Categories
мэдээ нийгэм

Бүх оддын тоглолт эхэллээ DNN.mn

АНУ-ын Солт Лейк хотноо National Basketball Association буюу Үндэсний сагсан бөмбөгийн 72 дахь удаагийн “Оддын тоглолт” өнөөдөр эхэллээ.

Олон олон онцлогтойгоороо энэ удаагийн тоглолт шуугиан тарьж байна. Тухайлбал, энэ удаагийн All star game -д 22 багийн төлөөлөгч оролцож байгаа нь рекорд амжилт юм. Мөн хамгийн олон Америкийн бус тоглогчийн тоогоор буюу 9 гэсэн үзүүлэлтээр өмнөх дээд амжилттай тэнцсэн бол гарааны 6 тоглогч ( Яннис Антетокумбо-Грек, Лука Дончич-Словен, Никола Жокич-Серб, Лаури Маркканен-Финланд, Жоэль Эмбийд-Камерун, Кайри Ирвинг-Австрали) АНУ-ын бус байгаа нь мөн л рекорд болж байна.

Хэдхэн хоногийн өмнө NBA -ийн бүх цагийн үеийн онооны Карим Абдул Жаббарын рекордыг эвдсэн Леброн Жэймс өнөөдөр мөн л Карим Абдул Жаббарын “Оддын тоглолтод” хамгийн олон буюу 19 удаа оролцсон амжилтыг нь эвдлээ. Сагсан бөмбөгийн супер одууд “могойн чуулган” шиг л Солт Лэйкэд цугласан их цэнгүүн ийнхүү эхэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоол хүнсээ зөв хадгалж хэрэглэх нь хоолны хордлогоос сэргийлнэ DNN.mn

жимс ба

Categories
мэдээ нийгэм

ЗӨВӨЛГӨӨ: 40 алхам DNN.mn

1 хүн ба гадаа нарын зураг байж магад

Орон нутгийн замд жолооч нарын анхаарах ёстой маш чухал зүйлийн нэг бол ослын гурвалжин юм. Жолооч зайлшгүй зогсолт хийж зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх боломжгүй тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг байрлуулдаг.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.
Суурин газрын гадна буюу бидний хэлж сурснаар орон нутгийн замд 30м зайд байрлуулсан ослын гурвалжин нь тухайн замаар зорчиж буй бусад жолооч нарт зам дээр байгаа эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг анхааруулж, аюулгүй байдлаа хангаж хурдаа хасаж тойрч гарах боломжийг олгодог.
Гэвч 30м-ээс дотор зайд байрлуулсан ослын гурвалжин хангалттай үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Жолооч машинаасаа буугаад 30 алхаад ослын гурвалжнаа байрлуулдаг энэ нь ойролцоогоор 22.5м, дунджаар 170-175см өндөртэй эрэгтэй хүний 1 алхам 0.70-075см байдаг. Иймд техникээс шалтгаалсан гэнэтийн эвдрэл гарч жолооч та зорчих хэсэг дээрээс тээврийн хэрэгсээ чөлөөлж чадаагүй бол яаралтай ослын гурвалжнаа байрлуулах шаардлагатай.
Ингэхдээ 40 алхам газрын цаана байрлуулж таны араас ирж байгаа жолооч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Замын зорчих хэсэг дээр чулуу, мод зэрэг бусад эд зүйл байрлуулах нь танд болон бусад жолооч нарт аюул эрсдэл учруулна гэдгийг бүү мартаарай. Зам дээр байрлуулсан чулуу, мод зэргийг замаас гаргаж зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байгаарай.
Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ DNN.mn

хоол хүнс ба бичвэр нарын зураг байж магад

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд, олон нийт та бүхэн хоол хүнсээ тохируулан хэрэглэж хоолны хордлогоос сэргийлээрэй.

Categories
мэдээ

БИТҮҮЛЭХ ЁСОН DNN.mn

Битүүлэх ёс уламжлал ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлагдсан ирсэн төрт ёсны баяр юм. Сар шинийн баярын тэмдэглэх ёс олон байдгаас улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёсны талаар товч мэдээлэл хүргэж байна.


Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа “Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй” хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.


Мах буюу ууц тавих ёсон

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.

Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.Толгой
2.Ууц
3.Өвчүү
4.Хаа
5.Гуя
6.Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.


Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог: Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни: Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” тарнийг уншаарай.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Насанд хүрсэн хүн хоногт 5 гр-аас бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг DNN.mn

"а мэндийн яам эруул нийгмийн эPYY мэндийн ундэсний тев баяр ёслолын уеийн хооллолтын зовлемж 1. хоол боловсруулалтын эруул аргуудыг сонгоорой чанах жигнэх 2. эруул амтлагч сонгоорой битуу хайрах майонезны оронд зеехий давсны оронд сонгино, сармис, нимбэг, перц 3. давс, сахар, ፀፀΧ тос ихтэй даршилсан, неешилсен хунснээс татгалзаарай. салат амтлагчны оронд оливын тос 4. ногоон ногоо их идээрэй. 5. хоолоо сайн зажлан, удаан идээрэй 6. нэг удаад идэх хоолны хэмжээгээ багасгаарай 7. хоол хооронд ус сайн уугаарай 8. хоол идсэний дараа алхаарай" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Гэвч бидний хэрэглэдэг боловсруулсан, даршилсан бүтээгдэхүүнүүдэд хоногт авах давсны 77% нь далд байдлаар агуулагдаж байдгийг та мэдэх үү?
Сар шиндээ сайхан шинэлээрэй
Categories
мэдээ нийгэм

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа DNN.mn

Увсын хүчтэнүүд Завханыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi” алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн дөрөв дэх барилдаанд Увс – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 15-10-аар ялалт байгуулав.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /0/, улсын гарьд Ө.Бат-Орших /4/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/ улсын начин О.Түмэн /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл /4/, улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Б.Чимэдвандан /1/ нийт 10 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар ардын багш, улсын аварга О.Балжинням, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Алтан цомын төлөөх шигшээ барилдааны дараагийн тойргийн барилдаанууд дөрөвдүгээр сард үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ DNN.mn

Үндсэн хуулийн өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан 14:00 цагт эхэлнэ

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны 3-н даваа яг одоо Монгол бөхийн өргөөнд эхэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобус сар шинийн баярын өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд үйлчилгээнд явна DNN.mn

Улаанбаатар хот

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн Тээврийн Газраас тодрууллаа.

Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ гэдгийг тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Үүрийнсолонго хэлэв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд нийт 723 тээврийн хэрэгсэл 106 чиглэлд явна. Маргаашаас буюу хоёрдугаар сарын 21-нээс Шинэ Яармаг, Таван шар, Сонсголон руу шинэ чиглэлд автобус явж эхэлнэ.

Энэ нь Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II болон Шинэ Яармаг хороолол орчмын иргэдийн эрэлтийг хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өчигдөр орой 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Говь-Алтай аймаг дахь Бургастай боомтыг нээжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын цагаар өчигдөр 21:14:38 цагаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвөөс зүүн урд зүгт 17 километрийн зайд 4.1 магнитудын газар хөдлөлт болжээ.

Өргөрөг, уртрагийн хувьд 46.89 96.12 байсан байна.

Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.