Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 5 хэрэгт 40 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 124 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 838 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 802 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 5 хэрэгт 40 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Гаалийн газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Нийтийн албан тушаалтан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал “С” нь хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Сэлэнгэ аймгийн сумын удирдах албан тушаалтан “С” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн сумын албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олж авсан гэх;
  • Төв аймгийн сумын удирдах албан тушаалтан “Б” нь хахууль авсан гэх;
  • Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О”, “И” нар бүлэглэн хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн сумын удирдах албан тушаалтан “Ж” нь бусдад давуу байдал олгосон гэх.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТҮТ: Тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хол замд гарахыг анхааруулж байна DNN.mn

Сар шинийн эл өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс АТҮТ-өөс “Хэрэв та орон нутагт золголт хийхээр явах гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг баримтлан, цаг агаарын урьдчилсан мэдээллийг авч бэлтгэл байдлаа сайтар ханган зорчоорой” хэмээн анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Архаг бронхит эмчлүүлэхэд 375 мянган төгрөг даатгалаас хариуцна DNN.mn

Архаг бронхитийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор архаг бронхитийн эмийн эмчилгээг 421 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Facebook”-ийн хаяг баталгаажуулахад төлбөртэй болно DNN.mn

АНУ-ын “Meta” корпорацын гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээнүүдийнхээ хэрэглэгчдэд хаягаа баталгаажуулах төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэхээр болсныг мэдэгджээ.

Цукербергийн мэдэгдсэнээр, “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд зориулсан “Meta Verified” үйлчилгээг энэ долоо хоногоос нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйлчилгээг авснаар хэрэглэгчдийн хаягийн ард хөх өнгийн тэмдэглэгээ байршихаас гадна, ийм тэмдэгтэй хэрэглэгч бусад үйлчилгээг авах эрхтэй болох аж.

“Хөх тэмдэглэгээтэй болсноор таны нэрээр хуурамч хаяг үүсгэхээс хамгаалагдаж, үйлчилгээний аюулгүй байдал сайжирна” гэж “Meta”-гийн тэргүүн мэдэгдсэн байна.

Энэхүү үйлчилгээ нь вэб хуудсаар 11.99 ам.доллар, гар утасны төхөөрөмж дээр сард 14.99 ам.долларын үнэтэй байх аж.

“Meta” корпорац нь энэхүү шинэ үйлчилгээгээ нэлээн эгзэгтэй үед нэвтрүүлж байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд тус корпорац ажилтнуудынхаа 13 хувь буюу 11 мянган ажилтнаа цомхотгосон нь компанийн түүхэн дэх хамгийн том хэмжээний цомхотгол болсон. Түүнчлэн хувьцааных нь үнэ гуравны хоёр хувиар унасан боловч 2023 он гарсаар зургаан долоо хоногийн дотор дахин сэргэж чаджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно DNN.mn

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго байв.
Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр тус сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд эдгээр асуудалд анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Элчин сайдын яам, Консулын газарт ТҮЦ машин ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гол уулзалтууд хийсэн. Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрч сайжирсан. 2023 онд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайн байх нь. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна гэж төсөөлж байна гэж хэллээ.

Товч мэдээ

  • Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгджээ DNN.mn

Нийслэлийн иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн маргааш буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ Яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр болжээ.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ Яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн нийтийн тээюрийн газраас чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна DNN.mn

2023 оны хоёрдугаар сарын 22-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2…+3 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -4…-6 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -15 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Зүүн аймгуудын нутгаар жавартай, хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Турк улсад Казахстанаас 100 гэр илгээв DNN.mn

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улсад Казахстан улсаас 100 орчим гэр илгээсэн байна. Туркийн Газиантепаас 60 км-ийн зайд орших Кахраманмараш хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орон гэргүй болсон иргэдэд зориулж казах гэрүүдийг барьжээ.

Туркийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд гэр хандивлах аяныг Казахстаны блог хөтлөгч Нурбек Бекбаугийн санаачлагаар иргэдийн дунд зохион байгуулсан нь ихээхэн дэмжлэг авсан аж.

Туркт суралцдаг Казахстаны 70 гаруй оюутан эх орноос нь илгээсэн гэрүүдийг барих ажилд гурван өдрийн турш оролцжээ.

Турк улсад Казахстанаас 100 гэр илгээжээ

Түүнчлэн гамшгийн бүсэд сайн дураараа ажиллаж байгаа казах иргэд хонь гаргаж 35 кг будаагаар плов хийн 300 орчим хүнийг хооллосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 25.6 хувиар нэмэгджээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 259.2 (25.6 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, 141.2 (14.9% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ нэгдүгээр сард 1.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 326.6 (91.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын нийт орлого энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 996 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 96 (10.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 116.1 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 91.5 (43.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 33.6 (17.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин бусад төрлийн татварын орлого 166.1 (73.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 22.4 (28.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Татварын нийт орлогод энэ оны 1 дүгээр сарын байдлаар орлогын албан татварын эзлэх хувь 10.5, нэмэгдсэн өртгийн албан татварынх 6.9, гадаад үйл ажиллагааны орлогынх 2.8, нийгмийн даатгалын орлогынх 1.3 нэгж хувиар өсөж, харин бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.4, онцгой албан татварын орлогынх 3.1 нэгж хувиар буурлаа.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 1 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 185.5 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Зарлага буурахад урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 140.5 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь 2023 оны 1 дүгээр сард өмнөх оны үеийнхээс 1.4, хүүгийн зардал 8.3 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 9.5, татаас 0.2 нэгж хувиар багаслаа.

Хөрөнгийн зардал 2023 оны 1 дүгээр сард 44.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 145.7 (76.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 140.8 (82 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны 1 дүгээр сард 281.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.7 (74 хувь) тэрбум, нийт зарлага 291.7 тэрбум төгрөг болж, 78.4 (36.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээвэр 07.00-22.00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл энгийн цагийн хуваарийн дагуу буюу 07:00-22:00 хооронд иргэд, олон нийтэд үйлчилж байна. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 723 автобус зорчиж байна.

Мөн өнөөдрөөс Сонсголон, Таван шар, Шинэ яармаг чиглэлд автобус явж эхэллээ.