Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын үеэр л юм даг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……

“Өдрийн сонин”-ы байнгын уншигч, захиалагч С.Саран, Г.Амраа, Х.Бөхбат нарын хүсэлтээр Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаа агсны “Цагаан сарын үеэр л юм даг” нийтлэлийг хүргэж байна. Энэхүү бүтээлээрээ 2011 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал Балдорж шагналын Гран Приг хүртэж байсан түүхтэй. Уншигчдынхаа “Хуучин дурсамжаа сэргээж, танилтайгаа хуучилж байгаа мэт дотно мэдрэмж авахыг хүсэж байна” гэсэн хүсэлтийг ийнхүү ёсоор болголоо.


Одоогоос хорин жилийн өмнө “Багш нарын өдөр”-ийн дараа “Малчдын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хяналт шалгалтыг эрчимжүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чөлөө олголтыг зогсоон, эмнэлгийн актны бичигт хүртэл хяналт тавиад эхэлдэг сэн. Энэ бол цагаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс цагаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оросын нөлөөнд хэт автсан манай коммунистууд ингэж олон жил дайсагнасан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эх дээрээ жилдээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.

Дараа нь сайн цаг ирж цагаан сараа өргөн олноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуулсангүй. Цагаан сар дөхөхөөр юмны үнэ нэмэгдлээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ?, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ханиад тарааж байна. Нэгэндээ баянаа гайхуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуучин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаачилгууд энд тэндээс гарч, цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.Нацагдоржийн үеэс үүдэлтэй. Хүмүүс цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд тавина уу яана, ямар хамаа байна.

Цагаан сараар яахыг нь хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү номлогчдын өөдөөс “Түй май чи” гэдэг байсан. Бүх нийтээрээ давлагаалж байгаа үйл явдлын өөдөөс ганцаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол цагаан сар ба цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээрх бусад улс үндэстнүүдийн баяр бүжиг танц, дуу хуур, жагсаал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц болгох гэж тийм хөтөлбөрүүдийг хасаагүй, угаасаа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гаргадаггүй. Социализмын үед цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэгэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод бараагүй юмдаг. Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьдрал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны цагаан сард ийм байдал харагдаад байгаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амархан. Хийхээ л больчихно биз.

Эцсийн эцэст цагаан сар хийсэн ч утгагүй, хийгээгүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь баясал сонирхолгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх. Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орондоо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг цагаан сар гэж явсаар байгаад нэг мэдэхэд өнгөрөөсөн байдаг. Амьдралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн улирал, цаг агаар хоёрыг өөрчилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш интернэтээс сонсож буй нь тийм гайхамшигтай хөгжил, өөрчлөлт биш.

Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хязгаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барилдаан шигээ урт удаан үргэлжилдэг цогц баяр юм.

Гадаадын жуулчинд тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.

Бидний багад цагаан сар дөхсөний анхны дохио бол бууз баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэвэл бөөн баяр. Цагаан сарын бууз баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсхийгээд л нэгнийдээ цугларан галын дэргэд чөтгөр шуламсаас өгсүүлээд од гариг ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг ах эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.

Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн хөөрхөн ёс заншлууд болно оо. Анхны жигнүүр буузнаас мөнгө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онгирон хүүхдүүдэд эцэг эхээс далд байгаа дээр нь нууж бараашиг аягална. Хүүхэд байхдаа яадаг байснаа дурсан ярьж хөхрөлдөцгөөнө.

Дараа нь удалгүй хэвийн боовоо хийх ажлын баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоорлосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж билээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаалаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа маань гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан тааруулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбийнүүд таслан гар гарт бариулаад нухуулна.

Авдраа ухан хадганд ороолттой нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боовыг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос халан дотор нь хийсэн боовон могой, самар нэг ил гарч нэг далд орон шожигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ “Талх чихэр” компанийн хажуугаар яваа юм шиг гоё боовны үнэр ханхлаад арааны шүлс асгаруулна.

Шөнө дундаас эхэлсэн боов оппераци тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, томцуул зонхилсон бүрэлдэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэрийн халуун, хоолон дээр задалсан “ганц юм” хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр архидаад дуу дуулаад орилолдож байгаа улс биш, маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаасай гэмээр. Цагаан сарын боов, бууз баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.

Авгай хүүхнүүдийн дунд дээл хувцас оёхдоо хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараалал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зориулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь “Цагаан сар ба хар нулимс” биш, баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.

За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрчлөгдөн эргээд зэрлэг амьтан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хороо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цавчилж, хангинатал янцгаалдах нь цагаан сарын шинийн нэгэн тэнгэр бурхнаас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөлдөн өд-рийг барах банхар маань хүртэл нэг үйл явдал болох гээд байгааг гадарлан баяртайгаар зөөлөн гасалж хов хүргэнэ.

Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоолонд ёслолоо эхнээс нь үргэлжлүүлэх эцэс төгсгөлгүй. Айл гэр л болсон хойно аав ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь золгохоор гаднаас хүн ирэхэд уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэгээд харилцан бэлгэ дэмбэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхноо уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалагшина. Түрүүхэн “Түлээ оруулаад ир гэж хэд хэлүүлдэг лүд вэ чи” гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон “Миний хүү, ижийдээ нэг завандаа түлээ дөхүүлчихээрэй хөө…” гэх жишээтэй.

Гэхдээ амьдрал тарчиг үед сар шинэдээ бэлдэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үсрэх гэж буй мэт олон айл халгадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлснээс хойш хүүхдээсээ томчууд нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өндөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа байгааг нь гайхацгаан жинхэнээсээ баярлацгаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юм уу, санаа дагаад тэр үү, удтал хүлээсэн хаврын тогтуун налгар өдөр шинийн нэгний өглөө босоход хүрээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болцгоон аз жаргал амтагдана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж түүнээс цааш цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоохортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийнэ сураг алдарна. Өвөл, жавар, цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорсныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж бууз чимхэх сонирхолтой биш болж цөм гадаа гарцгаана. Өдөр гэрт ороход тас харанхуйлж өөдөөс чийг даана.

Бөмбөрцгийн энэ хэсэг дайдад өвөл эхлэхээс өмнө шувууд дайжин зугтаж, амьтас хөрсөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар доор монгол хүн, морь хоёр л торойн нутгаа сахин хоцорсон байлаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таарна. Адуу туурайгаараа цас малтан хойд энгэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээгүй, баавгайны хойноос газрын гав руу шургаагүй. Дулаан цаг ирэхийг хүлээн гадаа ажлаа зогсоож гэр зуураа. Энэ үед өдөр хоногуудыг хурдан бөгөөд сайхан өнгөрөөхийн тулд цагаан сарыг зохиосон болов уу. Харин дараа нь залгуулаад “Март”-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.

Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар орхисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэрэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа.

Цагаан сарын үеэр л юмдаг… хэмээн эхлэх монгол эр хүний дуртгалууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2023.2.21, МЯГМАР ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.2.21, Мягмар гариг
  • Наран ургах шингэх: 07.49-18.23
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өөдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 02-р сарын 21-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 2-ны 22 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчмоор -17…-22 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Шороон үхрийн зурлага DNN.mn

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг хүргэж байна


Усан туулай жилийн шороон үхрийн шинж

Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд “Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна.

Шороон үхрийн зурлагыг шинжих нь:

Үхрийн толгойн өнгө, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна.

Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь баруун чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур

элбэгтэй, өвс ногоо, цэцэг, их дэлгэрэх. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхсыг энхрийлүүштэй жил гарч байна.

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат


Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр сууж буй болон гарах зүг, унших тарни, дом зэргийг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө.

Гал

Зүүн урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.

Шороо

Баруун зүг рүү мөрөө гаргаад “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.

Төмөр

Баруун урд зүг рүү мөрөө гаргаад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.

Огторгуй

Зүүн хойд зүг рүү мөрөө гаргаад“Ум пагма хум мамаа бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.

Ус

Зүүн урд зүг рүү мөрөө гаргаад “Ум гарма дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ.

Уул

Баруун хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд зүгээс ирнэ.

Мод

Хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ. Хий Урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүгээс ирнэ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго байв.
Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр тус сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд эдгээр асуудалд анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Элчин сайдын яам, Консулын газарт ТҮЦ машин ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гол уулзалтууд хийсэн. Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрч сайжирсан. 2023 онд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайн байх нь. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна гэж төсөөлж байна гэж хэллээ.

Товч мэдээ
· Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Categories
мэдээ

Парламентын засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Тиймээс цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.
Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой. Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад 100 болон түүнээс дээш настай 134 иргэн байна DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 100 болон түүнээс дээш настай 131 иргэн байгаагийн 114 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй байна.
Мөн 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 8830 хүн байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 95 настай ахмад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ DNN.mn

Зураг нээх

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээн Усан туулай жилийн Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж Даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Тэрээр ийнхүү Сар шинийн барилдаанд 2 дахь удаагаа түрүүлж байна.

Categories
мэдээ

Зуслангийн бүсийн айлуудын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ DNN.mn

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг “Э”, “О”, “М”, “Э” нарын бүлэг этгээдийг илрүүлжээ.

Бүлэг этгээд нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн аж.

Ингэхдээ зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тэдний хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл, бэлэн мөнгийг үлдээхгүй байх, дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн гүний уурхайн нээлтийг ирэх сарын 13-нд хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ “Оюутолгойн гүний уурхайн нээлтийг ирэх сарын 13-нд хийнэ” гэж мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухайд “Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчихоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна.

Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Тэгэхээр Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна” гэжээ.