Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ оны эхний 1 сард экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ DNN.mn

Энэ оны эхний 1 сард экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам.доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлж байна

Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцарт 11.3 хувь, Сингапурт 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын аварга малчин, фермер, тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж, Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа.

Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн.

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.

Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, шаардлага хангасан 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Турк руу ниссэн аврах баг зорьсон газартаа саадгүй хүрлээ DNN.mn

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ. Тэгвэл манай баг зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Тусгай баг одоо гамшгийн голомт болох Хасан хот руу явах аж. Гозонтек хотод манай улсаас гадна Франц, Солонгос, Итали улсын багууд буугаад байгаа талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийн цагдан хорих хугацааг сунгав DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас Сэнгээгийн Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06 -ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7.328.950 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Categories
гадаад мэдээ тоглолтын-хуваарь

​Финланд улс НАТО-д Шведгүйгээр элсэнэ DNN.mn

Хэрэв Турк, Унгар улсууд хүсэлтийг нь баталбал Умард Атлантын цэргийн эвсэлд “Финланд улс Шведгүйгээр НАТО-д элсэхэд бэлэн байгаа. Хэрэв Турк болон Унгар Финландын гишүүнчлэлийг соёрхон баталбал ийм нөхцөл үүснэ” гэж “IltaLehti” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. НАТО-д элсэх тухай Финланд, Шведийн хамтарсан хүсэлтийг эвслийн гишүүн 30 орноос Турк, Унгараас бусад 28 улс хэдийнээ батлаад байгаа юм.

Энэ оны эхээр Шведийн Стокхолм хотод лалын шашны эсрэг ажиллагаа болсны улмаас Финланд, Шведийн НАТО-д элсэх хамтарсан хүсэлтийг соёрхон батлах үйл явц түр зогссон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлахаар боллоо DNN.mn

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлахаар болсон талаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Тэрбээр “Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг өгсөн.

Улсын аварга малчин, саальчин, тариаланч гэх мэт шагналын асуудлыг хэлэлцлээ. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, ноолуур бэлтгэлд зориулан олгох зээлийн талаарх тогтоолын төслийг баталсан.

Түүнчлэн хөрөнгийн биржээр нүүрсний борлуулалт хийхтэй холбоотой Засгийн газрын зарим шийдвэр гарсан” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1298, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 94, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, хүний биед халдсан 5, эрүүлжүүлэх байранд хоносон 154 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө авах иргэд өнөөдөр мэдээллээ шинэчлээрэй DNN.mn

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголттой холбоотой зарим өрх орлогоос хамаарч хасагдсан. Мөн системийн алдаанаас болж орлого, ам бүлийн тоо зөрсөн, мэдээлэл дутуу байгаа зэрэг асуудал гарч буй. Тухайн иргэд өнөөдрийн дотор мэдээллээ шинэчлүүлэх боломжтой юм.

Албан бус статистикаар нэгдүгээр сарын 15-наас хойш УБЕГ-т 160 мянга гаруй хүн мэдээллээ засварлуулах хүсэлт гаргажээ.

УБЕГ-аас тодруулахад “Шилжилт хийлгэх асуудлаар иргэд их холбогдон ирж байна. Иргэд орон нутаг, дүүргээс бусад нутагт шилжихдээ хаягийн бүртгэлдээ зөвхөн өөрсдийнхөө бүртгэлийг хийлгэдэг. Ингэхдээ хүүхдийнхээ хаягийг мөн шилжүүлэх шаардлагатай. Иргэд өөр нутаг дэвсгэрт шилжин сууж байгаа тохиолдолд үл хөдлөх, газрын гэрчилгээтэй харьяа улсын бүртгэлийн хэлтэст очиж шилжилтээ хийлгэж болно. Харин орон сууц, хашаа байшин түрээслэдэг бол түрээсийн гэрээтэй очно.

Хэлтэс дээр биечилж очих боломжгүй тохиолдолд E-Mongolia цахим системээр хандаж хийлгэх боломжтой. Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөнийг хийж байгаа иргэн тухайн хаяг дээрх 16-аас доош насны хүүхдийг зайлшгүй бүртгүүлэх ёстой” гэв.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ шинэчлүүлсэн иргэдийн хүүхдийн мөнгө ирэх саруудад нөхөж орох эсэх талаар тодруулахад “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байна. E-Mongolia цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргаж байна. Мөн харъяа дүүргийнхээ нийгмийн ажилтан дээр очиж хүсэлт гаргасан хүмүүс ч бий. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэв.

Тус яамнаас мэдээлэл нь алдаатай байгаагийн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхаарууллаа.

Мэдээллээ шинэчлүүлсэн ч систем дээр алдаатай харагдаж байгаа тохиолдолд нэгжийн ажилтан засварлах боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа засвар орохыг онцлов.

Иргэд мэдээллээ засуулахдаа:

  • Өрхийн ам бүл – Харъяа сум баг хороо
  • Хүүхдүүдийн мэдээлэл – Нэр нь зөрүүтэй бол УБЕГ, хүүхдүүдийн тоо зөрүүтэй бол харьяа сум, баг, хороо
  • Үл хөдлөхийн мэдээлэл – Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Тээврийн мэдээлэл – Авто тээврийн үндэсний төв
  • Мал – сум, хороо, баг
  • Өрхийн цалин мэдээлэл – Харъяа нийгмийн даатгалын газар
  • Өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол Татварын Ерөнхий Газар очих юм.

Ийнхүү эдгээр газруудад очиж өргөдөл бичиж хүсэлтээ өгсөн л бол дахин очих шаардлагагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад 800 орчим иргэн санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын Тамгын газрын удирдлага өнөөдөр (2023.02.08) санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын асуудлаар үндсэн илтгэгчидтэй уулзаж, ярилцлаа.

Ирэх долоо хоногт (2023.02.14-15) болох хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад санал асуулгын эхний үе шатанд оролцсон 1570 иргэний 50-иас доошгүй хувь буюу 800 орчим иргэн мөнхүү санамсаргүй түүврээр сонгогдож оролцоно. Зөвлөлдөх санал асуулгын асуултуудад иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдэв хөндөгдөж байгаа юм. Эдгээр сэдвийн хүрээнд голлох тулгамдсан асуудлуудыг нийт 22 асуултаар санал асуулгын маягтад тусгасан бөгөөд Академич Р.Гончигдорж, профессор Ч.Энхбаатар, Н.Наранчимэг, дэд профессор А.Алтанзул, Б.Баясгалан, Б.Нарантулга, дэд профессор М.Алтанбагана, Н.Мягмарцоож нар илтгэл тавьж, ерөнхий мэдээллийг өгөх юм. Илтгэгч нар хариуцсан сэдэв, асуудлуудынхаа үндэслэл, шаардлага болон тэдгээрийн гарц, шийдлийн давуу ба сул талын тухай тэнцвэртэй мэдээллийг Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэж, оролцогчдын 15-аас ихгүй хүнтэй жижиг эхсгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад хариулт өгөх үүрэг хүлээх юм.

Уулзалтын үед илтгэгч нар өөр хоорондоо зөвлөлдөж, илтгэлүүддээ хариуцсан сэдэв, асуудлынхаа агуулгыг ямар хэлбэр, дараалаар ярих, хэрхэн хуваарилах гэх мэт зохион байгуулалтын асуудлуудаа ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляцын түвшин 2023 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарлаа DNN.mn

Инфляцын түвшин 2023 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарлаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.0 хувь,
-Ссогтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
-Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.