Categories
мэдээ нийгэм

Цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж байна DNN.mn

Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн. Тиймдээ ч энэ төрлийн залиланд өртөх хүмүүсийн тоо ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэвч залиланд өртөгсдийн тоо буурахгүй нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ бол “FT Group” гэх сүлжээ. Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрсэн. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан.

ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч байгаа. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй. Ямартай ч өргөдөл гаргаж байгаа хүний тоо өсч байгаа” гэсэн юм.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр “Цахимаар иргэдийг залилсан аппликейшнууд нь хохирогчдын мэдээллээр нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд үүгээр гүйлгээ хийхгүй байх нь зөв. Хохирсон иргэд нэн яаралтай ирж, гомдол мэдээллээ өгөх хэрэгтэй. Судалгаагаар “FT Group” нь Орос, Герман зэрэг улсад салбараа байгуулж, 2022 оны гуравдугаар сард Монголд орж ирсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш. Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан цэнэглэлт, таталтаа хийдэг крипто валютын нэг хэлбэр.

Тиймээс цахим залилан, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн сурагчид энэ сарын 27-ноос амарна DNN.mn

“Нийслэл, орон нутгийн ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны Даваа гарагаас эхэлнэ. Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны Даваа гарагт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй” хэмээн БЕГ-аас мэдээллээ.

Зуны амралтын тухайд:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарч эхлэх хуваарьтайг танилцуулав.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж 38.7 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, валютын харилцах 2.2 дахин, валютын хадгаламж 38.7 хувиар өсчээ. Энэ нь мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

Төгрөгийн ханш 2022 онд ам.долларын эсрэг 20 гаруй хувиар буурсан нь импортоос өндөр хамааралтай Монгол Улсын эдийн засагт ирэх дарамтыг нэмэгдүүлжээ.

Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлж 13 хувь болгосон нь инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөхөд түлхэц болно гэж мэдээлсэн. Гэвч инфляци хоёрдугаар сард инфляци өндөр түвшинд тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

​ Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.

ДАВАА ГАРАГ /2023.03.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

  • Түр хорооны тогтоолын төсөл
  • Бусад.

16.00

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2023.03.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Нүүрсийг цахимаар арилжаалахтай холбоотой цахим биржийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мэдээлэл сонсох

11.00

Монголын хөрөнгийн бирж

2

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Бусад

09.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн гүйцэтгэлийн аудитийн тайланг сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төсвийн байнгын хороо

12.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Эдийн засгийн байнгын хороо

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Хууль зүйн байнгын хороо

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2023.03.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох

11.00

Гадаад харилцааны яам

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2023.03.23/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.03.23, 03.24/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Онжавууд DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…………………..

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа цэргийн “онжав”- уудыг урилаа. Тодруулбал, Монголын армийн урдаа барьдаг офицерууд. Эд арван гурвуулаа. Ангиас хоёр генерал, дөрвөн доктор, 13 хурандаа төрсөн гээд бодохоор ямархан хүмүүс болох нь мэдэгдэх буй за. Монголын зэвсэгт хүчний баярын энэ өдөр нэг ангийнхны хөгжилтэй дурсамжийг хамтдаа сөхье.


БАЙЛДАГЧИЙН ХАЛААСАНД ГЕНЕРАЛЫН МӨРДЭС БИЙ

Монголын зэвсэгт хүчний янз бүрийн салбарт ажиллаж байсан арав гаруй офицерууд тэр үеийн нэлээн босго өндөр шалгалтыг давж туулаад В.И.Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн академид 13- уулаа очиж нэг курс болон суралцсан нь 1980 он ажээ. Өөр өөр газар ажиллаж байсан тэд ингэж нэг ангийнхан болсон түүхтэй. Ангийнхнаас дотооддоо цэргийн дээд сургууль төгссөн хэдэн хүмүүс орос хэлний бэлтгэл хийх зорилгоор жилийн өмнө очоод хүлээж байв. Хэлтэй устай хэд нь араас нь очсоноор анги бүрэлдэж гурван жил суралцжээ. Тэдний хоёр нь багшийн ангид буюу Цэргийн дээд, сургууль академид багш болох, үлдсэн нь Ерөнхий зөвл өлийн цэргийн улс төрийн ажилтан болохоор бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед академид явахад шалгалт их өндөр байжээ. Ажлын үзүүлэлт харна. Ажилдаа амжилт бүтээл гаргасан байх ёстой. Хоёрт, өмнө нь сурч байсан хүмүү- сийг авсан гэнэ. Оросын цэргийн академийн сургалтын хөтөлбөрийг дааж чадах эсэхийг нарийн шалгана. Эцэст нь МАХН-ын Төв хорооны улс төрийн зөвлөлийн хэлстээс хүн бүртэй нэгбүрчлэн уулзаж нарийн шалгадаг байж л дээ. Тэгээд ажил хэрэг, улс төр, ёс суртахууны бүх шалгуурыг давж тэнцсэн нь тэр 13 офицер байлаа. Нэг ангийнхан гэж бүгд дээд сургууль төгссөн, анги салбарт гурваас дээш жил ажилласан 20 гаруйхан настай шижигнэсэн дэслэгч, ахлах дэслэгч нар байв. Уулыг нурааж, усыг ч эргүүлэх эрч хүчтэй тэдгээр залуусаас өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабыг тэргүүлж байгаа нь дэслэгч генерал Ц.Тогоо билээ. Н.Жалбажав хошууч генарал цолтойгоор Батлан хамгаалах их сургуулийн захирлаар ажиллаж байна. М.Арсланбаатар, Ц.Энхбат, Д.Пүрэвдорж нар хурандаа, Н.Цэгмид, Цанжид, А.Баасанжав, Б.Галиндэв, Д.Бадамдорж, П.Бал, Б.Хүнбиш Р.Төмөрчөдөр нар дэд хурандаа хэмээх эрхэм цолыг өөрсдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчээр авсан юм.

Ангийн 13-аас Д.Пүрэвдорж, Р.Төмөрчөдөр хоёр нь арай л эрт андуудаа орхин ертөнцөөс буцжээ. Харамсалтай, гунигтай хэдий ч тэднийгээ санан санах ангийнхных нь сэтгэл хэзээ ч хувиршгүй ажээ. Энэ ангийнхан хичээл номдоо чадварлаг, толгой сайтайгаараа бусад улс орны сонсогчдоос ялгардаг байв. Тэднээс хожмоо дөрөв нь эрдмийн ажил хийж докторын зэрэг хамгаалсан. Ц.Тогоо генерал сурган хүмүүжүүлэх ухааны, Н.Жалбажав генерал философийн ухааны, Б.Гадиндэв улс төр судлалын ухааны, М.Арсланбаатар соё- лын ухааны докторын зэрэгтэй. Ангийнхан бүгдээрээ л төрийн албыг эндүү буруу саналгүй нэгэн сэтгэлээр нэр төртэй хаасан гавьяатнууд. Өдгөө хоёр генерал албандаа зүтгэж байна. Бусад нь чөлөөндөө гарсан, бэлтгэл хурандаа нар. Тэд чөлөөндөө гарсан гээд хуруу хумхин суусангүй энгийн салбарт ч нэр төртэй хөдөлмөрлөж байна. Зарим нь бизнес эрхэлж, зарим нь багшилсаар явна. Б.Галиндэв доктор л гэхэд “Отгонтэнгэр” их сургуулийн тэргүүлэх багш. Сургуулийн тулгын чулууны нэг гэж сургуулийнхан нь үнэлдэг юм билээ.

ХЭН НЬ ХЭН БЭ?

Ангийнхан нэгэн сэтгэлтэй ч хэзээ ч бие биетэйгээ давтагдашгүй хувь хувийн зан чанартай. Ц.Тогоо генерал их шаргуу, хөдөлмөрч. Төрөлхийн хурц сэргэлэн ухаантай. Юмны өөрчлөлт, цаг үеийн байдлыг сайн мэдэрдэг, мэдрэмж сайтай ер нь удирдагч хүн дээ хэмээн ангийнхан дүгнэлээ. Үүнээс гадна хүний мөс чанар сайтай. Сайнтай муутай амьдралын өдөр хоногуудыг хүн хүнийхээ дэмэнд туулдаг билээ. Баяр болохоор ангийнхан нэгнээ дууддаг. Утас цохино. Гуниг харууслын үед ч хамгийн түрүүнд биесээ үгүйлдэг. Харин энэ бүхнийг удирдан зохион байгуулдаг хүн нь Тогоо генерал. Өвдсөн нэгэндээ дэм болно, байнга л ангийнхнаа анхаарч асууж сурч явдаг гэсэн. Н.Жалбажав генерал сурлага сайтай, гавал толгойтон. Өмнө нь ЗХУ-д Цэргийн дээд сургуулийг алтан медальтай төгссөн төдийгүй академиа ч ангиасаа ганцаараа алтан медальтай дүүргэсэн хүн. Орост цэргийн хоёр шатны дээд сургуулийг алтан медальтай төгссөн хүн Монголоос 17 байдгийн нэг нь гээд бод доо. Бас их нийтэч, хөгжилтэй зантай. Ангиас гарсан ганц УИХ-ын гишүүн гэдгийг заавал хэлэх ёстой. 1992- 1996 онд тэрээр УИХ-ын эрхэм гишүүнээр ажиллаж байлаа. Б.Галиндэв сайхан сэтгэлтэй. Товчхон хэлэхэд ухаантай хүн гэсэн тодорхойлолтыг найзууд нь өгөв. Эрдэм номд тэгш боловсорсон тэрээр сэтгэн бодох чадвар нь өндөр хөгжсөн нэгэн гэнэ. Ясны багш хүн. Манай Б.Галиндэвийг мэдэхгүй хүн зэвсэгт хүчинд байхгүй дээ гэсэн омгорхол энэ тодотголыг дагалдана лээ. Н.Цэгмэд тусархаг зан чанараараа бусдаас гойд ялгардаг. Цанжидыг чигээрээ хүн гэж ангийнхан нь тодорхойлж байна. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай байж чаддаг тийм хүн. М.Арсланбаатар бол хэлний өндөр боловсролтой. Ангийнхан бүгд орос хэлтэй. Үүн дотроос Тогоо, Арсланбаатар хоёр англи хэлэндээ гарамгай аж. Д.Пүрэвдорж гэж сайхан хурандаа байлаа. Сайхан сэтгэлтэй, дөлгөөн, юманд яарна гэж байхгүй, юмыг их ултай суурьтай бодож сэтгэдэг хүн явжээ. Р.Төмөрчөдөр их сэргэлэн, хэрийн хүн гарамгүй хэцүү байдлаас өөрийгөө хялбархаан аваад гарчихдаг байв. Баасанжавын содон зүйл гэвэл унтамхай. Хамгийн урд талын ширээн дээр суух мөртөө нэг харахад л унтсан байна. Орос багш нар орж ирээд “Хэрэггүй хэрэггүй. Баасанжавыг битгий сэрээ” гэдэг байв. Бадамдоржийгоо хоёр юманд их сэргэлэн дээ гэж ангийнхан тодотголоо. Бүсгүйчүүдийн сэтгэлийг татахдаа увидастай. Сайхан орос бүсгүйчүүдтэй үерхэж найзалж явж. Их ч дэгжин, хичээлдээ сайн, өөртөө их эрд үү залуу явжээ. Энэ мэт арвангурван өөр араншин, арвангурван өөр амьдрал, өөр хувь заяатай хэдий ч нэг ангийнхны халуун сэтгэл мөнхөд тэднийг холбодог.

ИНЭЭД ДАГУУЛСАН ХӨГЖИЛТЭЙ ДУРСАМЖУУД

Сургуульд байхад аль дампуурахыг хэлж барахав. Залуучууд шөнөжингөө хө- зөрдөөд семинартаа бэлдэхг үй үе гарна. Хичээлээ хийлгүй ирсэн өдөр Р.Төмөрч өдөр л бусдыгаа аварна. Багшийг орж ирэхэд гараа өргөөд сууж байна. Мань хүн нэг эхэлсэн байхад нэгээс хоёр цаг тасралтгүй ярина. Тэр хооронд бусад нь дараа дараагийн асуудлыг амжуулцгаана. Нэг удаа дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын байгуулсан түүхэн ялалтын ач холбогдол гэсэн сэдэвтэй семинарын хичээл орж байлаа. Төмөрчөдөр цаг гаруй илтгэл тавьжээ. Сайн ч ярьж. Багш нь маш их сэтгэл ханамжтай сонсож байгаа “Болно, болно, Төмөр өө. Би танд онц тавилаа” гэв. Гэтэл болилг үй бүр хадуурч Гитлерийн ялагдлын шалтгааныг тоочиж байхдаа “Герман ялагдсаны нэг шалтгаан нь нөхөр Гитлер өөрөө буруутай” гэчихжээ. Тэгсэн багш “Тийм биш ээ, Төмөр. Гитлер бол нөхөр биш дайсан. Би танд онц тавих гэж байснаа болилоо, гурав тавилаа. Суу” гэж. Ангийнхан элгээ хөштөл инээлдэж хожмоо ч дурсан ярих хөгжилтэй сэдвийн нэг болсон байна. Баасанжав шувуунаас үнхэлцэгээ хагартал айна. Багадаа л их айж байсан шиг байгаа юм. Тэр нь том болсон хойноо ч хэвээрээ үлдсэн бололтой. Ангийнхан түүнийг нь мэдчихээд тагтаа барьж авчран айлгадаг байсан нь эгээ л жаахан хүүхдүүд шиг санагдана. Ангийнхан хичээл номдоо сайн ч сахилгагүйтэх үедээ сахилгагүйтнэ. Тав, арван копейк тавиад шөнөжингөө хөзрөөр муушги тоглоно. Нэг удаагийн тоглолт дээр Баасанжав “Би нэг шил сайн чанарын конъяк тавилаа” гэжээ. Бусад нь конъякийг авахын тулд багахан хуйвалдаан зохиож, дохио боловсруулжээ. Тамга ирсэн нь чихээ маажих, ноён ирвэл толгойгоо илэх зэргээр хөзр өө бие биедээ мэдээлэх учиртай. Хуйвалдаан ч амжилттай болж Баасанжав хожигдлоо. Өнөөх шил конъякаа авчрахаар гараад явахад бусад нь тун сэтгэл хангалуун үлджээ. Орж ирэхдээ хуруун чинээ жижигхээн архи барьчихсан байж гэнэ. Ингэж нэг оройн хайран хөдөлмөр “будаа” болсон түүхтэй. Нэг удаа ангийн онц сурлагатан Н.Жалбажав үнэт зүйлээр шагнуулжээ. Тэр нь кофе чанадаг ган сав. Тэр өдөр стипенд бууж, ангиараа шагналаа тэмдэглэжээ. Тухайн үед бүгд л эхнэр хүү- хэдтэйгээ хамт амьдарч байж л дээ. Тэд нь стипенд буусан гээд бүлтийтлээ хүлээгээд сууж байж. Гэтэл орой бүгд халамцуухан, мөнгөгүй ирцгээжээ. Учир нь шагналын угаалганд бүгдийг нь зарцуулчихсан гэж байгаа. Ийм л хөгжилтэй, гэгээн дурсамжтай оюутны амьдрал гурван жил үргэлжилж, чадварлаг цэргийн мэргэжилтн үүд болоод эх орондоо иржээ.

ОФИЦЕРЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН, ДОНГОДУУЛЖ ЯВЖЭЭ

1990-ээд онд Монголд ардчилсан хувьсгал дэгдлээ. Ангийнхан бусад төрөл мэргэжлийн цэргийн дарга нарыг бодоход арай илүү юм үзсэнийх ч юм уу, юмны учир жанцанг ойлгох, цаг үеэ мэдрэх тал дээр бусдаасаа арай илүү байсан бололтой. Тэр үед Ц.Тогоо, Н.Жалбажав нар тэргүүлэн Офицерын хурал гэдгийг хийж удирдлагаа айлгаж л явав. Хэдэн хурандаа нар сүйд хийх нь, эрх мэдлийг булааж авах нь хэмээн хардаж сэрдэн тэднийг сонин хэвлэлд бичиж, Сайдын зөвл өлийн хуралд оруулж донгоджээ. Ангийнхан бүгд тэр хэргийг сэдсэн учраас “Зоригтой байна шүү” хэмээн бие биенээ зоригжуулж байсан гэдэг. Ингэхийн учир бас бий. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжин цэргийн албан хаагч, Зэвсэгт хүчин оршин байх нь тодорхойгүй болж, цэргийн албан хаагчдын хувь заяа, нийгмийн асуудал нь хүндэрч эхэлсэн үе. Үүнийг давж гарахаар компандлалдаа туслах гэсэн офицеруудын санаачилга л даа. Тухайн үедээ тэд зоримог зоримог зүйл их л дэвшүүлж байжээ. Одоо эргээд харахад алдаатай зүйл ч байдаг, гэхдээ оносон нь илүү дээ гэж тэд бардамхан өгүүлж сууна. Ямартаа ч нийгмийг өөрчлөх, улс орны хөгжлийг хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замд нь аваачих, хүний эрх, эрх чөлөөний бодит биелэл болсон хувийн өмчийг хамгаалах, хүнийг өмчтэй болгох гэсэн чиг хандлагыг ангийнхан сонор соргог харж хүлээж авсан хүмүүс юм. Нэг ангийнхны энэ зүтгэлийг үнэлдгийнх үү армийн түүхэнд хэн ч тэднийг шүүмжилж байсангүй. Энэ нь тэдний ангийнхан армидаа нэр хүндтэй байсны үнэлгээ болох биз ээ. Армийнхныг консерватив үзэлтнүүд гэдэг. Харин ингэж тэмцэж, ардчиллын гэрэл гэгээг Монголын армид тусгахыг зорьсон тэдний тэмцэл талаар өнгөрөөгүй ээ. Үүний үр дүнд хүмүүс тэдэнд итгэл хүлээлгэн Н.Жалбажавыг 1990 оны сонгуулиар Улаанбаатар хотын Иргэдийн тө- лөөлөгчөөр сонгож байв. Дараа нь 1992-1996 онд УИХ-ын гишүүн болсон. Ц.Тогоо генералын хувьд Хувьсгалт намыг дотроос нь шинэчлэх тал дээр санал бодлоо хэлж, идэвхтэй ажиллаж байсан хүмүүсийн нэг. Тиймдээ ч намын онц их хурлын төлөө- лөгчөөр сонгогдож байв. Нэг үгээр хэлэхэд ардчиллын үед ангийнхан бүгд л маш идэвхтэй, санаачилгатай ажиллаж байв.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛД ТЭДНИЙ ОРУУЛСАН НЭМЭР

Ангийнхан бүгд зэвсэгт хүчний шинэчлэлд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чаджээ. Энэ бол тэдний үүрэг, хожмын бахархал нь болох учиртай. Ц.Тогоо бол Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болгох, Монгол Улсын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах ажиллагаанд шинэ үеийг эхлүүлсэн гэж үнэлэгддэг. Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэ шатанд гаргасан генерал. Н.Жалбажав генералын хувьд УИХын гишүүн байхдаа Батлан хамгаалах, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай зэрэг суурь хуулиудыг батлалцсан хүн. Одоо ч тэр хуулиудын ач холбогдлын талаар армийнхан ярьдаг юм билээ. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хууль бол зэвсэгт хүчнийг энэ чигээр нь хадгалж авч явах, цэргийн хүмүүст итгэл найдвар төрүүлсэн гол хуулийн нэг нь. Цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох тухай хуулинд тусгагдсан бөгөөд энэ нь Монгол Улсын тогтолцоонд байгаагүй зүйлийг бий болгосон гэдгээрээ шинэлэг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний эрхзүйн үндсийг энэ ангийнхан тавилцсан гавьяатай. Хоёр генералаас эхлээд анги салбарын улс төрийн ажлыг удирдаж байсан ангийн бусад нөхөд нь ч гар бие оролцсон гэсэн. Энэ ангийнхан бол шинэчлэлийн үзэл санааг хамгийн сонор соргог тусгаж Зэвсэгт хүчнийг ямар чиг баримжаагаар хааш нь хөгжүүлэх вэ гэдэгт салбарынхан манлайлж оролцсон хүмүүс юм. Энэ эрхэм алдартнууд, нэг ангийнхандаа Зэвсэгт хүчний 88 жилийн ойн мэнд хүргэе ээ. Тэд халуун залуу нас, эрдэм боловсролоо арми хэмээх их айлд эргэлт буцалтг үйгээр зориулж, элэгдэж ирлэгдэж яваа их хүмүүс билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аавтайгаа ярихад цаана нь төлийн дуу цангинаад л… DNN.mn

Зүгээр л энгийн үед, аав ээжтэйгээ ярихад аз жаргал гээч зүйл өөрийн эрхгүй мэдрэгддэг. Өчигдөр аавтайгаа ярилаа л даа. “Та хоёр юу хийж байна даа” гэхүйд “Тогоо нэрж байна, ээж нь тогоо нэрсэн бүлээн усанд үсээ угаагаад л” гэх нь нэг их сайхан санагдаад явчихсан. Таргийн нэрмэлийнх нь үнэр хамар цоргих шиг болсон. “Өнөөдрөөс хонь хургалж эхэлж байна” гэхэд цаана нь төлийн дуу цангинаад явчихаж байгаа юм.

Аавын минь яриа, ээжийн толгой дээр бүлээн ус хийж байгаа дүр зураг, таргийн нэрмэлийн сэнхийх үнэр, нялх төлийн цангинасан дуу энэ бүхэн эд эсийг минь сэргээх шиг болж би гэдэг хүн гэнэтийн баяр баясгаланд умбаад явчихсан. Ер нь аавын яриа бүтээл туурвилын эх ундарга болдог. Аав хэн нэгний тухай дурсахдаа унасан морь, өмссөн дээл, зан ааш, он сар, үйл явдлыг яг л зохиол шиг хэлдэг. Цагаан сарын дараахан утсаар ярихад ээжид нь аварга саальчин Цэнджав гуайн шагналыг олгохоор болжээ гэж баяр дүүрэн хэлээд “Наян оны Цагаан сараар улсын аварга Цэнджав гуайн баярыг тэмдэглэж морь уралдаж байлаа. Таахай Нанзайн анааш хээр түрүүлдэг юм. Нанзай ах Бавуу Ажаагийн сарх Шаагаагаас худалдаж авсан шарвандуухан сүүлтэй, гөхөлтэй арилжаа хээр морийг уначихсан салхи татуулан ханхалзаж байлаа. Уралдааны морьдыг Чингийн булангаас урагш эргүүлж, одоогийн Зундуйн Дорж ахын хөшөө байгаа тэр налуу дээр барьж байв. Аймгийн дарга нарын УАЗ-69 дүүрчихсэн мөн ч сүртэй баяр болсон. Улсын аваргын улаан халзтай эрээн гэрийг Зэндмэнэ толгой дээр барьчихсан байлаа” гэх нь тэр.

Мэддэг хүнд бол тухайн баярын дүр зураг шууд нүднээ бууж ирнэ. Нанзай арилжаа хээр морьтойгоо гэхэд болмоор санагдана. Тэгэхэд Бавуу Ажаагийн сарх Шаагаагаас авсан шарвандуухан сүүлтэй гэж нарийн тодотгож байгаа юм. Аавтайгаа ярихад нялх төлийн дуутай, шарга ангирын ганганаатай Хөшөөтийн голын минь хавар тэр чигтээ сэтгэлд бууж ирдэг нь нэн сайхаан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Хууль бус зар сурталчилгаа явуулсан аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулав DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь хямдрал урамшуулал зарлах, магтах зэрэг үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна. Энэ нь зар сурталчилгааны тухай хуульд зааснаар тодорхой мэдээллийг орхигдуулах, эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэлээр хязгаарлагдана гэх заалтыг зөрчжээ. Иймд нэр бүхий таван аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ариунболд: Циркийн урлагийн хамгийн чухал гайхамшиг бол итгэл DNN.mn

“Bravo Circus” нэгдлийн продюсер Б.Ариунболдтой ярилцлаа.


-“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтыг өнгөрсөн оны аравдугаар сард хийж үзэгч олондоо хүргэсэн. Энэ удаагийн “Bravo Circus-2” тоглолтын талаар танилцуулаач?

-“Bravo Circus” хамгийн анхны тоглолтоо өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 28-ны хооронд хийж амжилттай өндөрлөсөн. “Bravo Circus-2” тоглолтыг гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл сурагчдын амралт болон инээдмийн баярыг тохиолдуулан хийнэ. Одоогоор тоглолтын бэлтгэл ажил 90 хувьтай явж байна.

-Тоглолтын бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?

-Бид Монголд сүүлийн 15 жил тоглогдоогүй агаарын хаан номерыг анх удаа циркийн тайзнаас өөр талбай болох Бөхийн өргөөнд тааруулан тохируулж үзэгчдээ баясган тоглолт хийх гэж буйгаараа илүү онцлогтой байна. Энд хийхийн тулд маш олон тоглолтын хэрэгсэл аппарат бэлтгэх зэрэг ажлын ачаалалтай ажиллаж байна. Техникийн ажилчдын хорь гаруй хүмүүс ганцхан номерыг хийхийн тулд зүтгэж байна.

-Циркийн тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-“Bravo Circus-1” дээр бид циркийн манеж дээр тоглолтоо үзэгч олондоо хүргэж байсан бол одоо тайзтай буюу тайзны хэлбэрээр тоглолтоо хийнэ. Тиймээс тоглолтод жижиг амьтдыг сонгож авч ирсэн. “Bravo Circus-2” тоглолтын үзүүлбэрт гурван төрлийн амьтад үзүүлбэр үзүүлнэ. Үүнд, агаараар нисэгч буюу 15 тагтааны агаарын үзүүлбэр, муур, нохойн (пудель) шилдэг үзүүлбэрүүд тоглогдох юм. Онцлох номер гэвэл агаарын хаан буюу агаараар нисгэгчид гэдэг олон жилийн дараа Монголд тоглогдох гэж буй шилдэг номер байна. Тоглолтод БНХАУ, Франц, Перу, Беларусь, Эстони, Япон, Молдав, ОХУ, Киргиз, Казахстаны жүжигчид оролцоно. Мөн Монголын шилдэг жүжигчдийг шигшин, шалгаруулж оролцуулж байна. Нийт арван улсын уран бүтээлч буюу 88 жүжигчид оролцсон хоёр цагийн хөтөлбөр тоглогдох гэж байна. Тус тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар хөтөлж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт найруулагч найруулж үзэгч түмэндээ хүргэнэ.

-Өмнө нь “Bravo Cir­cus” тоглолтыг үзэгчдэд хүргэсний дараа орон нутгийн үзэгчдээс ирж тоглооч ээ гэсэн хүсэлт их ирсэн гэсэн үү?

-Тийм, бид энэ жил Дархан, Эрдэнэт хотод тоглох төлөвлөгөөтэй байсан боловч тоглолт хийх заал, үзэгчдийн суудал олон улсын тоглолт хийхэд дутагдалтай байгаа учраас энэ жилдээ түр хойшлуулсан. Гэхдээ 2024 оны дөрөвдүгээр сард хөдөө, орон нутагт буюу Дархан, Эрдэнэтэд тоглолтоо зохион байгуулна гэсэн бодолтой байна. Учир нь Дарханд циркийн тоглолтоо хийх том заал баригдаж, тэр үед ашиглалтад орчих юм билээ. Тэгэхээр санал тавьсан хотуудаар явж хөдөө орон нутгийн үзэгчдээ орхихгүйн үүднээс эрсдэл гарган циркийн тоглолтоо хийхийг төлөвлөсөн байгаа.

-Циркийн тоглолт үзэх нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бага насандаа гэр бүлтэйгээ үзсэн ямар нэг урлагийн тоглолт нь их тод мартагдашгүй дурсамж болж үлддэг. Циркийн тоглолтыг ямар ч насныхан үздэгээрээ энэ урлаг илүү давуу талтай. Дэлхийд хүүхдийн жүжиг, хүүхдийн кино, хүүхэлдэйн кино, музей, цирк гэсэн урлагийн таван жанрт циркийн урлаг яалт ч үгүй багтсан байдаг. Тиймээс циркээс хүүхдийн хөгжил, хүмүүжлийн олон сургалтыг шингээж авах боломжтой юм.

-Тоглолт нь ямар давтамжтайгаар хэдэн хоног тоглогдох вэ?

-“Bravo Circus-2” тоглолт гуравдугаар сарын 24-ний 20:00 цагаас эхэлнэ. Их хотын түгжрээ, үзэгч, түмэн олны ажлын цагийн хуваарийг бодолцож гэр бүлээрээ ирж үзэх учраас 20:00 цаг нь илүү таарч тохиромжтой байгаа учраас сонгосон юм. Амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 20:00 цагаас гэсэн гурван тоглолтын цагийг хооронд нь зайтайгаар тавьж өгсөн. Түүнчлэн даваа, мягмар, лхагва зэрэг ажлын өдрүүдэд 20:00 цагаасаа тоглолтоо зохион байгуулна. Дээхнэ үед циркийг ажлын өдрүүдэд тоглож үзэгчдэдээ хүргэдэг байсан. Үүнийг бид яагаад сэргээж болохгүй гээд сэргээсэн юм. Энэ жилийн тоглолт маань сургуулийн сурагчдын амралт, инээдмийн баяртай мөн сайхан урин дулаан налгар сайхан цагтай таарч байна. Бүх зүйлс нь тохирсон сайхан тоглолт болох нь гэж харж байна.

-Цаашдаа илүү сонирхолтой олон улсын циркийн тоглолтыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?

-Циркийн тоглолтыг бид жил бүр өөр, өөр улсын өөр, өөр үзүүлбэр, жүжигчдийг урьж авчирч үзэгч олондоо хүргэхээр төлөвлөсөн. Циркийн тоглолт жилдээ 1-2 удаа тоглогддог жишгийг сэргээхийн тулд жилд хоёр удаа буюу дөрөв, аравдугаар сард том хөтөлбөр гаргаад төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Жил бүр тоглолт маань өөр өөрийн өвөрмөц өнгө аястай явагдана. Энэ жилийн хувьд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатартай хүүхэд хөтөлнө. Гол дүрийн энэхүү хүүхдийг 200 гаруй хүүхдийн дундаас сонгож оролцуулж байна.

-Циркийн урлаг гэж таны хувьд юу вэ?

-Циркийн урлаг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг урлаг. Циркийн урлаг гэдэг зөвхөн амаараа ярих биш, бүтэн өөрийн биеэр гоо сайхныг үзүүлдэг. Түүнчлэн 70 хувь нь спорт, биеийн гайхамшиг үзүүлэх, 30 хувь нь урлагийн нүүр будалт, урлагийн нарийн, торгон мэдрэмжийг өгөх төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх ажил байдаг. Циркийн урлагийн хамгийн чухал гайхамшиг бол итгэл. Жүжигчид бие биедээ итгэж байж агаар дээр нисэж, холбоо сүлбээтэйгээр тоглоно шүү дээ. Нэг минут, секунд, доль дээр анхаарал сулрахад л алдаа гардаг учраас бүх зүйл төлөвлөгөө, ахлагчийн командын дагуу байдаг, бусад урлагаас илүү торгон мэдрэмж шаарддаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2023.3.19, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.3.19, Ням гариг
  • Наран ургах шингэх: 06.58-19.02
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2023 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…+2 градус , өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.14-нөөс нутгийн зүүн хагаст хүйтэрнэ