МҮБХ-ноос Сар шинийн баярын хүрээнд зохион байгуулдаг цуврал барилдааны эхнийх болох Цолгүй залуу бөхчүүдийн хоёр дахь удаагийн барилдаанд 416 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний залуу бөх Батхуягийн Гончигсүрэн хоёр дахь удаагаа түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, залуу бөх Оюунгэрэлийн Билгүүн үзүүрлэв.
Month: February 2023
Гадаад харилцааны яамны Консулын газраас Турк Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад зорчихгүй байхыг анхаарууллаа.
Турк Улсын зүүн өмнөд хэсгийн Газиантеп, Хатая, Османие, Адияман, Диярбакир, Шанлиурфа, Кахраманмараш, Адана, Малатя зэрэг томоохон 10 хотыг хамарсан бүс нутагт энэ сарын 6-нд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар олон хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл учраад буй. Улмаар дээрх бүс нутагт 5-6 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байгаа тул Турк Улсын Засгийн газар гамшгийн аюулын хамгийн өндөр түвшинд шилжиж, гамшигт нэрвэгдсэн мужуудад гурван сарын хугацаатай онц байдал зарлаад байгаа юм.
Хятадын Фүжянь мужийн Шэмянь хотын дунд шатны Ардын шүүхээс авлига авсан хэрэгт сэжиглэнШанхай хотын Ерөнхий прокурор асан Жан Бэньцайд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ерөнхий прокурор асанд холбогдох хяналт шалгалтын байгууллагууд намын дотоод мөрдөн шалгалтыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн аж. Улмааресдүгээр сард түүнийг Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас халсан бөгөөд 11-р сард баривчилжээ. Жан Бэньцай нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа хөрөнгөжсөн, бизнестэй холбоотой янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж гуравдагч этгээдээс их хэмжээний авлига авч байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна. Өмнө нь 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр Шанхай хотын Ерөнхий прокурор асан Чэнь Сюй хээл хахууль, авлига авсан хэргээр бүх насаараа хоригдох ял авсан байна.
Г.АМАРСАНАА
Энэ сарын 13-нд буюу
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1383, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 83, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 53, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 130 тохиолдол гарчээ.
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны 2 дугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй 3 хүн, ижил нэртэй 368 хос, ижил сар, өдөр төрсөн 1892 хос байна. Мөн 25-34 насны эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь гэрлээгүй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.
Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн “Б” нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж, цаашид хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан байна.
Ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч энэ сарын 3-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргажээ.
Татвар төлөгчийн дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн НӨАТ-ын сугалааны тохирол маргааш буюу 2023.02.15-ны 13:00 цагт “EDU” тв болон гар утасны e-barimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэх гэж байгаа талаар ТЕГ-аас мэдээллээ.
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн нэгдүгээр сарын 01-31-нийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна.
Ташрамд сануулахад, Сугалаагаар:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Өнгөрсөн онд нийт 264 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж байна. Үүнээс улсад хэр хэмжээний хохирол учирч, хэдэн хувийг нь эргэн төлүүлсэн?
-Хохирогчоор тогтоогдсон төрийн болон хувийн хэвшлийн нийт 592 байгууллага бий. Үүнээс 480 нь төрийн байгууллага байгаа юм. Нийт 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Харин төрийн байгууллагад учруулсан хохирлын хэмжээ 16 тэрбум 480 сая 272,623 төгрөг байна.
-Гадаадын иргэн янз бүрийн зорилгоор манай улсад ажиллаж, амьдарч байгаа. Тэдэнтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Ял шийтгүүлсэн нийт 14,394 хүнээс 36 нь гадаадын иргэн байна. Монгол Улсын шүүхээр ороод гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг.
-2022 онд хэдэн хүний эцэг эх байх эрхийг хассан бэ?
-2021 онд нийт 16 хүний эцэг эх байх эрхийг хассан. Харин өнгөрсөн онд 36 хүний эцэг эх байх эрхийг хассан.
Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг суллаж, харин Монгол Улсын хилээр гарахыг нь хориглоод байсан. Тэгвэл өнөөдөр О.Мөнхжинг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган шалгаж буй юм.
-Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг хамгийн сүүлийн үеийн байдлаар “Reuters” агентлагаас тоймлосоныг хүргэж байна. Нас барагсдын тоо 37357 хүрсэн бол гэмтэж бэртсэн хүний тоо 90 мянга дөхөв. Эндээс 31643 хүн нь Турк улсад, 5700 нь Сирид нас баржээ. Мөн 6589 барилга нурснаар 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Эд хөрөнгийн хохирлыг ойролцоогоор 50-85 тэрбум ам.доллар гэж тооцоолоод байна.
Газар хөдлөлт болсон бүс нутагт амьдардаг хүмүүс гэр, байшин руугаа орохоос айж, гадаа хонож байгааг “World Central Kitchen” буяны байгууллагын үүсгэн байгуулагч Хосе Андрес хэллээ.
“Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага Сирийн хойд болон баруун хойд хэсгийн бүс нутагт хоёрдугаар сарын 20-ныг хүртэл албан ёсоор гашуудал зарлажээ. Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэх нь ямар чухал болохыг энэ газар хөдлөлт харууллаа. НҮБ-ын тусламжийг хүргэхийг зөвшөөрсөн Туркийн цор ганц гарц Баб аль-Хава гарам нь хэдэн өдрийн турш нэвтрэх боломжгүй байсан. Тэгвэл өчигдөр /2023.02.13/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар Сири рүү хоёр гарц шинээр нээхийг зөвшөөрчээ. Тодруулбал, Баб аль-Салам болон Аль Раеэ гэсэн хоёр боомтыг гурван сарын хугацаанд нээхээр болсон байна.
“CNN” агентлагт өнөөдөр мэдээлснээр Турк улсад газар хөдлөлтийн улмаас 1362 хүүхэд эцэг эхээсээ салсан гэх тооцоолол байна. Эндээс 369-ийг нь ар гэрийнхэнтэй нь уулзуулсан бол 792 хүүхэд эмнэлэгт, 201 хүүхэд Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яамны харъяа байгууллагууад хэвтэн эмчлүүлж байна. Мөн 291 хүүхдийг хэн болохыг нь тодорхойлж чадаагүй байгаа аж.
Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Туркийн эмнэлгүүдэд нийт 19300 хүн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3636 нь эрчимт эмчилгээний тасагт байгааг өчигдөр мэдээллээ.