Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төсөвт 8400 доллароор тооцсон зэсийн ханш 9000 долларт хүрлээ DNN.mn

Манай улс экспортоо нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмэх, ханшийг тогтворжуулан, төлбөрийн тэнцлийг сайжруулах, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа тогтворжуулах бодлого хэрэгжүүлж буй. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд нэгэн тоотой боломж үүсээд байна. Энэ бол манай улсын экспортын гол бүтээгдэхүн болох зэсийн үнэ нэмэгдэж буй явдал юм.

Зэсийн үнийг 2023 оны улсын төсөвт 8400 ам.доллар хэмээн төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 9000 орчим ам.долларт хүрээд байна. Энэ ханшаар тооцоход 185 сая ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэж байгаа юм. Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг 11000 орчим ам.долларт хүрэх таамаг гаргасан. Хэрэв энэ таамаглал биелэлээ олбол экспортын орлого 600 орчим сая ам.долларт хүрэх боломж бий

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цогтбаатар: Динозаврын өндгийг дэлхийд анх удаа Баянзагаас олсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..

Дэлхийн шинэ долоон гайхамшгийг интернэтийн санал асуулгаар шалгаруулахаар болжээ. Үүнд манай Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газар нэр дэвшсэн байна. Тиймээс Монголынхоо үзэсгэлэнт ховор сонин тогтоц бүхий энэ газар нутгийг дэлхийн долоон гайхамшгийн нэг болгохын төлөө хүн бүр саналаа өгөхийг аймгийн удирдлагууд уриалж байгаа аж. Тэгвэл www.new7wonders.com/ nature гэсэн хаягаар орж 2009 оны долдугаар сарын 7-ныг хүртэл саналаа өгч болох юм байна. Палеонтологийн баялаг олдвортой Баянзаг буюу Улаан эрэг гэх энэ газрын үүх түүхийг Палеонтологийн лаборатори музейн эрхлэгч, доктор Х. Цогтбаатараас тодрууллаа.


-Баянзаг, Улаан эрэг гэж нэрлээд байх юм. Албан ёсных нь нэр аль нь вэ?

-Монголд анх удаа палеонтологийн чиглэлээр АНУын байгалийн түүхийн музейн археологич Рой Чэпман Эндрюс гэдэг хүнээр удирдуулсан экспедиц 1922 онд нууруудын хөндийд ажилласан. Таацын цагаан нуур, Орог нуур гээд олон нуур байдаг учраас нууруудын хөндий гэж нэрлэсэн шүү дээ. Тэгээд тэндэх ажлаа дуусгаад Бээжин рүү буцах замдаа санамсарг үйгээр энэ газарт ирсэн гэдэг. Тухайн үедээ тэр газар орных нь нэрийг мэдээг үй. Ерөнхийдөө уг газрын элс нь улаан шаргал өнгөтэй учраас америкчууд Flamming cliffs буюу улаан эрэг гээд нэрлэчихсэн байхгүй юу. Гадныхан одоо ч Улаан эрэг гэдэг нэрээр нь сайн мэддэг. Мөн дээр үеийн ном зохиолуудад Баянзагийг өөр өөрөөр нэрлэсэн байдаг. Америкчууд энэ газрыг өөрөөр “Шабарак усу” гэж нэрлэдэг Шавар ус гэсэн үг юм шиг байгаа юм. Газрынх нь албан ёсны нэр нь Баянзаг. Тэр үед Бээжингээс Монгол руу ирдэг үндсэн хоёр зам байсан юм байна. Нэг нь Хүрээ ордог. Нөгөө нь Улиастай руу явдаг. Тэндээсээ Ховд хүрдэг. Уг замыг Хорчингийн зам гэж нэрлэдэг байж. Одоо ч гэсэн бий л дээ. Энэ замаар явбал Улаан эрэг харагдахгүй. Тэгш талаар яваад байгаа юм шиг байдаг. Гэтэл Эндрюсийн баг уг замаар явж байхдаа тэр хавьд нэг өөр газар хайсан юм билээ. Тэгээд ойр хавийн малчин айлуудаас асууя гээд зарим хүмүүсээ тэндээ буулгасан. Ингэхэд гэрэл зурагчин Шекель Форд зураг авч явж байгаад өвөрмөц тогтоц байхыг олж харсан гэдэг юм. Тэгээд Эндрюст хэлснээр тэнд өнгөцхөн эрэл хайгуул хийтэл динозаврын яс, өнд өгний хальс зэргийг олсон байгаа юм. Гэсэн ч нутаг руугаа явж байсан учраас дараа жил нь буцаж ирэн хайгуул хийхээр төлөвлөөд явсан байдаг. Төлөвлөсөн ёсоороо дараа жил буюу 1923 онд ирж хайгуул хийгээд долдугаар сарын 14-ний өдөр Баянзагаас үлэг гүрвэлийн өндөг олсон. Дэлхийд анх удаа динозаврын өндөг олдсон нь энэ шүү дээ. Ингээд тухайн үедээ дэлхий дахинаа шуугиан дэгдээж үүнээс хойш ийшээ гадаадын судлаачид цуварч эхэлсэн.

-Эндээс ямар олдворууд олддог вэ. Байгалийн түүхийн музейд олдворууд нь их байдаг байх? -Тийм. Гэхдээ 1923 онд АНУ-ын Эндрюсийн экспедицийн олсон олдвор одоо НьюЙоркийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа. Түүнээс хойш энд маш олон экспедиц ажилласан даа. 1940-өөд онд оросууд, 1960- аад онд польшууд ажиллаж байсан. Тэр бүрийд л асар их олдвор олдож байсан. Манай Монголын судлаачид ч хайгуул хийдэг. Одоо ч Баянзагаас олдвор олдсоор л байгаа. Их баялаг. Өнгөрсөн жил гэхэд л бид анх 1923 онд олдож байсан шиг динозаврын өндөг олсон. Ер нь бол тэндээс аварга үлэг гүрвэл олддоггүй. Жижгэвтэр махан болон өвсөн идэшт динозавруудын олдвор олддог. Тухайлбал, Монголд хамгийн элбэг олддог эвэрт үлэг гүрвэл, мөн хуягт үлэг гүрвэл, цэрдийн үеийн хөхтөн амьтны олдворууд маш их байдаг. Хулганаас жижигхэн биетэй хөхтөн амьтны олдвор элбэг бий. Зөвхөн палеонтологийн олдвор олдохоос гадна эргэн тойрны орчин нь их сайхан. Хөндийдөө их хэмжээний заган ойтой. Загтай хэсгээс археологийн олдвор их олддог. Хүний түүхийн холбогдолтой олдворууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Баянзагаас археологи, палеонтологийн олдвор аль аль нь гардаг. Бороотой жил тэнд нуур тогтчихдог. Монголын говиос үзэж болох бүх л зүйлийг Баянзагаас харж болно. Ер нь тогтцын хувьд их сонирхолтой. Тэгээд ч аймгийн төвөөсөө алслагдаагүй. Тийм болохоор сүүлийн жил үүдэд жуулчид их очдог болсон юм билээ.

-Баянзаг хэдэн сая жилийн өмнө тогтсон гэж үздэг вэ?

-Манай шинжлэх ухааны хэллэгээр хожуу цэрдийн цаг үеийн жодогтын нас гэдэг юм. Энэ нь одоогоос 70-75 сая жилийн өмнө тогтсон газар гэж үздэг.

-Газрынх нь тогтцод өөрчлөлт орсон болов уу?

-Байгалийн өгөршил явагдаж байгаа учраас 1922 онд анх нээснээс хойш тогтоц нь нэлээд өөр болсон. Дээр нь аялал жуулчлалыг буруу зохион байгуулснаас болоод эвдэрч байгаа нь харагдаж байгаа. Угаасаа олон сая жилийн тэртээгээс хурдас хуримтлагдаж үүссэн тогтоц шүү дээ. Нэг ёсондоо маш өндөр эрэг байхгүй юу. Газар дэлхий маань олон зуун жилийн явцад үелж тогтоно. Яг л номын хуудас шиг. Мэргэжлийн үгээр бол салхины үүсэлтэй хурдас тогтсон нь энэ. Тиймээс элэгдэхдээ амархан байдаг гэсэн үг. Дээгүүр нь хүн яваад өнгөрө- хөд элс нь суларчихдаг. Тэр нь салхи гарангуут хийснэ. Тэгэхээр Баянзагийг дэлхийн долоон гайхамшигт оруулахын тулд өнөөгийн манай аялал жуулчлалын менежментийг өөрчлөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд сүүлийн хэдэн жил энэ газрыг хүмүүс их сүйтгэж байгаа. Уг нь гадаадад ийм газруудаар жуулчдыг хамаагүй явуулдагг үй. Хамгаалалт сайтай байдаг. Гэтэл Баянзагт очсон жуулчид дээгүүр доогуур нь хамаа намаагүй явдаг. Тэгээд янз бүрийн олдвор харагдах юм бол авчихдаг. Тэгээд нутаг буцах гэж яваад хил дээр баригдаад хөгийн юм болдог байхгүй юу. Нутгийн улсууд нь хүртэл малаа хариулж явахдаа тэнд буруу зөрүү аргаар олдвор илрүүлээд ашиг хонжоо олдог гэсэн. Түүнийгээ гаднаас ирсэн жуулчдад үзүүлээд хэдэн доллар авах гэнэ. Хот руу авчраад худалдахыг завдана. Тэр битгий хэл Баянзагийн орой дээр эртний амьтан, ургамлын үлдэгдэл худалддаг дэлгүүр нээчихсэн байна лээ. Ойр хавиар нь болсон болоог үй жуулчны бааз ихтэй. Бид тэнд хайгуул хийхээр очих тоолондоо сум орон нутгийн удирдлагуудад нь хэлдэг. Ингэж хүмүүсийг тийш нь хамаагүй оруулж болохгүй ээ гэж. -Таныхаар Баянзаг дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох боломжтой юу? -Би ингэж боддог юм аа. Дэлхийн долоон гайхамшигт зүгээр нэг гоё сайхан болгоныг оруулдаггүй байх. Дэлхийд хэр танигдаж мэдэгдсэн. Юугаараа сонин юм бэ гэдгээрээ багтах учиртай байх. Энэ үүднээс нь авч үзвэл Баянзаг дэлхийн долоон гайхамшигт орох боломжтой газрын нэг.

-Элс нь яагаад улаан байдаг юм бол?

-Яахав, тэр үедээ улаан байгаагүй байж мэднэ. Ер нь элсэнд нь төмрийн исэл ихээр агуулагдсан учраас улаан байдаг байх. Бидний тооцож үзсэнээр үүсч тогтсон цаг хугацаагаараа Баянзагтай адилхан Төгрөгийн ширээ гэж газар бий. Улаан эрэгтэй тогтоц нь ижил, элстэй л дээ. Гэтэл тэрний элс улаан биш саарал өнгөтэй байх жишээтэй. Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Эмээлтэд үхэр, адууны шир эрэлттэй байна DNN.mn

-ҮХЭР, АДУУНЫ ШИР 13000, ЯМААНЫ АРЬС 20000-45000, ХОНИНЫ НЭХИЙ 1000 төгрөгий Н ХАНШТАЙ БАЙНА-

Эмээлтийн дэнж мал зарахаар орж ирсэн улсын хөлд дарагджээ. Тэдний дундуур бандгар жип унасан нөхөд сүлжиж арьс, шир сураглаж яваа нь ченжүүд бололтой. Малчдыг анзаарахад гол төлөв амьд адуу ачиж орж иржээ. Булган болон Архангайн дугаартай портеруудад бойнд өгөхөөр 20 гаруй адуу ачаад Эмээлт зах руу оруулаад ирж. Дайвар эд авдаг ченжүүдийн хашаа руу шагайхад үхэр, адууны хөлдүү ширийг хэдэн мянгаар нь тэвхийтэл овоолоод өрчихсөн харагдлаа. Заримынх нь хашаа дүүрээд түгжээд явчихаж. Эмээлтэд хаашаа л харна, дүүрэн шир овоолсон хашаанууд. Малчид ч адуу, үхрийн ширээ овойтол ачаад ар араасаа дугаарлаад зогсож байна. Ямааны арьс ачсан портерууд ч хэдэн арваараа дугаарлан зогсох аж.

Арьс ширний ченж Л.Сүхбаатар: Урд хил нээг дсэн . Арьс ширни й эрэлт их байна

Ченж Л.Сүхбаатартай ярилцлаа.

-Малчид адуу, үхрийн ширээ хэд хэдэн машинаар нь авчирчээ. Та бүхэн хэдэн төгрөгөөр үнэлж авч байна вэ?

-Энэ жил баруун талд зудтай өвөл болж байна. Хэцүү цагт малчид ч малын тоо толгойгоо цөөлөх сонирхолтой болж. Бэлчээрийн даац хаа сайгүй хүнд болсон ийм цагт өөр арга байхгүй л дээ. Энэ жил цэвэрхэн ажилласан үхэр, адууны шир 13 мянган төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жил ч иймэрхүү л байсан. Цаг хатуу байгаатай холбоотойгоор энэ жил арьс шир өдөрт л хэдэн зуугаар энд ирж байна. Хэдхэн сарын дотор манай хашаанд л гэхэд ийм хэмжээний шир төвлөрлөө (дүүрэн шир овоолсон хашаа руу заав ).

Хэдэн мянган шир танай хашаанд төвлөрчээ. Одоо ч та шир сураглаад явж байна. Шир ийм эрэлттэй байгаа хэрэг үү. Хэдхэн жилийн өмнө л адууны шир эмээлтийн хойд энгэрт хог болоод хэвтэж байсан шүү дээ?

-Үхэр, адууны ширний эрэлт байгаа болоод л би энд зогсож байна л даа. Хөдөөнөөс ч их хэмжээгээр орж ирж байна. Авсан энэ их ширээ цагаан сарын дараахан л учрыг нь олохгүй бол таны хэлж байгаагаар эмээлтийн энгэрт хог болно. Бид хэдэн арван сая төгрөгийн алдагдал хүлээнэ. Хэдийг цуглуулаад хурдхан шиг л борлуулахгүй бол болохгүй.

-Та энэ их ширийг хаана боловсруулж байна вэ?

– Х а г а с б о л о в с р у у л а х ц е х ү ү д э н э х а в и а р о л о н бий. Хагас боловсруулаад л шууд урагш нь гаргана. Шир сурагласан хүмүүс ч дээр дээрээс нь утасдаж байна. Энэ жилийн тухайд авсан ширээ гүйцэд борлуулчихна. Хил нээгдсэн. Урагшаа асуудалгүй гарч байна. Санаа зовж байгаа зүйл алга. Хил хаалттай үед бол урагш нь гаргаж болохгүй хэцүү байлаа. Саяхнаас л хил нээгдэж дайвар бүтээгдэхүүн эргэлтэд орж байна.

-Та адуу, үхрийн шир 13 мянган төгрөгөөр худалдаж авдаг талаараа хэлж байна. Цааш нь хэдэн төгрөгөөр зардаг юм бэ?

-Нэг ширнээс л хэдхэн м я н г а н т ө г р ө г и й н а ш и г гарна. Ахиухан цуглуулахад олох таван төгрөг маань л нэмэгдэнэ.

-Дотоодын үйлдвэрүүд шир авч байх юм уу?

-Би бол урагш нь л гаргадаг. Дотоодын үйлдвэрүүд шир үнэлдэггүй л дээ. Гүйцэд боловсруулах хүчин чадалтай ү й л д в э р ц ө ө н . У у л н ь дотооддоо боловсруулаад ашигладаг бол хангалттай нөөцтэй. Эндээс гарсан шир боловсорч хувцас болоод л о р ж и р н э . Ү н э н ь х э д дахин нугарна. Гэхдээ арьс хог болчихолгүй урагшаа гарч байгаа нь сайшаалтай юм даа. Малчдад ч хэдэн төгрөг нь хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө урд ч арьс шир манайхтай ижил шир хог болоод байсан бол саяхнаас авах сонирхолтой болсон.

-Та ямааны арьс ямар үнээр авч байна вэ?

-Ямааны арьс их хэмжээгээр ирж байна. Хэмжээнээс н ь ш а л т г а а л а а д 2 0 – 4 5 мянган төгрөгөөр авч байгаа. Б о р л о н г и й н а р ь с 2 0 – 2 5 мянга, нас гүйцсэн ямааных 45 мянган төгрөгөөр авч байна. Харин хонины нэхий 1000 төгрөг. Толгой, гэдэс дотор нь дагалдана. Эндээс хувь хүмүүс ч ирж авдаг юм. Толгой, шийрийг нь хуйхлаад зардаг гэв. Хэдхэн жилийн өмнө Эмээлтийн энгэрт хог болж байсан адуу, үхрийн шир энэ жил эрэлттэй байна. Хөдөөнөөс машин, машинаар зөөгөөд ирэхэд нь ченжүүд булаацалдаад авч байна. Ченжүүдийн зүгээс урд хөрш рүү эрэлт их байгааг хэлж байлаа. Тэр дундаа ямааны арьс илүү эрэлттэй байна. Үнэ нь өндөр байгаа гэнэ. Цаашид ч өсөх төлөвтэй байна.

Малчин Л.Дорждпүрэв: Хэдэнширийгмаань ченжүүдбулаацалдаадавлаа

-Та хаанаас ирэв. Танай нутгаар өвөлжилт ямар байна вэ?

-Би Өвөрхангайн Бүрд сумын хүн. Нутагт ган болоод өнгөрсөн намар оторлохоор Булганы Бүрэгхангайд ирсэн. Хүний газарт малтай явахад ад үзэгдээд амар биш юм. Хэдэн малаа цөөлөөд сар ши н и й н ө м н ө б о р л у у л а х бодолтой ирлээ.

-Та адуу ачиж иржээ. Бойнд өгөх нь үү. Ченжүүд ямар ханш хэлж байна?

-Бойнд өгнө дөө. Оторт мал ядруу, мах хямдхан хэцүү байна. Өвөл хатуу болж мал онд ороход хэцүү л байна. Өвс тэжээлийн үнэ тэнгэрт х а д с а н . С а я х э д э н ү х э р ажиллаад, адуугаа амьдаар ачаад орж ирлээ. Ченжүүд бойнд 8800 төгрөгөөр бодоод авъя л гэж байна. Боломжийн л санагдлаа.

– Үх р и й н ш и р э э борлуулав уу, та?

-Ширхгийг нь 13 мянган төгрөгөөр өглөө. Шатахууны зардалд нэмэртэй юм даа. Өнгөрсөн жил тоож сонирхох хүн олдохгүй байсан. Энэ жил харин булаацалдаад авч байна. Хөдөө их ажлын хажуугаар шир боловсруулах хүн ховор болсон. Санаснаар болдог бол малчид өөрсдөө ширээ экспортолдог бол зүгээр санагдах юм. Заавал ченжүүд гэх шуналтай хүмүүсийн гараар оруулах хэрэггүй л санагддаг. Шууд өөрсдөө урагш нь гаргадаг зохицуулалт бидэнд хэрэгтэй байна.

-Адуугаа яагаад амьдаар нь ачиж ирэв?

-Бойнд өгье л гэж санасан юм. Мэдээ харахад амьд мал экспортод гаргах талаар ярьж байна лээ. Үүнийг би хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Арьс, шир урагшаа гаргахад л эрэлт нь нэмэгдэж байна. Цөөхөн төгрөг нь шатахуунд ч болов нэмэртэй байна шүү дээ. Урд хөрш гэх тэр том зах зээл рүү малаа экспортлоод эхэлбэл малчдын амьжиргаанд тун хэрэгтэй. Мал гэх баялгаа бид ямар ч аргаар хамаагүй экспортлох л хэрэгтэй. Тэгж байж л үнэ цэнэ нь гарна шүү дээ. Хүйтэнд хөрж, халуунд халдаг малчид хөдөлмөрөө үнэлүүлэх юм даа гэв.

Хэдэн малаа борлуулж Сар шинийн баярын бэлтгэлээ хангахаар зэхсэн малчид энэ өдрүүдэд Эмээлтэд чуулжээ. Бойнд тушаахаар авчирсан адуугаа тэд хамгийн багадаа л 1кг-ийг нь 8500 төгрөгөөр бодож өгч байна. 8800-аар авах ченжүүд ч байна лээ. Харин хог болоод байсан адуу, үхрийн ширийг ченжүүд булаацалдаад авч байна. Х а ш а а г а а р н ь д ү ү р т э л овоолоостой байхад л ченжүүд дээрээс нь нэмж авсаар л байна. Энэ нь хил нээгдэж урагш нь гаргах болсонтой холбоотойг тэд хэлж байна. Харин ямааны арьс ачиж ирсэн залуу таван ширхэг арьс тушаагаад л 240 мянган төгрөг халааслаад яваад өгөв. Ширхгийг нь 48 мянгад бодож байна лээ. Харин ноолуурын ханш одоогоор энд 100 мянган төгрөг гэж байна. Гэтэл хонины нэхий 1000 төгрөг. Чингэлэгтэй ченжүүд үүдэндээ гишгүүр хийгээд сууж байв.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 11, Санчир гариг. Билгийн
тооллын 21, тэргүүн дагуул
одтой, цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 8:06 цагт мандан,
18:07 цагт жаргана. Тухайн өдөр
луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз
гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг
номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус
номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн
авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө
тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,
морь, бич, тахиа болой. Хол газар яваар
одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Тэрсүүд өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн сүмочид япон улсыг зорилоо DNN.mn

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөр үеийн сүмочдын “Хакүхо кап” тэмцээн хоёрдугаар сарын 12-нд буюу ням гаригт Япон улсад болно. 13 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээн нь Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болох бөгөөд монголын 9 хүүхэд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.

Манай багийн дсгалжуулагчаар сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн наадмын аварга Г.Наранбат ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Өвлийн алтаргана 2023” наадам Дорнод аймгийн Цагаан-овоо суманд боллоо DNN.mn

Буриад түмний үндэсний өвлийн хувцасны уламжлалт соёлын өв, тоглоом наадгай, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ таниулж, өвлүүлэн үлдээх, өвлөн уламжлагчдаа дэмжих, иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой “ӨВЛИЙН АЛТАРГАНА-2023” наадам 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цагаан-Овоо суманд анх удаа зохион байгуулагдлаа.

Дорнод аймгийн Соёл, урлагийн газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд соёлын брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлж, аймгийн хэмжээнд угсаатны соёлын өвийг олон нийтэд таниулж сурталчлах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ бий болгох, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэхээр зорьж байна.

“Өвлийн Алтаргана-2023” наадмыг Цагаан-Овоо сумын Соёлын төв, тус сумын 4-р багийн иргэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Л.Мөнхсайханы санаачилгаар, “Степ голд” ХХК-ийн ерөнхий ивээн тэтгэлгээр, Соёл, урлагийн газар, Цагаан-Овоо сумын ЗДТГ, аймгийн Хөгжимт драмын театр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Агар студи хамтран зохион байгуулж, уг арга хэмжээнд 1000 гаруй иргэд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 16.8 хувиар өсчээ DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого 2022 онд 1.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 324.1 (46.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оноос 227.2 (55.4 %) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 15 настай охины амийг гэр бүлийн хамаарал бүхий хүн хохироосон нь тогтоогдсон DNN.mn

Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч нь үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.

Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг талаар албаныхан мэдээлж байв.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт очиж, яаралтай тусламж авсан. Тэгээд маргааш нь бас эмнэлэгт очиж боолт шинээр тавиулсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд дахин очсон. Мөн нэгдүгээр сарын 28-ны орой эмнэлэгт очиж, тусламж авсан боловч харамсалтайгаар нас барсан. Охин нийт дөрвөн удаа эмнэлэгт хандсан нь үнэн.

Одоогоор шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна. Яг юунаас болж талийгаач охин нас барсан гэдгийг бүрэн тогтоогоогүй.

Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан. Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн.

Бид өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад охин нэгдүгээр сарын 12-нд толгойн шархандаа оёдол тавиулж, нэгдүгээр сарын 13-нд шинээр боолт хийлгэсэн боловч нэгдүгээр сарын 27-н хүртэл шархны боолтоо огт шинэчлээгүй гэсэн. Мэдээж энэ бол урьдчилсан мэдээлэл. Тэглээ гээд энэ бүхэн талийгаач охины буруу биш. Энэ бол томчуудын буруу. Орон нутгийн холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдэг нь зөвхөн энэ хэргээс харагдаж байна. Хүүхэд хамгааллын ажилд томчууд бид анхаарах шаардлагатай” гэж байв.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Цагаан сараар сурагчдын хуваарийг өөрчлөх шийдвэр гараагүй DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын зарим сургуулиуд хичээлийн хуваарьдаа өөрчлөлт оруулж, амралтын өдөр хичээллэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, зарим сургууль хоёрдугаар сарын 18-19 ний өдрүүдэд хичээллээд шинийн 4-5-нд амрах хуваарьтайгаар зохицуулсан аж. Үүнтэй холбогдуулан баярын өдрүүдээр ерөнхий боловсролын сурагчдын хичээллэх хуваарьд өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулав. Тэрбээр ярихдаа “Боловсролын яамны зүгээс ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй байна. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу шинийн 1-3-ны өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 21-24 хүртэл бүх нийтээр амарна. Харин ажлын өдрүүдийг шилжүүлэх эсэх шийдвэрийг Засгийн газраас гаргана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны шүүх хурлыг Улаанбаатар чуулгын байранд хийнэ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг баталжээ. Олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг хийх танхимын зай талбай хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрх зөрчигдөх эрсдэл үүсдэг. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу дээрх журмыг баталсан байна. Ингэснээр иргэдэд шүүхийг ойртуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, олон оролцогчтой хэргийн шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх боломж бүрдэж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Улсын хэмжээнд анхан, давж заалдах шатны шүүхийн 41, тамгын газрын 47 байр, 130 гаруй шүүх хуралдааны танхим бий. Эдгээр танхимд жилд дунджаар 81.000, нэг сард 6750, өдөрт 302 шүүх хурал болдог аж. Шүүх хуралдааны танхимын талбайн хэмжээ нийслэлд дунджаар 32.25 м.квадрат байгаа бол орон нутагт 48.13 м.квадрат байна. Хуралдааны танхимыг багтаамжаар нь авч үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12,5 м.квадрат буюу хамгийн жижиг талбайтай. Харин нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 234 м.квадрат, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 102 м.квадрат буюу хамгийн том талбайтай аж. Тус танхимуудад хамгийн ихдээ 100 хүртэлх тооны оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах боломжтой аж.

Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг батлах болсон бас нэг үндэслэл шаардлага нь Хөгжлийн банкны шүүх хуралтай холбоотой юм. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг оролцуулсан эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 15-ны 09:00 цагт Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна. Энэхүү хурлаас өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журмыг баталлаа