Categories
мэдээ нийгэм

Халдварт өвчний үед хэрэглэх 141 нэр төрлийн эмийг 30-100 хувийн хөнгөлөлттэй олгоно DNN.mn

Халдварт өвчний үед хэрэглэх 141 нэр төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Үүнд:

Бактерийн эсрэг 106

Вирусийн эсрэг 12

Мөөгөнцрийн эсрэг 1

Бусад 22 эм багтаж буй юм.

ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэс агнасан хоёр иргэнийг илрүүлжээ DNN.mn


Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хоёр иргэн цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.

Нэр бүхий хоёр иргэн цоохор ирвэсийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс агнаж, түүхий эдийг гадаадын иргэнд өндөр үнээр худалдах зорилгоор худалдан авагч хайж байсан нь тогтоогдсон.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3,500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1,000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар цоохор ирвэсийг хүйсээс нь хамаарч 11,200,000-13,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26,000,000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Ирвэс агнах нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг юм.

Иймд иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хоёр албан хаагч Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо DNN.mn

Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм.

Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөж, хүндтэй шагнал хүртсэн та бүхэнд Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс баяр хүргэе. Нийслэлд оруулсан хувь нэмэрт тань талархал илэрхийлж, урлагийн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээв.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, олны дунд “Рок” нэрээр алдаршсан найруулагч, продюсер Р.Мөнхсайхан нь урлагийн салбарт 40 жил хүчин зүтгэж, нийслэлд өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр 30 гаруй төсөл, уран бүтээлчдийн 200 гаруй клип, 20 гаруй киноны зохиол, найруулгыг хийж, 100 гаруй тоглолтыг санаачлан, найруулагч, продюсерээр ажиллаж байсан юм.

Харин Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн дуучин Д.Ариунбаатар нь урлагийн салбарт 23 жил хүчин зүтгэж байгаа бөгөөд нийслэлд 2021 оноос хойш ажиллаж буй юм. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, Улаанбаатар чуулга болон Монгол Улсын консерваторид орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Соёлын төв өргөөний захирлын үүргийг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж, зарлагатайгаа тэнцэв DNN.mn

Монгол Улсын 2023 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.1 (12.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 32.3 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (0.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 20.4 (1.7%) мянган төгрөгөөр буурсан байна.

ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов “Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 51.1 (15.7%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.3 нэгж хувиар нэмэгдсэн.

Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 4.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 3.4 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.9 нэгж хувиар буурсан байна” гэлээ.

График. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогын бүтэц /Улсын дундаж/

зураг

Түүнчлэн улсын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 56.5 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ6

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 92.5 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 19.6 (1.6%) мянган төгрөгөөр буурсныг нэмж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЦА: Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлэхийг зөвлөлөө DNN.mn

Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд болж байгаатай холбогдуулан иргэдийг хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлэхийг Эрүүгийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуурамч мөнгөн тэмдэгтийг таних арга :

5000, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь зургаан гол нууцлалын таних тэмдэгтэй байна. Мөн мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна.

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг УИХ-д хүлээлгэн өгчээ DNN.mn

Зөвлөлдөх санал асуулга

Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.

Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар танилцуулахдаа, энэ оны нэгдүгээр сарын 6-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулга явуулж дүнг нэгтгэн, тайлан ирүүлсэнд тулгуурлан Зөвлөлдөх зөвлөлөөс Зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг бид 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээн аваад, зөвлөлдөх санал асуулгын тухай олон нийт, иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагын төлөөллүүдээс маш олон сэтгэгдэл, талархал ирж байгааг дурдан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд баяр хүргэлээ. Тэрбээр, энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Амьдрал олон өнгөтэй, баялаг байдаг. Зөвлөлдөх санал асуулга, хоёр дахь шатны санал асуулгын хүрээнд зохион байгуулсан Зөвлөлдөх уулзалтад тэрхүү олон өнгө, баялгийг нэгэн дор хуралдуулж, монгол оюун ухаанаар, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор зөв, сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хэчнээн мянгуулаа цуглаж хуралдсан ч тэндээс нэг талын хүсэл, бодол л гарна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн юм.

Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, энэ оны гуравдугаар сарын 07-ны дотор санал оруулж ирэхийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс хүслээ. Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа буюу зөвлөлдөх санал асуулгын явц, үр дүнг нэгтгэн дүгнэсэн дэлгэрэнгүй тайланг Сар шинийн баярын дараа хүлээлгэн өгөх юм. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бүгд оролцсон юм. Тэд зөвлөлдөх санал асуулгын хугацаанд хэрхэн ажилласан, ямар ололт, дутагдал ажиглагдсан болон цаашид хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээнд 7497 ААН байгууллагын 24310 ажилтан оролцлоо DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/01 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” удирдамжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Нийслэлийн харьяа байгууллагууд, Инженерийн хангамжийн болон гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын нийт 7497 аж ахуй нэгж, байгууллагын 24310 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн 513828.194м2 талбайгаас 888.1тн хог хаягдал, цас мөс цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгав.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүлэв DNN.mn

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас зохион байгуулсан “Арктикийн нөхцөлд усны гүнд шумбах, аврах ажиллагаа явуулах” олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал”-д ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн докторант, дэд хурандаа Б.Ганболд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Ж.Амгалан нар цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Хоёр өдөр үргэлжилсэн тус хурлаар 44 илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм.

Илтгэгчид арктикийн бүсэд аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, усны гүнд шумбах аврах анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн тоноглол, бага температурт усны гүнд шумбах, аврах ажиллагаа явуулах технологийн онцлог, аврагч-шумбагчдыг бэлтгэх практик чиг хандлага, арктикийн бүсэд аврах ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алтайн уулсаас “Алтан ботго”-ны эзэн тодорлоо DNN.mn

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум бол Цаст Цамбагарав хайрханы өврөөр нутагтай өөлд түмний өлгий нутаг юм. Эрт дээр цагаас ариун дагшин түүхийн улбаатай өөлдүүд ажилсаг хөдөлмөрч хүмүүс.

МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ботго”-ны эзнээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин Н.Олонбаяр, П.Янжиндулам нар тодорлоо. Тэднийх удам дамжсан малчин гэр бүл юм.

Шагналыг МҮОНРТ-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүтэй зочид төлөөлөгчид гардууллаа.

“Алтан ботго”-ны эзэн болсон малчид “Алтайн өндөр уулсад машин явахгүй жимээр тэмээгээр нүүхээс өөр аргагүй байдаг. Баруун Алтайн уулархаг, ширүүн хүйтэн уур амьсгалтай бүсэд тэмээ өсгөнө гэдэг бусад говь нутагтай харьцуулшгүй хүнд бэрх байдаг” тухай ярьж байлаа.

Бага залуугаасаа таван хошуу малаа төрөл бүрээр нь өсгөн8 үржүүлж ирсэн тэднийх сүүлийн жилүүдэд тэмээн сүргийг илүү өсгөсөн бөгөөд улсаас дэмжиж байгаад сэтгэл ханамжтай явдгаа энэ үеэр илэрхийлж байв.

Арвин их ашиг шимтэй тэмээн сүрэг нь түмээр өсөх болтугай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УЦУОШГ: Зарим нутгаар цас орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчмоор -17…-22 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.