Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ DNN.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.

Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллах аж. Улмаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэхээр болсон байна.

Загвар сургуулиар:

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
  • Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”
  • Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байгаа талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

​Д.Песков:“Сибирийн хүч 2” төслийг уулзалтын үеэр хэлэлцэн тохирсон DNN.mn

БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа Монголоор дамжих хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. ТэгвэлКремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг няцаажээ. “Блүүмбэрг ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр ийм мэдээ цацсан. Энэ нь сайн нягталж шалгалгүйгээр яаран гаргасан түүхий мэдээлэл. Бодит байдал огт өөр. Хий дамжуулах асуудлыг уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж тэр хэлээд “Дөнгөж өчигдөр буюу хэлэлцээ хийсэн өдөр Газпромын нэг өдөрт Хятадын зах зээлд хоолойгоор нийлүүлсэн хийн хэмжээ дээд амжилт тогтоосон” гэжээ. Д.Песков цааш нь“Сибирийн хүч 2” төслийг уулзалтын үеэр идэвхтэй хэлэлцсэн. Албан ёснымэдээнд төслийн бүх нарийн ширийн зүйлсийг тохиролцсон тухай болон Монголын талаас бүх асуудал шийдэгдсэн гэдгийг дурдсан байгаа. Энэ хоолой Монголоор дайрахыг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ чиглэлд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх шаардлага бий” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn

УБЗАА-наас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулъя. Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, энэ ажлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна. Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна.

Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.

Categories
гадаад мэдээ

​Европын холбоо Хятадын бус Украины төлөвлөгөөг дэмжинэ DNN.mn

ОХУ, Хятадын дипломат ойртолтыг Европын холбоо гэнэхнээр хүлээж авахгүй гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель мэдэгджээ. Гэхдээ энэ нь Бээжинтэй харилцах Европын холбооны харилцаанд саад болохгүй гэж мөн онцлов.“Хятад улс Оросыг дэмжихгүй байх нь чухал асуудал гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Харин тус улс НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын хууль, тогтвортой байдлыг дэмжих нь чухал. Бид тийм ч гэнэн биш. Хятад, Оросын хооронд нягт харилцаа байгаа гэдгийг мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр, ийм нөхцөлд бид Хятадтай бүх зүйл дээр санал нийлнэ гэдэг утгаар бус өөрсдийн эрх ашиг, зарчмыг хамгаалах хэрэгтэй байгаа учир тэдэнтэй харилцах шаардлагатай байгаа юм” гэж хоёр өдөр үргэлжилсэн Брюсселийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр хэлжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский 10 зүйлт энхийн төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөг дэмжиж ажиллана гэдгээ ч Чарльз Мишель баталсан байна. Зеленскийн төлөвлөгөө нь саяхан танилцуулсан Хятадын 12 зүйлт төлөвлөгөөнөөс өөр байгаа нь анхаарал татаж байгаа билээ. Тухайлбал, Хятадын талаас гаргасан төлөвлөгөөнд Украинаас цэрэг гаргах тухай огт дурдаагүй байсан билээ.

“Бид Хятадын төлөвлөгөөнд итгэхгүй байна. Харин ерөнхийлөгч Зеленскийн олон улын хууль, НҮБ-ын дүрэмд суурилсан төлөвлөгөөнд итгэнэ” гэж Чарльз Мишель хэлэв. Мөн Европын холбооУкраинд нэг тэрбум еврогийн батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ мөн зарлав

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн 854 байгууламжийг буулгалаа DNN.mn

Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрт эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд байна.

Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн ёслол энэ сарын 27-нд болно DNN.mn

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн ёслол УДБЭТ-т энэ сарын 27-нд болно.

14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй тус наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлөөр шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодруулах юм.

2008 оноос соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулан ирсэн тус үйл ажиллагааны он оны шилдэг болон бичигдсэн тайз, дэлгэцийн шилдэг найруулагч шагнал хүртсэн найруулагчдыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг.

Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

2023 онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ DNN.mn

“Нөөцийн мах гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүрэгт 431 хүнсний дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн. Нөөцийн махыг шуурхай, саадгүй нийлүүлэх зорилгоор 12 ААН-ийн 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явах зохицуулалтад оруулсан.

Цаашид нөөцийн мах зарах сүлжээ дэлгүүрүүдийн тоог нэмэхээр ажиллаж байгаа”-г Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийг зодсон цэцэрлэгийн багшийн хэргийг прокурорт шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага энэ сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 20 мэдэгдэл бичсэн байна.

Тухайлбал:

  • Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Өрнүүн Тулга” ХХК-д,
  • Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэд хоорондоо маргалдаж, иргэн Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газарт,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь 2 настай Б-г “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.
  • Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямааны тухай бодит баримтууд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….


НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Манай улс 1926 онд хоёр сая 500 мянган ямаа тоолуулж байжээ. 1990 хүртэл энэ тоо олигтой дээшлээгүй бөгөөд хамгийн ихдээ таван саяд дөхөж байсан. Одоо хэдийнэ хорин сая гараад байгаа. Ямааны огцом өсөлт дэлхийн дулаарал хуурайшилттай ядахад яг давхцсан. Тэгэхээр бэлчээрийн доройтол юунаас болчихов гэдэг дээр маргаан гараад байна.

ХОЁР. ДЭЛХИЙН ЯМАА

825 сая ямаа тоологдлоо. Үүнээс Хятад 161, Энэтхэг 124, Арабын орнуудад бусад нь. Монгол Улс таваас зургаад яваа. Ямаа нь эрс өсч яваа орон гэвэл Бутан, Хойд Солонгос, Монгол гурав. Аравчууд гахай, энэтхэг, пакистан, бенгалчууд шашнаасаа шалтгаалж үхрийн мах иддэггүй тул арга буюу ямаа тэжээдэг учиртай. Бид маханд нь бус ноолуурыг нь зарах гэж өсгөв. Ноолууран цамцыг хамгийн ихээр худалдан авдаг орон бол Итали юм. Сүүлийн үед америкчууд их сонирхох болоод байгаа. Тэд уржнан 500 сая долларын наймааг Хятадтай хийжээ. Хятад цамц 32 долларын дундаж үнэтэй. Одоо зах зээлд хямдавтар, ноолуур оролцсон бөс бараа бүхий бүтээгдэхүүн илүү жин дарах хандлагатай гэдэг. Энэ нь дундаж амьдралтай хү- мүүст зориулсан нийлүүлэлт ажээ. Махны хувьд Австрали улс гол экспортлогч бөгөөд дэлхийн олон орон ямааны махыг өргөнөөр хэрэглэж байна. Ямаа бэлчээрийг сорчлон иддэг учир мах нь витамин ихтэй, сувиллын чанартай гэлцдэг болжээ. Сэрүүн чанарын, ядаргаанд оруулдаг гэсэн манайхны уламжлал худлаа болох нь нотлогдсон гэнэ. Гадуур ямааны мах хайсан улс орон зөндөө.Тэгэхээр сүү нь бүр чанарлаг болж таарлаа. Япончууд эхийн сүүг орлуулан хүүхдэд уулгаж хэвшээд байгаа гэнэ. Тэд Монголоос ноолуур бус сүүг нь илүүтэй сонирхдог юм билээ. Ер нь улс орнуудын эрх баригчид тухайн орондоо ямаан сүргийг дэмжих бодлого бариад эхэлбэл энэ төрлийн бизнес эрхлэх хүмүүс хаа сайгүй бий. Яагаад гэвэл түүний мах, сүү, арьс, үс нь эрүүл ахуйн талаасаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүн юм. Гэхдээ цөлжилт бүхий газарт бэлчиж буй ямаа бол хулгана хүртэл барьж иддэг тул хогийн сав л гэсэн үг.

ГУРАВ. ЦӨЛЖИЛТ

Дэлхий дээр байгаль орчны олон таагүй байдлаас болж хүн амьтан нутгаа орхин дайжиж байгаа. Энэ дундаа цөлжилт гол байрыг эзэлдэг. Хуурай газрын 30 хувь нь цөл болчихлоо. Тэндээс 135 сая хүн орох байх газаргүй болон дүрвэв. Уур амьсгал нь атаархам Европ тивд гэхэд Испани орон эрчимтэй цөлж өөд эхэлсэн. Испанийн урдуур байдаг Хойд Африкийн орнууд улам л аймаар болоод байна. Угаасаа тэнд бий болсон Сахарын цөлийг энд дурдааг үй. Сахарт аль дээр үед долоон мянган жилийн тэртээгээс мал аж ахуй хөгжүүлж байсан уламжлалтай. Одоо ч Бербер хэмээх нүүдэлч малчид цөлийн захаар аж төрсөөр буй. Тунис, Алжир, Марокко зэрэг Хойд Африкийн орнуудыг Сахарын цөл улам бүр эзэлсээр байгааг берберчүү- дийн ямаатай холбодог. Тэнд “Ямааны ул мөр” гэсэн судалгаа бас хийгдсэн юм. Монголыг бодвол цөөхөн ямаатай л даа. Тунис сая гаран, Алжирт дөрвөн сая, магребчүүд зургаан сая ямаатай атал ийн ад шоо болжээ. Хятадын тухайд бол өөр. Дундад улсын 27 хувь цөлжл өө. Тэрний ихэнх нь Өвөр Монгол. 1980-аад оноос энд хувьчлал явагдаж Хөлөнбуйрын Баянтынх гэхэд л 3400 малтай болоод авсан чинь хэдхэн жилийн дараа модоо барьжээ. Яагаад гээд судалтал бэлчээрээ хашаажуулааг үй тул орчноо цөлжүүлсэн гэх дүгнэлт хийсэн байна. Өвөр Монгол 80 сая малтай, малаасаа 10 миллиард юанийн ашиг олсон. Зэргэлдээх хашаа хэрэм болсон Шандун муж бас 80 сая малтай. Тэд 60 миллиард юань олжээ. Шандуныхан сая саяар үхрийн наймаа хийдэг бол өвөрл өгчид ноолуураа самнана. Европ, Америкт ямаа бараг тэжээхгүй. Австрали улсад анхны колончлогчид тэжээвэр ямаагаа алдсанаас одоо 2.6 сая зэрлэг ямаатай болсон. Үүнийг устгах ажил ид өрнөж байна. Японы өмнөд арлууд дээр алдуул ямаа өссөн байсныг саявтар судлаад устгах нь зөв гэж шийджээ.

ДӨРӨВ. МОНГОЛЫН ГАН, ЦӨЛИЙН ТУХАЙД

Африк дахь Сахарын цө- лийн өмнөд төгсгөлд Сахел гэх хээрийн зурвас оршдог. Халуун орны ширэнгэ байх уг бүслүүрт үүсээд байгаа цөлжилтийг Жуль Чарней нар судалж таамаглал дэвшүүлжээ. Ган яагаад үүсээд байна вэ. Хажууд элсэн цөл байгаа учраас уу. Бороо орохоо больсноор хөрс муудсан уу. Тэгвэл яагаад хур тунадас орохоо байв гэсэн олон асуултын хариуг олох гэж чармайжээ. Энэ бүгдэд уул уурхай, ой модны зохисгүй ашиглалт гэх мэтийн хүний хүчин зүйлсийн олон буруутай үйлдэл нөлөөлөөд байгааг үгүйсгээгүй. Үүн дотроос бэлчээрийн даац хэтрэх явдал гадаргын албедогийн хэмжээг 30 хүртэл хувь өөрчилдгийг баталжээ. Хөрсөн дээрх ургамал багассанаас гадаргын гүн хуурайшна. Хуурай хөрс нарны зохилт цацрагийг шингээж чадахаа болино. Улмаар амархан хөрч бээрэг болох тул олон ургамал амьдрах нөхцөлгүй болно. Агаар мандалд энэ нь нөлөөлж байнгын цэлмэг, үүлгүй өдрүүдийг бий болгон уур амьсгалын эргэх холбоог тасалж орхидог аж. Сахел дахь нөхцөл байдал манайтай тун төстэй байсан тул Монголын бэлчээрийг судалж үзсэн юм. Манай ихэнх нутагт байгалийн өөрийнх нь нөхөн сэргээх чадавхиас хэтэрсэн олон мал байна гэсэн дүн гараад байгаа. Цөлжилтийн шинж тэмдэг нь андашгүй. Нэгэн жигдийн ургамал найгасан газар нэг л мэдэхэд хотгор гүдгэрийн өө сэв арилж, толийж мөлийн, энд тэндээ халцраад эхэлнэ. Багахан газарт байгалийн янз бүрийн бүслүүрийн төрх зэрэгцэн, говь хангай хосолсон ч юм шиг байх нь яруу найрагт уянгалаг авч, ачир дээрээ байгаль эмх замбараагаа алдаж эхэлж буй нь тэр. Судалгаанаас үзэхэд манай нийт нутгийн 90 хувьд ган тохиолддог болсон ба 78 хувь нь цөлжихөд бэлэн болжээ. Бүр цөл болчихсон нь 21 хувь, говь ангилалд 19 хувь нь хамрагддаг. Нийт 41.3 хувь нь говь цөл болсон нутагт бид аж төрж сууна. Хориод жилийн өмнө жилдээ арав гаран удаа шороон шуурга тавьдаг байсан бол одоо гучаас дөчин удаа шороон шуурга болж байгааг доктор Д.Жүгдэр тэмдэглэжээ. Д.Аваадорж нарын Сүхбаатар аймагт хийсэн судалгаагаар бэлчээрийн худагт 1-3 км, багийн худагт 3-5 км, сумын төвд 5-10 км, аймгийн төвд 20-30 км радиус бүхий талбай цөлжилтөд өртд өг болсон. Манай оронд ургамал ургах үргэлжлэх хугацаа хангайд 108 хоног, говьд 183 хоног байдаг. 365 хоногоос энэ өдрүүдийг хасахаар хангайд гэхэд 200 гаран хоног нөхөн сэргээх нөхцөлгүй орчинд малаа бэлчээж байна.

Ийм нөхцөлд 100 га талбайд малыг хонин сүргийн тоо толгойд шилжүүлснээр 43.5 хонь бэлчих даацтай юм байна л даа. С.Цэрэндаш нарын эрдэмтэд тооцсоноор бол манайх өвөл, хавартаа 50 сая, зун, намарт 87сая хонь бэлчих даац бүхий нутагтай гэжээ. Одоо манай мал хонин толгойд шилжүүлснээр 70 саяыг хол даваад явчихлаа. Цаг хугацааны хувьд хавар дөнгөж эхэлж байна. Даацаас хэтэрсэн бусад мал пин саравч дотор юм уу нуруулдаастай өвсөн дунд тарвалзаж яваа биш шүү дээ.

ТАВ. БЭЛЧИЖ ЯВАА ЯМАА

Нэгэн баттай жишээ бол эртний Грек ямааг дагнан үржүүлж байгаад ой модгүй болсон гэдэг. Ямаа амьдрах чадвар сайтай амьтан. Өл залгахын тулд 545 янзын өвс идэж чадаж байхад үхэр дөнгөж 300 гаранхан зүйл ургамал сонгожээ. Өдөр бүр 7-8 кг өвс идэж, 4-5 литр ус уудаг. Үхэр адуу ийм хүнсээр таргалдаггүй юм гэхэд амьд онд орчихдог. Ямаа байгальд хадаргаатай нь ургамалд увайгүй ханддаг аж. Хавар хамгийн эхний нялх ногоог сорчилдог бол яваандаа ургамал ховордоод ирэхээр үндсийг нь малтаад суга татдаг. Хэрэв ямааг өсгөх зайлшгүй шаардлага байгаа бол заавал сэрх болтол нь олон жил амьдруулж нүглийг нь арвижуулахаас өмнө тө- хөөрөх нь зүйтэй. Борлон, ухна хоёрын идсэн уусан хэмжээ таваас арав дахин илүү зөрүүтэй атлаа авах мах нь хэдхэн кг, самнах ноолуур хэдхэн граммын зөрүүтэй. Тийм учраас гадаадын малчид хонь, ямаа, үхрийг хоёр наснаас нэг их хэтрүүлэлгүй идшинд явуулаад бизнесийн эргэлтээ түргэсгээд байгаа юм. Бас нэг судалгаанд бүдүүн ямааны ноолуур бүдүүн ширхэгтэй болчихдог, түүнээ дагаад үнэ буурдаг тухай баримт байна. Ямаа асга хад бүхий нүцгэн уулс, цөлд амьдрах зохилдлогоотой амьтан. Манайд ямаа өсгөх тааламжит газар бол Алтайн нуруу юм. Тэнд яаж ийж байгаад үндэс малтаад ч болов бэлчээрлэж тарга тэвээргэ авдаг. Говийн ургамлын ургах хугацаа урт, үндэс нь хөрснөөс доош их гүнд байх тул эндхийн ургамал бүрийг суга татаж чаддагг үй. Хүйтэн хошуутай гэгддэг энэ мал өөрийн эзэмшил бүсээ тогтоохын тулд Грект болсон явдал лугаа ойт хээрийг цөлжүүлж бусад өрсөлд өгчөө зайлуулдаг биологийн зохилдлогоотой. Ган зудыг тооцохгүйгээр ойрын дөрвөн жилд манай орны ямааны тоо 26 саяд хүрч мэдэхээр байна. Үүнээс багагүй хувь нь хангай ой бүхий нутагт ногдох нь тодорхой. Хэд хэдэн бэлчээрт хашаажуулалт хийгээд туршиж үзэхэд малын хөл хү- рээгүй хашаатай газар дахь ургамлын хэмжээ хоёр дахин илүү өндөр байна. Харин арван жилийн өмнөхөөсөө үл ялиг л ургац муу байгаа нь ажиглагдлаа. Тэгэхээр дэлхийн цаг уурын нөлөө байх нь байгаа боловч бэлчээрийн даац хэтэрснээс байгаль орчин илүү доройтсон нь өөр олон тандалтаас харж болно. Математик аргачлалаар тооцож үзэхэд нэг ямаанд ногдох бэлчээрийн хэмжээ нь түүний бүтэн жил идэх өвсн өөс гурав дахин их идэх хэмжээтэй тэнцүү байвал болж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хэрэв ийм байдлаар ямааны тоо толгойг зохицуулж чадахгүй бол “цөлжиж байна” гэдэг яриа бодит зүйл болон хувирна. Нэгэнт цөлжчих юм бол говь цөл бүхий энэ оронд дасан зохицож амьдрах дараагийн аргыг эрэлхийлэх нь зүйтэй болов уу. Монголын хөдөө нутаг дахь 180 орчим мянган өрх айл цөлжсөн орчинд дасан зохицож, амьдралаа дээшлүүлэх арга замыг “тогтвортой хөгжил” гэгдээд байгаа нэр томъёоноос хайх байх. Энэ нь дэлхий даяар яригдаад байгаа тусдаа сэдэв юм. (Б.Баясгалан, Р.Мижиддорж нарын “Ямааны тоо толгой ба ургамлан бүрх үүлийн хамаарал, цаашдын хандлага, авах арга хэмжээний зөвлөмж” номоос)

Ж.ГАНГАА