ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….
Өвөл сонсогдов, гүн шөнөөр Онон голыг гатлахад. Мөсөн хучлага нь машины гэрэлд гялтагнан цэвцийж, дугуйн дор, ард жин жин хангинаа л. Мөс болсон усны цангинаа хөх дуун өвлийн дуун ажээ. Ононы цаад өндр өөд өгсөх зуур Дөнгөтийн Цоодол багш: Цалгих долгио таслааг үй Өргөн Ононы урсгал Цагийн уртад замхрааг үй Өнө холын дуртгал… гэж манай уянгын оргилуудын нэг, энэ нутгийн хөвүүн Нямбуугийн Нямдорж тэртээд бичсэн сэн хэмээн нөхрөө дурсав. Сонсвол, Нямдорж багын ер байгаа үгүй нь мэдэгддэгг үй хүүхэд байсан юмсанж. Гэтэл нөгөө “хэлгүй” гэнэт л арван хоёр мөнгөний дэвтэр дээр Онцын хөөрхөн хүүхэн гэдэг Зүрхний их хулгайч юм Олон эрсийн тулалдах Сэтгэлийн тулалдааны талбар юм…… хэмээн бичээд “тэсрэн” гарч ирсэн гэнэ. Шөнийн гүнд, цасгүй замын энхэл донхлын аясаар уртасч богиносох гэрлийнхээ үзүүртэй хөөцөлдөн давхисаар хаяа хатгаж буусан хоёр гэрийн гадаа ирж зогссон нь бидний зорьсон газар юмсанж. Гадаа чимээ амиагүй. Саргүйд тэнгэр хилэн хар. Од мичдийг нь алган дээрээ тоглуулмаар энүүхэнд. Гэрт, нарс чихсэн зуух хүнгэнэнэ. Тайван амгалан орчин нөмөгл өн бие хучихад хар аяндаа л аньсага, сормуус анилдан сунаад өгцгөөв. Жинтүү дэрэн дээр толгой тавив уу, үгүй юү л өглөө болчихож. Хажуу айлын залуу үүр цүүрээр орж ирж галласан болохоор гэрт халуу дүү- гээд янзтай. Буриад зон модоор ч өрдөх юм аа. Яадгийм, хангай дэлхийнхээ хишгийг өөрсдөө хэрэглэж байхад. Өдий төдийгөөр нь хулгайлаад, савлаад хил давуулж, гадныхны хоол болгочихож байгаа луйварчдын дэргэд энэхэн юу юм гэж санагднам. Босч гарвал нар алтанхан сормуусаа дэрвийлгэн мандаж байна. Агаар салхи тогтуун дулаан ч цаанаа эсгэлэн чимчигнүүр.
Гэрээс холгүй, сайндаа л хоёр зуу метр хүрэхтэй үгүйтэйд жижигхээн нуур толийх нь алдарт Гурван нуурын дунд дахь нуур ажээ. Нуурын урд бие, уулынхаа араад түнэр их хөвч хана хэрэм мэт бараантана. Наагуурх явган бургасных нь толгойд хяруу унаад буурал сортой. Зун сан бол ай савдаа цэнгэг ус нь долгилонхон байх нуурын хөвөөний моддын сүүдэрт тэрлэг дээлхэн дэвсчихээд ном уншаад хэвтэж баймаар. Мөчрөө бүчсэн навчсан завсраар нь нарны хурц гэрэл хааяа нэг номын дэлгээтэй хуудсан дээр гэрэл гялбуулан гялтагнаад л… Сээррүүнниийй хөвчид ямархан сайхан байх бол доо. “Гурван нуурын дунд нуурт орсон азарга адуу гэнэт алга болоод эрэлд мордоцгоох шахаж байтал зүүн нуураас гарч ирсэн гэдгийм” хэмээн нутгийн “индиан” Алтангэрэл өгүүлсэн.
“Тэр нь ч юу л бол. Домог л байх. Хүүхэд шуухдаа нуур руу хамаагүй орохоос болгоомжилж, айлгаж цочоох гэсэндээ ийм яриа гаргасан байж болох юм” хэмээн Цо багш оношлов. Нуурын зүүн хойгуур бас л битүү цагаан хус. Ёстой л нөгөө энэ Дадал нутгийн унаган хүү Базарын Цэдэндамбаа найрагчийн хэлсэнчлэн янжуур шиг эгц, цэвэрхэн гэдэг нь. Моддын захад сүр жавхлантай нэгэн хөшөө цайран байна. Өнгө, хэлбэрээр нь “улаан” үеийн суртлыг сөрсөн цуут эх оронч Төмөр-Очир тэргүүтний босгосон Чингэс хааны хөрөг, сургаал бүхий цагаан хөшөө болохыг танив. Эх орон юугаа гэсэн хүмүүний сэтгэл хичнээн цаглашгүй, хичнээн дагшин ариун байдгийг энд ирэгсдэд хөшөө ярьдаг байх даа гэж төсөөлөгднөм.
Цаана нь амралтын газар бололтой хайсаар хүрээлэгдсэн хэдэн дүнзэн байшин зүүрмэглэх адил чимээгүй.
…Байгалийн түмэн цэцгүүд дунд Бадралтай даа, улаалзай Байгаа ертөнцийн орнууд дундаас Бахдалтай даа, Монгол най… гэж мөнөөх Цэдэндамбаагийн шүлгээс уншсанаа Цо багш нэгэн дурсамж хүүрнэв. Мань хүн Дуурийн театрын урдуур гарч явж. Өөдөөс нь хамаг л гэрэл гэгээтэй бүхэн нь гутлынх нь хоншоорт байгаа юм шиг газар шагайчихсан нэг хүн ирж явах юм гэнэ.
Дөхөхөөр нь харвал Базарын Цэдэндамбаа гуай.
-Хөөе Дамбаа, сайн уу?
-Сайн, сайн.
-Шүлэг бодоод ухаангүй явна уу?
-Үгүй ээ, үгүй, юун шүлэг мүлэг. Үхлийнхээ л тухай бодож явна.
-Юун үхэл вэ. Өнгө тунгалаг гялалзаж явдаг та минь юу болоо вэ?
-Чи тэр Багшийн дээдийн урдуур харагдаж байгаа хөхийг харж байна уу?
-Юуг тэр вэ?
-Баянзүрх уулыг хэлж байна аа.
-За, тэр яагаа вэ?
-Би өчигдөрхөн л тэр хөхийн өврөөр нутгаасаа авч гарсан, замдаа үнэр орчихсон нэг хонины мах үүрсэн, гахайны байр шиг өмхий ханхлуулсан юм Эрдэнэ баавайтай хамт энэ орон хотод чинь орж ирж байлаа.
Гэтэл нөгөөдөр 70 насны ой болох гэж байдаг. Энэ амьдрал чинь шал дэмий, төө хүрэхгүй ташуур шиг богинохон юм, новш..гэж. Дурсамж ид дундаа… Тээр баруунтаа дүнхийх нь Баянхан уул гэнэ. Баянханы өвөрт, үзүүр нь тэнгэр хавсан шовх шовх моддын дунд тарж хэвтсэн урин дулааны үхэр мал мэт үзэгдэх дүнзэн дүнзэн байшин бүхий багаахан сууринг Дадал сумын төв гэж хэн нэг нь хэлнэ лээ. Нуурын хойд хөвөөн дээр Өэлүн хатан Тэмүүжин хүүгээ төрүүлжээ. Хүчирхэг Есүхэй “Баатар хүү төрлөө” хэмээн бэлгэшээж тэмдэггүй цагаан гүү гаргуулан гэргийдээ шөл уулгасан гэнэм. Мөнхүү төхөөрс өн гүүнийхээ дэлүүг хойд өндөрт өргөж тайснаар түү- нийг Дэлүүн болдог хэмээн нэрийдэх болжээ хэмээн судар шаштирт барлагдан үлдсэн нь буй. Есүхэй баатрын морины уяа тэр байна гэж нутгийн залуу Дунд нуурын ойролцоох халцгай газар хатгасан арван хэдтэй хүүхдийн анзааны өндөртэй чулууг зааж байна. Яг мөн гэж баталсан нь үгүй ч, худлаа гэж хэлэх арга бас олдсонгүй. Цаг үд дөхөх үед Дэлүүн болдог явах болцгоов.
Нэр нь хүртэл хүндлэл, дээдлэл төрүүлэх язгуурын энэ шүтээн гаднаас харахад ил. Гурван нуурт сүүл дүрэн гуухайж Балж гол руу цавчиж зогссон адуу мэт. Дэлүүн болдгийн оройд сэрүүхэн. Өндрийн цэнхэр салхи торгомсог агаад жаварлаг гэдэг нь. Дураараа ч юм. Хадаг яндарт овоонд идээ ундааны дээжийг сэржимдэх зуурт өвсний нь сэвэгнээн, бэлий нь цэгээн чулуу Өэлүн эх сургаалаа айлдаж, нялх Тэм үүжин дотоод зоригтоо хатуужиж, их цэрэг ертөнцийг сөгдүүлэхээр бараа сүртэй довтолгон одсон… өвгөдийн цогт түүхийг шивнэх ажуу. Тэндээсээ баруун тийш уруудан хэсэг хэсэгхэн газар харзлан мэлмэрэн буй нарийн жирмэн гол гаталж Хажуу булаг дээр ирэв.
Хажуу булаг Баянханы ар шилээс, мөнгөн аяга шиг хонхроос оргилон даргилан урсдаг байна. Хүйтэнд харзлан хальсаар самраад орхисон тогоотой сүүний хөөс шиг дөвийгөөд хөлдчих өж. Мөснөөс нь эмтэлж хүлхэв. Өвлийн амт ямархан сайхан юм бэ. Нар, салхи нь, цэнгэг агаар нь рашааны уснаа уусан шингэж нэгэн цул болсон байна шүү дээ. Урин цагт бол ходоод дотор, бие нь чилээрхсэн хэн боловч энэ рашаанаас хүртэж гэмээнэ зовиур, шаналлаа төдхөнөө мартдаг гэнэ. Баянханы араас эх авсан рашаан түрүүнд замд тааралдсан Баян голд, Баян гол нь цааш жирэлзэн Балжид нийлж, Балж нь Ононд цутгаж…
цааш хурдлан оддог ажээ. “Энүүхэнд, ойрхоон, ухасхийгээд л ирье”. Газарч маань ийн хэлэв. Довтолголоо. Баахан бөөрөг дундуур дэнжигнүүлж явтал хот айл ч харагдав. Гадуур нь үхэр бэлчиж, хэвтэх нь хэвтэж, хивэх нь хивж, урт урт шургааган хашаа, саравч, даруухан дүнзэн байшин, нуруулдаж хураасан өвсөн бухлууд… ажилтай айлын дүр зураг нүднээ тод. Агвааны Бямбадоржийнх гэнэ. Жирийн л нэг малч буриад залуугийнх. Тэдний гадаагаа нэвсийтэл нь нуруулдаж хураасан олон бухал өвсийг харахнаа нь манай говьд бол бүх л бүтэн сумын фондод л ийм өвс байдаг байсан байх гэж бодогдоод явчихав.
Гэхдээ дээр, нэгдэл гэж байх үед л шүү дээ. Авсаархан, тохилог тоонотдоо тэд гурвуул сууна. Хоёр уу, эсвэл гурван настай л байх даа гэмээр “аварга” эр ээжийгээ үнээ саагаад орж ирэх хооронд орон дээр тү- рүүлгээ хараад “давсанд явчихаж”. Эрүүл чийрэг хүү- хэд л нэг ийм санаа амар, хаа тааралдсан газраа “унаад”, “ээзгий буцалгаж” байдаг хойно доо. Ус гол, уул мод… элбэг баян хангайнхаа дунд, амар амгалангийн дунд үхэр голдуу малтай буриад зоны амьдрал дүүрэн дэлгэр. Хаана, хэнийд ч орсон өөрсдөө барьсан хөвсгөр, зөөлөн халуун, хамар цоргисон өег сайхан үнэртэй талх зүсч тавагласан шиг, өөрсдөө машиндсан цөцгий зөөхий, мойлтой тосоо дөхүүлсэн шиг. Хөдсөн гутал, нэхий дээлээ өөрсдөө хийгээд өмсс өн шиг. Өвс хадах, байшин зангидахдаа ч бас өөрсдөө.
Шуурга дэгдвэл малаа бэлчээхг үй, өвс тавиад өгчихнө. Үүнээс илүү яах юм, юу хэрэгтэй юм. Бахархаж явлаа. Хэдэн онд юм бэ дээ, Цо багш Тангадын Галсан найрагчтай хамт Сэнгийн Эрдэнэ баавайн 70 насны ойг нутгийнхан нь тэмдэглэхэд хамт ирж оролцсон юмсанж. Арванхан долоотой Алдрайхан зантай Санжмаа Миний Санжмаа Өндөрхөн хаан дээр Өнжинхөн энхрийлээд Баатархан хотыг Бараадсан юмсан…
Алтанхан бөгжөө Амандаа нуугаад Атиранхан хэвтдэг Санжмаа Миний Санжмаа Алтанхан бөгж чинь Авдрандаа байвч Хонгорхон бие чинь Хорвоод байхгүй ээ, Санжмаа Миний Санжмаа… гэсэн их туурвигчийн анхил залуудаа бичсэн шүлгийг Цо багш уншихад сэтгэл нь хайлмагтсан баавай уйлж, бас бус баахан хүн нүд дүүрэн нулимстай…
Дадалын төв рүү орж ирвэл энд ч зангидаад хэзээ хэзээгүй босгоход бэлэн болгосон торх, тэнд ч хураалттай дүнз… модны зах руу ороод ирэв үү дээ гэж бодогдмоор. Монгол гэр ганц ч харагдсанг үй. Хаашаа л харна, хүрэн хүрэн дүнзэн байшин. Байшин болгоны хооронд лүглэгэр лүглэгэр мод. Мод нь байшин дундаа ургаа юу, модон дунд байшингаа бариа юу, эргэлзмээр. Байгалийн цэцэрлэг дунд, хөвч дунд байрласан ийм сум Монголд төдий л олонгүй болов уу. Эндхийн дунд сургууль өнгөрсөн жил шинэ байранд орсон юмсанж.
Гаднаа ч, дотроо ч цэмцгэр. Ёстой л дуу шуу, хөөр хөдөлгөөн далай шиг давалгаалж, дунд нь хүүхдүүд загас шиг үсчсэн газар байх. Донж маяг, чимэг зүүлт өвөрмөц үндэсний хувцсаараа гоёж гангарсан жаахан жаахан басгад, хө- вүүд ёохор хатирч, “Тэрэнги л модон чимэгтэй…” хэмээн дуулж, Явуугийн “Би хаана төрөө вэ”-г хоороор уншиж, Цо багш “Харамчийнхны дууль”-аа өндөр дуугаар цангинуулж… юм юм л болов. Угаасаа ч бид хотоос гахай баавгайтай хөөцөлдөх гэж, мод хөрөөдөж унагах гэж их хөвчийг зүглээгүй юм чинь.
Дадал гэмээнэ дээдсийн ерөөл, хишиг буяны даллагатай нутаг юмсан уу. Их Чингэсийн төрж өссөн энэ ариун дагшидаас Дондогдулам гэж гэгээн тунгалаг бүсгүйг Богдын их хатнаар өргөмжилж байсан байх юм. Сэрүүн цагийн хөвчөөс, Дадалаас өглөө эртээ хөдөлж, цайвар нар тэнгэр голлох үдэд Онон голыг гатлав. Бургасан шугуйд мэлзэн хоншоортой хэдэн тэмээ зогсч харагдана. Бөх нь туг ширээ. Үхэр голдуу малтай энэ нутагт тэмээ гэмээнэ нүдэнд содон тусахаас ч яалтай. Өвлийн голын жавар хамрын үзүүр чимчигн үүлэвч нэг тийм зөөлөн үнэртэй. Зөөлхөн…
Ц.ГАЛБАДРАХ