Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 15, аврах ажиллагааны 3 дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, 41 иргэний эрүүл мэнд, амь нас, 1 тэрбум 676 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Month: February 2023
БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.
Пуужингуудыг Япон тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
“Энэхүү сургуулилалт нь БНАСАУ-ын цөмийн байлдааны хүчин дайсагнагч хүчнүүдийн эсрэг цөмийн сөрөг довтолгооны чадавхиа бүх талаар бэхжүүлж буйг дахин харууллаа” гэж уг мэдээнд дурджээ.
БНАСАУ алсын зайн тусгалт далавчит пуужингийн системийг 2021 оны есдүгээр сард анх туршиж байсан бөгөөд түүнээс хойш тэдгээр зэвсгийг “стратегийн” гэж тодорхойлж ирсэн байна.
Тус улс нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тив алгасагч баллистик пуужин туршиж, энэ даваа гарагт ойрын зайн тусгалт хоёр пуужинг зүүн эргээсээ тэнгис рүү харваад байсан юм.
Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.
Харин “Зам тээврийн ослын улмаас гурван иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртсэн” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хоол хүнсээ зөв хадгалж, тохируулан хэрэглэх нь хоолны хордлогоос сэргийлнэ.
Лхагва гарагт АНУ, БНСУ-ын цэргүүд хамтарсан сургуулилалт хийсэн байна.
“БНАСАУ сүүлийн үед цөмийн зэвсгийн түрэмгий бодлого явуулж, цөмийн чадавхидаа ахиц дэвшил гаргаж буйг харгалзан тус улсыг цөмийн зэвсэг ашиглах хувилбараар сургуулилалт явуулсан” гэж хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Мөн АНУ, БНСУ, Японы цэргүүд Япон тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ. АНУ, БНСУ ойрын хэдэн долоо хоногт дахин хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсныг өнөөдөр 09:00 цагт цуцалжээ.
Шинийн 1-3-ны өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1,376 чиглэлд үүрэг гүйцэтгэжээ.
Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхгүй байж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлздэг.
Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-нд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49, нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.
Харин зам, тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.
2025 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр UG Arena-д эхэлнэ.
Хэсэгтээ эхний дөрвөн байрт шалгарсан багууд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.
Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын шигшээ багийн тамирчин Э.Санчирыг “33 настай жигүүрийн тоглогч 21 оноо, 5.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт өгч байна” хэмээн цахим хуудсандаа онцолжээ.
Энэ сарын 24-26-ны хооронд F хэсгийн хоёрдугаар шатны тоглолтууд UG Arena-д явагдаж дуусна.
Лхагва гарагт Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт оршдог нүүрсний ил уурхайд хөрсний нуралт болсноос дөрвөн хүний амь үрэгдэж, 50 орчим хүн сураггүй болжээ.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний даалгавраар 900 гаруй аврагчийг ослын газарт илгээсэн тухай Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
Ослын шалтгаан тодорхой болоогүй, мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлжээ.
Сүүлд дахин хоёр удаа хөрс нэмж нурсны улмаас аврах ажиллагаа түр саатсан байна.
Лхагва гарагийн 13:00 цагийн үед гарсан ослын улмаас 500 метр өргөн, 80 метр хүртэл гүн нуранги үүсжээ.
Уурхайг эзэмшигч нь Xinjing Coal Mining нэртэй компани болохыг CCTV суваг мэдээлсэн байна.
Нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч гэгддэг Хятад улсын уурхайнуудад осол эндэгдэл байнга гардаг.
2020 оны арванхоёрдугаар сард нэг нүүрсний уурхайд хортой хий алдагдсаны улмаас 23 уурхайчин амиа алдаж байв. 2021 оны нэгдүгээр сард Шандунь мужийн алтны уурхайд дэлбэрэлт болоход 10 уурхайчин амь үрэгдэж байжээ.