Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүндүүгүй цайлган зан хаа сайгүй DNN.mn

Анх гадагш, хойшоо урагшаа явагсад буцаж ирээд биднийгээ их л доош нь хийж шоолдог сон. Монгол хүний гүндүүгүй зан гэдэг чинь орчуулж болдоггүй. Үгчилбэл тэнэгдүү маанаг гэсэн утга. Юундаа гайхуулаад байгаа юм гээд л ам тагладаг. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ захидаг үндсэн сургаал бол: ”Олны газар хэрсүү яваарай. Муу улсад уруу татагдаж мөнгө төгрөгөө алдавзай. Манай хөдөөтэй адилгүй шүү”. Тэгсэн чинь хот суурин Гүндүүгүй цайлган зан хаа сайгүй газрынхан шиг гэнэн тэнэг итгэмтгий улс байдаггүй. Ялангуяа жаахан шуналыг нь хөдөлгөөд хошгируулчихвал захын дурак л хамаг байдаг мөнгөө сэгсрээд өгчихдөг. Дээхнэ сүлжээний бизнес ч билүү нэгэн инээдтэй, мэдээжийн луйвар дэлгэрч хүн болгон арваас дээш харилцагч хайн хаширвал хашрахаар залилан болдог. Сүлжээний уйлаан майлаан дуусч амжаагүй байхад “Хадгаламж зээлийн хоршоо” гэгч үүсдэг. Хөдөөд бол Доржийнхоо занг мэдэх хойно юу боллоо гэж чөдрийн ганц морио өгөх вэ дээ. Тэгэхэд суурин газрынхан огт танихгүй хүнд итгээд хамаг мөнгөө тавиад туучихдаг. Ганцхан манай хотод, монголчууд л гэнэн цайлган гүндүүгүй биш болоод байна. Өнөөдөр өрнөдийн олон оронд санхүүгийн хямрал болж тэндхийн иргэд мө- рийтэй тоглоомчин шиг хамгаа алдаад гуларч баларлаа. Хөрөнгийн бирж, түүн дээр зарагддаг хувьцаанаас зү- гээр сууж байгаад их олз олно гэж итгэж л явдаг. Яаж ч бодсон шал худлаа савангийн хөөс шиг хий үзэгдэлд үнэмшигчид хаа сайгүй байдаг нь сонин юм. Юмс байр байрандаа, бодит хөрсөн дээрээ бууж байгаа өнөө үед зам дээрээс сул олз олох боломж бараг үгүй. Гэвч хүмүүс хотжих тусам улам гэнэн томоогүй загнах нь ийм зан чанараар байнга үгүйлэгдэж явдгийнх юм болов уу.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно DNN.mn

Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно. Тус тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул болон ОУХМ Э.Ариунтунгалаг оролцоно. Планика хот нь 2018 онд олон улсын цанын холбооны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ойрийн өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны 02-р сарын 14-ний 20 цагаас 2023 оны 02-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс Байдраг голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Энэ зун Монголд K-Pop наадам зохион байгуулагдана DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд “Монголд тавтай морилно уу” арга хэмжээн дээр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман нь 2023 оны зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр kpop хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарлалаа.

БНХАУ, Япон улс, Монгол Улс гэх мэт Азийн бусад орнуудад нэгэнт танигдсан Кpop одуудыг Монгол Улсад зохион байгуулагдах Кpop хөгжмийн наадамд оролцуулж дэлхийн залуучууд Монголд чуулна. Үүнийг дагаж Хятад, Сингапур, Тайван, Тайланд улсаас кпопын үзэгч, фенүүд ирнэ гэж тооцоолж байна

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Ууцны үнэ хөөрөгдсөн зарим иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов DNN.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.

Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байжээ.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн

  • 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж,
  • 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж,
  • 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.

Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан юм.

Иймд хэрэглэгчдэд хандан өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар ШӨХТГ-аас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан эхэллээ DNN.mn

Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаан өнөөдөр /2023.02.15/ 12 цагт Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Уг барилдаанд,

1.а.н Сарангэрэлийн Буянсүрэн

2. а.н Хадбаатарын Мягмарсүрэн

3. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар

4. а.н Шукрайн Нямсайхан

5. а.н Одхүүгийн Очбат

6. а.н Эрдэнэбаярын Доржсүрэн

7. а.н Батсүхийн Баатарболд

8. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ.

9. а.н Баттулгын Мөнхбат

10. а.н Ичинхоролын Баатарчулуун

11. а.н Батмөнхийн Лхагва-Очир

12. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар

13. а.н Мягмарсүрэнгийн Балжинням

14. а.н Гомбодоржийн Ганзориг

15. а.н Төмөрхуягийн Түмэнбаяр

16. а.н Сүхбаатарын Цогтсүмбэр

17. а.н Равдандоржийн Лхамжав

18. а.н Батбадралын Ганзолбоо

19. а.н Алтангэрэлийн Батзориг

20. а.н Цэрэндолгорын Отгонбат

21. а.н Түмэн-Өлзийн Ганзаяа

22. а.н Энхтайваны Одхүү

23. а.н Эрдэнэбулгын Батхуяг

24. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд

25. а.н Сампилын Цогтбаатар

26. а.н Болоогийн Алтангэрэл

27. а.н Дэмчигийн Урианхай

28. а.н Ганхуягийн Баярбат

29. а.н Бямбацогтын Цогтбаяр

30. а.н Эрдэнэтуяагийн Санчир

31. а.н Пүрэвжавын Сандагдорж

32. а.н Дашжамцын Дагвадорж

33. а.н Мөнхбаатарын Баярбат

34. а.н Баасангийн Эрдэнэбаатар

35. а.н Дашдоржийн Батхөгжил

36. а.н Пүрэвжавын Алтанхуяг

37. а.н Ганцогтын Бадамгарав

38. а.н Дашийн Төрбаяр

39. а.н Пүрэвсүрэнгийн Авирмэд

40. а.н Алтанхуягийн Эрдэнэмөнх

41. а.н Болдын Лхамдорж

42. а.н Эрдэнэбаярын Бат-Эрдэнэ

43. а.н Цолмонгийн Нямдаваа

44. а.н Нацагдоржийн Даваадорж

45. а.н Баярхүүгийн Улаалзгана

46. а.н Батбаатарын Хүдэрбаатар

47. а.н Дашренчингийн Дэмиддорж

48. а.н Лхамсүрэнгийн Энхтүвшин

49. а.н Баяртын Доржжүгдэр

50. а.н Жамлын Мухтар

51. а.н Буянтогтохын Ганзолбоо

52. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр

53. а.н Мейромбекийн Бекежан

54. а.н Санжсүрэнгийн Амарсанаа

55. а.н Бавуудоржийн Тулга

56. а.н Чойжоогийн Ренчиндаваа

57. а.н Сандагийн Пүрэв-Очир

58. а.н Дашчойнхорын Эрдэнэцогт

59. а.н Батбаатарын Төгссайхан

60. а.н Одсүрэнгийн Болд-Эрдэнэ

61. а.н Батдоржийн Батжаргал

62. а.н Бүдээгийн Баяраа

63. а.н Бат-Оршихын Баттулга

64. а.н Ганбатын Ганзориг

65. а.н Нэмэхбаатарын Будцэрэн

66. а.н Болдын Гомбожав

67. а.н Ганбатын Баянбаатар

68. а.н Гансүхийн Баярсайхан

69. а.н Бямбаагийн Билгүүнтөгс

70. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ

71. а.н Хадбаатарын Нямдорж

72. а.н Батжаргалын Бадрангуй

73. а.н Доржбалганы Хосбаяр

74. а.н Баярсайханы Батзориг

75. а.н Отгондуламын Хишигдэлгэр

76. а.н Хүрэлбаатарын Балжинням

77. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан

78. а.н Отгонбатын Баярбаасан

79. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд

80. а.н Хүрэлбаатарын Цолмон

81. а.н Эрдэнээгийн Очирболд

82. а.н Төрбатын Мягмаржав

83. а.н Ариунбилэгийн Эрдэнэбаяр

84. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

85. а.н Мягмардоржийн Баяржавхлан

86. а.н Мөнхбаатарын Өгөөдэй

87. а.н Цогтбаярын Мөнхбаяр

88. а.н Ламчогдонгийн Мөнхтулга

89. ц.н Ганболдын Баянмөнх

90. а.н Сэргэлэнгийн Одхүү

91. а.н Батжаргалын Боорчи

92. а.н Уламбаярын Батцоож

93. а.н Дамжингийн Ядамсүрэн

94. а.н Сарангэрэлийн Зинамядар

95. а.н Баярбатын Шатар

96. а.н Өнөрбаянгийн Шийрэв

97. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ

98. а.н Цэндийн Лхагвамягмар

99. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

100. а.н Батхуягийн Адъяасүрэн

101. а.н Саранцэцэгийн Занданхүү нар зодоглохоор бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Э.Цэндбаатар Никарагуа улсын 28 настай тамирчинтай тулалдана DNN.mn

Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов, өрсөлдөгч тодорлоо.

26 настай гавьяат тамирчин маань хоёрдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Сони Холл гэх газар Никарагуа улсын тамирчин 28 настай Жованни Гитеррезтэй тулалдахаар болжээ.

Мэргэжлийн бокст хөл тавиад удаагүй байгаа ч Э.Цэндбаатарын Москвад хоёр тулаан хийж ялалт байгуулсан. Мөн жилийн өмнө Азербайжаны Рауф Агаевтай нударга зөрүүлэн хүнд цохилтоор буулган авсан амжилтын түүхтэй.

Харин Жовани Гиттерез нь 15 тулаан хийснээс 11 ялж, гурав ялагдаж, нэг тэнцсэн түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа DNN.mn

Хөгжлийн банкны хэргүүдийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж байна.

Шүүх хуралдаанд яллагдагч “Ганхүдэр орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мандахбаяр, өмгөөлөгч Мөнгөнсүх, “Инжир” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Батбаатар, “НВЦ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарбилэг, Б.Мөнхбат, “Хааны харгуй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Нандинцэцэг, Г.Батдорж тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм.

Зарим яллагдагч болон өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарлаа. Харин шүүх хуралдааны бүрэлдэхүүн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан үргэлжлэхээр болсон гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

Б.Баясгалан: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ядуурлыг богино хугацаанд дорвитой бууруулах боломжтой DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах нь сэдвээр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал доктор, дэд профессор Б.Баясгалан илтгэл танилцууллаа.

Тэрбээр “1990 оноос хойш хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдсэн. Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. Тус салбараас энэ онд таван их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан.

Манай улсын хувьд хүний хөгжлийн санг байгуулж, удирдаж байсан туршлагатай. Уул уурхайн орлогоос 2.7 хувийг төсвийн тогтворжуулалтын санд, ирээдүйн өв санд 11 орчим хувийг төвлөрүүлэхээр байгаа.

Газрын хэвлийн өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэддээ тэгш хүртээх ёстой гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Энэхүү баялгийн санд төвлөрүүлсэн мөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэг асуултад өнөөдрийн уулзалтаар хариулах ёстой. Үндэсний баялгийн сангийн мөнгөөр нийгмийн хамгааллын салбарт зарцуулбал, үйлчилгээг нь эрс сайжруулж, ядуурлыг богино хугацаанд дорвитой бууруулах боломжтой.

Улс орнууд баялгийн санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг. Сангийн эх үүсвэрийг хамгийн үр ашигтай төслүүдэд зарцуулдаг. Зарим нэг төслүүдэд гадаад, дотоодын туршлага бүхий мэргэжлийн багуудыг урьж ажиллуулдаг. Удирдлагын ямар ч хэлбэрийг сонгосон хамгийн чухал зүйл хяналт байх ёстой. Эрх бүхий болон харуут бус байгууллагын, иргэдийн хяналт санг үр ашигтай үйл ажиллагаа явуулахад чухал байдаг. Сангийн удирдлагыг ил тод байлгах нь зүйтэй” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Гадаадад тэтгэлгээр суралцсан 400 гаруй хүн гэрээгээ биелүүлээгүй DNN.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр гадаадын их, дээд сургуулиудад суралцах оюутнуудын зээл, тэтгэлгийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Оюутнуудад тэтгэлэг олгох сан байгуулагдаад 30 жил болсон байна. Энэ хугацаанд 1 их наяд төгрөгийн санхүүжилтийг 1.3 сая хүүхдэд олгожээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадад бакалавр, магистр, докторт 3,500 хүүхэд сургасан байна. Энэ тэтгэлгийг зөвхөн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд авах, тэд эх орондоо ирээд зээлээ төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гарч буй эсэхэд хардлага үүсэж байна. Тиймээс ч тодорхой хяналт шалгалт хийж байгаа. Энэ жил Сангийн Яамтай хамтарсан шалгалтыг зохион байгуулж, үр дүнг зарлана” хэмээн хэллээ.

“Өнгөрсөн хугацаанд гадаадад тэтгэлгээр суралцсан 3,500 оюутны 1,000 гаруй нь гэрээнийхээ үүргийг биелүүлсэн”

Мөн “Өмнө нь манай дотоод аудитуудын шалгалтын дүн гарч, тодорхой тоо ил болсон. Өнгөрсөн хугацаанд гадаадад тэтгэлгээр суралцсан 3,500 оюутны 1,000 гаруй нь гэрээнийхээ үүргийг биелүүлсэн. Тэд эх орондоо ирээд тав болон түүнээс дээш жил ажилласан гэсэн үг. Тиймээс оюутны зээлээс чөлөөлөгдсөн.

Энэ нь эхэлж авахад тэтгэлэг. Харин гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээл гэж ойлгож болно. Тэтгэлэг авсан 2,000 гаруй хүүхдээс 200 гаруй нь одоо гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа. Харин 1,800 хүүхдийн 80 хувь нь эх орондоо ирээд ажиллаж, НДШ-ээ төлж байгаа.

Урьдчилсан байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй 400 гаруй хүүхдийн гэрээг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд төрд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүссэн. Энэ хохирлыг барагдуулах чиглэлд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана.

Боловсролын Зээлийн Сангаас тэтгэлэг, зээл авсан оюутнуудын бүх мэдээлэл Монголбанкны зээлийн санд бүртгэгдэх боломжтой болсон” гэлээ.

“Магистр, докторт сурч байгаа оюутнуудыг дэмжих нь улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа”

Үргэлжлүүлэн “Оюутны зээл авсан хүмүүсийн мэдээлэл хэзээ ил болох вэ хэмээх асуултыг нийгмээс тавьж байгаа.

Өнгөрсөн жил УИХ-аас батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар оюутны зээл авсан хүүхдүүдийн овог, нэрийг ил болох талаар тусгасан байдаг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар тухайн иргэнээс зөвшөөрөл авч, мэдээллийг нь ил тод болгохыг заасан. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн дунд зөрчил гарсан. Тиймээс хаврын чуулганаар дээр дурдсан зөрчлийг арилгах үүднээс хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.

Тухайн зөрчлийг арилгасан тохиолдолд өнгөрсөн 30 жилийн хугацаанд оюутны зээлийн сангаас зээл авсан 1.3 сая иргэний мэдээлэл нийтэд ил болно. Тухайлбал, овог нэр, хэзээ, ямар сургуульд суралцахаар хэр хэмжээний тэтгэлэг авсан, зээлийн эргэн төлөлт зэрэг мэдээллийг зарлана” гэв.

Гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүд Засгийн газар хоорондын гэрээтэй тэтгэлгээс гадна дараах тэтгэлгийг авна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь тухайн жилдээ англи хэл, математикийн хичээлээр ЭЕШ өгч, хамгийн өндөр оноо авсан байхыг шаардана. Ингэснээр дэлхийн их, дээд сургууль болон Монгол Улсын Засгийн газар хоорондын тэтгэлгээр сурах боломж нээгдэнэ. Өнгөрсөн жил 251 хүүхэд дээрх болзлыг хангаж, одоо дэлхийн 13 оронд суралцаж байгаа.
Ерөнхий сайдын тэтгэлгийг зөвхөн магистр, докторт суралцах оюутнуудад олгодог. Өнгөрсөн хугацаанд Боловсролын Зээлийн Сангийн тэтгэлгээр 3,500 хүүхэд суралцсаны дотор ихэнх нь бакалавр байна. Гэхдээ бакалаврын оюутнуудад хийж буй хөрөнгө оруулалтын өгөөж бага байгаа.

Тиймээс магистр, докторт суралцаж байгаа оюутан, эрдэмтэн судлаач нараа дэмжих нь улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэх учраас энэ тэтгэлгийг бий болгосон. Эхний тэтгэлэгт магистр, докторантурт 75 хүүхэд сурч, дэлхийн шилдэг 100 сургуульд сурч эхэлсэн гэдгийг сайд Л.Энх-Амгалан нэмж хэлсэн.