Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь таргалалттай байна DNN.mn

Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь таргалалттай байна.

Манай улсын 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай байна. Тухайлбал, 25-34 насны хоёр хүн тутмын нэг нь, 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жинтэй байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ж.Мөнхбатыг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжив DNN.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх сонсголын тов зарлана. УИХ-ын гишүүнээс Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Эхний асуудлын хүрээнд Засгийн газраас Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.7-д заасныг үндэслэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн байна. Тиймээс Нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо. Тус сонсголыг даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилов. Нэр дэвшигчдээс асуух асуултыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10 өдөр хүртэл хүлээн авах тогтоолын төсөл танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын 75 хувийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдлээ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж 2023 оны нэгдүгээр сарын 30-нд өргөдөл хүсэлт гаргасан юм. Түүний өргөдлийг хуралдаан даргалагч Н.Энхболд уншиж танилцууллаа. Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Мөнхбат миний бие Улсын Их хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн дараах хүндэтгэх шалтгааны улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Настай ээжийн минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.

2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг минь дэмжиж, бурууг шүүмжилж байсан монголынхоо нийт иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье

Хүсэлт гаргсасан: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсонг ишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Санал хураалтын дүнгийн дагуу тогтоолын төсөл бэлдэж УИХ-ын чуулганд Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

БНАСАУ руу экспортлох хориотой барааны жагсаалтыг гаргав DNN.mn

Хойд Солонгос улс өнгөрсөн өдрүүдэд Солонгосын хойг болон Япон тэнгис рүү хэд хэдэн удаа пуужин харвалаа. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улс экспортын ажиглалтын жагсаалт гаргав. Энэ нь хиймэл дагуулын бүтээн байгуулалттай холбоотой зүйлсийг гуравдагч орноор дамжуулан Хойд Солонгос руу экспортлохоос сэргийлэх зорилготой арга хэмжээ юм. Ажиглалтад нийт 77 бараа бүтээгдэхүүн багтсан.

Энэ арга хэмжээ нь Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой гэж Өмнөдийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Хойд Солонгос улс энэ оны дөрөвдүгээр сард тагнуулын шинэ хиймэл дагуул бүтээнэ гэж мэдэгдсэн. Тиймээс хиймэл дагуулын бүтээн байгуулалттай холбоотой бараа бүтээгдэхүүнийг ийнхүү хоригложээ. Түүнчлэн Умардын хууль бус зэвсгийн хөтөлбөртэй холбоотой дөрвөн хувь хүн, зургаан аж ахуйн нэгжид шинээр хориг арга хэмжээ авчээ.

Хойд Солонгосын удаа дараалсан үйлдэлд ямар арга хэмжээ авах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал зөрөлдөөнтэй байдаг. Тус улс нь 2006 оноос хойш пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө төлөө НҮБ-ын хоригт хамрагдсан. Хятад, ОХУ нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл гэж буруутгасан байр суурьтай байна. Гэтэл нөгөө талд АНУ нь Хойд Солонгосыг хориг арга хэмжээнээс хамгааллаа гэж Хятад, ОХУ-ыг буруутгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цаг урагшлуулах эсэхийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ DNN.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлсэн. Албан бичигт “Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байна. Судлан үзэж саналаа яаралтай ирүүлэхийг хүсье” гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт нийт 335.105 барилга байгууламж байна DNN.mn

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж буй.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нээж үг хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335,105 барилга байгууламж байна. Эдгээр барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэсэн юм.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад хээрийн судалгаа хийдэггүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй, баталгаажуулсан талбайн хэмжээгээр газрыг ашиглаж байгаа, эсэхэд хяналт тавьдаггүй зэрэг олон асуудал тулгамдаж байгааг Хотын дарга онцолж байлаа. Тухайлбал, голын сав, усны эх үүсвэр, дулааны цахилгаан станц болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль зөрчин газар олгох явдал цөөнгүй гарсныг тэрбээр тэмдэглэсэн.

Энэ үеэр мөн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй үед барилгын чанар, стандартын асуудлыг хөндөн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад талархаж байна. Барилга байгууламжийг барьж, хяналт тавьж, хүлээн авч зөвшөөрөл олгож байгаа гээд бүх л шатанд оролцогч талуудын хариуцлага хамгаас чухал гэдгийг бид онцлох ёстой” гэлээ.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа тухай онцолж, эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих чухлыг онцолсон. Түүнчлэн газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажлын талаарх мэдээллийг тэрбээр хуваалцлаа.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн дараа явуулсан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцсан. Мөн Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөн Б.Наранбаатар танилцууллаа. Түүнчлэн барилгын салбарын хяналтын тогтолцоо, хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлогын талаар Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газран дарга Д.Жаргал илтгэл хэлэлцүүлэв.

Арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, холбоодын төлөөлөл тэргүүтэй 200 гаруй хүн оролцож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хотоос зарим аймгууд руу чиглэх зорчигч тээвэрлэлтийг хойшлуулжээ.

Энэ талаар АТҮТ-өөс “Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаанбаатар хотоос Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Дарханаас нийслэл рүү чиглэх тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.46 сая төгрөг болжээ. Ингэхдээ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгаа аж.

Зураг 1. Шинэ орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

Зураг 2. Хуучин орон сууцны дундаж үнэ, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 /2023 оны хоёрдугаар сард/

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш суудлын 12.491 автомашин импортоор орж иржээ DNN.mn

Гаалийн Ерөнхий Газраас барааны экспорт, импортын 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өнөөдөр танилцуулав.

Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Манай улсын нийт импорт 1.6 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 217.5 сая ам.доллароор буюу 15.2 хувиар өссөн үзүүлэлт.

Импортын гол бараа бүтээгдэхүүнээс дурдъя.

Он гарснаар Монгол Улсад 134.8 мянган тонн авто бензин, 251.4 мянган тонн дизель түлш, мөн өчигдрийн байдлаар 12,491 ширхэг суудлын автомашин, 3,393 ачааны автомашин тус тус импортлогдсон байна” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлж орчмын газрын 94 нүхэн жорлонг нураав DNN.mn

БОАЖ-ын Сайдын “Эрүүл- цэвэр орчин” бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 94 нүхэн жорлонг буулган ажиллав.

Тус газарт нийт 189 нүхэн жорлон тоологдсон ба одоогоор 49 хувийн хэрэгжилттэй байна. Үлдсэн нүхэн жорлонг 4 сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ DNN.mn

Сүүлийн хэдэн өдөр болсон томоохон үйл явдлын нэг нь Монгол улсын Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол байлаа. Чухал зөв асуудлуудыг хөндсөн. Ардчилсан улсад аливаа асуудлаар сонсгол хийх нь байх л зүйл мэт боловч манайхны хувьд анхны сонсгол болж, түүхэнд үлдэх бөгөөд тэр хэрээрээ шуугиантай үйл явдал байж чадаж байна. Сонсголд улстөрчид ирснээс гадна хамаг л бизнесийн томчуудыг, “атаман”-уудыг нь нэг, нэгээр нь “хуньж” байх юм. Тэдэн дундаа хаа явсан газраа дуулиан шуугиан үүсгэж явдаг Буян Жагаа ах өөрийн биеэр орж тайлбар өгөв. Бидний хүндэлдэг хамгийн томчууд нь хүртэл төртэй нийлж зээл авч, төлж, “хадгаламж” үүсгэж л аж төрдөг юм байна. Томчууд маань бүгд л төрийн хишгийг зүй бусаар ашиглаж, бусдын боломжийг хааж ирсэн аж. Жагаа ах бол сайн, муу олон зүйлтэй ч манай үеийнхний хувьд бизнесийн бэлгэ тэмдэг болсон, бараг богд шахуу болсон дүр, идол. Очиж очиж Жагаа ах ийм байхад бусад нь бүр хэрэг алга гээд энэ бүхэнд эгдүүцэж, бухимдах сэтгэл ч эхлээд төрлөө. Сошиалаар ч Монголын сүйрлийн буруутан нь бизнесийнхэн гэдэг төлбөртэй, төлбөргүй акц хөвөрч эхэлж байна.

Тэр дунд Жагаа ахын нэг томьёолол анхаарал татлаа: “Хувийн бизнес хийх боломжийг төр олгодоггүй юм аа” гэж… Үнэн шүү дээ.

Энэ дээр харин бизнес эрхлэгчдээ өмөөрмөөр санагдав. Мэдээж тэдэн дунд сайн муу хүмүүс бий. Манай төр бизнес эрхлэгчдийн дансыг харуулж, нүүрийг улайлган нийтийн өмнө байцаадаг юм байж. Тэгвэл тэдний өгсөн татварын мөнгө, тодруулбал, сүүлийн 10 жил (АН 4 жил, МАН 6 жил) улсын төсвийн болон төрийн өмчит үйлдвэрүүдийн 187 их наядыг хэн нь хэрхэн зарцуулсныг хэн, хэзээ сонсгох вэ? Хамгийн түрүүнд сонсгол хийж асуух зүйл чинь энэ биш юм уу. Бизнесийнхэн ч яахав, зээлээ ядаж эргүүлээд төлчихсөн байна, төлөөгүй байгаагийнх нь хамаг хөрөнгө барьцаанд байгаа, аргаа ядахад төр тэр хөрөнгийг нь хураагаад л хохиролгүй болчихно. Бизнесийнхний зээл 0.87 их наяд ба төсвийнх 187.0 их наяд. Сагсны бөмбөг ба будааны ширхэг шиг хоёр зүйл. Шилжилтийн 30 жилд алдаа дутагдал байлгүй л яах вэ. Засаж залруулж, урагшаа хараад явах ёстой. Гэхдээ дүгнэлтээ өрөөсгөл дутуу, зөвхөн бизнесийнхэн дээр бүх алдааг тохож дуусгавал бид тэгээд өмнөх коммунизм руугаа буцаж “хувийн өмч, бизнес балиар” гэдэг рүүгээ л явах аюултай. Үүнийг бүгдээрээ бодох цаг болсон шүү.

Дараагийн нэг аюултай өнцөг хөндөгдсөн нь, ард түмний мөнгөөр хүүгийн зөрүүг төлсөн гэх тодорхойлолт. Ард түмнийг төлөөлж Төр хэлцэл хийж тэр зээлийг олгож, Төр хянадаг биз дээ? Төр нь ард түмэнтэйгээ хэлцэл хийж төлөөлөх эрхээ аваагүй байсан юм уу? Одоо яагаад ард түмэн бизнес хоёрыг хооронд нь нүүр тулган яс хаяж, талцуулаад байгаа билээ?! Монголын ард түмний 1 сая нь насанд хүрээгүй, хувийн хэвшилд 1 сая, бусад олон түмэн 1 сая. Улстөрч болон төрийн захиргааны албанд нийт 20 мянган хүн. Энэ 20 мянган хүн 187 их наядыг зарцуулсан. Гэтэл одоо яагаад тэр 20 мянган хүний яс хаялтаар ард түмэн 1-1 саяараа хуваагдаад хоорондоо талцах ёстой билээ? (Энд нэг зүйлийг онцлох ёстой нь Нээлттэй сонсголын гол нүүр болсон Б.Энхбаяр гишүүний хувь хүнд хандсан асуудал биш шүү.)

Яагаад энэ нь аюултай, өрөөсгөл өнцөг вэ гэхээр “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо ард түмэн хүүгийн зөрүүг төлсөн гэх нэрээр Таван Богд, Ханбогд Кашмир, М-Си-Эс, Буян гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв.

Төрийн мэдлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй юм байна гэдгийг яс махан дээрээ мэдрээд 1990 онд бид зах зээлийн эдийн засагт шилжиж түүхэн ЗӨВШИЛЦӨЛ хийсэн. Гэвч сүүлийн үеийн үйл явдлууд буцаад хуучин Социализм руугаа ухарч буй мэт санагдах боллоо. 60 км/ц хурдтай, нүүрстэй галт тэргэндээ сууцгаачихаад ухраад яваад байна уу гэлтэй.

Энэ маш том уршигтай өрнөл. Учир нь бүхнийг төр хийх гэж дайрдаг болсон тул залуус дийлэнх нь улстөр рүү, нам төр рүү хошуурч энтрепренёр болж бизнес хийх хүсэлгүй боллоо. Бизнесийн айкон болсон Буян Жагаа ах “Би энэ бизнес гээчийг хийхээ больё” гэж шантрахыг цөхрөхийг бүгдээрээ харлаа. Явж явж Жагаа ах л сурсан барилаараа аанай л энгийн хар үгээр яг хэлж өглөө. Буян Жагаа шиг ах нар бидэнд бизнесийг зааж өгөөгүй бол өнөөдөр бид Туркменистан шиг байх байсан юм шүү.

Фрэнсис Фукуяма “Түүхийн төгсгөл” зохиолдоо “1990 оноор тасалбар болгон хүн төрөлхтөн Төвлөрсөн тогтолцоот Социалист эдийн засгийг үүрд халж, зах зээлийн чиг баримжаатай чөлөөт хувийн хэвшилд суурилсан эдийн засагт шилжлээ” хэмээн бичсэн байдаг. Төрийн үүрэг нь бизнес, капиталын үнэ цэнийг хамгаалж, хувийн хэвшлийг урамшуулахын зэрэгцээ татвараа хураах замаар олон нийтэд баялгийн тэгш, шударга хуваарилах.

Ажлын байр бол зах зээлийн ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ ЗӨВШИЛЦӨЛ ЮМ. Ийм л учраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүргийг хувийн хэвшил хариуцаж, төрөөс ажлын байр ихээр бий болгох салбарыг дэмжих зохицуулалтыг л хийх учиртай.

Гэтэл одоо, төр энэ үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн оронд бизнесүүдийг ард түмний өмнөөс турхирах замаар Төр бүхнийг өөрөө хийхээр санаархах болсон нь, Төр бүхнийг удирдах далд ЗӨВШИЛЦӨЛ хаа нэгтээ хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Байтал аа, 7 тэрбумын хэрэгтэй Батдөл гэх пацаан Буян Жагаа ахад бизнес хийхийг зааж өгнө гэсэн үг үү?!

Хувийн хэвшлээс гардаг аливаа дэвшилтэт саналыг Төр өөртөө нааж аваад л нэг Зөвлөл, эсвэл ТӨҮГ болгочихдог жишиг хаа сайгүй болсон. Жишээ нь, төрийн хийж амжихааргүй чухал төслүүдийг бизнесийнхэн нь мөнгө гаргаад хийчихье гэхээр, төр өөрөө хийнэ гээд “Хурдасгуур” ТӨҮГ байгуулчихаж байгаа юм. Махны экспортоо хөгжүүлье гээд 30,000 хонины саналыг гаргаад өгөхөөр малыг нэмүү өртөггүйгээр гаргах тусгаарлах хашааны төсөл болгон хувиргачихаж байгаа юм. Өөрөө ч хийсэн юмгүй, бизнес эрхлэгчдээр ч хийлгэхгүй. Төр нөгөө ажлын байр бий болгох үүргээ биелүүлэхийн оронд одоо эсрэгээрээ ажлын байраа устгадаг болж эхэллээ. Зах зээлийн эдийн засгийн мөхлийн эхлэл энэ биш гэж үү? Фукуяма авгайтан юу гэж уулга алдах бол?!

Сүүлдээ бүр зүгээр байсан хөрөнгийг бизнесийн хэд нь мэхэлж аваад УЛСЫГ ядууруулсан, дампууруулсан мангас болгож хувиргалаа. Уучлаарай, дахин хэлье, тэд чинь муу ч сайн ч зээлээ төлсөн шүү. Гэтэл зохион байгуулсан этгээдүүд нь хааччихсан бэ? Тэд хэлцлийн ширээний нөгөө талд гараад, хуруугаа чичилж арьсаа хаацайлаад, сошиалаар тролл хөлсөлж аваад шүлэнгэтэж суух нь зөв үү? Яг үнэндээ, нийгмийг баахан тамлаж тарчлааж байгаад, ёстой л нөгөө уулан дээрээс толь тусгаж бизнесүүдийн нүдийг гялбуулж байгаад уралдуулж, мацуулж тэр зээлийг олгож ашгийг нь хувааж хүртсэн биз дээ?! Индиануудыг өнгийн гялгар шилээр хуурдаг шиг, тарвага хошхируулдаг шиг даллаж уралдуулж олгочихоод, одоо “Жетон авсан нь л буруу шт” гэдэг шиг урхи болгон буруутгах нь утгагүй юм. Нөгөө талаас, бизнес эрхлэгчид маань том нь томоороо байж, жижиг дундчуулаа хамтдаа дэмжиж орон зайгаа хамтдаа яс хаягч нараас хамгаалах цаг нь ирсэн.

Ард түмнээс мөнгө авна, ард түмний нэрээр мөнгө босгоно, хувийн хэвшлийнхнийг хойноосоо гүйлгэж зээл өгнө. Эцэст нь ард түмэн бизнес эрхлэгчдийг “алалцуулна”, талцуулна. Энэ нь Төрийн хүсээд байгаа шийдэл мөн үү?

Энэ бүхэн чинь яг ард түмний хүсэл мөн юм уу. Ард түмэнтэй хийсэн хэлцэл мөн юм уу. Бидний нийгэм ингэж амь зууна шүү гэж хамтдаа тохиролцсон бил үү? Тийм биш бол нөхцөл байдлаа тэнцвэртэй дүгнээд ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ хийе. Хамтран орших дүрмээ шинээр тогтооё. Гэхдээ энэ удаад Төрийн ганцаарчилсан зохиомол тоглолт биш, Ард түмэн + Төр + Бизнес хамтдаа нэг ширээний ард суугаад NEW DEAL хийе. Тэгэхийн тулд одоо нэн тэргүүнд Ард Түмний 187 их наядыг хэрхэн зарцуулсныг Сонсгол хийе. Сүүлийн 10 жилд АН, МАН-аас шийдвэр гаргасан бүх тушаалтныг Ард Түмний Сонгсолд дуудъя. Шинэ ЗӨВШИЛЦӨЛ-ийг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Бүгд булингартай, оролцсон. Тиймээс, зах зээлийн эдийн засгийн сүүлчийн хана болсон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээрээ урьж байгаад Сонсъё. Тэгээд дэнсэлье. Социализм руу ухарч биш Урагшаа! харж ирээдүйгээ тодорхойлъё.

2023.03.21