Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 30-наас уулархаг нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

2023 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 30-нд нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, өдөртөө -1…-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ DNN.mn

Нийслэлийн ундны усны эх үүсвэр Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ.

-2014 оноос хойш үүссэн хур хогийн цэг ундны усны аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй байна.
-Туул голын эргэн тойронд буй тулгамдсан асуудлыг хэлэлцэн шуурхай арга хэмжээ авах шаардлагатай.
-Хяналтын сорьцын шинжилгээгээр
-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 87 дахин их байна
-Эрдэс фосфорын агууламжаар 35 дахин их
-Бохирдлыг илэрхийлэгч гол үзүүлэлт болох аммоний азотын агууламж 30 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.
-Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээг Туул гол хангадаг ба иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс Туул голын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд ойрхон байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Дашинчилэн сум руу нүүлгэв DNN.mn

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 419 дүгээр тогтоолыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам түүчээлэн хэрэгжүүлж, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу (4 аймаг хиллэдэг) нүүлгэн шилжүүллээ.

Цаашлаад энэ хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв Дархан-Уул аймаг руу, Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа Дорнод аймаг руу тус тус нүүн, шилжиж ажиллах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харьяа 3 байгууллагаа орон нутаг руу нүүлгэн, шилжүүлж бусад яамдаа уриаллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрний урд уулзвараар буцаж эргэхийг хоригложээ DNN.mn

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршихаар болжээ.

Тодруулбал Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.

Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ DNN.mn

УБЗАА-наас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаас танилцуулав.

Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5,579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийжээ.

Гэрэлтүүлгийн 3,000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1,300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.

Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах аж. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд 11839 залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

2021 онд улсын хэмжээнд нийт 6558 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд 11839 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.6 хувиар өссөн байна.

Түүнчлэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 9315 болж, 18 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Орон нутагт залилангийн гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймд иргэд олон нийтийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна DNN.mn

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байна.

Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгосон.

Цаашид нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор сүлжээ дэлгүүрүүдийг нэмэхээр төлөвлөжээ.





Categories
гадаад мэдээ

Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Испанийн зүүн хэсгийн уулархаг бүсэд пүрэв гарагт ойн түймэр дэгдэж, ойролцоох суурингийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Валенсия мужид гурван тосгоны 1000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэсэн байна. Мөн 600 хүний орогнох байр, хээрийн эмнэлэг бэлдсэн байна. Гал сөнөөгчид хэдэн цагийн дараа түймрийг цурманд оруулжээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 27-31-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.

ДАВАА ГАРАГ /2023.03.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.30

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

6

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.30

“Их засаг”

7

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

  • Түр хорооны тогтоолын төсөл
  • Бусад.

14.00

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2023.03.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Радио электроникийн туршилт, судалгааны төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах

14.00

Зэвсэгт хүчний 013 дугаар анги

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

16.30

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн, хаалттай/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

11.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох
  • Байнгын хорооны 2022.04.12-ны өдөр 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох

14.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан/
  • Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох /хаалттай/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг

09.00

“Жанжин Д.Сүхбаатар

ЛХАГВА ГАРАГ /2023.03.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсох

11.00

“Их засаг”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

  • Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

11.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ ГАРАГ /2023.03.30/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль

БААСАН ГАРАГ /2023.03.31/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.03.30, 03.31/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм

Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn

Цаг агаар цочир хүйтэрч хил орчмын нутгаар энэ сарын 18-23-ны өдрүүдэд -14-20 градус хүйтрэн, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурчээ. Энэ өдрүүдэд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн … дугаар хилчид осгосон иргэний амийг аварсан байна.

Тодруулбал энэ сарын 23-ны өдрийн 15:30 цагийн орчимд хил орчмын бэлчээрт 172 тооны адуугаа хариулж явсан иргэн осгож, ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нар олжээ.

Иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.

1 хүн ба байгаль нарын зураг байж магад