Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

Засгийн газар бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар,
  • Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё DNN.mn

Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хуулиар уг хуулийг зургадугаар сарын 20-ноос өмнө шинэчлэн баталсан байх ёстой. Энэ хуульд онцгойлон нэг заалтыг заавал тусгах, оруулах нийгмийн шаардлага бий болчихлоо. Тэр нь юу вэ гэвэл “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглох” юм.

“Хэзээдээ бид гадаадын харьяаллын хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулдаг болчихов оо” гэх байх. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, Юүтүб зэрэг платформуудыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээд байгаа юм аа. Дэлхий ерөнхийдөө Фэйсбүүк, Твиттер гэдэг хоёр том мэдээллийн хэрэгслийн нөлөө, давлагаан доор бужигнаж байна.

Фэйсбүүк, “Мета” компанийн зар сурталчилгааны дүрэмд хэд хэдэн хориглох заалт байдаг юм. Тэдгээр заалт дотор “Улс төрийн утга агуулгатай мэдээллийг сурталчлахыг хориглоно” гэсэн заалт бий.

Хэн нэгний тухай хэт хувийн шинж чанартай мэдээлэл, дуулиан шуугиан, хүчирхийлэл агуулсан сенсаацитай контент, криптовалютын бүтээгдэхүүн үйлчилгээ, болзох үйлчилгээ, мансууруулах бодис, архины донтолт, онлайн тоглоом, мөрийтэй тоглоом зэрэгтэй холбоотой мэдээллийг сурталчлахгүй. Түүнчлэн нийгмийн асуудал, сонгууль эсвэл улс төрийн шинжтэй зар сурталчилгаа явуулахад тодорхой хязгаарлалт үйлчилдгийг “Мета” дүрэмдээ тодорхой заачихсан байна. “Мета” компани аливаа улс, үндэстний улс төрийн сонголтод нөлөөлөхгүй, үймээн самуунд турхирахгүй гэдэг зарчим баримталдаг нь зар сурталчилгааны дээрх заалтуудаас нь харагдаж байна.

Хэдийгээр улс дамнасан, дэлхийг хэрсэн Фэйсбүүк гэх энэ мэдээллийн аварга том сүлжээ зар сурталчилгааны дүрэмдээ хориглох зүйлсийг заасан ч манайхан эс мөрдөж төлбөр төлөөд зар сурталчилгаагаа явуулж байгаа нь дүрмийн бус үйлдэлд тооцогдоно л доо. Өндөр зарчим баримталдаг тус компани дүрмийг нь зөрчсөн хэрэглэгчдийгээ эхнээс нь эрхийг нь хязгаарлах замаар тэмцэж байгаа.

Монголд Фэйсбүүкийн зар сурталчилгааны дүрмийг дээд зэргээр зөрчдөг хүмүүс бол улстөрчид болчихоод байгаа.

2020 оны наймдугаар сараас хойш Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн улстөрчдийг зарлахад, Э.Батшугар 99.8 сая төгрөгөөр уг жагсаалтыг тэргүүлсэн бол Ж.Ганбаатар 49.2 сая, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 38.5 сая, Б.Найдалаа 30 сая, Б.Пүрэвдорж 25.2 сая, МАН 15.2 сая, Х.Ганхуяг 13.1 сая, Ж.Батсуурь 10.1 сая төгрөгөөр удаах байруудад жагссан. Дунджилбал, нэг улстөрч 35 сая төгрөгөөр Фэйсбүүкт мөнгө төлж постоо сурталчлуулсан гэсэн үг. Нийтдээ 281.1 сая төгрөг. Үүнийг л болиулах хэрэгтэй. Сонгуулийн дараа ийм их мөнгөн дүнтэй гүйлгээг гадагшаа зүгээр урсчихсан гэхээр 2020 оны сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр хэдэн тэрбумаар нь цацчихсан нь тодорхой л доо.

Улстөрчид улс төрийн шинжтэй болоод сонгуулийн сурталчилгааны хамаг мөнгөө гадагшаа урсгахын оронд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа шингээдэг баймаар байна. Улс эх орны хөгжлийн төлөө ард түмнээ төлөөлж төр түшилцэх гэж байгаа, түшилцэж байгаа эрхмүүдийн хувьд сонгуулийн сурталчилгааны мөнгөө гадагшаа урсгаж байна уу, дотооддоо шингээж байна уу гэдгээс рейтинг нь өгсөх үү, буурах уу гэдэг үзүүлэлт шинээр орж ирж байна ч гэж харж болох нь.

Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоно” гэж заахдаа сонгуулийн сурталчилгааг зөвхөн сонин, телевиз, сайтаар явуулна гэж нэр цохож оруулах нь элдэв төөрөгдөл Хэрэв ийм заалтыг Сонгуулийн тухай хуульд тусгуулж чадвал Фэйсбүүкээр дамжин гадагшаа сул урсаж байгаа валютыг дотооддоо шингээх, хоёрдугаарт дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих ач чухал холбогдолтой. Эргээд хариуцлага тооцсон ч буух эзэн, буцах хаягтай хэвлэл мэдээллийн байгууллагууд нь байх учраас аюулгүй байдал, хариуцлага тооцох талаасаа ч хэн хэндээ ашигтай. Явж явж энэ бүхний цаана Монгол гэх эх орны маань тусгаар тогтнол, шударга ёс, хүний эрхийн асуудал ч давхар яригдаад явах юм шүү.

Үүн дээр сэтгүүлзүйн салбарын удирдах бүхий л байгууллага, газар, албан тушаалтнууд нэгдэж, лобби бүлэг байгуулж, аль нэг салбар, чиглэлээ “жийж” үлдээлгүй сонин, телевиз, сайт бүгдээрээ л гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо, өөрсдөдөө шингээхийн тулд нэгдэж ажиллах цаг тулчихлаа.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн сурталчилгааг гадаадын мэдээллийн хэрэгсэл, платформуудаар сурталчлах тухай энд огт яриагүй шүү. Зөвхөн сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах тухай ярьж байна.

Дэлхийн улс төр бужигнаж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед ядаж улс төрийн сонгуулийн сурталчилгаа, сонгуулийг тойрсон элдэв юмнуудаа дотоодын асуудал гэж үзээд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулъя л даа.

Фэйсбүүк, Твиттер, Инстаграмаар уруулын будгаа сурталчлах, улс төрийн сонгуулиа сурталчлахын хооронд асар их ялгаа, ялгамжаа бий.

Улс төрийн сонгуулийн сурталчилгаа л биш бол гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлүүлээд гутал хувцас, байр сав, машин тэрэг, хоол хүнс гээд рекламдаж, спонсор хийж борлуулж болмоор бусад бүх юм нээлттэй гэсэн санаа. Гол нь улс төрийн сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь энэ гээд доллараа гадагшаа гаргахгүй, дотооддоо шингээх тухай ойлголт. Товчхондоо, төрөө байгуулах ажлын сурталчилгаагаа дотооддоо хийе гэсэн санаа.

Монгол Улсад болж байгаа, ард түмэн нь саналаа өгдөг сонгуулийн сурталчилгаагаа хаа хол гадаадад байгаа танихгүй компанийн данс руу доллар шилжүүлэх замаар явуулах нь тусгаар улс гэдэг утгаараа утгагүй л дээ, яаж ч бодсон. Улс орондоо, дотооддоо болж байгаа сонгууль, түүний сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах нь сонгогчдодоо ч хүртээмжтэй, ойр юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 22, Буд гариг. Билгийн
тооллын 1, Могойг хүлэгч одтой,
шарагчин туулай өдөр. Өдрийн
наран 6:52 цагт мандан, 19:06
цагт жаргана. Тухайн өдөр хонь,
гахай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,
эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн
тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн
үйл, удирдлагын суудалд суух, их хүмүүнтэй
уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх
малтах, улаа гаргах, балгадын суурь тавих,
нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай . +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. +4…+6 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Манж Чин гүрний залгамжлагч нь Хятад мөн үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Европын холбооноос
Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд эрхэмсэг хатагтай
Аксель Никэйз “Европын хөрөнгө оруулагчид
Монголыг их сонирхдог”
гэснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хууль зүй,
дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Сэжигтний гэм буруутай нь
тогтоогдоогүй байхад
цагдан хорьдог байдлыг
зогсооно”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Манж Чин гүрний залгамжлагч нь Хятад мөн үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ГЕГ: Нүүрс
тээврийн 11000
автомашины
3600 орчмын
мэдээллийг
нарийвчлан
шалгана.

Багануур дүүрэг дэх
цагдаагийн хэлтсийн
Мөрдөн байцаах тасгийн
ахлах мөрдөгч, цагдаагийн
хошууч О.Оюунболор “Каргоны компанийн нэр барьж
бусдыг залилах тохиолдол газар
авч байна”
хэмээв.

Ардчилсан намын Ерөнхий
нарийн бичгийн дарга
Ч.Өнөрбаяр “Улс төрийн намын хуультай хамт Сонгуулийн хуулийг
өөрчилснөөр улс төр дэх идээ бээрийг авч хаях боломжтой” гэв.

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох “Ерөнхий шүүгч шүүгчийн
хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 3540, юань 520 төгрөг болж буурчээ DNN.mn

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

Ам.долларын ханш өсөлттэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Мөн цар тахал гарснаас хойш юанийн ханш буурахгүй хэвээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн ам.доллар, юанийн ханш буурч эхэлжээ. Тухайлбал, цагаан сарын өмнөх саруудад ам.доллар 3560-3580 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 3520-3540 төгрөг болж буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 20-30 төгрөгт хүрэв. Харин юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 535 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 510-520 төгрөгт хүрсэн байна.

Цаашид энэ байдал үргэлжилбэл эдийн засагт учрах хүндрэл буурах төдийгүй, импортын бараа, тээврийн зардлын үнэ буурах боломжтой.

БАНКУУДАД АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА

Хэдийгээр ханш буурч байгаа арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт хэвээр байна. Энэ ньзах зээл дээрх ханшийн зөрүү дахин буух боломжгүй байж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. Монголбанкны ам.долларын ханш 3527 төгрөг, юань 510 төгрөгт хүрсэн байна. Харин “Найман шарга”-д 3525-3535 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн оноос эхэлсэн ханшийн савлагаа энэ сараас харьцангуй тогтворжиж байгаа ч цаашид дахин өсөх эрсдэлтэй болохыг эдийн засагчид мөн анхааруулсан.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 3600-3700 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.

Categories
мэдээ нийгэм

​П.Эрхэмбаяр: Ерөнхий сайд Үндсэн хуулиа зөрчиж, шүүхийн хараат бус байдал руу нөлөөлөөд байна DNN.mn


Хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хөгжлийн банкны нээлт­тэй сонсгол гурван сарын турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Та хуульч хүний хувьд энэ сонсголын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хөгжлийн банкны сонс­гол явагдсан процесст эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэдэг төрийн эрх мэдлийг хуваарилсан гурван зарчмыг алдагдуулсан. Хууль тогтоодог, бодлого боловсруулдаг байгууллага болох УИХ нь өнөөдөр шүү­хийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн мэдрэмжгүй, хувийн мэдээллүүдийг задлуулаад олон нийтээрээ, нийгмээрээ хэлэлцлээ.

Тэдний ард түмэнд таалагдах гэсэн энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байгаа нэг илрэл гэж би харж байгаа.

-Хөгжлийн банкны сонсгол хуульд яаж харшилсан юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Мөн зүйлийн 2-д “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж тодотгосон. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шүүх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй субъектууд ч гэж бий. Тэр дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

-Сонсголын хуулиараа явсан юм биш үү?

-Сонсголын тухай гээд УИХ өөрсдөдөө бичсэн нэг хуультай. Тэр хуулийнхаа хүрээнд сонсгол явуулна гэдэг. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын ажил бий. Тэр процессынхуулиудад гэрч гэдэг нэг л хуулийн зүйл заалт байгаа. Гэрч гэж хэнийг хэлдэг, түүнийг хэн дууддаг, ирээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх тал дээр хууль эрх зүйн орчин Монгол Улсад үйлчилж байгаа. Одоо шүүх гэдэг танхим нь Төрийн саарал ордон болчихсон. Шүүгч гээд хэдэн УИХ-ын гишүүн суугаад, хэнд таалагдахын тулд ийм жүжиг тавиад байгааг ойлгохгүй байна. Магадгүй сонсголын дараа дүгнэлт, зөвлөмж гэж гаргаад шүүх рүү хүргүүлж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа юм уу. Тэнд хэн гэм буруутай юм, ямар хэмжээний хохирол учруулсан юм, үнэхээр зээл олгохдоо авлига албан тушаалын нөлөө орсон юм уу гэдгийг зөвхөн Монгол Улсын шүүх л шийднэ. Шүүгч эцсийн байдлаар шийдвэрээ гаргана. Тэрэнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүдийг прокурор авч, шүүх хуралдаан дээр хамгаалах, цагаатгах талын байр сууриа хэлэлцүүлээд эцсийн шийдвэрээ гаргадаг. Тэрнээс биш Төрийн ордон гэдэг шүүх дотор УИХ-ын гишүүн гэдэг шүүгч суугаад энэасуудлыг шийдэхгүй. Тиймээс Хөгжлийн банкны сонсгол сууриараараа Үндсэн хуулийн зөрчилтэй. Магадгүй хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөр зөвтгөх гэж оролдохыг үгүйсгэхгүй.

-Тэгэхээр сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс заавал очих шаардлагагүй байсан уу?

-Ирэхгүй байх үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Өөрсдөө дуудсан цагт нь гүйж очоод л тэрийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулаад л, хэн нэгнээс оноо авах гээд байгаа юм шиг энэ үйлдэл өөрөө сайн зүйл биш. Энэ бол Үндсэн хуулиар бий болсон тогтолцоог нулимж, шүүхийг муухай харагдуулах гэсэн оролдлого.

-Ингэхэд шүүх хараат бус байж чадаж байна уу?

-Сүүлийн үед шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх сонирхолтой маш олон субъектууд бий болсон харагддаг. Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж жагсахаар Хууль зүйн яам ньгарч ирэнгүүтээ ийм 17 субъект байна гээд нэрлэдэг. Эсвэл АТГ нь үүнийг гаргаж ирж тавьдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс түрүүлээд гэм бурууг тогтоож өгөөд байгаа юм уу. Иймэрхүү байдлаар шүүхийн тогтолцоо руу халддаг, нөлөөлөх гэж оролддог улстөрчдийн ашиг сонирхол улам газар авч байна.

-Ерөнхий сайд олон нийтийн телевизээр ярилц­лага өгөхдөө “Шүүхийг би нүд цавчилгүй харж байгаа шүү” гэж хэлсэн. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж харж болох уу?

-Ерөнхий сайдын энэ үг яалт ч үгүй шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж байгаагийн тод кэйс л дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үгээрээ “Шүүх аливаа хэргийг үнэн шударгаар шийднэ гэсэн итгэлтэй байгаагаар харж байгаа шүү” гээд байгаа юм уу. Эсвэл “Би та нарыг харж байгаа шүү. Энэ хулгайч нартаа ял өгөөд явуулаарай” гэдэг байдлаар заналхийлээд байгаа юм уу. Ер нь шүүх засаглал, Засгийн газар хоёр хэн нь хэнийхээ дээр биш. Хэн нь ч хэнийгээ захирахгүй. Захирагдах үүрэг ч байхгүй.

-Нүүрсний хулгай өндрөө авч байх үед Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс авлигад идэгдсэн дараагийн салбаруудыг дэлгэнэ шүү гэж анхааруулж байсан. Тухайн үед хүмүүс янз бүрээр хүлээж авна лээ. Харин та яаж харсан бэ?

-Засгийн газрын тэргүүний энэ мэдэгдэл Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. АТГ эсвэл прокурорын байгууллагын төлөөлөл, аль нэг хэргийн хүрээнд энэ асуудлаар мэдэгдэл хийж байгаа юм шиг, магадгүй хэн нэгнийг заналхийлж буй мэтээр дуугарсан. Зарим шүүгчийн тал нь хуучин Ерөнхийлөгчийн хүмүүс гэдэг байдлаар хандсан нь шүүхийн хараат бус байдал руу маш том нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Энэ нь Ерөнхий сайд шүүхийн хараат бус байдал руу нөлөөлөөд байна гэсэн үг.

Үнэхээр Ерөнхий сайд Үндсэн хуулийн зөрчилтэй агуулгаар мэдэгдэл хийсэн бол хуульчид Үндсэн хуулийн цэц рүү хандах боломж нь нээлттэй. Бид болохгүй байгаа зүйлийн талаар дуугарахаасаа айдаг, эсвэл ийм зөрчлүүд гараад байхад чимээгүй байсаар эрх баригчдыг өөгшүүлчихжээ. Нөгөөдүүл нь ч дураараа аашлаад сурчихсан. Шүүхийн ерөнхий зөвлөл хамгийн түрүүнд “Ерөнхий сайд ийм агуулгаар мэдэгдэл гаргалаа. Энэ нь шүүхийн хараат бус байдал руу нөлөөлсөн байж болзошгүй байна, үүндээ анхаараарай” гэх байдлаар мэдэгдэл гаргах ёстой байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол шүүгчдийн хараат бус байдлыг хангах, нийт хуульч дундаа шударга ёсыг бэхжүүлэх шүүгчдийг олж тогтоох. Гэтэл энэ ажлаа хангалттай хийж чаддаггүй. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд нь парламентын индэр дээрээс шүүх рүү дуртайгаараа дайрч, нөлөөлөх гэж оролдсон мэдэгдлүүд гаргаад байна гэдэг бол Шүүхийн ерөнхий зөвлөлд хийх ажил их байна гэсэн үг.Бусад хуульчид бас энэ тал дээр байр сууриа илэрхийлээд, нийгэмд зөв ойлголт өгөөд явах нь нээлттэй.

-Хуульчид дуугарахгүй байна гэдэг чинь айдастай байна гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Монголын хуульчдийн холбоо бол төрийн аль нэг байгууллагын харьяанд байдаггүй. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд чөлөөтэй дуугардаг байх ёстой. Магадгүй нийгэмд дуугарлаа гэхэд цагдаа дээр байгаа хэрэг нь удааширдаг, прокурор дээр байгаа хэрэг нь хэрэгсэхгүй болдог зэрэг байдлаар ажилд нь нөлөөлдөг гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Үнэн хэрэгтээ Монгол Улсын хэмжээнд хуулийн хариуцлага маш өндөр байдаг. Шүүх засаглал болон тогтолцоог илүү шударга, хурдан шуурхай болгоё гэж хүсэх юм бол эндоролцож байгаа субъектуудыг бие даасан халдашгүй байл­гах, зохицуулалыг сайжруулах хэрэгтэй.Ингэхгүй бол мянга хуулийг нь чангатгасан ч тодорхой үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ гэх зэрэг том, том хэр­гүүдийг хэн бариад удааш­руулаад байна вэ гэхээр “Нөгөө л прокурорын байгууллага нь шалгаж байна, шинжээч дүгнэлтээ бичиж дуусаагүй байна,мөрдөгч рүү буцаалаа, дахиад хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй боллоо” гээд удааширдаг. Үүнийг цагдаа, прокурор хоёр л хийгээд байгаа. Шүүх эдгээр хэрэг очоогүй байдаг. Ийм байхад Засгийн газрын гишүүд нь индэр дээрээс олон юм яриад байж болохгүй л дээ. Өөрсдийнх нь дор байгаа байгууллагууд нь хэргийг нь барьчихаад шүүх буруутай, шүүх шударга шийдэхгүй, шүүх авлигадидэгдсэн гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй.

Б.ТӨГӨЛДӨР

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд DNN.mn

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх үүрэгтэй.

Иймд гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд:
Eimmigration.mn сайт
“E-immigration” гар утасны аппликэйшн
“e-Mongolia” системийг ашиглан 48 цагийн дотор тухайн гадаадын иргэнийг цахимаар бүртгүүлнэ үү.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 812 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар 03 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдгийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад чиглэгдсэн. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Ц.Даваасүрэн сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац байгуулахдаа эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол технологийн цаг үед хүндрэл гаргахгүй байхад бэлтгэл, зохион байгуулалт хэр хангагдсаныг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац болсноор үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөхийг лавлаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинээр байгуулагдаж буй төрийн өмчит компани нь бизнесийн зарчмаар хараат бус ашгийн төлөө ажиллах шаардлагатайг онцлоод энэ хүрээнд ажиллах боломж, бололцоог бүрдүүлсэн эсэхийг тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Хөдөө аж ахуйг дэмжих сан нийт долоон чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагаа нь зах зээлийн нийгэмд тохиромжтой биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанийг байгуулж, салбарын яам хувьцааг нь 100 хувь эзэмших юм. Энэ компани нь салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Компанийн дотоод дүрмийг боловсруулсан. Зах зээлийн нийгэмтэйгээ уялдуулаад хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй дэмжлэг, бусад арга хэмжээг хэрхэн, яаж зохион байгуулах асуудалд өмнөх долоон чиглэлд явуулж буй үйл ажиллагааг 16 болгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тиймээс сан татан буугдсанаар хөрөнгө нь компани руу шилжсэн тул салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд доголдол гарахгүй гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит компани байгуулагдсан. Төрийн хувьцаа эзэмшигч, эрхийг хэрэгжүүлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Засаглалын хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. ТУЗ-ийн эрх, үүргийг уг компанийн дүрэмд бусад төрийн өмчит компаниудын адил тусгасан гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийн зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн чиг үүргүүдийг шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгж нь бүрэн хариуцах асуудлыг тодорхой чиглэл болгосон тогтоолын төсөл боловсруулж, дээрх хуулиудыг дагалдуулан батлах шаарлдлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.