Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ DNN.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна.

“ӨМӨЗО-ны боомтын захиргаа хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас зорчигчийн авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан.

Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн сард ярьж байсан юм.

Иргэд БНХАУ руу нисэхээсээ өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Харин хилээр нэвтэрсний дараа шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болохыг тус улсын ЭСЯ-наас мэдээлээд буй.

Манай улс Хятадаас ирэх иргэдэд тавих коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагаа одоогоор танилцуулаагүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: АН гацаанаас гарах бүрэн боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн, АН-ын Эв нэгдлийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурьтай ярилцлаа.


-АН-ын нэгдэл нийгмийн хүлээлтэд байна. Богино хугацаанд эв цавандаа ороход Эв нэгдлийн ажлын хэсэг ямар үүрэгтэй ажиллах вэ?

-УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээж, парламентад 11-н суудал авсныг бүгд мэдэж байгаа. Намын дүрэм болоод зарчмын дагуу сонгуулийн маргаашаас хариуцлагын асуудал яригдах ёстой. Дээрээс нь намын шинэчлэл, зохион байгуулалт, бодлого, дүрэм журмаас гадна дараагийн сонгуульд бэлтгэх ажлууд ч өрнөдөг. Гэтэл энэ үйл явц өнөөдрийг хүртэл хойшилчихлоо. Өнгөц харвал нийгэмд өмнө нь болж байгаагүй үйл явцуудтай холбоотой. Яг сонгуулийн дараа ковид гарч, хорио цээр, АН цахимаар хуралдсан зэрэг асуудлууд бий. Нарийн ярих юм бол өнгөрсөн 2.5 жилд манай намын дараагийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн эрчимтэй явагдлаа. АН-ын удирдлагад байсан хүмүүс хүссэн хүнээ намын даргад гаргах хүсэлтэй байдаг ч юм уу. Эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайдаар ажиллаж байсан хүмүүс нөлөөллөө тогтоох гэж оролдох байдлаар сунжирч хугацаа алдсан.

АН шинэчлэлээ хийгээд явсан бол нийгмийн өмнө эрх баригчдын дураараа авирлах үйлдлүүдийг хазаарлах байлаа. Тэдний ковидод зарцуулсан их хэмжээний мөнгө, Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд, нүүрсний хэрэг, ЖДҮ зэрэг хэдэн их наядаар яригдах төсвийн хулгайг газар авахуулахгүй байсан. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үйл явцад сөрөг хүчний байр суурь үнэхээр суларсан. АН-ын даргыг сонгох цаасан болон цахим сунгаа гэж намаа шинэчлэх олон оролдлого болсон ч Эрх баригчид сөрөг хүчнийг хүчгүй байлгах бодлоготой байсныг ч үгүйсгэхгүй. Одоо АН гацаанаас гарахад хамгийн бодит үр дүн авчрах хөшүүрэг нь УИХ дахь АН-ын бүлэг. Ард түмнээс мандатаа авч сонгогдсон 11 гишүүн АН-ыг төрд төлөөлж байна шүү дээ. Иймд АН-ын бүлэг нам дотроо улс төрийн манлайллаа үзүүлэх зорилгоор намын доторх хуваагдмал байдлыг оройлж байгаа удирдах бүрэлдэхүүнтэй уулзсан. Талцаж, хоорондоо таарч тохирохгүй байгаа талуудын мэдээллийг нь солилцож нээлттэй ярилцаж байна. Ингээд Эв нэгдлийн ажлын хэсгийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг өргөтгөж 39 гишүүнтэй байгуулсан. Мөн 39 хүний зөвлөх бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон намын удирдлагад байсан хүмүүс орсон байгаа. Ажлын хэсэг ямар нэгэн лидер буюу бие хүн дагаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Ерөөсөө АН-ын 200 мянган гишүүд маань фракц бүлэглэлүүдэд биш, АН-д тулгараад байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийнэ.

-Одоо ер нь хугацаа тун бага үлдлээ. ҮБХ-ны гишүүдээ дахин сонгож, намын бүтцээ шинэчлэх юм уу?

-2020 оны сонгуульд оролцсон ҮБХ албан ёсных байгаа. Үүнээс хойш цахим, цаасан гэж хуралдаад ротацид орж байсан хүмүүсийн үгийг ч сонсоно. Ойролцоогоор намын удирдах бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 500-гаад ҮБХ-ны гишүүд багтаж байгаа. Ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдээ эдгээр хүмүүстээ танилцуулаад явна. Ингээд бүгдээрээ бүх талаасаа

“Өс хонзон, өгөө аваа, албан тушаал яриад байгаа хүмүүсээ орхиод ирээч ээ, намынхаа эв нэгдэлийн асуудлыг хэлэлцэж шийдье” гэсэн байр суурьтай хандаж байгаа. Эв нэгдлийн ажлын хэсэг гурван удаагийн хурлаа хийгээд дүрэм журам, зарчмаа тохирсон. Ажлын дэд хэсгүүд байгуулагдаж, идэвхтэй ажиллаж байна.

-Ан -ын Эв нэгдлийн ажлын хэсгийг С.Эрдэнэ эсэргүүцээд байгаа юм уу?

-С.Эрдэнэ өөрийгөө хүчин төгөлдөр гээд байгаа боловч Улсын дээд шүүх (УДШ) талуудаас өгсөн хүсэлтүүдийг долоон удаа буцаасан. Түүнийг АН-ыг төлөөлөх эрхгүй гэсэн УДШ-ийн шийдвэр гарчихсан. Өмнө удирдах бүрэлдэхүүн, ҮБХ-ны гишүүд маань “Энэ удаад болчих болов уу. УДШ-ийн шийдвэрийг нэг харчихъя” гэх байдлаар горьдлого тээгээд яваад байсан. Асуудал нэг талдаа гарсан болохоор одоо горьдох юм байхгүй.

АН бол хувийн бас төрийн өмч биш. Итгэл үнэмшлээрээ төлөөллийн ардчиллаа хэлэлцүүлэх, ҮБХ олонхоороо хуралдаад шийдвэрээ хүргүүлж чадах бүрэн бололцоо байна.

Өмнө нь хуваагдсан улсууд “Би төлөөлөх эрхтэй” гэдэг байв. Одоо тэдний аль нь ч төлөөлөх эрхгүй гэдгийг нь тогтоочихсон болохоор АН-ыг төлөөлөх эрхтэй дээд байгууллага нь ҮБХ юм. Фракц бүлэглэлийн толгойлогчид өмнө хуралд ирцээр бойкотолдог байсан. Харин өнөөдөр ҮБХ-ны гишүүд ирц хангалттай болоод олонхоороо хуралдаад шийдвэрээ хүргүүлэхэд АН гацаанаас гарах бүрэн боломжтой байна.

-Өнөөдөр АН-ын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт болно гэл үү. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-МҮХАҮТ-д өнөөдөр 12:00 цагт болох Зөвлөлдөх уулзалтанд АН-ын ҮБХ-ны гишүүд, удирдах бүрэлдэхүүнд байгаа улсуудаа урьсан. Бүгдээрээ нүүр, нүүрээ харалцаад шийдвэрээ гаргаж ҮБХ хурал, их хурлаа зарлаж асуудлуудаа нээлттэй ярилцана. Үнэхээр шаардлагатай бол намын даргыг сонгодог дүрэмдээ өөрчлөлт оруулъя. Мөн олонхынхоо зарчмаар гүйцэтгэх удирдлагаа сонгоод УДШ-д албан ёсоор өргөн барья. Хуучин дарга нь эсвэл фракцийнх нь хүн зөвшөөрөхгүй бол ирдэггүй байсан. Одоо яг ҮБХ-ны гишүүд маань идэвхийлэн ирж оролцож байна. Ер нь болоод буй үйл явдлыг бүгд ойлгож байгаа учраас ардчиллын төлөө ажиллаж, зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн хүмүүс хуралдаад шийдлээ гаргана. Ингээд дараа дараагийн төрийн үйл хэрэгт оролцъё гэсэн байр суурьтай Эв нэгдлийн ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна даа. ҮБХ-ны гишүүд өнөөдөр зөвлөлдөх уулзалтандаа ирээд бие даасан хараат бус шийдвэр гаргаж, УДШ-д өгнө. Тамга нь хүчинтэй, хүчингүй гэж ханарахгүйгээр дүрмээ чангатгах ёстой бол чангатгаад, шинэчлэх ёстой бол шинэчлээд ротациа хийгээд хариуцлага үүрүүлээд явна. Хуучин нам удирдаж байсан улсууд зөвлөх багт орно. Дахиж тал талын аль нэгийг нь дэврээгээд намын дараагийн удирдлагад гаргаж ирэхгүй байх зарчим барьж байгаа. АН бол олон нийтийн байгууллага. Тиймээс чадалтай, хамтын удирдлагын зарчимтай намыг шинээр байгуулахыг эрмэлзэж байна даа.

-Намын даргаа яаж дэвшүүлэх вэ. Хугацаа хэлэх боломжтой юу?

-Ер нь ҮБХ-ны 400 орчим гишүүн олонхоороо хуралдах юм бол намын дүрэм, журмаа өөрчлөх эрх нь бий болно. Өмнө нь намын даргаа сонгоход алдаатай зүйл олон байсан. Жишээлбэл, таван хүн нэр дэвшчихдэг. Арай олон санал авсан нь намын дарга болчихдог байсан. Харин одоо дийлэнхийн дэмжлэг авч чадах тэр хүнээ л намын даргаар сонгоно. Энэ чадна, илүү туршлагатай, тэр мөнгөтэй, нөлөөтэй гэдгээс илүү олонхийн санал авсан хүнээ УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлнэ.

-АН шинэ залуу үеэ гаргаж ирэх тал дээр дэндүү хойрго. Хэдэн хөгшчүүл нь намын удирдлагыг тавьдаггүй, зууралдаад байдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-Миний бие АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч байсан хүнтэй нэр дэвшээд өрсөлдөж байхдаа яг энэ сэдвийг гаргаж тавьж байсан. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад олон намын тогтолцоонд шилжээд 30 жил болжээ. Манай “ах” нар сайд, дарга хийж байсан хүмүүс 30 жил АН-ыг бодитоор нь ялуулаагүй. Тэгэхээр 31 дэх жилдээ ялуулчихна гэсэн итгэл үнэмшил нийгэмд байхгүй. АН-ын гишүүд, фракц бүлэглэлүүдийн дунд ч алга. Гэхдээ тэд том албан тушаал хашиж байсан, тодорхой хэмжээний хөрөнгө чинээтэй хүмүүс болохоороо ахиад дэвших хүсэл эрмэлзэлтэй байсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд “АН дунд, залуу үеийнхнийгээ дэмжих ёстой юм байна. Эрх барьж байгаа намтай өрсөлдөж чадахуйц нийгмийн давхаргыг гаргаж ирэх ёстой юм байна” гэсэн мэдрэмж авсан байх.

-Улс төрийн хүрээнийхэн тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж ярих боллоо. Нүүрсний хулгайн хэрэг мандлаа. Нийгэмд болж буй үйл явдлуудаар УИХ-ын ээлжит бус сонгуулийг 2023 онд явуулах суурийг нь тавилаа гэх юм. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол эрх баригчдын л ярьж байгаа таамаг төдий зүйл. Тогтолцооны өөрчлөлт хийх тал дээр одоогоор өргөн барьсан хууль байхгүй. Сөрөг хүчний хувьд үүнд нөлөөлөөд байх зүйлгүй. АН-ыг богино хугацаанд бэхжүүлж, зохион байгуулалтад оруулах нь Эв нэгдлийн ажлын хэсгийн үүрэг. Нам зохион байгуулалтад орсноор, дараагийн сонгуульд оролцох , эрх баригчдын барьж байгаа хуульд бүлгээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлээд явах боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цантай хөлдүү талбайдаа хийн бамбар ч болтугай асаах байлаа DNN.mn

Ковидын чилийсэн дөрвөн жилийн дараа монголчууд шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Нийслэлийн төв талбайд жил бүр зохион байгуулж ирсэн “Мөнгөн үдэш” шинэ жилийн шоу цар тахлын улмаас нэлээд удаан завсарласны дараа товлогдож, баярласан монголчууд хэдэн мянгаараа зорин очлоо.
Шоу зохион байгуулагчид харин зочдоо, үзэгчдээ хайрласангүй. Баяр хөөр болон ирсэн зочдоо хасах гучин хэмийн хүйтэнд гантиг шиг мөстсөн талбай дээр уур савссан хөлдүү хүйтэн орчинд бүтэн дөрвөн цаг зогсоолоо. Аргаа барахдаа аавууд мөрөн дээрх хүүхдээ дааруулахгүйн тулд савлаж, залуус нь нааш цааш алхаж байж хөлдчихгүйхэн шиг арга хэмжээг өндөрлүүлж харагдсан. Уг нь шоу зохион байгуулагчид жаахан сэтгэл гаргаад талбайг дулаацуулах арга хэмжээ авах боломжтой байв. Поошигонд гал түлээд эгнүүлээд тавьчихад л дулаацчих юм л даа. Гэхдээ утаа униар гаргана гээд байвал хийн бамбарыг талбай тойруулаад асаачихад л пүнхийгээд явчихна даа. Утаагүй, хийн гал дээшээ цоролзоод л ямар дулаан уур амьсгал бүрдүүлэх вэ гэж огт бодож үзээгүй бололтой. Орчин үед гадна талбайн агаарын хэмийг бууруулах өч төчнөөн арга хувилбар бий болсон. Гол нь сэтгэл л байдаг шүү дээ. Нэг ч бай, нэлээд олон ч бай зориод очсон хүн бүрийг, өнгө өнгийн салют буудахыг харахаар тэсэн ядан хүлээсэн хүүхэд багачуудыг өөрийн үр хүүхэд шигээ бодож хайрласан бол бүтэн дөрвөн цаг хөлдүү мөсөн дээр зогсоохгүй байсан болов уу.
Удаан хугацаанд завсарласан арга хэмжээ гэдэг утгаараа зохион байгуулагчид тайз засал, урлаг соёлын оддыг олноор хамруулахад анхаарсан нь илт. Түүнд зарцуулсан хөрөнгө мөнгийг нь тооцвол нэлээд өндөр төсөв босч ирнэ. Түүн дээрээ жаахан мөнгө нэмээд л талбай дулаацуулах хэдэн хийн бамбар аваад тавьчихаж болохоор л байлаа.
Ер нь монголчууд бидэнд нэг нэгэндээ сэтгэл гаргах явдал их дутагдах юм. Манай сонин хөндөж бичсээр ирсэн нэг сэдэв байдаг. Тэр нь Монгол Улс гадаадад дулаан арал худалдаж аваад хүүхэд, хөгшдөө хүйтний улиралд амраадаг болох тухай. Энэ бол мөрөөдөл биш, егөөдөл ч биш. Жил бүрийн 12 дугаар сарын 15-наас ирэх жилийн хоёрдугаар сарын 15 хүртэлх ид хүйтэн, агаарын бохирдолтой үеэр нийтээрээ амаръя. Худалдаж авсан дулаан аралдаа хүүхэд хөгшдөө авааччихдаг болъё. Идэр залуу хүмүүс нь бас амардаг байя гэж бичдэг. Ингэвэл жилийн жилд хүүхэд нялхсыг зовоодог ханиад томуу багасахаас эхлээд агаарын бохирдлоос үүсэлтэй элдэв ховор өвчин эмгэгүүд ч цөөрнө дөө. Ингээд харин зуны улиралдаа ид ажлын цагт хөдөлмөр өрнүүлдэг байя гэж уриалж бичсээр ирсэн.
Гадаадад арал авна гэхээр их мөнгө бодож толгойгоо гашилгах шаардлагагүй. Улс битгий хэл улстөрч, бизнесмэнүүд ганцаараа гадаадад арал, хаус хорооллууд эзэмшдэг болсон цаг үе. Тиймдээ ч өнөөдөр яригдаж байгаа нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөөр нэг биш нэлээд хэсэг арал худалдаж аваад, хэд хэдэн том онгоцтой болох боломж байжээ. Эрх баригчид ард түмнийхээ олон, олон боломжийг хулгайлж, хувьдаа завшсаны нэг хувилбар энэ. Ард түмнээ хайрладаггүй, хүйтэн цэвдэг төрийн баталгаа энэ юм.

Ядаж л нэг шоу хийхэд хүртэл хүнийрхүү, хүйтэн сэтгэл гаргах юм. Мөнгөөр зодож хэлбэрдэх туйлын сонирхолтой. Агуулгыг, үнэ цэнийг, түүний ард байгаа хүнийг боддоггүй. Уг нь хүнд жаахан сэтгэл гаргахад л ойлгодог. Тэгээд баярладаг. Хариуг нь барих гэж хичээдэг шүү дээ. Нэлээд эрт л дээ. АНУ-ын Элчин сайдын яаман дээр визэнд дугаарладаг үе байв шүү. Өвлийн улиралд бол Элчин сайдын яамнаас дугаарласан хүмүүсийн толгой дээр төмөр дээвэр байрлуулан түүнд нь дулаацуулдаг улаан гэрэл асаачихсан байдаг байлаа. Өөрийнх нь улсыг зорих гэж буй харийн иргэдэд гаргаж буй сайхан сэтгэл нь тэр. Гэтэл өнөөдөр яг л ийм очер дугаартай, олон арван хүн өвлийн улиралд ч гадаа удтал зогсдог олон газар манайд бий. Түүний нэг нь автобусны буудлууд. Автобусны буудлуудыг ингэж дулаацуулахад ямар сайхан санагдах вэ. Нийтийн тээврийг хэдэн цагаар хүлээдэг зорчигчдод эерэг сайхан сэтгэгдэл төрж, түүнийг хийсэн нийслэлийн удирдлагуудад баярлаж явах болно. Магтах юмаа олж ядан, пиар миар хийх ч хэрэг байхгүй л дээ, ингэдэг бол. Хүмүүс дахиад л сонгоод гаргаад ирнэ.

Японд метронд тэргэнцэртэйганц иргэн зорчиход үйлчилгээний ажилтан зориулалтын зөөврийн шатаар буулгаж буй бичлэгийг бид үзэж, тэр улсын иргэндээ хайртай байдаг, нэгэндээ сэтгэл гаргадаг занг биширч байсан нь саяхан. БНСУ-д ч тэр. Оройн цагаар охид эмэгтэйчүүд ажил сургуулиа тараад гэртээ харихад аливаа эрсдлээс сэргийлж, хань хамгаалагч болдог хүмүүс ажилладаг тухай монгол бүсгүйн гайхширсан тэмдэглэлийг шимтэн уншсан хэдэн зуун хүн байсан даа. Яг л ийм л сэтгэл сая шинэ жилийн “Мөнгөн үдэш” шоуны үеэр дутагдлаа. Чилийсэн дөрвөн цагийг хүйтэн хөлдүү мөсөн дээр монголчууд өнгөрөөлөө. Тэнд очсон хичнээн хүүхэд багачууд, томчууд даарч хөрч ханиад томуу тусаа бол. Монголчууд хэзээ нэгэндээ хайртай байж, сэтгэл гаргаж ажилладаг болох вэ?! Сэтгэл байвал мөн ч амархан юмаар хүмүүсийг баярлуулж болдог юм л даа, уул нь. Талбай тойрсон хийн гал дээшээ бараг метр шахам цоролзож, тойроод зогссон залуус гараа ээсэн шиг оргилуун дарс буудуулж байна гээд төсөөл дөө. Зүгээр ингэж бичихэд л халуун дулаан уур амьсгал шууд мэдрэгдээд явчихаж байгаа биз. Гал аюултай гэвэл халуун агаараар тал талаас нь үлээлгэхэд л болоод явчих байлаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хар нохой өдөр DNN.mn

2023.1.4, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.4, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 08.41-17.12
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монголчуудын түүх” сэдэвчилсэн цуврал лекс​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, АН-ын
Эв нэгдлийн ажлын хэсгийн
ахлагч Ж.Батсуурь “АН гацаанаас
гарах бүрэн боломжтой ”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Эрдэнэс Монгол ”
ХХК-ийн Зэс металлын
группийн дарга, Монгол
Улсын хөдөлмөрийн
баатар, Техникийн шинжлэх
ухааны доктор (ScD)
Х.Бадамсүрэн “Уул
уурхай бол урт хугацааны
цэгцтэй бодлого, алсын
хараатайгаар хөгжүүлэх
шаардлагатай чухал салбар”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монголчуудын түүх” сэдэвчилсэн цуврал лекс” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Нарийн
царигийг
эсэргүүцэж
өргөн
болгохыг
дэмжсэн
УИХ-ын
гишүүд

МУИС-ийн Хүрээлэн буй
орчин, ойн инженерчиллийн тэнхимийн эрхлэгч, профессор
Ч.Сономдагва “Агаарын тоосонцрын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс
60 дахин их, харин РМ1-ийн агууламж 40 дахин их байна” гэв.

“ UB Cab” Онлайн
такси үйлчилгээ
компанийн гүйцэтгэх
захирал Н.Отгонбаяр “Монгол инженерүүд 23 мянган ажилтантай,
700 мянган хэрэглэгчтэй системийг хийж чадсан”
гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа эхэллээ DNN.mn

ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэх ажил 58,9 хувьтай байна

Нийтийн албан тушаалтнуудыг 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас санууллаа. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 54 жолооч согтуугаар жолоо барьж, 191 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1493, хулгайтай холбоотой 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 54, хүний биед халдсан 83, эрүүлжүүлэх байранд хоносон 191 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна DNN.mn

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө -20 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.


2023 оны 01-р сарын 03-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 36-41 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2023 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө – хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө -7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв” 11 иргэнээс гомдол хүлээн авчээ DNN.mn

Прокурорын байгууллага 355 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2022 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 314 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 983 гомдол, хүсэлтийг хянан шалгажээ. Үүнээс 254-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 729 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн гурав нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, хоёр нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, найм нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар байгаа бол 301 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-д нийт 11 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, найман иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.