Categories
гадаад мэдээ

“Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn

Саудын Арабын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Saudi Aramco” компани Ази, Европ болон АНУ-ын зах зээлд ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосныхоо үнийг нэмлээ гэж “Bloomberg” агентлаг компанийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

“Saudi Aramco” гол зах зээл болох Азийн худалдан авагчдад газрын тосныхоо үнийг нэмсэн нь гэнэтийн шийдвэр байлаа. Учир нь “Bloomberg”-ийн санал асуулгад оролцсон шинжээчид тус компанийг ирэх сард үнээ бууруулна гэж таамаглаж байв. Түүнээс гадна газрын тосны үнэ 6-8 хувиар унаад байгаа үед энэ шийдвэрийг гаргажээ.

Азийн худалдан авагчдын хувьд “Arab Light” маркийн газрын тосны үнэ нэг торх тутамд 0.2 ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр уг маркийн тос “Oman/Dubai” сортуудын сагсны үнээс нэг торх тутам нь 2 ам.доллароор үнэтэй болжээ.

Европын худалдан авагчдад зориулсан үнийг баррель тутамд 2 ам.доллароор, АНУ-ын зах зээлд нийлүүлэх үнийг 30 центээр өсгөсөн байна.

Өмнө нь тус компани хоёрдугаар сард нийлүүлэх нефтийн үнийг Ази, Европын орнуудад буулгаж, харин АНУ-ын худалдан авагчдад хэвээр үлдээж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдэв.

Тэрбээр “Өнгөрөгч онд дотоодын агаарын таван тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна.

Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгч нар 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдлээ.

Хамгийн сүүлд “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек, Бишкек-Дубай-Бишкек, “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар, “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эрхийг олголоо.

Япон руу 7 хоногт 60, БНСУ руу 70, БНТУ руу 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс энэ оны тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байна.

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын А/297, 360 дугаар тушаалаар цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишгийг баталсан байдаг.

.

Categories
гадаад мэдээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn

Тухайн өдрийн 13:30 цагийн орчимд Туркийн төв хэсэгт 7.7 баллын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болж, Туркийн Диярбакир, Шанлиурфа, Анкара, Адана хот, Гүржийн Батуми хот, Сирийн нийслэл Дамаск болон Латаки мужид чичиргээ мэдрэгдсэн байна. Энэ өдөр Арменд 3 балл, Казахстанд 5.4 балл, Тайваньд 5.1 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Иордан, Ливи, Аргентин, Чили, АНУ, Мексик, Курилын арлууд дээр мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Туркт 6216 барилга нурж, 20426 хүн шархадсан бөгөөд газар хөдлөлтөд нэрвэгдсэн 338 мянган хүнийг голдуу их дээд дунд сургуулийн дотуур байранд нүүлгэн шилжүүлээд байна.

Газар хөдлөлтийн бүс руу Европын орнууд, ОХУ, Беларусь, Украин аврах баг, хүмүүнлэгийн тусламж илгээж байна. Тухайлбал, ОХУ нь Турк, Сири руу аврагчдаа илгээсэн бол Израил Турк руу майхан, эм, хөнжил илгээж байгаа төдийгүй Сирид ч туслахад бэлтгэж байна хэмээн Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэж байна. Гэвч Сири улс Израил улсаас тусламж хүссэн гэдгээ үгүйсгэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө.

Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч оролцов.

Ёслолын үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү:

-Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг өндөр хариуцлага юм. Иймээс ажилдаа сэтгэл гаргаж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, итгэл дааж ажиллах ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилга, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв.

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:

-Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, НЗДТГ, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил энэ ёслол болоогүй. Тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг хэмээлээ.

Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

НЗДТГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Солонго:

-Өнөөдрөөс эхлээд төрийн жинхэнэ албан хаагч болж буйдаа маш баяртай байна. Монгол хүн болж төрснийхөө хувьд улс, нийгэм, иргэдийнхээ төлөө чадах бүхнээ дайчлан, чин шударгаар ажиллана гэж боддог учраас би энэ ажлыг сонгосон. Өнөөдөр хамтдаа тангараг өргөсөн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье гэлээ.

НЭМГ-ын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Ербахыт:

-Би эмч мэргэжилтэй. Одоогоос 10 жилийн өмнө эмчийн тангаргаа өргөж байсан бол өнөөдөр төрийн албан хаагч боллоо. Ингээд хос тангарагтан болж байна. Өвөө маань төрийн албанд ажиллаж, төр түмнийхээ төлөө олон жил зүтгэсэн хүн. Өнөөдөр өвөөгийнхөө залгамж болж, төрийн албанд зүтгэхээр тангараг өргөсөндөө сэтгэл догдолж байна гэв.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Азжаргал:

-Би төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, энэ албанд томилогдсон. Энэ хүндтэй, бас хариуцлага хүлээлгэсэн ёслолд оролцоод улам бүр ажлаа шударга, хичээнгүй, нэр төртэй хийх урам авч байна. Их сайхан мэдрэмж төрлөө. Би нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллаж буйгаараа бахархдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Цэрэнбат:

-Би даатгалын эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст зургаа дахь жилдээ ажиллаж байна. Тангараг өргөх ёслолоо хүлээж догдолж байсан. Төрдөө үнэнчээр зүтгэж, иргэдэд үйлчилж, хүмүүсийн тусын тулд ажиллахыг хүсдэг, цаашдаа ч ажлаа сайн хийнэ. Надтай хамт тангараг өргөж буй нийт албан хаагчдадаа амжилт хүсье гэсэн юм.

НЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дөлгөөн:

-Би 2022 оны арваннэгдүгээр сард төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, өнөөдөр ингээд тангаргаа өргөж байна. Төрийн жинхэнэ албан хаагч болсон гэдэг утгаараа бахархах, бас хүндэтгэх мэдрэмж төрлөө гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn

Ховд аймагт өсвөр насны хүүхэд бусдад зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ховд аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.

Насанд хүрээгүй хүүхэд хохирсон хэрэгт прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn

Улаанбаатар хотод агаарын тоосонцрын бохирдол ДЭМБ-аас зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна. Өвлийн улиралд нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ манай улсын агаарын чанарын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.3-6.8 дахин их байгаа юм.

Агаар дахь хүнд метал өвлийн улиралд харьцангуй их илэрсэн бол хөрсний хортой элементүүд зун, намрын улиралд ихээр илэрчээ. Эдгээр үзүүлэлтээс хамаарч 2022 онд олон улсын агаарын чанарын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол ихтэй газруудын жагсаалтад Улаанбаатар хот 6-д жагссан байна. Энэ талаар нийслэлийн нарийн ширхэглэгт тоосонцрын улирлаас хамаарах химийн найрлага, эх үүсвэр ба эрүүл мэндийн үнэлгээг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх- Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулах үеэр мэдээлэв.

Тус эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, МУИС, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран 3 дугаар сарын 2,3-нд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/ “Цэвэр агаар” дээд хэмжээний форумыг угтан зохион байгуулсан юм.

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх- Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид агаарын бохирдлын чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, баримт, нотолгоо, манай улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж буй технологийн шийдлийг танилцуулж, агаарын бохирдлыг багасгах бодлого, арга хэмжээний үр дүн, үр нөлөөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүний эрхийг хамгаалах асуудалтай уялдуулан дүгнэхийг зорьжээ.

Түүнчлэн, агаар бохирдуулах эх үүсвэр улирал бүр өөр, гэр хороололд өвлийн улиралд нүүрс шатааснаас биш, агаарын бохирдол байгаль орчин, эх хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, хувийн хэвшил, өрхийн амьжиргаанд ямар хохирол учруулж байгаа, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах хандлага, дадал зуршлыг яаж бий болгох талаар хэлэлцлээ. Мөн сайжруулсан түлшний өмнөх ба дараах үеийн эх, хүүхдийн эрүүл мэнд, бохирдлыг багасгах арга, агаарын чанар, барилгын материалаас ялгарч буй дэгдэмхий органик нэгдэл ямар түвшинд байна, эрсдэлтэй эсэх, бидний шийдэл, технологи хэр бодитой талаар оролцогчид илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа.

Хуралд салбарын 180 гаруй төлөөлөгч танхимаар, 40 гаруй төлөөлөгч цахимаар оролцжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.2 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ромын Пап Монголд айлчилна DNN.mn

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Суданы нийслэлээс Ватикан руу буцах замдаа Ромын католик сүм хийдийн тэргүүн Пап энэ онд хийхээр төлөвлөж буй гадаад айлчлалуудынхаа талаар ярьжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард Португал, Франц улсуудад болох арга хэмжээнүүдэд оролцсоныхоо дараа Монгол улсад анхныайлчлах хийх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн аж. Тэрээр, Францын Марсейль хотоос шууд Монгол руу нисэх боломжийг судалж байгаагаа ярьжээ.Мөн 2017 онд төлөвлөж байсан ч амжаагүй Энэтхэгт хийх айлчлалаа 2024 онд товлосон гэсэн байна.

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франсис өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Конго, Өмнөд Судан улсуудад зургаан өдөр аялсныхаа дараа Ватикан руу буцах замдаа нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзсан юм гэж “Reuters” мэдээлэв

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Турк улсад 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг болон бараа бүтээгдэхүүн илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ DNN.mn

Туркийн зүүн өмнөд нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 3,400 даваад байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэхийг ДЭМБ мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг болон хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлжээ.

Мөн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдээллээ.