Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хар туулайн амлалт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Зам,
тээврийн хөгжлийн сайд
С.Бямбацогт “АНУ-ын хотууд руу шууд
нислэг хийх, нислэгийн тийз 500 орчим
ам.доллараар хямдрах боломж нээгдэнэ
гэснийг IX нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын зөвлөх
инженер Ц.Ганбат “Эхний
газар хөдлөлт барилгыг эвддэг. Давтан хөдлөлт
арчаад өнгөрнө. Туркт ийм л явдал боллоо” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хар туулайн амлалт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Зөвлөлдөж шийдье”
санал асуулгад иргэд ямар
бодолтой байна вэ?

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Иргэн Ю.Дөлгөөн “Гааль дээр бүх барааг
задалж байгаа нь ширхэг бараа бүрд татвар
ногдуулна гэсэн үг биз дээ” гэлээ

Санхүүгийн
зохицуулах хорооны дэд
дарга Н.Хүдэрчулуу “Иргэд, аж ахуйн
нэгжүүдийн санхүүгийн хүндрэлийг
даатгагчийн баталгаагаар шийдвэрлэх
боломж бүрдлээ”
хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ асран гэртээ сууж буй 1800 гаруй ээж цэцэрлэгийн багш бэлтгэх сургалтад хамрагдаж, ажилтай болжээ DNN.MN

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалт зохион байгуулав.

Монгол Улс боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч 10 улсын нэгээр зарлагдсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн үед цахим болон теле хичээл хосолсон сургалтыг зөв нэвтрүүлсэн учраас боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч болсон. Улмаар 2021 оны есдүгээр сарын 1-нд танхимын хичээлийг эхлүүлсэн байдаг.

Тав хоног танхимаар, ес хоног гэрээр хичээллэсэн. Энэ нь дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн тэргүүн туршлага. Хэрэв 2021 оны есдүгээр сард хичээлээ нээгээгүй байсан бол бүтэн хоёр жилийг алдана. Үүнээс шалтгаалж, сурлагын хоцрогдолд орох бүхэл бүтэн үе бий болох эрсдэл байсан гэдгийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр “Монголын анхны цахим сургууль Medle.mn болон сурлагын хоцрогдол арилгах Suraad.mn цахим шийдлүүдийг орон даяар нэвтрүүлсэн.

Дараагийн алхам бол цэцэрлэгийн хэлбэр, хэв шинжүүдийг өөрчилсөн. Өмнө нь улсын цэцэрлэгүүддээ төлөвлөлт хийдэг байсан бол улсын болон хувийн цэцэрлэг, түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, цомцог гэр гэх таван төрлийн цэцэрлэгийг гаргаж ирсэн. Улмаар цэцэрлэгийн хамрагдалт улсын хэмжээнд 92 хувьтай болжээ.

Цэцэрлэгийн чанар, хүртээмжийг шийдэхэд боловсон хүчний асуудал чухал. Иймээс МУБИС болон бусад багш мэргэжилтэн бэлтгэх хувийн сургуулиудтай хамтарч 2,000 орчим багшийг мэргэшүүлж, 1,800 гаруй хүн ажилтай болсон байна. Өөрөөр хэлбэл, гэртээ хүүхдээ харж байсан 1,800 гаруй ээж ажилтай болсон” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Монголын өвлийн “олимп”-д Алдар” спорт хороо, Хөвсгөл аймгийн баг тэргүүллээ DNN.mn

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын өвлийн “олимп”-д 13 аймаг, долоон дүүргийн 700 гаруй тамирчин, багш, дасгалжуулагч гүйлтийн цана, уулын цана, хоккей, тэшүүр, шорт трейк, снөүбоард гэсэн спортын зургаан төрөлд 567 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Эрхэм уншигч танд Монголын бүх ард түмний XVI наадмын багийн дүнг хүргэж байна.

”Алдар” спорт хороо

Орхон аймаг

”Хилчин” спорт хороо

Баянгол дүүрэг

Төв аймаг

Сүхбаатар дүүрэг

Мөн Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын багийн дүнг хүргэе.

Хөвсгөл аймаг

Булган аймаг

Төв аймаг

Орхон аймаг

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Categories
гадаад мэдээ

НҮБ: Газар хөдлөлтийн дараа Сирид 5.3 сая хүн орон гэргүй болох тооцоолол байна DNN.mn

Даваа гаригт Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Албаныхны хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Турк Сири улсуудад амиа алдсан хүний тоо 36,000 давж, Туркт 31,643 хүн, Сирид 4,614 хүн амиа алдсан байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад НҮБ-аас Сирийн баруун хойд нутгийн босогчдын хяналдат байгаа хэсэгт Туркийн хилийн хоёр боомтоор дамжуулан тусламж хүргэхийг зөвшөөрчээ. Газар хөдлөлтийн дараа Сирид 5,3 сая хүн орон гэргүй болно гэж НҮБ тооцоолж байна. Мөн Турк, Сири улсад 900 мянга орчим хүнд яаралтай халуун хоол хэрэгтэй байгаа талаар албаныхан хэлж байна.

  • Д. Түвшинзаяа

Categories
мэдээ нийгэм

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа DNN.mn

Улсын хэмжээнд он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 13 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагаар Хархорин сум дахь ОБХ-ийн алба хаагчид иргэн Р-ийн “Эврист” суудлын автомашин мөс цөмөрч суусныг татан гаргажээ. Мөн Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг”-т, Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн дуудлагаар аймгийн ОБГ, Завхан аймгийн Сонгино сум дахь ОБХ-ийн алба хаагчид ажиллаж байна. Нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метр холоом ган татлага хийж, алба хаагчид 18 метрийн гүнд шумбан, автомашиныг холбоод, 50 метр газар хонгил гаргаж мөс цэвэрлэн, татан гаргаж байгааг ОБЕГна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Эрүүгийн 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига албан тушаалын 7, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2, нийт 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

– Тээврийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ж нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийн 23 ширхэг эврээр цуглуулга хийж, түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– БНХАУ-ын иргэн Ш нь Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж Чингис Хаан Олон Улсын агаарын боомтоор 60 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Т, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, бусдад 778.560 ам.долларын давуу байдал бий болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

Мөн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Охид аавтайгаа аврагдав DNN.mn

Аврах багийнхан дөрвөн настай охиныг эцгийнх нь хамт нурангин дороос эсэн мэнд гарган авчээ. Тэд 35 цагийн турш нурангин дор байсан бөгөөд энэ бүх хугацаанд аав нь охинооцээжээрээ хамгаалан тэвэрч байжээ. Одоогийн байдлаар охины биед ямар нэг бэртэл гэмтэл гэхээр зүйл байхгүй байгаа бол аавынх нь биеийн байдал тун тааруу, цочролд орсноос ярих чадваргүй болсон байна. Тэдний гэр бүл Оросоос ирээд удаагүй байсан бөгөөд аав, охин хоёрыг аварсны дараа аврагчид эхнэрийнх нь цогцсыг олсон аж.

Турк, Сири улсуудад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш долоо дахь хоногтоо аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид итгэл найдвараа алдалгүй нурангиас амьд хүн гаргахын төлөө зогсолтгүй хичээн ажилласаар байгаа юм. Туркийн Хатай мужидтаван настай охиныг аавынх нь хамт, бие нь хөхөрч тоосонд дарагдсан долоон сартай нярайг нурангин дороос аварсан байна. Түүнчлэн 147 цаг нурангин дор дарагдсан 10 настай Куди охиныг олж гаргасан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтын барилга угсралт, дэд бүтцийн ажил 91 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.

Тус боомтод өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа тэргүүтэй албаны хүмүүс ажиллав.

Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын авто замын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.

Зорчигч тээврийн хүчин чадлыг дөрөв, ачаа тээврийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ

Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, авто зам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Олон нийтийн газраар сонор сэрэмжтэй үйлчлүүлээрэй DNN.mn

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний болон хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалт зохион байгуулж дараах хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд С.А /эмэгтэй, 13 настай/-н халааснаас “Iphone” загварын гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй Л.З /эрэгтэй 33 настай/ хулгайлан авч явсан хэргийг;

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б /эмэгтэй, 20 настай/ “Samsung galaxy” загварын гар утас, иргэн А.Б /эмэгтэй, 25 настай / “Iphone 12 про” загварын гар утас алдсан хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэй этгээд С.Б /эрэгтэй, 51 настай/, У.Б / эрэгтэй, 37 настай/, Г.С /эрэгтэй, 42 настай/ нар бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна.

Иймд

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хөгжлийн банк: Нэг их наяд 98.5 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа DNN,mn

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,098.5 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 743.9 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.3% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 802.2 тэрбум төгрөгийн, 70.7% нь хувийн хэвшлийн 43 зээлдэгчийн 1.93 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.