Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардын нам ард түмний нийслэлийг нүүлгэх эрхтэй юу?” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Үндсэн хуульд
УИХ 76 гишүүнтэй
байна гээд
заачихсан учраас
энэ тоог хөндөж
байж Сонгуулийн
тухай хууль
өөрчлөгдөнө” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Тахь ресурс” ХХК-ийн
дэд захирал Н.Гансүх “Метан хий
нүүрснээс өндөр
илчлэгтэй,
98 хувийн
шаталттай учир
Улаанбаатарыг
утаагүй болгох
гол шийдэл мөн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын нам ард түмний
нийслэлийг нүүлгэх эрхтэй юу?” хэмээн өгүүллээ.

Философийн ухааны
доктор Б.Батчулуун ” Төрийнхнөөс
ам асууя” гэв.

Гидрогеологич У.Борчулуун “Би газар доорх усны
12 ордыг шинээр илрүүлж нөөцийг нь
үнэлээд улсад хүлээлгэж өгсөн” гэв
.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мэдүүлэг гаргагчдын 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлжээ DNN.mn

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Барилга, хот байгуулалтын яаманд мэдүүлэг гаргах явц 20-иос доош хувьтай байна.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 10 хоног үлджээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр эмнэлгийг ХСҮТ-ийн байр болгох асуудлыг Засгийн газарт оруулна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д ажиллаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлынх талаар санал солилцож, шийдэх гарц гаргалгааны талаар ярилцсан байна.

Тус эмнэлгийн хувьд тулгамдаж буй асуудлын нэг нь байр савны хүрэлцээ. Үүсэн байгуулагдаад 60 гаруй жил болж буй тус тус эмнэлэг одоогийн байрандаа 1981 онд орсон. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд тус төвөөр 150 мянган хүн үйлчлүүлсэн байна.

Үйлчлүүлэгчийн тоо өсч буй өнөөгийн нөхцөлд хуучин барилга багтаамж, чанар гээд олон зүйлээр асуудал дагуулж буй учраас сүүлийн 6-7 жил шинэ байртай болгох тухай яригдаж байгаа. Гэтэл шинээр барилга барья гэхэд боломж тааруу. Хамгийн наад зах нь ХСҮТ анх байсан 49 мянган ам метр эзэмшил газраасаа алдсаар одоо 33 мянган ам метртэй л үлдсэн. Тийм болохоор төвийн хашаанд шинээр барилга барих боломжгүй.

Асуудлыг шийдэх гарц юу байна вэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ерөнхий сайд, Сангийн сайд, эмнэлгийн удирдлагуудтай тал талаас нь ярилцаад хоёр хувилбар гаргаад байгаа юм.

Эхнийх нь шинэ барилга барих. Газрын асуудлыг нь ХСҮТ-ийнхөн хөөцөлдөөд урд Чулуутын аманд шийдүүлсэн юм билээ. Барилгын зураг төсөл бүрэн гараагүй, ТЭЗҮ хийгдээгүй шинэ барилгыг 140 орчим тэрбум төгрөгөөр босно гэсэн төсөөлөл тооцоотой л байгаа аж. Түүн дээр тоног төхөөрөмж, тавилга сэлтийг шийдэхэд дор хаяж 30 тэрбум хэрэгтэй гэвэл шинэ эмнэлэгтэй болоход 170-180 тэрбум төгрөг хэрэгтэй болох бөгөөд энэ асуудлыг улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэж хичээсэн хугацаа их орох учраас дахиад зургаа долоон жилийн нүүр үзэх байх. Тиймээс тус төвийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг түүний шинээр барьж буй өргөтгөлийн хамт худалдаж авах өөр нэг хувилбарыг судалсан.

Хөгжлийн банкны зээлийн өрөнд байгаа уг барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авах нь хугацаа хожих сайн талтай. Одоогоор уг барилгыг эзэмшигч хувийн эмнэлэгт түрээсээр ашиглуулахаар гэрээ хийсний дагуу хэвтүүлэн эмчлэх 100 ортой Дөрөвдүгээр эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй ч тоног төхөөрөмж суурилуулах зэрэг зардлаа тооцон түрээсийн төлбөр төлөөгүй байгаа гэсэн мэдээллийг ХСҮТ-ийнхөн өгч байсан.

Дөрөвдүгээр эмнэлгийг өргөтггөлийнх нь хамт худалдан авч, ХСҮТ-ийг байртай болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулах бодолтой байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Буга нутагшуулах бүс нутгийн судалгаа хийхийг үүрэг болголоо DNN.mn

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүсийн хамт аялал жуулчлалын бүсийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Өндөр дов газарт байрлах Буга хамгаалах газартай танилцав.

Уг газарт бугын тоо толгойг нэмэгдүүлж, бугын аж ахуйг өргөтгөх асуудлаар Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, судлаачдыг ажиллуулж, хэдэн тоо толгой буга нутагшуулах, бүс нутгийн судалгаа хийлгэхийг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Г.Эрдэмбилэгт үүрэг болгов.

Уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн , Засаг даргын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв DNN.mn

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүний “Хүйтний улирлын хээрийн гаралт, дадлага сургуулилт”-ийг 2023 оны хоёрдугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар байгаль цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд автомашин, цасны мотоцикл, холбооны хэрэгсэлтэй ажиллах, эрэн хайх, аврах ажиллагаа, анхны тусламж үзүүлэх зэргээр аврагч, жолооч-холбоочид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Дайвар бүтээгдэхүүн зарсан иргэнийг торгоогүй, хамгаалсан” гэв DNN.mn

Олон нийтийн сүлжээнд дайвар бүтээгдэхүүн зарж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч торгосон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл үүнийг үгүйсгэж, цагдаагийн байгууллагаас дараах залруулгыг гаргалаа.


Үүнд “Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд цагдаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дарамталдаг мэтээр зураг тавьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудлын автобусны буудал дээр худалдаа эрхлэгчидрүү согтуу хүн агсам тавиад хүмүүсийг цохиж, нүдээд байна гэх дуудлага мэдээлэлд очсон цагдаагийн алба хаагч тухайн үйлдлийг таслан зогсоож, хохирогчдоос тайлбар, авч байгаа зураг юм.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдэж буй аливаа мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1-3-нд бүх нийтээр амрах бөгөөд амралтын дараа Баасан гаригийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх санал иргэд гаргаж буй. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар ямар нэг санал гаргасан эсэхийг тодрууллаа.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.

Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй” гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ

I улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд
  • Амрах: I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Аваргууд “Уурхайчин”-ыг зогсоож, Дайчид, ах дүүстэй ширүүн өрсөлдлөө DNN.mn

Үндэсний дээд лигийн өрсөлдөөнтэй, плей-офф эхлэх дөхөж буйг сануулсан ээлжит тоглолтууд өчигдөр/2023.02.04/ “UG” аренад боллоо.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 72 – 74 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Хожигдол гээчийг мартаад зун, намар, өвлийг үзэж буй Уурхайчид өчигдөр Т.Санчиргүй аваргуудын эсрэг тоглолоо. Гэхдээ Т.Санчирын үүрэг, үзүүлэлтийг хуваагаад нөхчих хангалттай тамирчид тэдний бүрэлдэхүүнд байв.

Тоглолт эхнээсээ өндөрлөх хүртэл өрсөлдөөнтэй, урамтай байсан бөгөөд тэргүүлэл нийт 24 удаа өөрчлөгдөж, таван удаа оноо тэнцсэн. Хүлэгүүдээс Вуден Жуниор 27 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Б.Билгүүн 26 оноо авчээ. Харин Уурхайчидаас Пендарвис Уиллиамс, А.Бямбадорж, Э.Мөнхбаяр нар арваас дээш оноо авч, багаа манлайлав.

Тоглолтын ялагч сүүлийн минутад тодорсон.Тодруулбал, Вуден Жуниор багтаа онооны тэргүүллийг авчирч, баг нь илүү гарсан. Үүний дараа Г.Болор-Эрдэнэд тооны харьцааг тэнцүүлэх боломж байсан ч тэрбээр дундын зайн шидэлтээ алдаж, улмаар аваргууд ялагдалгүй явсан Уурхайчидыг 74-72 гэсэн харьцаатай буулган авлаа.

Уурхайчидын ялагдалгүй улирлыг дуусгах зорилго, амжилт замхарлаа.

М ГАРЬД 84 – 89 IHC APES

Apes хүчирхэг өрсөлдөгчөө буулган авч, плей-оффд бэлэн гэдгээ харууллаа. “Apes”-ээс Даррель Саммерс үзүүлдэг тоглолтоо үзүүлж, багаа оноо авалтаар тэргүүлсэнээс гадна Г.Цэлмэг, Ц.Сэргэлэнбаатар нар багаа ялалт байгуулахад том хувь нэмэр оруулсан.

Онооны зөрүү ойрхон, Гарьдын довтолгоо, хамгаалалт эрчимжсэн үед Ц.Сэргэлэнбаатарын хоёр дараалсан алсын зайн шидэлт байндаа тусч, эсрэг багаа асуудалд оруулсан. Харин Г.Цэлмэг тоглолтын эцсийн цэгийг тавьсан довтолгоог гүйцэтгэж, хүндхэн байдлаас хоёр оноо авсан юм.

Мөн П.Болортулга эгзэгтэй мөчид оноо аван багаа сэргээж байсан бол Н.Ганбаатар самбарт зүтгэлтэй тоглолтыг үзүүлж, багийнхандаа хоёр дахь боломжийг бий болгож байлаа.

М Гарьдын хамгаалалт эхний гурван үе ойлголцолгүй, тааруу байсан нь хожигдол хүлээх нэг шалтгаан болов. Үүнээс гадна дасгалжуулагч О.Баярцогт Д.Дөлгөөнмөрөнг талбайд бага минут тоглуулсан нь алдаа байсан гэж харагдсан. Дөрөвдүгээр үед Д.Дөлгөөнмөрөнгийн оноо авалтууд багаа сэргээж байлаа. Увс нутгийн хүү талбайд 17 минут тоглохдоо 14 оноо авч, түүнийг талбайд байхад баг нь 19 оноо илүү авч байжээ.

А.Энхбаясгалангийн бэртэл бүрэн илааршаагүй учир багтаа тус хүргэж чадсангүй.

ЗАВХАН “BROTHERS” 89 – 96 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Энэ өдрийн сүүлийн тоглолт ярих, харах юм ихтэй болсон. Дайчидын будагтай талбайн хамгаалалтыг магтах нь зүйтэй. Тэд дөрвөн үеийн турш Даймонд Стөүн тэргүүтэй “Brothers”-ийн өндөр тамирчдын тоглолтыг хязгаарлаж, алсын зайн шидэлтүүдээ амжилттай болгож чадлаа.

Тоглолтын эхнээс Дайчид онооны тэргүүллийг авсан. Тухайбал, багийн лидер Энтони Харрис болон энэ улирал гайхалтай тоглож буй Ч.Ихбаяр нар багийнхаа довтолгоог бүрэн хариуцсан. Мөн М.Цэвээндорж, Б.Батзолбоо нар алсын зайн шидэлтүүдээ сайн гүйцэтгэж, тус болсон.

Эсрэгээрээ “Brothers”-оос Э.Дөлгөөн тоглолтыг тааруу эхлүүлсэн ч дөрөвдүгээр үед багаа сэргээсэн. Мөн Даймонд Стөүн 34 оноо, 24 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Гэвч тэрбээр нийт 31 удаа довтолж, 14-ийг нь л амжилттай болгов. Ерөнхийдөө самбар доороос амархан довтолгоонуудаа их алдсан гэж хэлж болно.

Тоглолтын гол үйл явдал дөрөвдүгээр үед онооны зөрүү ойрхон, Завхан “Brothers”-ийн хамгаалалт, довтолгоо жигдэрсэн байх үед тохиосон. Тодруулбал, хурдан довтолгоонд гарсан байсан Э.Дөлгөөн дээр Дайчидаас ахмад тоглогч Э.Цэвэлдорж алдаа хийн зогсоосон. Түүний алдаанд уурссан Ц.Отгонжаргал, Даймонд Стөүн зэрэг тоглогчид Э.Цэвэлдорж руу дайрч, улмаар хоёр багийн тамирчид, дасгалжуулагчид талбай руу орж ирэн, хэсэг бужигнасан. Үүний улмаас Дайчидын Э.Цэвэлдорж, “Brothers”-ийн ахлах болон туслах дасгалжуулагчид, Ц.Отгонжаргал нар талбайг чөлөөлсөн.

Энэ үйлдэл нь Дайчидад ашигтай тусч, тэд дөрвөн чөлөөт шидэлт шидээд зогсохгүй хамгийн гол нь “Brothers”-ийн сэргэж явсан тоглолтыг унагааж, ялалт байгуулахад дөхөм болсон юм. Ийнхүү тоглолт 96-89 гэсэн харьцаатай өндөрлөж, Дайчид плей-оффын байрлал ахисан бол “Brothers” доош унаж, плей-оффд Уурхайчидтай таарах магадлал их боллоо.

Categories
мэдээ нийгэм

Эмгэнэлт явдлын 100 дахь хоногийг тохиолдуулан гудамжинд жагсжээ DNN.mn

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Итэвонд болсон үймээн самууны үеэр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн өчигдөр эмгэнэлт явдлын 100 дахь хоногийг тохиолдуулан гудамжид жагчээ. Тэд зөвшөөрөлгүйгээр олон нийтийн талбайд дурсгалын тахилын ширээ барьсан бөгөөд цагдаа нар тэднийг тарах шаардлага тавихад зөрчил үүсч, мөргөлдөөн гарчээ.

Ноксапён вокзалын ойролцоогоос 1000 орчим хүн, түүний дотор хохирогчдын гэр бүлийн 150 орчим хүн жагсаж эхэлжээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр сүнсний баярын үеэр 159 хүний амийг авч одсон ослын газрын ойролцоо оршдог аж. Жагсагчид өглөөний 11:00 цагийн орчимд Сэжонгно гудамжинд очиж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал хийсэн аж.

Тэд уг арга хэмжээг ойролцоох Гванхвамуны талбайд зохион байгуулж, тэнд дурсгалын тахилын ширээ босгохоор төлөвлөж байжээ. Гэвч хотын захиргаа хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, цагдаагийн газар 3000 орчим албан хаагчийг ойр орчмын газарт илгээжээ.

Жагсаалын дундуур гэр бүлүүд болон оролцогчид Сежонно гудамжинд буюу Хотын захиргааны урд байрлах Сөүл плазад түр дурсгалын байгууламж байгуулсан байв. Энэ үеэр цагдаа нар жагсагчидтай хэсэгхэн хугацаанд мөргөлдсөн аж. Мөргөлдөөний дараа Сөүл хотын 70 орчим албан тушаалтан уг байгууламжийг зайлуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна.

Мөргөлдөөний үеэр талийгаач гэр бүлийн нэг гишүүн ухаан алдаж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн гэж гэрчүүд хэлэв.
Тэд эцэст нь 14:10 цагийн орчимд тахилын ширээ босгожээ. Дараа нь 5000 орчим оролцогч замын зургаан эгнээний дөрөвийг эзэлсэн дурсгалын арга хэмжээ эхэлсэн байна.

Ассамблей уг хэргийг 55 хоногийн турш шалгаж өнгөрсөн сард дуусгасан бөгөөд энэ нь хүлээлтэд хүрээгүй, улс төрийн тэмцлийн хэрэгсэл болгон ашигласан гэж шүүмжилсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн ажлын байр МЕТАВЕРС DNN.mn

Хүн төрөлхтөн хагас зууны тэртээгээс 2D интернэтийг дэлхий даяар хэрэглэж эхэлсэн түүхтэй. Зөвхөн дэлгэцийн цаана байдаг интернэт гэх нүдэнд үл харагдах сүлжээнээс бодит харилцан хамаарал бий болно гэдгээ тухайн үед бид гадарлаагүй л болов уу.

AR /Augmented reality/ буюу өргөтгөсөн бодит байдал, VR /Virtual Reality/буюу виртуал бодит байдлын тусламжтайгаар обьектуудыг удирдан чиглүүлэх, дижитал болон бодит ертөнц хамт оршино гэж төсөөлөө ч үгүй байсан. Бид аль хэдийнэ ажлын байраа цөөлж, уламжлалт оффисын тогтолцооноос нүүр буруулаад буй. Үүнийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн цар тахлын хөл хорионд талархах хэрэгтэй. Түүний ачаар бид виртуал цахим уулзалтуудыг хийж дадсан.

Мета ертөнц дэх хөрөнгө оруулалтын урсгал

Логикийн дагуу бидний хийх дараагийн алхам метаверс орчинд ажиллах болж байна. Яг л хүүхэлдэйн кино шиг виртуал ертөнцөд хүн бүрийн 3D хувилбарууд алхаж, ярьж, хоорондоо харилцаа үүсгэнэ гээд төсөөл дөө. Метаверс гэдэг үгийг олон газарт харж, уншиж болох ч хараахан бодитоор оршин тогтноогүй гээд үл тоомсорлож болохгүй. Гэсэн хэдий ч яг юу болох нь тодорхойгүй энэ ойлголтод дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, хөгжлийн түүчээ болохыг хүсэгчид асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн.

Бид бодит ертөнцөөс илүү цаг хугацааг метаверс ертөнцөд зарцуулах уу. Уг шинэ орон зайд л үйлчилдэг шинэ дүрэм журам батлах шаардлагатай юу. Эдгээр асуултын аль нь ч хариултгүй хэвээр. Гэсэн ч сониуч зангаа барьж дийлдэггүй компаниуд уг хийсвэр, хэтрүүлэгтэй ч гэж хэлж болох ертөнцөд мөнгө олборлох шинэ арга зам хайх зогсошгүй аялалд гарчээ. Метагийн Horizon Worlds-оос авахуулаад Roblox, Fortnite, шинээр байгуулагдсан газар зохион байгуулалтын Sandbox,Decentraland зэрэг бизнесүүд метаверс орчинд цэцэглэж байна. Алдарт Nike брэнд хүртэл виртуал ертөнцөд зориулж гаргасан дасгалын пүүзээ худалдаж эхэлсэн. Британийн HSBC санхүүгийн групп Sandbox-д газар эзэмшиж, Coca-Cola, Louis Vuitton, Sotheby’s зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид Decentraland-д хөршүүд болжээ.

Метаверс гэдэг нэр томьёог 30 орчим жилийн өмнө Нил Стефенсон гэх зохиолч анхлан таниулсан юм. Тэр “Snow Crash” номондоо зохиолынх нь баатар виртуал бодит ертөнцөд өөртөө тохирсон илүү сайхан амьдралыг олж буйгаар дүрсэлжээ. Энэ уран зөгнөл 2021 оны аравдугаар сард бодит технологи болж дэлхийд танигдахад хамгийн чухал алхмыг Марк Зукерберг хийв. Хоёр жилийн өмнөх аравдугаар сар бол дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээний платформ Facebook нэрээ Мета болгон өөрчилж буйгаа зарласан цаг хугацаа юм. Энэ үеэс л Facebook-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг метаверсэд зориулсан томоохон компанийг байгуулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах болсон билээ. Уг их хэмжээний хөрөнгө оруулалт одоог хүртэл хувьцаа эзэмшигчдийн гайхшралыг төрүүлж бараагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн зарим нь VR орчинд хэтэрхий их мөнгө зарцуулж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. The Verge цахим хуудасны өнгөрсөн сард мэдээлснээр Horizon Worlds платформ маш их алдаатай бөгөөд ажилтнууд нь бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа тухай Мета компанийн дотоод тэмдэглэлд бичсэн байжээ.

Эргэлзээ

Метаверсэд газар зохион байгуулалтын програм хангамжийг хийсэн Improbable компанийн гүйцэтгэх захирал, “Виртуал нийгэм” номын зохиогч Херман Нарула Зукербергийн алсын хараанд итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэр “хэрэв бид метаверсийг огт өөр ертөнц гэж үзэж байгаа бол одоо оршин буй ертөнц дээрхтэй яг ижил ажлын байрыг яагаад хүснэ гэж. Жинхэнэ амьдрал дээр хэдийнэ бий болгочихсон энгийн зүйлсийг дахин давталгүй, арга туршлагаа өргөжүүлж бүтээлч орон зайг бий болгох хэрэгтэй” гэжээ. Хэдий тийм боловч түүний бодлоор метаверсэд зохицуулагчдаас авахуулаад олон тооны ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

Метаверсэд зохицуулагч хийнэ гэдэг олон тэрбум хүн дүрстнүүдийн виртуал ертөнц даяар явуулж буй харилцааг хянах үед гарах техникийн хүндрэл бэрхшээл болон тэдгээр хүн дүрстнүүдийн өргөн хүрээний дата мэдээллийг зохицуулах тун адармаатай ажил юм. Стэнфордын их сургуулийн судалгаагаар виртуал ертөнцөд ердөө 20 минутын хугацаа зарцуулахад хоёр сая гаруй дахин давтагдашгүй биетийн хөдөлгөөн бүртгэгдэж, компаниудад мэдээллийн асар баялаг, цоо шинэ урсгалыг бий болгоно. Зарим технологийн эдийн засгийн судлаачид шинэ эдийн засгийн зураглалыг бий болгож дүрслэхэд технологийн инновацийг хэрхэн бүтээхийг судалж байгаа юм.

Цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Hacker One компанийн үүсгэн байгуулагчдын нэг Алекс Райс ямар нэг компани ажилчдаа метаверсэд алдахвий гэж зовнихоосоо урьтаж метаверсийн загварт хэрхэн хувирах тухай бодож эхлэх цаг ирсэн гэдгийг зөвлөжээ. Тэр хэлэхдээ “Ажлын байран дээр ус хөргүүрийн тухай энгийн харилцан яриа үүснэ гэж төсөөлье. Энэ нь амьдралыг өөрчлөх хүртэл үр дагавар гаргаж болзошгүй хэмжээнд метаверс орчинд бүрэн хянагдана. Хүмүүс хувийн орон зайдаа бодлоо хэлснийхээ төлөө ажлаас халагдаж магадгүй нөхцөл үүснэ. Ажлын хамтрагчтайгаа хийсэн албан бус яриа ч олон нийтэд хянагдана” гэжээ.

Immersive Wire технологийн мэдээллийн товхимлын эрхлэгч Том Фиске метаверс ертөнцөд ажиллах тухай эргэцүүлэн бодоход хэтэрхий эрт, аль эсвэл бүтэшгүй мөрөөдөл ч байж магадгүй гэж дүгнэжээ. Түүний үзэж буйгаар метаверс дэх олон асуудал саад бэрхшээлтэй тулгарч байна. Тодорхойлолт нь ойлгомжгүй сул, маргаантай хэвээр байгаа гэжээ. Хэдийгээр метаверс гэж юу болохыг хэн ч бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байгаа ч ирээдүйд үнэ цэнд хүрнэ гэж төсөөлөх бизнес эрхлэгчид ч байна. 1926 онд байгуулагдсан дэлхийн менежментийн зөвлөх компани МакКинси 2030 он гэхэд метаверсийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрнэ гэж зөгнөжээ. Мөн Гартнер менежментийн зөвлөх компани дэлхийн хүн амын дөрөвний нэг нь 2026 он гэхэд хоногт багадаа нэг цагийг метаверсэд зарцуулдаг болно гэж тооцоолсон байна.

Харин судалгааны Каналис компанийн ахлах шинжээч Мэтью Болл дээрх компаниудаас эсрэг байр суурьтай байгаа бөгөөд метаверс дэх одоо яригдаж байгаа бизнесийн төслүүд 2025 он гэхэд дампуурна гэж үзэж байгаа аж. Тиймээс томоохон компаниудыг метаверсэд хөрөнгө татах хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа эсэхийг, технологийн төлөө технологийг хэрэглэх талаар дахин бодолцож үзэхийг санал болгожээ. Болл бизнес эрхэлж байгаа компани бүр хийсвэр ертөнц дэх ажилчдынхаа хиймэл дүрстэй алсаас мэндчилэхийн тулд VR чихэвч зүүх шаардлагагүй ба оронд нь Zoom, Teams зэрэг аппликейшнуудыг ашиглан төвөг багатайгаар алсаас холбогдож болно гэдгийг зөвлөж байна. Гэтэл RGA дижитал брэндинг компанийн бүтээлч ахлах ажилтан Тифани Ролф болон түүний багийн гишүүд хэдийнэ метаверсэд ажиллаад эхэлжээ. Түүний компани цар тахлын үед Америкийн харилцаа холбооны Verizon компанид зориулж Fortnite-д америк хөлбөмбөгийн виртуал цэнгэлдэх хүрээлэн байгуулсан байна. Мөн тэд Horizon Worlds дотор хөгжмийн өртөнцийг бүтээхэд Мета компанитай хамтран ажиллажээ. Ролфийн баг өдөрт багадаа хоёр цагийн турш чихэвч зүүж метаверс дотор ажиллаж байжээ.