Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. “Жишиг сууц” төсөл 2017 онд эхэлж 8 айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшнаас 2-5 дахин хямд нэг м.кв 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.кв, 80 м.кв сонголттой 1-2 ариун цэврийн өрөөтэй өрхийн тохилог, жишиг эко сууцандаа иргэд орж байна. “Жишиг сууц” эко төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Засаг дарга Д.Баянмөнх, гүйцэтгэгч “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нарын албаныхан шинэ сууцандаа орж буй малчид, иргэд оролцлоо. Монгол улсын Зөвлөх архитектор, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Гомбожав” сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан, шийдлийг гаргаж эхний 8 айлын жишиг сууцыг барьсан юм. “Их шовх” ХХК өөрийн хөрөнгөө төрөлх нутагтаа бүтээн байгуулалтыг хийсэн нь учиртай. Түүний өвөө Ж.Шагдар Баян-Овоо сумын ихэнх байшин, барилгуудыг барьсан ахмад барилгачин юм. Нээлтийн үеэр Улсын тэргүүний Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх манай сум инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор олон айл өрх жишиг сууц, орон сууцанд орох боломж бүрдлээ. Сумын түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан тохилог сууцандаа гал голомтоо бадрааж буй айлууддаа баяр хүргэе. Аливаа ажлыг хийхэд сумаа гэсэн сэтгэл, хөөцөлдлөгөө зүтгэл хэрэгтэйг хэлж, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаярт талархал илэрхийлж, Баян-Овоо сумын иргэд сумандаа сайхан амьдарч, жишиг тохилог сууцтай болоорой гэв.
Month: February 2023
Тус усан бассейн бүхий спорт цогцолбор нь 550 хүний суудалтай спорт заал, 170 хүний суудалтай усан бассейнтай, 25х35м спорт заал, олон улсын стандартын таван замтай, 330 м кубын хүчин чадалтай усан бассейн, хүүхдийн мини бассейн, бялдаржуулах төв, бэлтгэлийн заал, оффис өрөө, сургалтын өрөө, эмч, багш дасгалжуулагч нарын тус тусын нийт үйл ажиллагаа явуулах 20 өрөө, 70 машины дулаан зогсоолтой юм.
БНТУ-ын Хатай мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэгт энэ сарын 10-ны өдрийн 08.00 цагаас эхлэн 23.00 цаг хүртэлх хугацаанд байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтлийн болон бусад шалтаант нийт 86 иргэнд, түүний дотор 14 хүүхдэд үзүүлсэн байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан иргэдийн дундаас ясны хугаралтай 31 иргэн байсан ба тэдний гэмтсэн хугарлыг нь засаж гөлтгөнөн боолт тавьжээ. Мөн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар өвдөлтийг нь намдаах, шингэн сэлбэх эмчилгээг хийж, иргэдэд зөвөлгөө өгснөөс гадна бусад төрлийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж нийт 15 хүнд өвчин намдаах хориг, 5 хүнд шингэн сэлбэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлжээ.
Тэрчлэн нярай 4 хүүхдэд үзлэг хийж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн бөгөөд тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн талаарх мэдээг Цэргийн хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийн бүлгийг ахалж буй дэд хурандаа Л.Лувсандорж бидэнд ирүүлэв.
Энэхүү үзлэг, оношилгооны явцаас харахад зулгарсан ил шархтай болон мөчдийн гэмтэлтэй өвчтөн нийт үйлчлүүлэгчдийн 82,5 хувийг эзэлж буй ажээ. Тус эмнэлгийн бүлгийн эмч, сувилагч нараас гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцад дараах 4 мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэжээ. Үүнд, нэг өвчтөний биед зоогдсон олон тооны шилийг түүн шархнуудад нь анхдагч цэгцлэлт хийсэн. Хоёрт, нуранганд дарагдсаны улмаас биедээ шарх авч, тэрхүү шархууд нь идээлж бохирдсон байсныг цэвэрлэн үхэжсэн эдүүдийг авах мэс ажилбар хийсэн. Гурав дахь хүний тухайд арьсан доор нь хурсан их хэмжээний цусан бүлэнг зүсэлт хийж гадагшлуулсан. Дөрөвдүгээрт, толгойн язарсан шарх, мөчдийн зүсэгдсэн шархнуудад оёдол тавьж, анхдагч цэгцлэлтүүдийг хийжээ.
Түүнчлэн түлэнхийн шархтай өвчтөний шархыг нь цэвэрлэн тосон боолтыг хийж цаашдын эмчилгээг нь зөвлөсөн зэргийг онцолж болно.
Энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад биеийн гэмтлийн үлдэцтэй олон иргэд тэдэнд хандсаар байгаа аж. Түүнээс гадна хөлний шархтай өвчтөнд үзлэгийг хийхэд амин үзүүлэлт нь тогтворгүй, түгээмэл үрэвслийн шинжтэй үжлийн байдалтай байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Эндээс дүгнэхэд, цаашид гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний бүлгүүд ачаалал ихтэй ажиллах магадлал өндөр байгааг дэд хурандаа Л.Лувсандорж онцлов.
Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилж, нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар:
“Президент” спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг өнөөдөр төрийн ордонд хуралдаж, хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Уг Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж, БХБЯ, Сангийн яам, ЭЗХЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, ЭМЯ, БШУЯ, Соёлын яам, Биеийн тамир, спортын Улсын хороо, НЗДТ-ын төлөөлөл нэгдэн ажиллаж байгаа.
Урьдчилсан тооцоогоор уг цогцолбор ашиглалтад орсноор хүн амын дундах идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгчдийн тоо нэмэгдэж, энэ хэрээр таргалалт, зүрх судасны өвчин, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй эмгэгүүдийн үзүүлэлт эрс буурна. Дунджаар 6000, нэг удаад 1600 хүнийг хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай байхаар зураг төсөл боловсуулж байгаа юм.
Английн агуу сэтгэгч, эрдэмтэн Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жил, Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран эрдэм шинжилгээний семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эрдэмтэн Фрэнк Рамсейн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, улмаар судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдийг хэлэлцүүлж, санал бодлоо солилцоход оршив.
Семинарын үеэр дараах сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
- Профессор Ц.Дашдорж “Рамсейн онол ба Коминаторик”
- Академич Р.Гончигдор “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”
- Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Ган-Очир “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”,
- Доктор Б.Баясгалан “Рамсейн бодлогууд Монголд”
- Доктор Ч.Анхбаяр “Рамсей ба татварын онол”,
- Профессор М.Отгонбаяр “Рамсей ба философи”
- Доктор Б.Лхагважав “Рамсейн татварын оновчлол”
- Академич Р.Энхбат “Рамсей ба оновчтой удирдлага”.
Рамсей эдийн засгийн шинжлэх ухаанд математик загварчлалын чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн болон татварын оновчлолын загваруудыг анхлан боловсруулсан юм. Түүний математик, эдийн засгийн чиглэлд хийсэн судалгаануудыг орчин цагийн эдийн засагчид өндрөөр үнэлдэг төдийгүй өсөлтийн загвар нь түүний нэрээр нэрлэгдэн зуун дамжин хэрэглэгдсээр буй юм.
Монгол Улсын хувьд Рамсейн теоремтой холбоотой үр дүнгүүдийг математикч Я.Санжмятав, А.Мекей, Ц.Дашдорж, Р.Гончигдорж, Б.Баясгалан, П.Энхболд нар хөгжүүлсэн байдаг.
Дайн, байлдаанд оролцсон
Энэ нь дайныг гэрчлэх баатрууд жилээр бус сар, өдрөөр цөөрөх гашуун үнэн бидэнтэй зэрэгцэн оршиж байгааг илтгэнэ.Дайнд оролцогчдын Монголын хорооны бүртгэлээр Халхын голын байлдаанд оролцсон нэг, Чөлөөлөх дайнд оролцсон 31, Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 20 ахмад дайчин эсэн мэнд байгаагаас хоёр нь эмэгтэй. Суман мөндөр, шуурган давшилтад тулалдаж явсан ахмад дайчдын хамгийн залуу нь 95 настай бол, хамгийн ахмад нь 102 настай. 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган цэрэг эрсийн нэг болж 20 гаруйхан насандаа буу агсан дайтаж явсан ахмад дайчин Ундрахын Доржпалам гуай өдгөө 102 настай.
Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдаас цор ганцаар түүхийн гэрч болж яваа буурал бол Дорнод аймгийн Баяндунгийн уугуул 99 настай Ц.Чимэдцэрэн гуай. Тэрбээр дайны жилүүдэд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүдэгч, тогооч хийж байсан бөгөөд тэгэхэд ердөө 15-хан настай байв.
Хоёр дахь эмэгтэй ахмад дайчин бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө 99 насыг зооглож байгаа “Фронт” хэмээн хүндлэгдсэн С.Цэгмид. Аугаа их Эх орны дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын Улаан армид “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриа дор 8 удаагийн тусламжийн цувааг хүргэж өгсөн ба үүний нэгд нь төлөөлөгчдийн хамт 19 настай малчин бүсгүй явсан нь Сүрэнхорын Цэгмид байлаа. Түүнийг 2020 онд Батлан хамгаалах яамны шийдвэрээр байлдаанд оролцсон ахмад дайчнаар бүртгэж, мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Төрийн дээд шагнал “Найрамдлын одон”-гоор шагнасан нь дайны голомтод тусламжийг цувааг хүргэсэн үйл хэргийг нь үнэлсэн, талархал илэрхийлсэн хэрэг юм.
Засгийн газраас ялалтын ойг арван жилийн үечлэлтэйгээр тэмдэглэж байх тухай шийдвэр гарсан нь цөөхөн үлдсэн ахмад дайчдын хувьд энэ нь тэр бүр үзээд байх боломжгүй нөхцөл өнөөдрийн түвшинд байна. 95-102 хүртэлх настай буурал түүхийн гэрч болсон дайчдад тэгээр төгссөн ялалтын тэгш ой гэдэг дэндүү хол сонсогдож байгаа учраас Батлан хамгаалах яамны удирдлага тав болон тэгээр төгссөн ойн жилүүдэд тэмдэглэх санал оруулж, шийдвэрлүүлэн тэмдэглэж байсан билээ.
Энэ жил ч гэсэн баруун хилийн зэвсэгт тулгаралтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах Ерөнхий газрынхан холбогдох шийдвэрийг нь гаргуулахаар ажиллаж байна.
Түүхт ялалтын ойг тэмдэглэх нь улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайрлалгүй тэмцсэнийг залуу үедээ ойлгуулах, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд онцгой ач холбогдолтой.
Дайн алсарсан ч халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, ариун газар шороондоо шингэж мөнх нойрссон баатруудаа дурсаж, өдрөөс өдөрт цөөрч байгаа эх орны эрэлхэг хөвгүүд, охидоо алдаршуулах нь зүй ёсны хэрэг юм.
Ахмад дайчдын төлөөх үйл хэрэг бүхий байгууллага анх 1931 онд Цэргийн явдлын яамны сайд Г.Дэмидийн санаачилгаар Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэй байгуулагдаж, Г.Дэмид, Х.Чойбалсан, Д.Дашзэвэг, С.Янжмаа, Г.Бумцэнд, П.Тогтох нар тэргүүлж байжээ. Тус комиссыг 1968 онд өргөжүүлж Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо болгосон бөгөөд хороог Ардын их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга С.Лувсан, нэр нөлөө бүхий генерал Ж.Цэнд-Аюуш, Б.Дорж, Ж.Жамьян нар тэргүүлж байв.
1988 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн газрын санаачилгаар нийт ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Монголын ахмадын холбоо” олон нийтийн байгууллагыг байгуулахад дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдыг тусгайлан авч үзэж тус холбооны бүрэлдэхүүнд Дайнд оролцогчдын Монголын хороог байгуулсан түүхтэй. Дайнд оролцогчдын Монголын хороог Монголын ахмадын холбооны орлогч дарга хурандаа Г.Дашзэвэг, эрдэмтэн Л.Чулуунбат болон Д.Бямбацогт, Г.Дугарсүрэн, Ч.Самбуу нарын генерал удирдаж байсан юм.
Ахмад дайчдын санал хүсэлтийн дагуу тус хороо 2017 оноос Батлан хамгаалах яамны ивээлд үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд өдгөө тус хороог тэргүүлж байгаа бэлтгэл хурандаа Г.Лүндэнгийн хорооныхоо бүрэлдэхүүнийг цэргийн ажиллагаа, энхийг дэмжих үйлст оролцсон ахмад дайчдаар сэлбэн өргөжүүлж, Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болгон өөрчлөн зохион байгуулах саналыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага дэмжсэн байна. Иймд тэрбээр олон улсын цэргийн ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, удирдсан цэргийнхэнтэй хамтран өөрчлөн зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж байна.
Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай тэрбээр өчигдөр танилцсан юм.
XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, томоороо Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч далайн гол гарц болдог. Хотын дарга Д.Сумъяабазарыг Тяньжин боомтын удирдлага угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшил, онцлогийнхоо талаар танилцууллаа.
Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь:
-Тяньжиний боомтын хувьд технологийн дэвшил, автомат системийг нутагшуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл юм хэмээв.
Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр мөн онцолсон. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар Чү Бинь дурдаж байлаа.
Д.СУМЪЯАБАЗАР: УЛААНБААТАР РУУ ИРЭХ АЧАА ТЭЭВРИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна вэ, үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг асар чухал. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.
Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төслийн талаар мөн бидэнд танилцууллаа. Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм байна.
Түүнээс гадна Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацыг судлах, туршлага солилцох, улмаар нутагшуулах талаар судална гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үхрийн шир, адууны арьс, хонины нэхийг экспортод гаргахыг хориглосон шийдвэрийг цуцлуулах саналыг Засгийн газарт оруулсныг дэмжин шийдвэрлэсэн.
Ингэснээр үнэгүйдээд буй арьс ширний үнэ өсч, малчдын орлого дээшлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Уг шийдвэр хоёр жилийн хугацаатай бөгөөд дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхлэх хүртэл буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.
Манай улс өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортолно гэж төлөвлөж байсан ч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой.
Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сард 3.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож байгаа юм. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой.