Categories
мэдээ цаг-үе

Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлан хашлага хийнэ DNN.mn

Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийхээр болжээ. Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын хэлснээр, тус замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өгсөн. Цаашлаад Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжны авто замын нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг судлан тооцож байна. Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг байх болно.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд 80 яллагдагч 102 өмгөөлөгчтэй оролцоно DNN.mn

Хөгжлийн банкны хэргийг өнгөрсөн сард прокуророос шүүхэд шилжүүлсэн билээ. Нийт 257 оролцогчтой тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-нд товлогдоод байна. Дашрамд дурдахад ийм тооны оролцогчтой хэргийн шүүх хурал явуулах шүүх танхимын багтаамж нийслэлийн хэмжээнд байхгүй гэгдэж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хувь хүн, дөрвөн хуулийн байгууллагын нэрсийг зарласан юм. Үүнд:

-Хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр;

-Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Баяраагийн Чойжилжалбуу, Энхнасангийн Эрдэнэ, Хүрэлсайханы Баттулга;

-Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Должидын Батбаяр, Гомбын Цолмон,

-Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр;

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ;

-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа;

-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр;

-Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа;

-Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан Цогбаатарын Содхүү, Ядмаагийн Батцэцэг;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Оргойн Баяр;

-Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар байгаа бол хуулийн этгээдүүдээс:

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;

-Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК-ийг шүүхээс зарлалаа.

Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс гадна прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15 хэргийн нийт 257 оролцогч оролцохоор товлоод байна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 10, Сугар гариг. Билгийн
тооллын 20, тугчин одтой,
шарагчин гахай өдөр. Өдрийн
наран 8:07 цагт мандан, 18:05
цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,
батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,
гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,
хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх,
хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах,
худаг гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардчилсан хүчний дуу хоолойг ард түмэн үнэнхүү үгүйлж байжээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нүүрс тээвэрлэдэг
21 мянган машин хилээр 5000
удаа хоосон гарсан байна
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмээлтэд үхэр, адууны
шир эрэлттэй байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан хүчний дуу хоолойг ард түмэн үнэнхүү үгүйлж байжээ” хэмээн өгүүллээ.

Хөдөө аж ахуйн ухааны доктор Ломбын Эрхэмбаяр “Хувийн малыг төрөөс
ээмэгжүүлж, төсвийн мөнгө
зарлагадах нь утгагүй зүйл” гэлээ.

Монгол Улсын Их
Сургуулийн Хэрэг лээний шинжлэх ухаан,
инженерчлэлийн сургуулийн профессор
Б.Очирхуяг “Химийн шинжлэх ухаан
оролцдоггүй салбар гэж байдаггүй” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

“Дисней” компани 7 мянган ажилтнаа цомхотгож байна DNN.mn

“Уолт Дисней” компани өргөн хүрээг хамарсан бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа лхагва гарагт зарлажээ.

Компанийн удирдлагууд 5.5 тэрбум долларын зардал хэмнэж, бизнесээ ашигтай болгохын тулд 7 мянган ажилтнаа цомхотгож байна гэжээ.

Энэхүү цомхотгол нь Диснейн дэлхийн олон улс дахь нийт ажилчдын 3.6 хувийг хамарч байна.

Компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер өнгөрсөн оны 11 дүгээр сард компанидаа эргэн ирснээс хойших санхүүгийн үр дүнгээ тайлагнасан байна.

Уг тайлангаар компанийн орлого 8 хувиар өсч, 23.5 тэрбум долларт хүрсэн ч “Дисней энтертайнмент”-ийн хэлтсийн эзэмшдэг “Дисней плас” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2019 онд ажиллаж эхэлснээс нь хойш анх удаа 2.4 саяар цөөрч, 161.8 сая болжээ.

Тиймээс зардлыг хэмнэх үүднээс компанийн удирдлагууд кино, телевиз, дамжуулалт зэрэг зугаа цэнгэлийн хэсэг, спортод чиглэсэн “И-ЭсПи-Эн” нэгж болон “Дисней цэцэрлэгт хүрээлэн” гэсэн гурван хэсэгт бүтцийн өөрчлөлт хийх юм байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Эрчим хүчний хосолсон системийг туршиж байна DNN.mn


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Парисын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж гишүүн улсууд үндэсний тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэн тодорхойлж, цаашид таван жил тутамд зорилтыг ахиулан тодорхойлж, хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. Энэхүү баримт бичгийн хүрээнд Монгол Улс үндэсний зорилтоо шинэчилж, хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулахаар өмнө нь дэвшүүлсэн зорилтоо ахиулан тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийг баталсан. Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулдаг. Мөн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” 294 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолд заасны дагуу “цахилгаан эрчим хүч хэрэглэгч” категорид нэг жилд 2 сая кВт.цагаас дээш хэрэглээтэй бүх үйлдвэр ААН-үүд “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” болж байгаа гэсэн үг.

Хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 232 дугаар тогтоолоор “Үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь хуульд заасны дагуу эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх, өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлэх зорилгоор Замын даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-451 тоот тушаалаар Замын ерөнхий инженер ахласан “Замын түлш-эрчим хүчний зөвлөл”-ийг түлш, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ онд Эрчим хүч хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх 48 ажил бүхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Шинэлэг нэг ажлыг тодруулж дурдвал:

Уг төлөвлөгөөний 9 дэх заалтад төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний хосломол систем нэвтрүүлэх ажил байгаа. Энэхүү ажлын зорилго нь оффисын байрны цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар байгаль орчинд ээлтэй шийдлийг турших, цаашид УБТЗ-ын хэмжээнд нэвтрүүлэх боломжийг судлах зорилготой. Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн Амгалан хэсэгт нэвтрүүлж суурилуулан ашиглаад байна. Уг ажлын зорилго нь галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоогүй үйл ажиллагааны цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах замаар эрчим хүчний хэмнэлтийг үүсгэх юм. Энэхүү хосломол систем нь байгаль орчинд ээлтэйгээс гадна, эдийн засгийн үр ашигтай шинэ технологи гэдгээрээ онцлог. Өдрийн цагаар нарнаас үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түлхүү хэрэглэнэ. Хэрэв хэрэглээ нэмэгдвэл төвлөрсөн эрчим хүчний системээс дутагдсан чадлаа авч хэрэглэнэ. Харин хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг төвлөрсөн системд нийлүүлж орлого олно. Өөрөөр хэлбэл эрчим хүч хэмнэхээс гадна нэмэлт орлого олж болно гэсэн үг. Энэхүү системийн онцлог нь On grid буюу төвлөрсөн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаатай учраас бусад нарны цахилгаан үүсгүүрийн системээс аюулгүй байдлыг бүрэн хангасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэжээ DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэсэн байна.

Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг тус намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд талуудаас хүргүүлээд байв.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-нд болж, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон билээ. Уг хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байжээ. Санал хураалтаар Лу.Гантөмөр 152 хүний санал авсан юм.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна DNN.mn

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ сарын 8-нд “Хашааны гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, “З” бусдын “Toyota Crown” маркийн автомашин хулгайлсан хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлээс 11.539 толгой мал гаргалаа DNN.mn

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11.539 толгой мал гаргалаа.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага, дүүрэг, хороодын албан хаагчид тэргүүтэй 1009 хүн 171 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах, мөн дахин орж ирэхээс сэргийлэх зорилгоор 56 мэдэгдэх хуудас, 249 албан мэдэгдлийг малтай иргэдэд хүргүүлж, долоон хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн хот руу орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулж буй.