн салбарынхаа хөгжлийн онцлог, дэлхийн чиг хандлагад уялдуулан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг онцолсон.

Арга хэмжээнд Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна тариалангийн салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, Олон улсын ургамал хамгааллын эрх зүйн орчны талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн мэдээлэл солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Монгол эрэгтэйчүүдийн дундаж цалин 1.9 сая төгрөг байна

Эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 4-р улирлын байдлаар 1.9 сая төгрөг байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 374.6 мянган төгрөгөөр дээгүүр байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АВЛИГЫН ХЭРЭГТ ХЭРЭГТ ХУРААГДСАН ХӨРӨНГИЙГ ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ ТАЛАРХАВ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад айлчлал хийж буй НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ дахь суурин төлөөлөгч бөгөөд Монгол Улсыг хариуцсан захирал Жастийн Коулсэныг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны талаар санал солилцох уг уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хатагтай Жастийн Коулсэныг монголчуудын хамаг бүхний эхлэл хэмээн бэлгэшээдэг хаврын улиралд Монголд айлчлахаар ирсэнд талархаад манай улсад тавтай зочлохыг хүслээ.

Тэрбээр НҮБ-ын ХАС-тай Монгол Улс 1992 оноос нягт хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тодорхой амжилтад хүрснийг онцгойлон дурдаад Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар товч танилцуулсан юм.
Тэрбээр “Засгийн газраас өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх бодлого барьж ард иргэдээ эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сараас эхлэн явуулж өнөөдрийн байдлаар нийт хүн амын 26 хувь хамрагдаад байна.
Эрт илрүүлгийн явцад хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь шүд цоорох өвчинтэй гарсан тул Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч “Шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн эрт илрүүлгийн үр дүнд дүгнэлт хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бодлого барьж буй. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн шүд, амын хөндийн эрүүл мэндэд анхаарал тавьж, эмчилгээ үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн” хэмээгээд Засгийн газраас авлига, албан тушаалын хэргийн эсрэг тууштай тэмцэл өрнүүлж буй бөгөөд авлигын хэрэгт хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэнд, хавдрын өвчний эмчлэх үйл ажиллагаанд зориулах чиглэл барьж байгааг дуулгалаа.
Сайд мөн “Олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс Мянганы хөгжлийн тав дахь зорилт буюу Эхийн эндэгдлийг 1990 оны түвшнээс дөрөв дахин бууруулсан есөн орны улсын нэг болж чадсан нь бидний хамтын ажиллагааны үр дүн билээ. Гэвч 2016-2017 онд эхийн эндэгдэл дахин нэмэгдсэн статистик гарсан. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас нэн ялангуяа 2021 онд эхийн эндэгдэл нэмэгдэж, өмнөх амжилтаа бататгах бус ухарсан үзүүлэлттэй байгаад санаа зовинож байгаа бөгөөд эхийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаа нь дэлхийн нийтийн зорилтод хүрэхийн төлөө хэсэг хугацаанд анхаарч шаргуу ажиллахад бүрэн шийдвэрлэгдэх асуудал бус, харин байнгын анхаарал, тогтвортой хөрөнгө оруулалт шаардсан асуудал гэдгийг харуулж байна. Ялангуяа сэргийлж болох эхийн эндэгдлийг бууруулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх, үүний тулд эх барихын яаралтай тусламж үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, сум, дүүрэг бүрт эх барихын яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа тул сэргийлж болох эхийн эндэгдэл, нас баралтыг тууштай бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сан дэмжлэг үзүүлж, үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн тогтвортой хангамжийн чиглэлээр болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барихын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг Хүн амын сантай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Эх, нярайн тусламжид зайн оношлогоог нэвтрүүлэх” төсөл. Уг төслийн хүрээнд бий болсон дэд бүтэц, нэвтрүүлсэн технологи, хүний нөөцийг ашиглаж цаашид эрүүл мэндийн бусад төрлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ХАС-гийн Суурин төлөөлөгчид уламжиллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орныг дэмжих долдугаар хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын үндсэн чиглэлүүд болох Эхийн эрүүл мэнд, Хүүхэд залуучуудын эрүүл мэнд, Эх барихын тусламж үйлчилгээг сайжруулах, Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд бодлогын дэмжлэг үзүүлэх, чадавхи бэхжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа буюу хөгжиж буй орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, төлөвлөсөн үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Жастийн Коулсэн НҮБ-ын ХАС-гийн хувьд Монгол Улстай хамтран ажиллаж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд Засгийн газар авлигатай тэмцэх дорвитой үйл ажиллагааг явуулж авлигын хэрэгт хураасан хөрөнгийг эрүүл мэндийн салбарт ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд зориулна гэж шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна хэмээсэн. Түүнчлэн Монгол Улс ковидын үед бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж цар тахлыг харьцангуй хохирол багатай давсан улс орны нэг болсныг онцлоод энэ нь эрүүл мэндийн салбарын зөв бодлого, зөв менежмент, ажиллагсдын хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд НҮБ, ХАС-гаас шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадсандаа баяртай байна гэсэн юм.
Суурин төлөөлөгч Монголд богино хугацаанд ажиллахаар ирсэн ч орон нутгийн тэр дундаа сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад амжсанаа ярьж Хүн амын сангийн зүгээс Монгол Улстай хамтын ажиллагааг цаашид илүү үр дүнтэй үргэлжлүүлэн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн бйагаа гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улс, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал болов

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газар-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-нд болов.

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хороог Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран даргалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын холбогдох байгууллагууд болон НҮБ-ын системийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.

Тус хороо нь 2022 оны 5 дугаар сард батлагдсан “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллах юм.

Монгол-НҮБ-ын ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнг тодорхойлсон энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд 1/ Хүний хөгжил, сайн сайхан байдал, 2/Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, 3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн чиглэлээр Үр дүнгийн бүлгүүд ажиллана.

Хамтарсан удирдах хорооны хурлаар НҮБ-аас Монгол Улсад 2017-2022 онд хэрэгжүүлсэн “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн үр дүнг хэлэлцсэний зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, гишүүдийн саналыг тусгаж батлахаар тогтов. Мөн хурлаар Хамтарсан удирдах хорооны болон Үр дүнгийн бүлгүүдийн ажлын даалгаврыг батлав.

Монгол-НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны дараагийн хурал 2023 оны 10 дугаар сард болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдээр цаг агаар тогтуун байна

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx цаг-үе

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд аварга О.Хангай түрүүлэв

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлсэн байна.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш нар үлдэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Монгол цэргийн өдөр

Өнөөдөр Монгол цэргийн өдөр бөгөөд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой тохиож байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР:

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудад алба хааж буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчид, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу халуун насаа зориулан зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууддаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Түүхэн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, түүнтэй уялдан гарсан батлан хамгаалах бодлоготой нийцүүлэн хөгжлийнхөө амаргүй үе шатыг даван туулж өнөөгийн түвшинд хүрээд байна.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар буй Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байгааг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд амжилт гарган, эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сэргээн сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан зэрэг олон ажил, арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ.

Цаашид бид Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд болон Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д батлан хамгаалах талаар тусгагдсан зорилтыг хангахад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид манлайлан оролцох болно.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчиддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.