Categories
мэдээ нийгэм

Б.Хулан дэлхийн чансааны тэргүүнд бичигдэв DNN.mn

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох цуврал тэмцээний энэ жилийн эхнийх “Загреб Опен” өнгөрсөн долоо хоногт болсон. Тус тэмцээний дараа дэлхийн чансаа шинэчлэгджээ. Тодруулбал, Хорватад 2 ялж шөвгийн наймд ялагдсан өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан 45520 оноотой болж 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Загребт энэ жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Болортуяа 11400 оноотой 12 дугаар байр руу орж ирэв. 65 кг-д түрүүлсэн ОУХМ Т.Тулга 13000 цуглуулж мөн л 12 дугаар байр руу дэвшсэн. Эхний “Ranking Series”-т мөнгөн медаль хүртсэн ОУХМ Н.Наранхүү 37400 оноотой 61 кг-д гуравт, хүрэл медаль зүүсэн ОУХМ Г.Ганхуяг 20700 оноотой 92 кг-д долдугаар байрт тус тус бичигдэв.

Тэгвэл 2022 оныг дэлхийн чансааг тэргүүлж үдсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал алдарт Юи Сүсакид байраа алдаж 45200 оноотой 50 кг-ын жинд аман хүзүүнд явж байна.

Дэлхийн чансааны оноо олгох дараагийн тэмцээн энэ сарын 23-26-нд Египетийн Каир хотод болно.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэрэгт өртөх тохиолдол цөөнгүй байна DNN.mn

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлэхдээ халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байна.

Нийслэл хотын хэмжээнд энэ оны 1-р сарын байдлаар 485 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456, зөрчлийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9хувь нь зах, худалдааны төвд, 18нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэд та бүхэн олон хүн цугласан зах, худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аль болох их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дейтон хотын “Монголын өдөр” DNN.mn

АНУ-ын Охайо мужийн Дейтон хот 2 дугаар сарын 10-ны өдрийг “Монголын өдөр” болгон зарлаж, тунхаглах ёслол “CareSource” компанийн төв байранд ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Ёслолын арга хэмжээнд Элчин сайд Ө.Батбаяр оролцож Дейтон хотын захиргаа, CareSource компанийн удирдлагад талархал илэрхийлж үг хэлсэн бол Сан Франциско дахь ЕКГ-ын консул П.Баярмагнай, Чикаго дахь Консул Т.Батцэцэг, Чикаго хотын Бизнес консулын удирдах зөвлөлийн гишүүн Ү.Ууганбаяр нар хүрэлцэн ирсэн Дейтон хотын бизнес эрхлэгч болон хүндэт зочдод Монгол Улсын Эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол бизнесийн талаар танилцуулга хийж, товч мэдээлэл өгөв. “CareSource” компанийн Ерөнхийлөгч Эрхаарт Прейтауэр арга хэмжээг нээж үг хэлсэн бол Дейтон хотын дарга Жефри Мимс, Охайо мужийн захиргаа, тус мужийн Монгомери дүүрэг, Охайо мужаас сонгогдсон конгрессын гишүүн Майкл Тернерийн бие төлөөлөгчид оролцож тунхаглалын өргөмжлөлийг Элчин сайдад хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Дейтон хотын Их сургуульд суралцаж, тус сургуулийн багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од /Майк/ тус хотод ирснээр Дейтон хотын иргэд Монгол Улсын талаар ихээхэн сонирхох болсон бөгөөд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс ч Дейтоны сагсан бөмбөгийн багийг олноороо дэмжих болсон билээ.

Саяхан байгуулагдсан Дейтоны Их сургуулийн багийг дэмжигч Монголчуудын Facebook group гэхэд хэдхэн сарын дотор 28 мянга орчим дэмжигчидтэй болсон нь спортоор дамжуулан иргэд хоорондын харилцаа хэрхэн хөгжиж болдгийн тод жишээ болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эмчилгээг даатгалаас 100 хувь хариуцна

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эмийн эмчилгээг 1.2 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.8 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4335 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Categories
мэдээ нийгэм

2022 оны хоёр дахь ЭЕШ маргааш эхэлнэ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. Тэгвэл энэ оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулна.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм.

Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдсан бөгөөд нийт 7334 шалгуулагч бүртгүүлжээ.

Шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээж болно.

ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.

Шалгалт явагдаж дууссан даруйд шууд засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шалгуулагчдын өмнө гаргах ба 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш 5 өдрийн дараа зарлах юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн банк”-ны 84 яллагдагчийг лхагва гаригт шүүнэ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас “ХӨГЖЛИЙН БАНК”-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд болно гэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийн оролцогчдод албан ёсоор зарлан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

ХБИ онгоц, галт тэргээр 50-90 хувь хөнгөлөлттэй, автобусаар үнэгүй зорчино DNN.mn

МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн “Хүннү Эйр” компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим суманд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчихоор боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарын өвлийн наадам болж байна DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скайрезорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг 2023.02.11-12-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулж байна.

Монгол улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

  • Мөсөн сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд

Үзүүлбэр, үйлчилгээ

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 800 гаруй баг, тамирчид оролцохоос гадна Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг Монгол туургатан улсуудын 30 тамирчин оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 оны төвлөгөөгөө баталлаа DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий дэд зөвлөл 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хуралдаж, дэд зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Тус зөвлөлийн гишүүн болох Төрийн бус байгууллагын төлөөлөгчид авто зам, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх талаар санал санаачилга гаргаж, мөн салбарын хэмжээнд 2023 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллахаар болов.

Мөн уг хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших зэрэг бүхий л харилцаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх;” гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д “Нийтийн тээврийн байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 32 дугаар зүйлийн 32.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлж болно” гэж тус тус заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн орон нутгийн болон хот хооронд зорчиход тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар хэлэлцлээ.

Уг дэд зөвлөлөөс Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам” -ын 4.4-т “Дэд зөвлөл нь салбарын хэмжээнд, салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах … “ гэж заасны дагуу жил бүр салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Өндөрлөгөөтэй тавцант төмөр замын нээлт боллоо DNN.mn

“Тавантолгой түлш” ХХК зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий төмөр замыг өнгөрөгч оны есдүгээр сард барьж ашиглалтад оруулсан. Төмөр замыг барьснаас хойш Улсын комисс ажиллаж өчигдөр албан ёсоор нээж, эхний ачаагаа хүлээн авлаа.

Төмөр замын хөдөлгөөний нээж, ачаа тээвэр хүлээн авах ёслолт Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мөнхжаргал, Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагын багийн гишүүд оролцлоо.

Уг төмөр замыг ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийн тээврийг төмөр замаар хийж тээврийн зардлыг бууруулах, авто замаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэж байгааг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд галлагааны улиралд 600 мянган тонн мидлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас авто замаар тээвэрлэн авчирдаг байсан. Авто замаар хүнд даацын авто машин явах нь зам эвдрэх, осол аваар гарах зэрэг сөрөг нөлөөллүүд гардаг. Тэгвэл ирэх оны галлагааны улиралд ашиглагдах шахмал түлшний түүхий эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэхээр боллоо.

Төмөр замаар түүхий эдийн тээвэр хийгдэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг ч татан авах боломж бүрдэж байгаа юм.