Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна DNN.mn

Өнөө, маргаашдаа буюу хоёрдугаар сарын 15, 16-ний өдөр нийт нутгаар тогтуун, дулаан байна. Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхины хурд нутгийн хойд хэсгээр баруун хойноос 4 м/с, өдөртөө 10-12 м/c болж ширүүснэ. Агаарын температурын хувьд харьцангуй хэлбэлзэл багатай байгаа. Өнөө шөнөдөө Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Идэр Тэс голын хөндий зэрэг газар 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

Томоохон голуудын сав газруудаар буюу Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градусын хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө хасах нэг болон нэмэх дөрвөн градусын дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар шөнийн хугацаанд 23-28 градус хүйтэн, өдрийн хугацаанд 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа буюу хоёрдугаар сарын 18-20-ний хооронд говийн аймгийн баруун хэсэг, төвийн аймгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орно.

Хоёрдугаар сарын 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Ойрын дөрөв хоногтоо говь хээрийн тал нутгаар салхины хурд 14-16 градус болж ширүүсэх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчны цагаан сар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Бид иргэдийнхээ цалин хөлсийг
100 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн
түүхэн шийдвэртэйгээр туулай жилээ
угтаж байна” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Арван
хүний
ес нь ядуу
байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сээр”-ийн бөхөөс Сирийн бөх ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улаанбаатарын уугуул Я.Дашням “Хотын уугуул иргэдийн дийлэнх нь Төв аймгаас гаралтай” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдор жийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Энэ жилийн сар шинийн баяраар
аль болох гэрлэн дохиогоор
зохицуулалт хийнэ гэв.

Мал эмнэлгийн ерөнхий
газрын дарга асан
Д.Түмэндэмбэрэл “Мафийн эсрэг тэмцээд эцэс
сүүлд нь өөрөө “мафи” болоод хувирчихлаа” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үхлийн аюултай марбург вирусийн асуудлаар ДЭМБ хуралдав DNN.mn

Экваторын Гвиней улсад үхлийн аюултай марбург вирусийн тохиолдол бүртгэгдсэнийг Даваа гаригт зарлав. Төв Африкийн тус улсад энэ вирусээс болж есөн хүн нас барсан тул ДЭМБ яаралтай хуралдлаа. Урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар авсан байж болзошгүй 200 хүнийг тусгаарлаад байна. Ийн хурдан шуурхай арга хэмжээ авсанд нь ДЭМБ-ын Африкийн бүс нутаг хариуцсан захирал Мацидисо Моэти талархал илэрхийлэв.

Марбург вирус нь анх 1967 онд лабораторийн сармагчингаас үүдэлтэйгээр Германд дэгдэж байсан. Энэ нь Баруун Африкт 2014 онд дэгдсэн эбола вирустай төстэй бөгөөд халдварлах чадвар нь маш өндөр. Тус өвчний нас баралтын түвшин дунджаар 50 хувьтай байдаг аж. Вирусийн хувилбараас хамаараад энэ нь 24-88 хүртэл хэлбэлзэж байжээ. Марбургийн вирусийн анхны шинж тэмдгүүд нь өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бие сульдах зэрэг юм.

Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэг вакцин эсвэл вирусийн эмчилгээ байхгүй байна. ДЭМБ-ын хуралдааны үеэр вакцины боловсруулах талаар яригджээ.

Марбург вирусийн хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн оны долдугаар сард Гана улсад бүртгэгдэж байв. Тухайн үед хоёр хүн нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөөс хойш 8 дахь хоногт ах, дүү аврагдав DNN.mn

Турк, Сирийн нутагт болсон аймшигт газар хөдлөлтөөс хойш найман хоног өнгөрч байна. Тэгвэл Туркийн Кахраманмараш мужид аврагчид 17 болон 21 настай ах дүү хоёрыг нуранги дороос эсэн мэнд аварч гаргажээ. Тэднийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Ах, дүүс нуранги дор 198 цаг орчим амь тэмцсэний эцэст ийнхүү аврагдлаа. Энэ өдөр нийтдээ есөн хүн аврагдсаны дунд 35 болон 77 настай эмэгтэйчүүд байна. Мөн зүүн өмнөд хэсгийн Адъяаман мужид 18 настай залууг нурангиас гаргаж авсан байна.

Турк улсад 7.8 магнитуд газар хөдөлснөөс олон мянган барилга нурж, 38 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Харин Сири улсад амь үрэгдэгсдийн тоо 5800 давснаар нийт хохирогчдын тоо 41 мянга давжээ.

Тэгвэл газар хөдлөлтөд өртсөн Туркийн 10 мужаас долоод нь аврах, эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж эх сурвалж мэдээлжээ. Туркийн Хатай, Кахраманмараш, Адъяаман мужуудад л аврах ажиллагааг үргэлжлүүлж байгааг тус улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн байна.

Туркийн байгаль орчин, барилгажуулалтын сайдын мэдээлснээр газар хөдлөлтөд 41500 барилга, байгууламж, гэмтэж, нурсныг үнэлж тогтоогоод байгаа аж. Харамсалтай нь нурангид хэчнээн тооны хүн дарагдаж, сураггүй болсныг тогтоох боломжгүй байна.

НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Жеймс Элдерийн хэлснээр Туркийн газар хөдлөлтөд өртсөн 10 мужид 4.6 сая хүүхэд амьдардаг бол Сирид 2.5 сая хүүхэд гамшигт нэрвэгджээ.

Categories
мэдээ спорт

Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан манай жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн маргааш Израилийн Тель-Авив хотноо эхэлнэ. Энэхүү Их дуулгад таван тивийн 54 орны эрэгтэй 227, эмэгтэй 177 нийт 404 жүдоч оролцож хүч, ур чадвараа сорих юм. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдочны бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.

Тель-Авивын “Их дуулга”-д Монголын жүдочдоос:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат

66 кг: Л.Өнөболд

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: О.Оюунчимэг

63 кг: Д.Есүй

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: Д.Номинзул нар хүч үзэн барилдана.

Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн билээ.

Энэ сарын 16-18-ны хооронд болох Их дуулга тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан манай жүдочид өнөөдөр Израил улсыг зорилоо.

Categories
мэдээ нийгэм

Хавдрыг даван туулсан хүүхдүүдэд Эрэлхэг баатар медаль гардууллаа DNN.mn

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг манай улсад 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран долоо дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Эл өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай. МУ-ын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, МУ-ын шигшээ багийн тамирчин Т.Санчир нар хавдрыг даван туулагч хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж, урам зориг өгөв.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, МҮОХ-ны Ерөнхийлөгч, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажилчид, бусад лавлагаа шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүд болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо.

Дэлхий дахинд жилд дунджаар 400,000 хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд Монгол улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.Монгол улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байна.

ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобаль санаачилгыг гаргасан. Уг санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60%-аас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал 1сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж байна.

Монгол улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачилгад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон юм. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ, БНХАУ-д 1 цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23 мянга байдаг бол манайд 3270 төгрөг байна DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” уулзалт нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр иргэн н.Сарантогтох “Монгол хүний хөдөлмөрийг үнэлж байгаа асуудалд төрийн бодлого алдагдсанаар гадаад гарч амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй залуучуудын тоо нэмэгдэж байна. Ажлын байранд мэргэжлийн ажиллах хүч цөөрлөө. Хүүхдийн мөнгө, халамжид найдаж амьдрах хүмүүс их боллоо. Ийм учир бараа бүтээгдэхүүнийхээ үнийг барих бодлого барьж болдоггүй юм уу?” хэмээн асуув.

Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал дэд профессор Г.Баярмаа “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний нөхцөл байдал манай улсад яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг бол тухайн ажилтны ур чадвар, мэдлэг боловсролыг нийгмээс хүлээн зөвшөөрч буй чухал асуудал.

Хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой хэд хэдэн үзүүлэлт байдаг. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа цалин хөлс, нийгмийн хамгааллын хувь хэмжээ дөнгөж 26.7 хувьтай байна. Энэ хувь хэмжээ өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд 67 хувьд хүрч болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний асуудал бий. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 550,000 төгрөг байдаг. Хамгийн ойрын жишээ авч болох улсууд буюу БНСУ, БНХАУ-тай харьцуулахад долоо дахин бага байна. Тухайн улсуудад нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23,000 төгрөг байгаа. Гэтэл манай улсынх 3,270 төгрөг” гэдгийг хэллээ.

Харин цалинг нэмэгдүүлэх боломжийн тухайд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ жишгийг тогтоодог хуулийн зохицуулалт бий. Эдгээр хуулиар дамжуулан цалин хөлсний түвшнийг бүтээмж, эдийн засагтай уялдуулах хэлбэрээр нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Бид эдийн засгийн өсөлтөө л бий болгох ёстой. Ингэж байж бүтээмжээ нэмэгдүүлээд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, цалин хөлсний шударга хуваарилалтыг хийнэ” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаанд Б. Алтангэрэл түрүүллээ DNN.mn

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаанд 128 бөх барилдсанаас “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүллээ.

“Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэсэн бол “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар их шөвөгт шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн начин Архангайн О.Баярбаасан, Увсын Д.Урианхай, Сэлэнгийн Б.Улаалзагана, Төвийн Л.Энхтүвшин нар үлдсэн байна.

Харин маргааш буюу энэ сарын 16-ны 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан сар үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна DNN.mn

Их хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төвд “ЦАГААН САР” үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-ний өдрийг дуустал үргэлжилж байна. Өв соёлоо хадгалсан үндэсний брэндүүдийг нэгтгэсэн Цагаан сар үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж сар шинийн өдрүүдэд гоёх шинэ дээл хувцас, гоёл чимэглэл, идээ шүүсээ засах гар хийцийн зэс, мөнгөн эдлэл, эрхэм хүмүүстээ зориулах гарын бэлгээ сонгоорой. Үзэсгэлэн худалдаанд:

  • Үндэсний дээл хувцас / дээл, хантааз, ууж, малгай/
  • Гар хийцийн гоёл чимэглэл, үнэт эдлэл /толгойн гоёл, шанх, ээмэг, мөнгөн аяга, даалин, хавтага/
  • Зэсэн, мөнгөн болон модон эдлэл /айргийн хул, цар, аяга, авдар/
  • Гарын бэлгийн багцууд /гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн, үндэсний брэнд бүтээгдэхүүнүүд/ худалдаалагдаж байна.
  • Мөн Галлериа УБ төвд дэлхийд танигдсан монгол брэнд Говь кашмерийн сар шинийн баярт зориулсан коллекц, Michel&Amazonka болон Otori Design брэндийн үндэсний хувцасны шинэхэн мэндэлсэн загварууд, Галлериа Сувинерийн дэлгүүрээс үндэсний брэндүүдийн 300 гаруй нэр төрлийн дээл хувцас, гоёл чимэглэл, үе дамжин өвлөгдөх үнэт эдлэлүүдийг нэгэн дороос сонгох боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Бөөр шилжүүлэн суулгах 300“ дахь мэс засал амжилттай хийлээ DNN.mn

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ.

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон. 100 хувийн тохироотой.

Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах өдрөө хүлээж байна.

“Хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна”

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ” 300 дахь мэс засал амжилттай хийгдлээ. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн, лабораторын шинжилгээгээр хянагдаад эмнэлгээс гарах дөхөж байгаа.

УНТЭ-т эртхэн шилжүүлэн суулгах анхны оролдлогууд 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдсэн. Үүний өмнө бөөрний, бөөрний мэс заслын, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зэрэг маш олон хүнийг багтаасан Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулсан.