Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн DNN.mn

2023 оны 02-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө хүйтэрч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө хүйтэрч -6…-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Л.Оюун-Эрдэнэ сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Г.Батзориг “Бүтээмжээ
өсгөснөөр эдийн засгийн
гацаанаас гарч чадна” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

МУИС-ийн Хууль
зүйн сургуулийн профессор,
доктор О.Мөнхсайхан “2019 оны ҮХНӨ-ийн төсөл
хэлэлцэж байхад гишүүдийн
тоог нэмэх саналыг
судлаачид дэмжсэн ч УИХ
дахь олонх дэмжээгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Л.Оюун-Эрдэнэ сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо” хэмээн өгүүллээ.

Цагаан сарын барилдааны түрүү бөх, Улсын заан Б.Бат-Өлзий “Идэвхтэй бэлтгэл хийсэн гэхээс илүү өөрийгөө жаахан амрааж, Сар шинийн
барилдаандаа зодоглолоо” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ” Камала
Харрис “ОХУ хүн
төрөлхтний
эсрэг гэмт хэрэг
үйлдсэн”


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын 1-нээс цахим гадаад паспортыг олгож эхэлнэ

“Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ” хэмээн УБЕГ-аас мэдээлэв.

Иргэд ирэх сарын 1-нээс дээрх хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах болж байна.

Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай, үнийн хувьд өөрчлөгдөхгүй байх аж.

Манай улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын/ИКАО/ нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад, нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.

“Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

Хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх”-ыг албаны хүн зөвлөж байна.


Categories
гадаад мэдээ

Хоккайдод 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы хойд хязгаарын Хоккайдо аралд өчигдөр орой урьдчилсан тооцооллоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй байна.

Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна.

Куширо хотоос холгүй Номхон далайд 60 км-ийн гүнд болсон газар хөдлөлт Японы зүүн хойд хэсэг болон зүүн хэсгээр мэдрэгдсэн гэж агентлагийн мэдээнд дурджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтайн магтаал”, “Аргил цагаан өвгөн” туульсыг хайлжээ

Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд өчигдөр Монгол төрийн батламжит туульч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Авирмэдийн Балдандорж “Алтайн магтаал”, “Аргил цагаан өвгөн” туульсийг хайллаа.

Алтайн магтаалыг хаврын тэргүүн цагаан сарын үеэр айл гэртээ хайлуулах нь хамгийн эрхэм нандин ёс уламжлал бөгөөд бүтэн жилийн турш айл хотлоороо Алтайн эзний ивээлд багтаж, ашдын ерөөл хурж байна хэмээн сүсэглэдэг учиртай аж. Харин “Аргил цагаан өвгөн” тууль нь хамгийн зөөлөн цагаан туулийн нэг бөгөөд айл гэрийн настнуудад үр хүүхдүүдэд нь ивээл буян хишгээ хайрлах ерөөл увдистай хэмээн үздэг нэн эртний тууль юм байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна

Турк, Сирид энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна.

Туркийн Онцгой байдлын газраас баасан гарагт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 44 128 хүний амь эрсэдсэн байна. Харин Сирид 5914 хүн амиа алджээ.

Хоёрдугаар сарын 6-нд болсон эхний газар хөдлөлтөд Туркийн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутаг өртсөн бөгөөд 7.7 магнитудын хүчтэй байсан бол түүнээс удалгүй 7.6 магнитудын хүчтэй дахин газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн дараа 9000 гаруй чичирхийлэл мэдрэгджээ.

Туркийн байгалийн гамшигт өртсөн 11 мужид 240 мянга орчим аврагч, сайн дурынхан үүрэг гүйцэтгэсээр байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим нутагт эхэндээ хүрч очиход хүндрэлтэй байсан ч сэргээн босгох ажиллагаа явуулж, ахиц гаргахын хэрээр амиа алдагсдын тоо нэмэгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд хүмүүсийг барилгын нурангинаас эсэн мэнд гаргасан талаар мэдээлэл гараагүй байна. Туркт байгалийн гамшигт өртсөн бүсээс 530 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, 173 мянган барилга нурж сүйдэж, 1.9 сая хүн түр хорогдох байр, зочид буудал, нийтийн байгууламжуудад хорогдож байна.

Туркт газар хөдлөлтөд 20 сая хүн нэрвэгдсэн бол НҮБ-ын тооцоогоор, Сирид 8.8 сая хүн байгалийн гамшигт өртжээ. Олон жилийн иргэний дайны дараа олон хүн хүндхэн нөхцөлд амьдарч байсан Сириэс харьцангуй бага мэдээлэл ирүүлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч эрх баригчид цаг хугацаанаас илүүтэй юун түрүүнд аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБГ: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна.

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, мөсөө зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Монголын төмөр зам” он гарснаас хойш 64 мянган тонн ачаа тээвэрлэжээ

“Монголын төмөр зам” компани он гарснаас хойш төмөр замаар 64 мянган тонн ачаа тээвэрлээд байна.

Өнгөрсөн сарын байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн 36.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлинг тээвэрлээд байсан бол өнөөдрийн байдлаар ачаа эргэлт 28 мянган тонноор нэмэгджээ.

Төрийн өмчит тус компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар өнгөрсөн оны 3 дугаар сараас зөвшрүүлэх тээврийг эхлүүлсэн юм. Ингэснээр 2023 онд ачаа тээвэрлэлтээ нэмж, 5 сая тоннд хүргэхээр ажиллаж байна.

Нэмж мэдээлэхэд, энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төмөр замаар 2 764.0 мянган тонн ачаа тээвэрлэж, 82.2 тэрбум төгрөгийн орлого оржээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Тавантолгой” ХК 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ.

Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөгөөр 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан ч урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашигтхуваарилахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг баримтат киноныхоо эхний ангийг цацжээ

Монголын хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг өнөөдрийг хүртэлх замналынхаа талаар өгүүлэх “Citizens Of The World” нэртэй гурван ангит богино хэмжээний баримтат кино бүтээжээ.

“Хү” хамтлагийнхан сүүлийн таван жилийн хугацаанд Өрнөдийн орчин үеийн рок/металл урсгалыг Монгол хөөмий, уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй хослуулсан “хүннү рок” хэмээх урсгалаараа дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн билээ.

Тэд стриминг үйлчилгээгээр нийтдээ 329 сая гаруй хандалт, “Youtube” платформд 290 сая гаруй хандалт аваад байгаа бөгөөд Америкийн “Billboard” сэтгүүлийн “Top 5 Mainstream Rock” жагсаалтад хоёр дуу нь багтаж, дэлхий даяарх олон аялан тоглолтынх нь тасалбар өндөр хувьтай борлогдсон амжилт үзүүлж, “Coachella”, “Lollapalooza”, “Download Festival” зэрэг хөгжмийн наадамд оролцсоноос гадна “Billboard”, “NPR”, “GQ”, “The Guardian”, “Revolver” зэрэг сонин сэтгүүлээр зогсохгүй алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоноос өндөр үнэлгээ аваад байгаа юм.

“Citizens Of The World” баримтат киноны эхний ангиар үзэгчид хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн гишүүн Гала, Жаяа, Тэмка, Энкүш нартай, мөн морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй нь танилцах боломжтой. Түүнчлэн сонсогчдод өөрсдийнхөө дотор орших “дайчин сүнс”-ийг сэрээж, түүгээрээ дамжуулан дэлхий даяар сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх үзэл санааных нь талаар өгүүлсэн байна. “Хү”-г 2022 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр тодруулснаар уг анги төгсдөг. Ирэх гуравдугаар сарын 1, 15-ны өдрүүдэд тус тус цацагдах сүүлийн хоёр ангид хамтлагийн гишүүд өнгөрсөн 12 дугаар сард ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд хүрэлцэн очиж арга хэмжээнд оролцсон тухай, мөн алдарт “Casino de Paris” концертын танхимд уран бүтээлээ толилуулсан талаар өгүүлэх ажээ.